• Даалгаварт тавигдах шаардлагын талаар хаанаас мэдээлэл авах вэ?
    Хариулт: Даалгаврын шаардлагын талаарх мэдээллийг нүүр хуудасны “Зөвлөмж” хэсгээс харна уу
  • Даалгавар зохиогч хэрхэн бүртгүүлж, нэвтрэх вэ?
    Хариулт: “Бүртгүүлэх” цэсээ сонгоод регистрийн дугаараа оруулаад анкет бөглөөд бүртгүүлэх боломжтой.
  • Даалгаварт эксперт хийх багш нар хэрхэн нэвтрэх вэ?
    Хариулт: Танд илгээсэн нэвтрэх нэр, нууц үгээрээ “Нэвтрэх” цэсээр нэвтэрнэ үү.
  • Сэдэв даалгавар хэрхэн зохиох талаар мэдээлэл байгаа юу?
    Хариулт: Нүүр хуудасны “Зөвлөмж” хэсгээс харна уу.
  • Асуулт: Сэдэв даалгавар зохиосон ажлын хөлсийг хэрхэн авах вэ??
    Хариулт: Баталгаажуулсан даалгаврын тоогоор гүйцэтгэлийг үнэлж, сар бүрийн 20-25-нд таны бүртгүүлсэн дансанд гүйлгээ хийгдэнэ.
  • Асуулт: Сонгох хариулттай даалгаврын хариултыг хэрхэн оруулах вэ?
    Хариулт: Даалгавар оруулах талбарын “Хариулт” хэсэгт оруулах ба хувилбараа “+” товчийг ашиглан нэмнэ. Хариултын хувилбар 4 байна. Нүүр хуудасны “Зөвлөмж” хэсэгт байрлах “Даалгаврын сангийн систем дээр ажиллах заавар”, даалгавар оруулах талбарт байрлах “Даалгавар оруулах аргачлал”-тай сайтар танилцана уу.
  • Асуулт: Сонгох хариулттай даалгаврын хариултын тайлбарыг хэрхэн бичих вэ?
    Хариулт: Хариултын тайлбарын утга нь тухайн хариултаас хамаарна. Үүнд,
    - Зөв хариу бол - ямар, мэдлэг, чадварыг сайн эзэмшсэн, үйлдэл бодолтоо хэрхэн хийх
    - Буруу хариу бол - ямар, мэдлэг, чадварыг төгс эзэмшээгүй, ямар үйлдлийг буруу гүйцэтгэсэн эсвэл ямар өгөгдлийг ашиглаагүй, ойлгоогүй байгаа гэх мэт тайлбар бичнэ.
    Нүүр хуудасны “Зөвлөмж” хэсэгт байрлах “Жишиг даалгавар” -тай сайтар танилцана уу.
  • Асуулт: Задгай даалгаврын засах аргачлалыг хэрхэн боловсруулах вэ?
    Хариулт: Засах аргачлалыг боловсруулах арга зүйн талаар нүүр хуудасны “Зөвлөмж” хэсэгт байрлах “Жишиг даалгавар, сонгох ба задгай даалгавар”-ын талаарх мэдээлэлтэй танилцана уу.
  • Асуулт: Задгай даалгаврын хариултыг хэрхэн оруулах вэ?
    Хариулт: Задгай даалгаврын хувьд зөвхөн “зөв” хариултыг даалгавар оруулах талбарын “Хариулт” хэсэгт, харин хариултын боломжит хувилбар, засах аргачлалыг “Хариултын мэдээлэл” хэсэгт тус тус оруулна. Нүүр хуудасны “Зөвлөмж” хэсэгт байрлах Даалгаврын сангийн систем дээр ажиллах заавар”, даалгавар оруулах талбарт байрлах “Даалгавар оруулах аргачлал”-тай сайтар танилцана уу.