Мэндчилгээ

Боловсролын үнэлгээний төв нь мэдээлэл технологийн хөгжлийн эрин үед инновацийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, боловсролын үнэлгээ, судалгаатай холбоотой бүхий л ажлыг нээлттэй, үнэн зөв, бодитой, хүртээмжтэй, түргэн шуурхай нийтэд хүргэх зорилтын хүрээнд “Даалгаврын нээлттэй сан”-гийн цахим систем боловсруулан та бүхэнд хүргэж байгаадаа баяртай байна. 

Бид уг цахим системээ 2018 оны улсын шалгалтад амжилттай нэвтрүүлсэн бөгөөд сургалтын үр дүнг хэмжихэд тус дэм болох, ажлын ачааллыг бууруулах, суралцагчдын мэдлэг, чадварыг бодитой үнэлэх зорилгоор нийтэд нээлттэй, ашиглахад хялбар илүү боловсронгуй болгож боловсролын байгууллагын мэргэжилтэн, багш, судлаач, суралцагч, эцэг эхчүүд ашиглах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.

Ерөнхий боловсролын цөм хөтөлбөрийн  хэрэгжилт, сурлагын амжилт, чанар, ахиц өөрчлөлт, суралцагчдын мэдлэг чадвар, хандлагыг бодитойгоор үнэлснээр сургалтын үйл ажиллагааг өгөөжтэй, чанартай зохион байгуулах үндэс болохыг онцолж байна. 

Багш, судлаач, эцэг эх, суралцагчид цахим системээс бага, суурь, бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрт нийцсэн, судлагдахууны агуулга болон үнэлгээний зорилтын дагуу даалгаврыг татан авах, сургалтын үйл ажиллагаандаа ашиглах бүрэн боломжтойг уламжилж байна. 

Та бүхэнд сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ :   Л.ГАНБАТ