• Үнэлгээний зорилт
  • Мэдлэг ойлголт
    ()
  • Чадвар
    ()
  • Хэрэглээ
    ()
  • Даалгаврын хэлбэр
  • Сонгох
    (0)
  • Задгай
    (0)
Оноо: 35

“СОЁЛТОЙ” ЭР

Зуслангийн автобусанд багтах гэж арай л нүцгэрсэнгүй. Орсон хойноо хөлөө олохгүй баахан атиганав. Уур уцаар хараал хэрүүл урд хойд хаалгаар цутгана. Суудалд шигдсэн хүмүүс хор атаа хөөрүүлнэ. Ялангуяа миний үеийн малигар цагаан залуу бүр элэг маажим тухлаад хагас бууралттай шилээ хамрынхаа үзүүрт тохон, хөлс нь цутгасан босоо хүмүүсийг тавласан янзтай булбайх нь саяхан өөхтэй маханд бялуураад, дургүй нь хүрсэн юм шиг санагдана. Гэнэт нялх хүүхэд часхийн, эргэж харвал хоёр ихэр хүүхдээ тэвэрч ядсан тамирдангуй царайтай бүсгүй үүдэнд зогсох нь түлхүүрийн нүхээр багтсан хүний үлгэрийг бодогдуулна. Би хор хөдөлгөсөн нөхрөөс (босоод адилхан над шиг зүдэрч яваг гэж санаад) “Хүүхэдтэй хүнд суудал тавьж өгье өө” гэж чангахан хэлээд харвал өнөөх гайхал сонин өмнөө бариад нугдайжээ. Гэтэл зорчигчид над уруу хялалзав. Миний танил шивнэх нь “Манай энэ чиглэлд анх удаа автобусанд сонин уншиж яваа хүнийг чи босгох гээд байхдаа яадаг юм бэ? Соёлтой хүнийг хүндлэх хэрэгтэй” гэв. Соёлт эр бүр улайрчээ. Тэр их л сонин зүйл амтархсан бололтой... Гэтэл ... Ээ, Та минь ээ! Яасан гэж санана. Өнөөх соёлт чинь юм уншаагүйгээр барахгүй, сониноор нүүрээ халхлаад гуулин чимхүүр гарган эрүүнийхээ сахлыг улангасан зулгааж харагдана. Хажууханд нэгэн эр “Манайхан сайхан болжээ. Хэзээ автобусанд ном сонин уншиж байлаа даа. Гэтэл хар. Сонин уншаад явдаг болж...” гэж баярлан өгүүлэхэд нь би золтой л “үхсэн хойно оо” гээд тавьчихсангүй. Удалгүй нөгөөх “соёлт” сонины нөгөө нүүрийг эргүүлээд тонгойлоо. Би ч хараа салгасангүй... тэр этгээд дараагийн ээлжинд шүдээ чигчийлж эхлэв.

Ээ, чааваас! Ийм л соёлт хүн бидэнтэй таарна даа. Миний зэвүү хүрч “Настай хүнд суудал тавиад өгчихвөл зүгээр л юм даа” гэж хэлээд дэргэдээ зогсож яваа өвгөнөөс дэм эрэн харахад өвгөн огт дуугарсангүй. Ямар ч гэм надад хийгээгүй мөрт нь би тэр соёлт эрийг заавал босгомоор бодогдоод болдоггүй. Өнөөх чинь дараа нь жижиг толь гарган нүүрээ хараад энд тэндээ гарсан юмаа оролдож эхлэв. Ой гутмаар гэдэг нь. Сониноо гүйцэд уншиж байгаа хүн болж байгаа юм уу хаашаа юм бэ бүү мэд. Дахиад л эцсийн нүүрийг нь эргүүллээ. Одоо л ёстой уншиж гарах байхдаа гэтэл байдаггүй ээ. Хамартайгаа ноцолдоод эхлэв. Хэлэх үг ч олдсонгүй. Нэлээд хэдэн буудал газар яваад нэг харвал мань эр сониноор нүүрээ халхлаад бөх гэгч нь унтаж харагдав.

Ж.Барамсай

Зохиолд хаана болж байгаа үйл явдал гарч байна вэ?

  • A.Зусланд

  • B.Автобусанд

  • C.Номын санд

  • D.Номын дэлгүүрт

Дээрх даалгаврын оноо : 1

“Ой гутмаар” гэдэг үгийн утгад тохирох хэсгийг олоорой.

  • A.Жигшин зэвүүцэх байдал

  • B.Сэтгэл сэргэсэн байдал

  • C.Баярласан байдал

  • D.Уйтгарласан байдал

Дээрх даалгаврын оноо : 1

“Соёлт эр”-ийг бусад зорчигчид яагаад хүндлэх болсныг олж тэмдэглээрэй.

  • A.Автобусны сандал дээр сууж яваа болохоор

  • B.Автобусанд босоо явж байгаа болохоор

  • C.Сонин уншингаа сахлаа зулгааж яваа болохоор

  • D.Автобусанд сонин уншиж яваа соёлтой хүн гэж бодсон болохоор

Дээрх даалгаврын оноо : 1

“Малигар цагаан залуу” гэсэн утгад үл тохирохыг нь олоорой.

  • A.Тарган цагаан залуу

  • B.Туранхай цагаан залуу

  • C.Махлаг цагаан залуу

  • D.Том цагаан залуу

Дээрх даалгаврын оноо : 1

Би баатрын хийсэн үйлдлийг дарааллаар нь зөв байрлуулсныг олоорой.

1. Автобусанд шахалдан орж ирсэн.

2. Настай хүнд суудал тавиад өгчихвөл зүгээр л юм даа гэж хэлсэн.

3. Хүүхэдтэй хүнд суудал тавьж өгье өө гэж хэлсэн.

4. Сууж байгаа малигар цагаан залууг харсан.

  • A. 3,2,4,1

  • B. 4,1,2,3

  • C. 1,4,3,2

  • D. 2,4, 1,3

Дээрх даалгаврын оноо : 1

Эхийн тодруулсан хэсгээс аяархан ярих, сэм ярих гэсэн утгад тохирох нэг үгийг олж бичээрэй.

  • ..........................................................................................................................................
Дээрх даалгаврын оноо : 1

Дэм эрэн харахад” гэсэн хэсгийн доогуур зурсан үгийн ойролцоо утгатай үгийг олж бичээрэй.

............................................................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 1

Хүснэгтэд өгөгдсөн үгтэй ижилзөв бичгийн дүрэмд тохирох жишээг эхээс олж бичээрэй.

танилаар

хэлье

  • ....................................................

  • .......................................................

Дээрх даалгаврын оноо : 2

ТА МИНЬ ЭЭ! ЯАСАН ГЭЖ САНАНА. гэсэн хэсэгт байгаа цэг тэмдгийг олоод, хэлэх зорилгоор ямар өгүүлбэр болохыг бичээрэй.

Цэг тэмдэг

Ямар өгүүлбэр болох

1

2

Дээрх даалгаврын оноо : 3

Зуслангийн автобусны зорчигчдын үйлдлээс 2-оос доошгүйг сонгоод, харьцуулан дүгнэж бичээрэй.

Би баатрын үйлдэл:

  • .....................................................
  • .....................................................

Соёлтой эрийн үйлдэл:

  • .....................................................
  • .....................................................

Дүгнэлт:

...................................................................................................................................................

Хоёрдугаар хэсэг- БИЧИХ ЧАДВАРЫН ДААЛГАВАР

Зохиож бичихдээ:

-Сэдэв, зорилгод нийцсэн байх.

-Эхлэл, гол, төгсгөл хэсгийг догол мөрөөр ялган бичсэн байх.

-Үгийг оновчтой сонгож хэрэглэсэн байх.

-Зөв сайхан найруулж бичсэн байх.

-Өгсөн үгийн тоонд тохируулж бичих

Зөв бичихдээ:

-Зөв бичих дүрмийн алдаагүй, хичээнгүй сайхан бичсэн байх.

-Цэг тэмдгийг зохих газар нь зөв хэрэглэсэн байх.

“АХМАД НАСТНАА ХҮНДЭЛЬЕ” сэдвээр 120-150 үгэнд багтаан эх зохиож бичээрэй.

Бичихдээ дараах бүтцийг ашиглаарай.

ЭХЛЭЛ ХЭСЭГТ: Энэ хүмүүсийг яагаад хүндлэх ёстойг бичих

ГОЛ ХЭСЭГТ: Ахмад настай хүнийг хайрлан хүндэтгэсэн талаар чамд болон танай

найзуудад тохиолдсон явдлаас сонгож баримт, нотолгоотой бичих

ТӨГСГӨЛ ХЭСЭГТ: Эцэст нь чи юу ухаарч ойлгосноо мөн найзууддаа юу гэж зөвлөхөө бичих

Дээрх даалгаврын оноо : 20
Оноо: 35

Ашдын бэлгээс

Амны бэлгэ

1

Ээж маань элдэв бэлгэ дэмбэрэлгүй үг хэлэх бүрийд ингэж сануулдаг байлаа.

Хот айлын хэдэн хүүхэд бид нэгэн өдөр хойд голоос ус авахаар хувин сав аваад явцгааж байтал Довчин гуайтай санамсаргүй тааралдав. “Хол юманд зорьж байхад ус авахаар яваа хүүхдүүдтэй тааралддаг нь юун аштай вэ дээ. Хэрэг зориг бүтэх нь дээ” гэж ирээд л Довчин гуай өврөөсөө том чихэр гаргаж өгөв. Довчин гуайн хэлсэн үгийг ээждээ хэлтэл:

- Хол юманд явж байгаа хүн аргал түүхээр эсвэл ус авахаар яваа хүнтэй тааралдвал их бэлгэшээж, ажил бүтэх нь сайны тэмдэг гэдэг юм гэв.

- Яагаад? гэж хүү лавлан асуув.

Араг хоосон үүрч яваа хүн заавал аргаа дүүргээд харьж таарна, усанд сав бариад явж байгаа хүн мөн адил. Тэгэхээр ажил бүтэхийн шинж юм шүү дээ гэжээ.

2

Хүү найз нартайгаа туршихаар шийдэж, араг зэхэж, сумын төв орохоор явж байгаа Жаниахүү ахын замыг тостол биднийг огт тоосонгүй, морио ташуурдан өнгөрч одов. Тэгтэл хүүхдүүд намайг “худалч” хэмээн бид маргалдаж орхилоо. Хүү, ээж дээрээ ирж:

- Жаниахүү ахтай хоосон араг үүрээд тааралдсан чинь бэлгэшээх байтугай тоосон ч үгүй. Түүнээс болж хүүхдүүд намайг “худалч” гэлээ гэхэд ээж нь:

- Өө, тэр Жаниахүү яаж мэдэх вэ? Одоогийн залуус чинь ёс заншлаа гээж яваа улс даа гээд толгойг минь илснээ “Харин Довчин гуай шиг хуучны хүн мэдэлгүй яах вэ дээ” гэв. Түүнээс хойш ахмад хүмүүсийн бэлгэшээж ярьдаг үгийг их анзаарч сайн тогтоодог болов.

- Замд гарахад чоно тааралдвал үйлс бүтнэ.

- Замд тэмээ туйлбал ачаа хүнд, олз их, сайн явах нь гэж бэлгэшээнэ.

- Агт морь шилгээж, атан тэмээ эвшээхэд эзэн нь заавал бэлгэшээдэг.

- Чанаж буй ходоод хагарах юм бол баяжна гэж бэлгэшээнэ гэх мэтчилэн эдгээр бэлгэшээж ярьдаг үгсийг эргэцүүлж тогтоодог боллоо.

Л.Түдэв

Дараах үгсийн утгыг тохируулан холбосон хариултыг сонгоно уу.

а. амны бэлгэ 1. бэлгэ дэмбэрэл зохицох

b. бэлгэ зохиох 2. ерөөл зохиох

c. бэлгэ сайтай 3. сайны ерөөлтэй

d. бэлгэ шингэх 4. сайхныг хүсэж ярих, өлзий ерөөл

  • A.a3, b1, c4, d2 

  • B.a1, b2, c3, d4

  • C.a4, b2, c3, d1   

  • D. a1, b3, c2, d4    

Дээрх даалгаврын оноо : 1

Довчин гуайн хэлж байгаа үг ба үйлээс бэлгэшээж байгаа нь аль вэ?

  • A. өврөөсөө том чихэр гаргаж өгөх нь

  • B. хол юманд зорьж явах нь

  • C.хэрэг зориг бүтэх нь ээ дээ гэж хэлсэн нь

  • D. ээждээ Довчин гуайтай таарснаа хэлсэн нь

Дээрх даалгаврын оноо : 1

Эхийн 1 дүгээр хэсэгт хүүгийн хийсэн үйлдлийн дараалал зөв байгааг олоорой.

  • A. Довчин гуайтай таарсан, Довчин гуайтай ярилцсан, ээжтэйгээ ярилцсан, найзуудтайгаа туршсан

  • B.Довчин гуайтай таарсан, ээжтэйгээ ярилцсан, шинэ зүйл мэдсэн, усанд явсан

  • C.Усанд явсан, Довчин гуайтай таарсан, шинэ зүйл мэдсэн, ээжтэйгээ ярилцсан

  • D.Усанд явсан, Довчин гуайтай таарсан, ээжтэйгээ ярилцсан, шинэ зүйл

Дээрх даалгаврын оноо : 1

Довчин гуай бэлгэшээх болсон шалтгаан нь юу вэ?

  • A. Аргал түүхээр явж байгаа хүнтэй таарах нь

  • B. Ус авахаар явж буй хүүхдүүдтэй тааралдсан нь

  • C. Хүү найз нартайгаа туршихаар шийдсэн нь

  • D. Хүүхдүүд ус авахаар явж байгаа нь

Дээрх даалгаврын оноо : 1

Хүүгийн хэлсэн үгсээс аль нь эхийн гол санааг илэрхийлж байна вэ?

  • A. Түүнээс хойш ахмад хүмүүсийн бэлгэшээж ярьдаг үгийг их анзаарч сайн тогтоодог болов.

  • B. Түүнээс болж хүүхдүүд намайг “худалч” гэлээ .

  • C. Чанаж буй ходоод хагарах юм бол баяжна гэж бэлгэшээнэ

  • D. Ээж маань элдэв бэлгэ дэмбэрэлгүй үг хэлэх бүрийд ингэж сануулдаг байлаа.

Дээрх даалгаврын оноо : 1

“Хол юманд явж байгаа хүн аргал түүхээр эсвэл ус авахаар яваа хүнтэй тааралдвал бэлгэшээж байгаагийн учрыг нэг өгүүлбэрээр тайлбарлаж бичээрэй.

................................................................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 1

Одоогийн залуус чинь ёс заншлаа гээж яваа улс даа гээд толгойг минь илснээ “Харин Довчин гуай шиг хуучны хүн мэдэлгүй яах вэ дээ” гэсэн өгүүлбэрт байгаахолбох үгийг олж бичээрэй.

...................................................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 1

“Амны бэлгээс

Ашдын бэлгэ” гэсэн хэлцийн утгыг тайлбарлан бичээрэй.

...................................................................................................................................................................................................................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 2

Дараах үгсийн утгыг тайлбарлаж бичээрэй.

Бэлэг- .............................................................

Билиг- .............................................................

Бэлгэ- .............................................................

Дээрх даалгаврын оноо : 3

Хэрэв чи Жаниахүү ах байсан бол хүүтэй хэрхэн ярилцах байсан бэ? Харилцан яриаг 35-45 үгэнд багтаан зохиож бичнэ үү.

............................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 3

Зөв бичихдээ

- Зөв бичих дүрмийн алдаагүй, хичээнгүй сайхан бичсэн байх.

- Цэг тэмдгийг зохих газар нь зөв хэрэглэсэн байх.

“Дэм дэмдээ дээс эрчиндээ” гэсэн гол санааг гаргаж 120-150 үгтэй эх зохиож бичээрэй.

Бичихдээ:

Эхлэл хэсэгт: Эвтэй найртай байх, бие биедээ туслах санааг анх ухаарч ойлгосон шалтгааныг гаргах

Гол хэсэгт:

  • Өөртөө болон найз нартаа тохиолдсон явдлаар дээрх санааг сонирхолтой байдлаар өрнүүлж бичих
  • “Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг”, “Хүн хүнийхээ хүчинд, загас усныхаа хүчинд”, “санаа нийлэх”, “гар нийлэх”, “ганзага нийлэх”, “зам нийлэх” гэх мэт хэлцээс 3-аас доошгүйг ашигласан байх.

Төгсгөл хэсэгт: Эвтэй найртай, дэм дэмэндээ байх нь чухал гэсэн санааг гарган сонирхолтой төгсгөх

Дээрх даалгаврын оноо : 20
Оноо: 35

Ашдын бэлгээс

Амны бэлгэ

Ээж маань элдэв бэлгэ дэмбэрэлгүй үг хэлэх бүрийд ингэж сануулдаг байлаа.

Хот айлын хэдэн хүүхэд бид нэгэн өдөр хойд голоос ус авахаар хувин сав аваад явцгааж байтал Довчин гуайтай санамсаргүй тааралдав. “Хол юманд зорьж байхад ус авахаар яваа хүүхдүүдтэй тааралддаг нь юун аштай вэ дээ. Хэрэг зориг бүтэх нь дээ” гэж ирээд л Довчин гуай өврөөсөө том чихэр гаргаж өгөв. Довчин гуайн хэлсэн үгийг ээждээ хэлтэл:

- Хол юманд явж байгаа хүн аргал түүхээр эсвэл ус авахаар яваа хүнтэй тааралдвал их бэлгэшээж, ажил бүтэх нь сайны тэмдэг гэдэг юм гэв.

- Яагаад? гэж хүү лавлан асуув.

Араг хоосон үүрч яваа хүн заавал аргаа дүүргээд харьж таарна, усанд сав бариад явж байгаа хүн мөн адил. Тэгэхээр ажил бүтэхийн шинж юм шүү дээ гэжээ.

2

Хүү найз нартайгаа туршихаар шийдэж, араг зэхэж, сумын төв орохоор явж байгаа Жаниахүү ахын замыг тостол биднийг огт тоосонгүй, морио ташуурдан өнгөрч одов. Тэгтэл хүүхдүүд намайг “худалч” хэмээн бид маргалдаж орхилоо. Хүү, ээж дээрээ ирж:

- Жаниахүү ахтай хоосон араг үүрээд тааралдсан чинь бэлгэшээх байтугай тоосон ч үгүй. Түүнээс болж хүүхдүүд намайг “худалч” гэлээ гэхэд ээж нь:

- Өө, тэр Жаниахүү яаж мэдэх вэ? Одоогийн залуус чинь ёс заншлаа гээж яваа улс даа гээд толгойг минь илснээ “Харин Довчин гуай шиг хуучны хүн мэдэлгүй яах вэ дээ” гэв. Түүнээс хойш ахмад хүмүүсийн бэлгэшээж ярьдаг үгийг их анзаарч сайн тогтоодог болов.

- Замд гарахад чоно тааралдвал үйлс бүтнэ.

- Замд тэмээ туйлбал ачаа хүнд, олз их, сайн явах нь гэж бэлгэшээнэ.

- Агт морь шилгээж, атан тэмээ эвшээхэд эзэн нь заавал бэлгэшээдэг.

- Чанаж буй ходоод хагарах юм бол баяжна гэж бэлгэшээнэ гэх мэтчилэн эдгээр бэлгэшээж ярьдаг үгсийг эргэцүүлж тогтоодог боллоо.

Л.Түдэв

Дараах үгсийн утгыг тохируулан холбосон хариултыг сонгоно уу.

а. бэлэг 1. ерөөл зохиох

b. бэлгэ 2. оюун ухаан

c. билиг 3. талархаж өгөх юм

d. бэлгэ зохиох 4. шинж тэмдэг

  • A. a3, b1, c4, d2

  • B.a1, b2, c3, d4

  • C.a4, b2, c3, d1

  • D.a3, b4, c2, d1

Дээрх даалгаврын оноо : 1

Замд чонотой тааралдвал юу гэж бэлгэшээдэг вэ?

  • A.Үйлс бүтнэ.

  • B.Баяжна.

  • C.Ачаа хүнд болно.

  • D.Ухаан тэлнэ

Дээрх даалгаврын оноо : 1

Эхийн 1 дүгээр хэсэгт хүүгийн хийсэн үйлдлийн дараалал зөв байгааг олоорой.

  • A.Довчин гуайтай таарсан, Довчин гуайтай ярилцсан, ээжтэйгээ ярилцсан, найзуудтайгаа туршсан

  • B.Довчин гуайтай таарсан, ээжтэйгээ ярилцсан, шинэ зүйл мэдсэн, усанд явсан

  • C.Усанд явсан, Довчин гуайтай таарсан, шинэ зүйл мэдсэн, ээжтэйгээ ярилцсан

  • D.Усанд явсан, Довчин гуайтай таарсан, ээжтэйгээ ярилцсан, шинэ зүйл

Дээрх даалгаврын оноо : 1

Ээж нь “Ашдын бэлгээс амны бэлгэ” гэж хэлдгийн шалтгаан нь юу вэ?

  • A.Аргал түүхээр явж байгаа хүнтэй таарахаар

  • B.Ус авахаар явж буй хүүхдүүдтэй таарахаар

  • C.Бэлгэ дэмбэрэлгүй үг хэлэх үед

  • D.Замд тэмээ туйлах үед

Дээрх даалгаврын оноо : 1

Хүүгийн хэлсэн үгсээс аль нь эхийн гол санааг илэрхийлж байна вэ?

  • A.Түүнээс хойш ахмад хүмүүсийн бэлгэшээж ярьдаг үгийг их анзаарч сайн тогтоодог болов.

  • B.Түүнээс болж хүүхдүүд намайг “худалч” гэлээ .

  • C.Чанаж буй ходоод хагарах юм бол баяжна гэж бэлгэшээнэ.

  • D.Ээж маань элдэв бэлгэ дэмбэрэлгүй үг хэлэх бүрийд ингэж сануулдаг байлаа.

Дээрх даалгаврын оноо : 1

Дараах асуултад хариулахдаа өгсөн зайд тохируулан цэвэр гаргацтай бичнэ үү. (Жишээ нь: 3 зайнд 3 санааг тоочин бичихийг анхаараарай)

“Жаниахүүгийн замыг тосож очихдоо хүүхдүүд яагаад араг үүрч очсоны учрыг нэг өгүүлбэрээр тайлбарлаж бичээрэй.

Дээрх даалгаврын оноо : 1

Одоогийн залуус чинь ёс заншлаа гээж яваа улс даа гээд толгойг минь илснээ “Харин Довчин гуай шиг хуучны хүн мэдэлгүй яах вэ дээ” гэсэн өгүүлбэртбайгаа холбох үгийг олж бичээрэй.

Дээрх даалгаврын оноо : 1

”Монгол хүн бэлгээрээ” гэсэн хэлцийн утгыг тайлбарлан бичээрэй.

Дээрх даалгаврын оноо : 2

“Яагаад? гэж хүү лавлан асуув.” гэсэн хэсэгт байгаа цэг тэмдгийг бичээд ямар өгүүлбэрт ашигласныг тайлбарлаарай.

Дээрх даалгаврын оноо : 3

Хэрэв чи Жаниахүү ах байсан бол хүүтэй хэрхэн ярилцах байсан бэ? Харилцан яриаг 35-45 үгэнд багтаан зохиож бичнэ үү.

Дээрх даалгаврын оноо : 3

Зохион бичихдээ

- Сэдэв, зорилгод тохируулж, уншигчийн сонирхол татаж чадсан байх.

- Эхлэл, гол, төгсгөл хэсгийг догол мөрөөр ялган бичсэн байх.

- Үгийг оновчтой сонгож хэрэглэсэн байх.

- Зөв сайхан найруулж бичсэн байх.

- Өгсөн үгийн тоонд тохируулж бичих

Зөв бичихдээ

- Зөв бичих дүрмийн алдаагүй, хичээнгүй сайхан бичсэн байх.

- Цэг тэмдгийг зохих газар нь зөв хэрэглэсэн байх.

“Дэм дэмдээ дээс эрчиндээ” гэсэн гол санааг гаргаж 120-150 үгтэй эх зохиож бичээрэй.

Бичихдээ:

Эхлэл хэсэгт: Эвтэй найртай байх, бие биедээ туслах санааг анх ухаарч ойлгосон шалтгааныг гаргах

Гол хэсэгт:

  • Өөртөө болон найз нартаа тохиолдсон явдлаар дээрх санааг сонирхолтой байдлаар өрнүүлж бичих
  • “Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг”, “Хүн хүнийхээ хүчинд, загас усныхаа хүчинд”, “санаа нийлэх”, “гар нийлэх”, “ганзага нийлэх”, “зам нийлэх” гэх мэт хэлцээс 3-аас доошгүйг ашигласан байх.

Төгсгөл хэсэгт: Эвтэй найртай, дэм дэмэндээ байх нь чухал гэсэн санааг гарган сонирхолтой төгсгөх

Дээрх даалгаврын оноо : 20
Оноо: 35

Их олон шагай

Одод гялалзсан өвлийн шөнө малчны өвөлжөө халуу дүүгээд л цаанаа л нэг тавлаг ажээ. Гэрийн хоймрыг хотойтол нь шагай дэлгээд хоёр хүүхэд шагай шүүрнэ. Тоглогчийн нэг жаахан хөөрүүдүү араншинтай хүүг Дүгэррагчаа гэнэ. Сургуулиас хэдийнээ гарчхаад өнгөрсөн хавар хөдөө мал дээр ирсэн арван долоотой өсгөлүүн хүү. Нөгөө нь өвлийн амралтаараа гэртээ ирээд байгаа сурагч Түдэв. Ийм л хоёр нөхөр ид хаваа үзэн шагай шүүрнэ. Дүгэррагчаа сумаа дээш шидэнгээ:

- Аавын хүүгийн аз хаачхав... гэж нөгөө л улигт үгээ давтан том алгаараа дэлгэсэн шагайнаас байдгаараа атгаснаа сумаа авч чадалгүй алдах нь их.

Харин Түдэв эсрэг тоглогчийнхоо алдааг сайтар гадарлаж шагайнаас хоёр гурваар нь түүсээр чамлахааргүй л хөрөнгөтэй болжээ. Түдэвийн хий гаргахгүй тоглож байгаад Дүгэррагчаагийн хор шар буцалж шагайнаас улам олноор хамах гэж авсан ч юмгүй талаар нэг тарааж орхино. Дэлгэж орхисон шагай цөөрчээ. Түдэвийн бага багаар хамсан шагай дэргэд нь овоорно. Дүгэррагчаагийн олз хажууд нь өчүүхэн харагдана. Хожлыг Түдэв авлаа.

- Ах аа та ганц нэгээр нь шагайг хамсаар хожчихлоо гэж дүүгээ гайхан асуувал Түдэв инээмсэглэн:

- “Чамлахаар чанга атга” гэдэг үгсийг ямагт санаж явахад хэн хүнд илүүдэхгүй юм гэж дүүдээ сургажээ. (Үгийн тоо 167)

Д. Давааням “Заан өргөсөн туулай” номоос

Шагай шүүрэх тоглоом

Шагайг бог, бод малынх гэж ангилдаг. Үхрийн шагайг аргай гэж нэрлэдэг. Шагай шүүрэх тоглоомд бог малын шагайг ашиглана.

Шагайн тоглоом нь намар тэнгэр дуугарахаа больсон үеэс дараа жилийн тэнгэр дуугарах хүртэл хугацаанд тоглодог уламжлалт наадгай юм. Бороо хур үргэлжлэн орж, тэнгэр задарна гэж зун шагай тоглодоггүй.

Нарийхан төмрөөр хэлхэж хийсэн гархийг шагай шүүрэх тоглоомд хэрэглэнэ. Дэвсгэр дээр олон шагайг өрж, тоглогч хүн гинжин гархийг дээш шидэн эргэж буух хооронд дэвсгэр дээрх шагайнаас шүүрч, гархийг алдалгүй барьж авна.

Шагай шүүрсэн хүн гарт атгаснаасаа унагах эсвэл дээш шидсэн гархиа барьж авч чадахгүй бол дараагийн хүнд шилжүүлнэ. Алдаа гаргаагүй бол шүүрсэн шагайг өөрөө авч үргэлжлүүлэн тоглоно. Алдвал дараагийн хүнд шилжүүлнэ. Газарт байсан шагайг хүмүүс шүүрч дуусахад авсан шагайгаа тоолж, хэн олон шагай цуглуулсан хүн хожно. (Үгийн тоо 124)

Эхийн үйл явдал аль улиралд өрнөж байна вэ?

  • A.Зун

  • B.Намар

  • C.Өвөл

  • D.Хавар

Дээрх даалгаврын оноо : 1

Хүүхдүүд ямар ямар малын шагайгаар тоглож байна вэ?

  • A.Адуу, үхэр

  • B.Тэмээ, адуу

  • C.Үхэр, тэмээ

  • D.Хонь, ямаа

Дээрх даалгаврын оноо : 1

Дүгэррагчаагийн хийсэн үйлд тохирохгүй хэлц үгийг олоорой.

  • A.Хомоол хамах

  • B.Торгон жолоо өргүүлэх

  • C.Сүүл мушгих

  • D.Илүү харж, билүү долоох

Дээрх даалгаврын оноо : 1

Эхийн гол санаанд тохирохыг олоорой.

  • A.Хусмаа чамласан хүүхэд шиг

  • B.Хэтэрхий их найдсан үйл хэрэг бүтэлгүйтэх

  • C.Юмыг голж, олзонд хэт их шунах хэрэггүй

  • D.Юмыг голж, олзонд шунах хэрэгтэй

Дээрх даалгаврын оноо : 1

Аль нь Түдэвийн хийсэн үйлдэл биш вэ?

​​​​​​​

  • A.Алдааг сайтар гадарлаж, шагайнаас хоёр гурваар нь түүсэн.

  • B.Хий гаргахгүй тоглож байсан.

  • C.Дүүдээ сургасан.

  • D.Талаар нэг тарааж орхисон.

Дээрх даалгаврын оноо : 1

“онгироодуу, сагсуудуу” гэсэн үгтэй ойролцоо утгатай үгийг эхээс олж бичээрэй.

...........................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 1

“Харин Түдэв эсрэг тоглогчийнхоо алдааг сайтар гадарлаж шагайнаас хоёр гурваар нь түүсээр чамлахааргүй л хөрөнгөтэй болжээ” гэсэн өгүүлбэр дэх холбох үгийг олж бичээрэй.

................................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 1

Дараах үгстэй ижил дүрмээр бичих үгийг эхээс олоорой.

горхийг

тосолж

.........................................

..................................................

Дээрх даалгаврын оноо : 2

Эхийн харилцан ярианд ашигласан цэг тэмдгийн тайлбарыг гүйцээж бичээрэй.

Цэг тэмдэг

Цэг тэмдгийн нэр

Хаана хэрэглэсэн

1

Давхар цэг

Өгүүлэгчийн нэрийн ард

2

-

Дээрх даалгаврын оноо : 3

Тоглогчдын үйлдлээс тэдний зан чанарыг дүгнээрэй. Чи энэ дүрээр дамжуулан юу ойлгож ухаарснаа бичээрэй.

Түдэвийн зан чанар:

  • .................................................
  • .................................................

Дүгэррагчаагийн зан чанар:

  • ...........................................
  • ...........................................

Ойлгож ухаарсан нь:

........................................................................................................................

Заавар: Даалгаврыг гүйцэтгэх хугацаа 30 минут

Зохиож бичихдээ:

-Сэдэв, зорилгод нийцсэн байх.

-Эхлэл, гол, төгсгөл хэсгийг догол мөрөөр ялган бичсэн байх.

-Үгийг оновчтой сонгож хэрэглэсэн байх.

-Зөв сайхан найруулж бичсэн байх.

-Өгсөн үгийн тоонд тохируулж бичих

Зөв бичихдээ:

-Зөв бичих дүрмийн алдаагүй, хичээнгүй сайхан бичсэн байх.

-Цэг тэмдгийг зохих газар нь зөв хэрэглэсэн байх.

“Тоглоомоос суралцсан нь” сэдвээр 120-150 үгэнд багтаан эх зохиож бичээрэй.

Бичихдээ дараах бүтцийг ашиглаарай.

ЭХЛЭЛ ХЭСЭГТ: Ямар тоглоомыг хэзээ, хаана, хэн хэнтэй тоглосноо бичих(монгол тоглоомын талаар байвал сайн)

ГОЛ ХЭСЭГТ: Тоглоом тоглоход чамд болон танай найзуудад тохиолдсон сонирхолтой сургамжтай явдлаас сонгож баримт, нотолгоотой бичих

ТӨГСГӨЛ ХЭСЭГТ: Эцэст нь чи юу ухаарч ойлгосноо мөн найзууддаа зөвлөх

....................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 20
Оноо: 35

Их олон шагай

Одод гялалзсан өвлийн шөнө малчны өвөлжөө халуу дүүгээд л цаанаа л нэг тавлаг ажээ. Гэрийн хоймрыг хотойтол нь шагай дэлгээд хоёр хүүхэд шагай шүүрнэ. Тоглогчийн нэг жаахан хөөрүүдүү араншинтай хүүг Дүгэррагчаа гэнэ. Сургуулиас хэдийнээ гарчхаад өнгөрсөн хавар хөдөө мал дээр ирсэн арван долоотой өсгөлүүн хүү. Нөгөө нь өвлийн амралтаараа гэртээ ирээд байгаа сурагч Түдэв. Ийм л хоёр нөхөр ид хаваа үзэн шагай шүүрнэ. Дүгэррагчаа сумаа дээш шидэнгээ:

-Аавын хүүгийн аз хаачхав... гэж нөгөө л улигт үгээ давтан том алгаараа дэлгэсэн шагайнаас байдгаараа атгаснаа сумаа авч чадалгүй алдах нь их.

Харин Түдэв эсрэг тоглогчийнхоо алдааг сайтар гадарлаж шагайнаас хоёр гурваар нь түүсээр чамлахааргүй л хөрөнгөтэй болжээ. Түдэвийн хий гаргахгүй тоглож байгаад Дүгэррагчаагийн хор шар буцалж шагайнаас улам олноор хамах гэж авсан ч юмгүй талаар нэг тарааж орхино. Дэлгэж орхисон шагай цөөрчээ. Түдэвийн бага багаар хамсан шагай дэргэд нь овоорно. Дүгэррагчаагийн олз хажууд нь өчүүхэн харагдана. Хожлыг Түдэв авлаа.

- Ах аа та ганц нэгээр нь шагайг хамсаар хожчихлоо гэж дүүгээ гайхан асуувал Түдэв инээмсэглэн:

- “Чамлахаар чанга атга” гэдэг үгсийг ямагт санаж явахад хэн хүнд илүүдэхгүй юм гэж дүүдээ сургажээ. (Үгийн тоо 167)

Д. Давааням “Заан өргөсөн туулай” номоос

Шагай шүүрэх тоглоом

Шагайг бог, бод малынх гэж ангилдаг. Үхрийн шагайг аргай гэж нэрлэдэг. Шагай шүүрэх тоглоомд бог малын шагайг ашиглана.

Шагайн тоглоом нь намар тэнгэр дуугарахаа больсон үеэс дараа жилийн тэнгэр дуугарах хүртэл хугацаанд тоглодог уламжлалт наадгай юм. Бороо хур үргэлжлэн орж, тэнгэр задарна гээд зун шагай тоглодоггүй.

Нарийхан төмрөөр хэлхэж хийсэн гархийг шагай шүүрэх тоглоомд хэрэглэнэ. Дэвсгэр дээр олон шагайг өрж, тоглогч хүн гинжин гархийг дээш шидэн эргэж буух хооронд дэвсгэр дээрх шагайнаас шүүрч, гархийг алдалгүй барьж авна.

Шагай шүүрсэн хүн гарт атгаснаасаа унагах эсвэл дээш шидсэн гархиа барьж авч чадахгүй бол дараагийн хүнд шилжүүлнэ. Алдаа гаргаагүй бол шүүрсэн шагайг өөрөө авч үргэлжлүүлэн тоглоно. Алдвал дараагийн хүнд шилжүүлнэ. Газарт байсан шагайг хүмүүс шүүрч дуусахад авсан шагайгаа тоолж, хэн олон шагай цуглуулсан хүн хожно. (Үгийн тоо 124)

Шагай шүүрэх тоглоомд алийг ашиглахгүй вэ?

  • A.Шагай

  • B.Тоглоомын хөлөг

  • C.Шагайн дэвсгэр

  • D.Гархи буюу сум

Дээрх даалгаврын оноо : 1

Хүүхдүүд ямар ямар малын шагайгаар тоглож байсан бэ?

  • A.Адуу, үхэр

  • B.Тэмээ, адуу

  • C.Үхэр, тэмээ

  • D.Хонь, ямаа

Дээрх даалгаврын оноо : 1

Түдэвийн хийсэн үйлд тохирохгүй хэлцийг олоорой.

  • A.Илүү харж, билүү долоох

  • B.Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги дээр

  • C.Балын бага нь амттай

  • D.Олзны бага нь амттай

Дээрх даалгаврын оноо : 1

Эхийн гол санаанд тохирохыг олоорой.

  • A.Хусмаа чамласан хүүхэд шиг

  • B. Хэтэрхий их найдсан үйл хэрэг бүтэлгүйтэх

  • C.Юмыг голж, олзонд хэт их шунах хэрэггүй

  • D.Юмыг голж, олзонд шунах хэрэгтэй

Дээрх даалгаврын оноо : 1

Аль нь Дүгэррагчаагийн хийсэн үйлдэл биш вэ?

​​​​​​​

  • A.Том алгаараа дэлгэсэн шагайнаас байдгаараа атгадаг

  • B.Сумаа авч чадалгүй алдах нь их байдаг.

  • C.Шагайг авч чадалгүй талаар нэг тараадаг.

  • D.Хий гаргахгүй тоглодог.

Дээрх даалгаврын оноо : 1

Хүүхдүүд маш олон шагайгаар тоглож байгаа гэсэн санааг илэрхийлсэн үгийг эхийн эхлэл хэсгээс олж бичээрэй.

...........................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 1

“Харин Түдэв эсрэг тоглогчийнхоо алдааг сайтар гадарлаж шагайнаас хоёр гурваар нь түүсээр чамлахааргүй л хөрөнгөтэй болжээ” гэсэн өгүүлбэр дэххолбох үгийголж бичээрэй.

................................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 1

Дараах үгстэй ижил дүрмээр бичих үгийг эхээс олж бичээрэй.

зорчигчийн

гарахад

....................................................

.................................................

Дээрх даалгаврын оноо : 2

Эхийн харилцан ярианд ашигласан цэг тэмдгийн тайлбарыг гүйцээж бичээрэй.

Цэг тэмдэг

Цэг тэмдгийн нэр

Хаана хэрэглэсэн

1

:

Давхар цэг

Өгүүлэгчийн нэрийн ард

2

-

Дээрх даалгаврын оноо : 3

Тоглогчдын үйлдлээс тэдний зан чанарыг дүгнээрэй. Чи энэ дүрээр дамжуулан юу ойлгож ухаарснаа бичээрэй.

Түдэвийн зан чанар:

  • .................................................
  • .................................................

Дүгэррагчаагийн зан чанар:

  • ...........................................
  • ...........................................

Ойлгож ухаарсан нь:

........................................................................................................................

........................................................................................................................

........................................................................................................................

........................................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 3

Хоёрдугаар хэсэг- БИЧИХ ЧАДВАРЫН ДААЛГАВАР

Заавар: Даалгаврыг гүйцэтгэх хугацаа 30 минут

Зохиож бичихдээ:

-Сэдэв, зорилгод нийцсэн байх.

-Эхлэл, гол, төгсгөл хэсгийг догол мөрөөр ялган бичсэн байх.

-Үгийг оновчтой сонгож хэрэглэсэн байх.

-Зөв сайхан найруулж бичсэн байх.

-Өгсөн үгийн тоонд тохируулж бичих

Зөв бичихдээ:

-Зөв бичих дүрмийн алдаагүй, хичээнгүй сайхан бичсэн байх.

-Цэг тэмдгийг зохих газар нь зөв хэрэглэсэн байх.

“Тоглоомоос суралцсан нь” сэдвээр 120-150 үгэнд багтаан эх зохиож бичээрэй.

Бичихдээ дараах бүтцийг ашиглаарай.

ЭХЛЭЛ ХЭСЭГТ: Ямар тоглоомыг хэзээ, хаана, хэн хэнтэй тоглосноо бичих(монгол тоглоомын талаар байвал сайн)

ГОЛ ХЭСЭГТ: Тоглоом тоглоход чамд болон танай найзуудад тохиолдсон сонирхолтой сургамжтай явдлаас сонгож баримт, нотолгоотой бичих

ТӨГСГӨЛ ХЭСЭГТ: Эцэст нь чи юу ухаарч ойлгосноо мөн найзууддаа юу гэж зөвлөхөө бичих

....................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 20
Оноо: 35

Айсан цэцэг

Төвшин тавдугаар ангийн сурагч. Дүү Тэмүүлэн нь гурван настай, цэцэрлэгт явдаг. Ээж аав хоёр нь дэлгүүр ажиллуулдаг болохоор бямба, ням гаргуудад хоёулхнаа гэртээ үлдэнэ. Тэмүүлэн маш их сахилгагүй. Ахынхаа хичээлийг хийлгэхгүй үзэг харандааг нь булааж авна. Дэлгэсэн дэвтэр ном руу нь усан буугаар буудна. Асааж болох бүх цахилгаан хэрэгслийг бүгдийг нь ажиллуулж орхино. Ер нь хэргийн эзэн хэнгэргийн дохиур даа. Харин Тэмүүлэн дүүгээ томоотой болгох нэг л сайн аргатай. Дүү нь мангас гэхээр үнхэлцгээ хагартал айна. Тэр гэнэт янз бүрийн чимээ гаргаж мангас ирж байна гэхэд дүү нь чив чимээгүй болоод ахыгаа бараадан зогсоно. Төвшин дүүгээ улам их айлгах гэж үлгэрт гардаг аймшигтай мангасуудын зургийг түүнд үзүүлээд ийм мангас манайд орж ирэх гээд байна гэж хэлнэ. Тэмүүлэн айж нүд нь бүлтгэнэн үүд рүү хараад ”Хаалгаа битгий онгойлгоорой“ гэнэ. Ингээд “Мангас чамайг томоотой байвал орж ирэхгүй гэнэ ээ” гэвэл нэг хэсэгтээ л буйдан дээр сууж зурагтай номоо эргүүлнэ.

Тэмүүлэн их хар дарж зүүдлэмтгий. Магадгүй мангас зүүдэлдэг байх. Ээж нь “Тэмүүлэнг дөнгөж хөлд ороод гадаа гүйж явахад нь нохой архирч дайраад урах шахсан юм. Түүнээс хойш их айж цочимтгой болчихсон” гэж ярьдаг юм. Энэ удаа тэд бас л гэртээ хоёулхнаа үлджээ. Тэмүүлэн дүүтэйгээ шагай тоглож байснаа маргааш хичээлтэйгээ санаж тооны даалгавраа хийхээр ном дэвтрээ дэлгэлээ. Дүү нь бас л “Жаахан тоглоё л доо” гээд гуйгаад болдоггүй. ”Ах нь хичээлээ хийхгүй бол болохгүй. Чи явж зурагтаа үз” гээд эргээд хартал үзэг нь байдаггүй. Тэмүүлэн нууснаас зайлахгүй. Төвшин “Өгөхгүй бол чамайг мангаст барьж өгнө дөө” гээд бостол Тэмүүлэн” Ах аа намайг мангаст битгий өгөөч” гэж орилоод зугтлаа. Замдаа тэр өрөөний буланд байсан ваартай цэцгийг татаж унагаад буйдангийн араар орлоо. Аз болоход ваар хагарах нь байтугай цэцгийн нэг навч ч гэмтсэнгүй. Төвшин цэцгийн савнаас хивсэн дээр унасан шороог шүүрдэх гэж байтал хаалганы хонх дуугарч ээж, аав хоёр нь орж ирлээ. Ээж нь юун их шороо вэ гэвэл Түвшин:

  • Бид хоёр хөөцөлдөж байгаад ваартай цэцгээ унагачихсан юм гэлээ

Ээж нь ваартай цэцгийн дэргэд очоод:

- Миний хоёр хүү үүнийг хардаа гэлээ. Цэцгийн нэг ишээс хумсын толион чинээхэн ягаан цэцэг дөнгөж дэлбээлэх гэж байлаа. Та нар энэ нялх цэцгийг гэмтээх шахсан байна шүү гэж ээж нь хэлэхэд Тэмүүлэн:

- Агаа намайг айлгаад байсан юм гэж хов зөөв.

Энэ өдрөөс хойш Төвшин тэр хөөрхөн ягаан цэцгийн дэлбээлэхийг тэсч ядан хүлээж өдөр бүхэн усалдаг болов.

Гурав... долоо... арав хоног өнгөрлөө. Тэр цэцэг дэлбээгээ нээсэнгүй. Сүүлдээ бүр хорчийгоод хатаж эхэллээ. Өөр ишээс ч цэцэг дэлгэрсэнгүй. Төвшин ааваасаа:

- Энэ цэцэг яагаад дэлбээлэхгүй хатаад байгаа юм бол гэж асуухад аав нь:

- Тавиур дээрээс унахдаа их айсан байх л даа. Айснаасаа болоод л ургахгүй байгаа юм гэлээ.

- Цэцэг айдаг гэж үү? гэж Төвшин асуухад:

Айдаг юм аа хүү минь. Амьтай бүхэн айж цочдог. Тэр тусмаа дөнгөж дэлбээлэх гэж байгаа нялх цэцэг бүр ч их айна шүү дээ гэлээ.

Аав нь ингэж хэлснээс хойш Төвшин ”Дүү маань энэ цэцэг шиг нялх шүү дээ. Дүүгээ хамаагүй айлгаад байвал өсөж том болохоо болчих юм байна. Ахиад дүүгээ хэзээ ч мангасаар айлгахгүй ээ” гэж бодох болжээ.

О.Сундуй

  1. “хумсын толион чинээхэн” гэсэн үгийн утгад тохирох хэсгийг сонгоорой.
  • A.хумсны гялгар гадаргуу, хумсны хээ мэт

  • B.хумсны толио мэт хэмжээтэй, жижигхэн

  • C.тохойн аравны нэгтэй тэнцэх уртын хэмжээ

  • D.эрхий хурууны үзүүрээс нэгдүгээр үе хүртэлх хэмжээ

Дээрх даалгаврын оноо : 1

“Тэмүүлэн маш их сахилгагүй” гэсэн өгүүлбэрийн утгад тохирох хэлцийг сонгоорой.

  • A.ах нь сургадаг, дүү нь сонсдог

  • B.хүн ахтай, дээл захтай

  • C.хэргийн эзэн хэнгэргийн дохиур

  • D.юмны эзэн, сумны занги

Дээрх даалгаврын оноо : 1

Зохиолоос баатрын хэлсэн үгийг олоорой.

  • A.Тэмүүлэн маш их сахилгагүй

  • B.Дүү Тэмүүлэн нь гурван настай

  • C.Дүү нь үнхэлцэгээ хагартал айна

  • D.Хаалгаа битгий онгойлгоорой

Дээрх даалгаврын оноо : 1

Төвшингийн аавын “Айснаасаа болоод л ургахгүй байгаа юм” гэж хэлсний учир юу вэ?

Дээрх даалгаврын оноо : 1

Төвшинг алдаагаа ойлгож ухамсарлаж байгааг илэрхийлэхийн тулд зохиолч ямар, ямар үгийг сонгосон бэ?

Дээрх даалгаврын оноо : 1

“Айсан хүнд аргал хөдлөх”гэсэн хэлц үгийн утгыг тайлбарлаарай.

Хэлц үгийн тайлбар:.......................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 1

Дараах өгүүлбэрийг шинж чанар заасан утгаар дэлгэрүүлэн бичээрэй.

Цэцгийг гэмтээх шахсан байна шүү.

Дээрх даалгаврын оноо : 1

Салаа утгыг тодруулсан өгүүлбэр тус бүр нэгийг зохиож бичээрэй.

  • дэлбээгээ нээх ....................................................................................................................
  • цонх нээх .............................................................................................................................
Дээрх даалгаврын оноо : 2

Дараах өгүүлбэрүүдийг харьцуулан, уншсан эхтэйгээ холбон дүгнэлт бичээрэй.

Дээрх даалгаврын оноо : 3

Энэ эхийг яагаад “Айсан цэцэг” гэж нэрлэснийг 20-30 үгэнд багтаан тайлбарлан бичнэ үү.

Дээрх даалгаврын оноо : 3

“Айсан цэцэг” эхэд аливаа амьтай бүхэн айж цочдог болохыг бяцхан хүү болон цэцгээр төлөөлүүлэн дүрслэн бичжээ. Энэ эхийн бичлэгийн арга барилыг дуурайн “Миний хөөрхөн дүү” сэдвээр 120-150 үгтэй эх зохиож бичээрэй. / Өөрийн төрсөн болон ах, эгчийн, хамаатны дүүгийнхээ тухай бичиж болно/

Эхлэл хэсэгт: Дүүгийнхээ тухай товч танилцуулж бичих

Гол хэсэгт: Чи дүүтэйгээ тоглодог уу? Дүүгээ айлгадаг уу? Дүүдээ хайртай юу? Дүүгээ айлгах нь зөв үү? гэсэн асуултад дэлгэрэнгүй хариулах маягаар бичнэ.

Төгсгөл хэсэгт: Эхлэл болон гол хэсгийн мэдээлэл дээр тулгуурлан дүүгээ хэрхэн хайрлаж хамгаалах тухай өөрийн бодол, санааг дүгнэн бичих

Дээрх даалгаврын оноо : 20
Оноо: 35

Айсан цэцэг

Төвшин тавдугаар ангийн сурагч. Дүү Тэмүүлэн нь гурван настай, цэцэрлэгт явдаг. Ээж аав хоёр нь дэлгүүр ажиллуулдаг болохоор бямба, ням гаргуудад хоёулхнаа гэртээ үлдэнэ. Тэмүүлэн маш их сахилгагүй. Ахынхаа хичээлийг хийлгэхгүй үзэг харандааг нь булааж авна. Дэлгэсэн дэвтэр ном руу нь усан буугаар буудна. Асааж болох бүх цахилгаан хэрэгслийг бүгдийг нь ажиллуулж орхино. Ер нь хэргийн эзэн хэнгэргийн дохиур даа. Харин Тэмүүлэн дүүгээ томоотой болгох нэг л сайн аргатай. Дүү нь мангас гэхээр үнхэлцгээ хагартал айна. Тэр гэнэт янз бүрийн чимээ гаргаж мангас ирж байна гэхэд дүү нь чив чимээгүй болоод ахыгаа бараадан зогсоно. Төвшин дүүгээ улам их айлгах гэж үлгэрт гардаг аймшигтай мангасуудын зургийг түүнд үзүүлээд ийм мангас манайд орж ирэх гээд байна гэж хэлнэ. Тэмүүлэн айж нүд нь бүлтгэнэн үүд рүү хараад ”Хаалгаа битгий онгойлгоорой“ гэнэ. Ингээд “Мангас чамайг томоотой байвал орж ирэхгүй гэнэ ээ” гэвэл нэг хэсэгтээ л буйдан дээр сууж зурагтай номоо эргүүлнэ.

Тэмүүлэн их хар дарж зүүдлэмтгий. Магадгүй мангас зүүдэлдэг байх. Ээж нь “Тэмүүлэнг дөнгөж хөлд ороод гадаа гүйж явахад нь нохой архирч дайраад урах шахсан юм. Түүнээс хойш их айж цочимтгой болчихсон” гэж ярьдаг юм. Энэ удаа тэд бас л гэртээ хоёулхнаа үлджээ. Тэмүүлэн дүүтэйгээ шагай тоглож байснаа маргааш хичээлтэйгээ санаж тооны даалгавраа хийхээр ном дэвтрээ дэлгэлээ. Дүү нь бас л “Жаахан тоглоё л доо” гээд гуйгаад болдоггүй. ”Ах нь хичээлээ хийхгүй бол болохгүй. Чи явж зурагтаа үз” гээд эргээд хартал үзэг нь байдаггүй. Тэмүүлэн нууснаас зайлахгүй. Төвшин “Өгөхгүй бол чамайг мангаст барьж өгнө дөө” гээд бостол Тэмүүлэн” Ах аа намайг мангаст битгий өгөөч” гэж орилоод зугтлаа. Замдаа тэр өрөөний буланд байсан ваартай цэцгийг татаж унагаад буйдангийн араар орлоо. Аз болоход ваар хагарах нь байтугай цэцгийн нэг навч ч гэмтсэнгүй. Төвшин цэцгийн савнаас хивсэн дээр унасан шороог шүүрдэх гэж байтал хаалганы хонх дуугарч ээж, аав хоёр нь орж ирлээ. Ээж нь юун их шороо вэ гэвэл Төвшин:

  • Бид хоёр хөөцөлдөж байгаад ваартай цэцгээ унагачихсан юм гэлээ

Ээж нь ваартай цэцгийн дэргэд очоод:

- Миний хоёр хүү үүнийг хардаа гэлээ. Цэцгийн нэг ишээс хумсын толион чинээхэн ягаан цэцэг дөнгөж дэлбээлэх гэж байлаа. Та нар энэ нялх цэцгийг гэмтээх шахсан байна шүү гэж ээж нь хэлэхэд Тэмүүлэн:

- Агаа намайг айлгаад байсан юм гэж хов зөөв.

Энэ өдрөөс хойш Төвшин тэр хөөрхөн ягаан цэцгийн дэлбээлэхийг тэсч ядан хүлээж өдөр бүхэн усалдаг болов.

Гурав... долоо... арав хоног өнгөрлөө. Тэр цэцэг дэлбээгээ нээсэнгүй. Сүүлдээ бүр хорчийгоод хатаж эхэллээ. Өөр ишээс ч цэцэг дэлгэрсэнгүй. Төвшин ааваасаа:

- Энэ цэцэг яагаад дэлбээлэхгүй хатаад байгаа юм бол гэж асуухад аав нь:

- Тавиур дээрээс унахдаа их айсан байх л даа. Айснаасаа болоод л ургахгүй байгаа юм гэлээ.

- Цэцэг айдаг гэж үү? гэж Төвшин асуухад:

Айдаг юм аа хүү минь. Амьтай бүхэн айж цочдог. Тэр тусмаа дөнгөж дэлбээлэх гэж байгаа нялх цэцэг бүр ч их айна шүү дээ гэлээ.

Аав нь ингэж хэлснээс хойш Төвшин ”Дүү маань энэ цэцэг шиг нялх шүү дээ. Дүүгээ хамаагүй айлгаад байвал өсөж том болохоо больчих юм байна. Ахиад дүүгээ хэзээ ч мангасаар айлгахгүй ээ” гэж бодох болжээ.

О.Сундуй

“хорчийх гэсэн үгийн утгад тохирох хэсгийг сонгоорой.

  • Гөлгөр толигор, өө сэвгүй, атираагүй болох

  • B.Гөлгөр толигор биш, атираа үрчлээтэй болох

  • C.Гөлгөр толигор биш, өө сэвгүй, атираатай болох

  • D.Гөлгөр толигор, өө сэвтэй, атираагүй болох

Дээрх даалгаврын оноо : 1

“хэргийн эзэн хэнгэргийн дохиур” гэсэн хэлц үгийн утгад тохирох хэсгийг сонгоорой.

  • А. мулгуу үйлийн эзэн

  • B.ламын хийх үйл

  • C.муу үйлийн эзэн

  • D.мангасын хийх үйл

Дээрх даалгаврын оноо : 1

Эхийн төгсгөл хэсгийн санааг тайлбарласан хэсгийг олоорой.

Дээрх даалгаврын оноо : 1

Ваартай цэцэг унах болсны шалтгаан юу вэ?

  • A.Дүү нь ахынхаа үзгийг аваад зугтааж байхдаа өрөөний буланд байсан цэцгийг татаж унагасан

  • B.Ах нь дүүгээ мангаст барьж өгнө гэхэд дүү нь айгаад зугтаж байхдаа цэцгийг татаж унагасан

  • C.Ах нь мангасын зураг үзүүлж айлгасан, дүү нь зугтаж байхдаа ваартай цэцгийг татаж унагасан

  • D.Дүү нь мангасын зургаас айгаад ахаасаа зугтаж байхдаа ваартай цэцгийг татаж унагасан

Дээрх даалгаврын оноо : 1

Эхийн эхлэл, гол, төгсгөл хэсгийг тодорхойлсон хэсгийг олоорой.

  • A.ваартай цэцэг уначихлаа, дүүгээ хэзээ ч айлгахгүй, хэргийн эзэн хэнгэргийн дохиур

  • B.ваартай цэцэг уначихлаа, хэргийн эзэн хэнгэргийн дохиур, дүүгээ хэзээ ч айлгахгүй

  • C.хэргийн эзэн хэнгэргийн дохиур, ваартай цэцэг уначихлаа, дүүгээ хэзээ ч айлгахгүй

  • D.дүүгээ хэзээ ч айлгахгүй, хэргийн эзэн хэнгэргийн дохиур, ваартай цэцэг уначихлаа

Дээрх даалгаврын оноо : 1

Дараах өгүүлбэрийг шинж чанар заасан утгаар дэлгэрүүлэн бичээрэй.

Цэцэг дөнгөж дэлбээлэх гэж байлаа.

Дээрх даалгаврын оноо : 1

Эхийн гол санааг нэг өгүүлбэрээр илэрхийлж бичээрэй.

Дээрх даалгаврын оноо : 1

Төвшин хүүгийн дүрийн онцлогийг тоочиж бичээрэй.

Дээрх даалгаврын оноо : 2

Дараах өгүүлбэрүүдийг харьцуулан, уншсан эхтэйгээ холбон дүгнэлт бичээрэй.

Дээрх даалгаврын оноо : 3

“Замдаа тэр өрөөний буланд байсан ваартай цэцгийг татаж унагаад буйдангийн араар орлоо” Энэ үед Тэмүүлэн юу бодсоныг төсөөлж, 30-35 үгэнд багтаан тайлбарлан бичнэ үү?

Дээрх даалгаврын оноо : 3

БИЧИХ ДААЛГАВАР

Нийт: 7