34,8 грамм калийн сульфатагуулсануусмал дундуур 26.8 A гүйдлийг 2 цагийн турш нэвтрүүлэв. Aнод дээр ялгарсан хүчилтөрөгчийн массыг олно уу.
А. 16 г
В. 32 г
С. 160 г
D. 320 г
Натрийн гидроксидийн уусмал дахь устөрөгч ионы концентрац [H+]=10-13 моль/л бол уусмалын рН-ыг олно уу.
A. 10-13
B. 10-1
C. 1
D. 13
Зөвхөн хүчтэй исэлдүүлэгч шинжтэй бодис агуулсан эгнээг заана уу.
A. HNO3, KMnO4, K2Cr2O7
B. K2Cr2O7, Na2SO3, KNO3
C. NaCl, CaCl2, FeCl2
D. FeSO4, KMnO4, H2O2
Хэрэв температурыг 300С - 500С хүртэл ихэсгэхэд урвалын хурд 16 дахин нэмэгддэг бол урвалын температурын коэффициентын утгыг олно уу.
A. 1
B. 2
C. 3
D. 4
N2 (х)+ 3H2 (х)⇆2NH3(х) , ∆H°= -92.2 кЖ гэсэн тэнцвэр тогтсон системд I. Устөрөгч хийн концентрацыг багасгахад II. Даралтыг бууруулахад тэнцвэр аль зүгт шилжих вэ?
A. I. Бүтээгдэхүүн бодис үүсэх чиглэлд, II. Бүтээгдэхүүн бодис үүсэх чиглэлд
В. I. Бүтээгдэхүүн бодис үүсэх чиглэлд, II. Эх бодис үүсэх чиглэлд
С. I. Эх бодис үүсэх чиглэлд, II. Эх бодис үүсэх чиглэлд
D. I. Эх бодис үүсэх чиглэлд, II. Бүтээгдэхүүн бодис үүсэх чиглэлд
N2 (х)+ 2O2 (х)⇆2NO2(х) , ∆H°= 68.4 кЖ гэсэн тэнцвэр тогтох үед хийн холимгийн даралтыг 2 дахин ихэсгэхэд шулуун болон эргэх урвалын хурдны харьцаа хэрхэн өөрчлөгдөхийг олно уу.
A. Шулуун урвал буцах урвалын хурдаас 2 дахин их
B. Шулуун болон буцах урвалын хурд тэнцүү
С. Шулуун урвал буцах урвалын хурдаас 4 дахин их
D .Буцах урвал шулуун урвалын хурдаас 2 дахин их
2-р эрэмбийн урвалын хурдны тэгшитгэлийг сонгоно уу.
A. υ = k
B. υ = k[A ]
C. υ = k [A]2
D. υ = k [A]2[ B]
Хүчлийн болон шүлтийн усан уусмалын орчныг метилоранж илрүүлэгчээр шалгахад ямар өнгө үзүүлэх вэ?
A. Өнгөгүй, ягаан
B. Улаан, өнгөгүй
C. Улаан, шар
D. Шар, улаан
Аль давсны уусмал хүчиллэг орчинтой болохыг тодорхойлж, метилоранж илрүүлэгчид ямар өнгө үзүүлэхийг хэлнэ үү.
I. 0.1М KCN II. 0.1М FeSO4 III. 0.1М K2CO3
A. KCN, улаан
B. K2CO3, шар
C. FeSO4 , улаан
D. FeSO4, улбар шар
Дараах полимерүүдээс аль нь хуванцрын найрлагад оролцдог вэ?
I. Полистирол II. Полибутадиен III. Полипропилен
IV. Полиизопрен V. Полихлорпрен
A. I, II
B. I, III
C. I, IV
D. III, IV
Өнгөгүй, хурц үнэртэй, агаараас хүнд, усанд сайн уусаж хүчиллэг орчинтой уусмал үүсгэдэг хийг нэрлэнэ үү.
A. Азотын диоксид
B. Азотын монооксид
C. Аммиак
D. Хлорт устөрөгч
3KOH + H3PO4 →K3PO4 + 3H2O гэсэн урвалын төрлийг тодорхойлж, 16.8 г калийн гидроксидоос хэдэн г калийн фосфат үүсэхийг бодож олно уу.
A. саармагжих, 13.4 г
B. саармагжих, 21.2 г
C. халах, 13.4 г
D. халах, 21.2 г
Дараах нэгдлүүдийн аль нь усанд сайн уусах вэ?
A. Ba(OH)2
B. Cu(OH)2
C. Fe(OH)2
D. Zn(OH)2
I-IV саванд буй усан уусмалын аль нь цахилгааныг сайн дамжуулах вэ?
I сав: Хлор (VII)-ын хүчлийн уусмал II сав: Цианы хүчлийн уусмал
III сав: Нүүрсний хүчлийн уусмал IV сав: Цууны хүчлийн уусмал
A. I
B. I, III
C. I, IV
D. IV
а. CH4(x) + 2O2(x) = CO2(x) + 2H2O(x) ΔH0урвал= - 801 кЖ/моль
б. N2 (х)+ O2 (х)→NO2 (х) ∆H°= 34.2 кЖ/моль
гэсэн урвалууд эндотерм, экзотермийн урвалын аль нь болохыг тодорхойлно уу.
А. эндотерм, экзотерм
В. экзотерм, эндотерм
С. эндотерм, эндотерм
D. экзотерм, экзотерм
2H2SO4 (конц)+ Cu=CuSO4+ SO2↑+2H2O исэлдэн-ангижрах урвалд үндэслэн aнгижрах урвалд орсон ионыг сонгоно уу.
A.Cu2+
B. SO42-
C. SO32-
D. SO2
CH2=CH-CH3+ HCl CH3-CHCl-CH3 урвалын төрөл болон урвалын механизмын төрлийг тодорхойлно уу.
A. нэгдэх,электрофиль
B. нэгдэх, радикал
C. халах,электрофиль
D.халах, нуклеофиль
Давсны хүчлийн уусмалын pH=1 бол уусмалд агуулагдах устөрөгч ионы концентрац [H+]-ыг олно уу.
A. 10-13
B. 10-1
C. 1
D. 13
Аль давсны уусмал шүлтлэг орчинтой болохыг тодорхойлж, фенолфталейн илрүүлэгчид ямар өнгө үзүүлэхийг хэлнэ үү.
I. 0.1М ZnSO4 II. 0.1М CuCI2 III. 0.1М K2CO3
A. CuCI2, ягаан
B. K2CO3, ягаан
C. K2CO3, өнгөгүй
D. ZnSO4 , ягаан
Хэрэв температурыг 500С - 200С хүртэл бууруулахад урвалын хурд 27 дахин удааширдаг бол урвалын температурын коэффициентын утгыг олно уу.
A. 1
B. 2
C. 3
D. 4