Дэлхийн гадаргыг хавтгай дээр дүрслэх аргыг ................ гэнэ.
A. Тусгаг
B. Гажилт
C. Картографи
D. Зураг зүй
Газарзүйн мэдээллийн системийн тухай ойлголтод аль нь хамаарахгүй вэ?
A. Интернетэд суурилсан аяллын хөтөч
B. Дэлхийн гадаргыг хиймэл дагуулаас авсан зураг бүхий мэдээллийн сан
C. Байгаль нийгмийн талаарх орон зайн мэдээллийг компьютерын тусламжтайгаар дүрслэн үзүүлдэг программ
D. Байгалийн янз бүрийн үзэгдэл өөрчлөлт тэдгээрийн орон зай цаг хугацааны хамаарлыг судалдаг арга
Зурагзүйн дүрслэлийн аргуудыг тодорхойлолттой тохируулна уу?
1. Тэмдгийн арга a. Геометрийн дүрс, төлөөлсөн зураг, үсэг тоо зэргийг ашиглан юмс, үзэгдлийн тархалтыг илэрхийлэх
2. Ареалын арга b. Тодорхой тоо, үзүүлэлтийг төлөөлсөн цэгийн тусламжтайгаар үзэгдлийн тархалт, байршлыг илэрхийлэх
3. Цэгийн арга c. Нутаг дэвсгэрийн хүрээнд тархсан юмс, үзэгдлийн шинж чанарын ялгааг өнгөөр илэрхийлэх
4. Өнгөт дэвсгэрийн арга d. Аливаа юмс үзэгдлийн тархалт, байршлын хил хязгаарыг өнгө, зураас, бичиг болон шугамыг ашиглан үзүүлэх
a.1b2c3a4d
b.1a2c3b4d
c.1a2d3b4c
d.1b2a3d4c
Аливаа юмс, үзэгдлийн хуваарилалтыг харуулахад хамгийн тохиромжтой график, диаграммын төрөл аль нь вэ?
A. Баганан
B. Шугаман
C. Тойргийн
D.Цэгэн
Байгалийн бүсийн тархалтыг эдгээр аргуудаас аль аргыг сонгон дүрслэхэд тохиромжтой вэ?
A. Ареалын арга
b. Картограммын арга
C. Картодиаграммын арга
D. Цэгийн арга
График, диаграммын төрлийг тохирох үзүүлэлттэй нь зөв харгалзуулсныг сонго.
1. Тойргийн диаграмм a. 1960 оноос хойших хонин сүргийн тооны өсөлт
2. Шугаман график b. Мал сүргийн дотор 5 хошуу мал тус бүрийн эзлэх хувь
3. Баганан график c. 2017 оны таван хошуу малын тооны харьцуулалт
a. 1b2a3c
b. 1a2b3c
c. 1c2a3b
d.1a2c3b
Газарзүйн зургийг ашиглахад төрөл бүрийн нийлмэл дүн шинжилгээ шаардагдах ба уг ажлыг гүйцэтгэхэд ихээхэн хөдөлмөр, хөрөнгө, цаг хугацааг зарцуулдаг байв. XX зууны II хагасаас ……………………………………. ашиглаж эхэлсэн ба энэ систем гарсанаар газарзүйн зургийг ашиглах үйл явц хялбар энгийн түвшинд очжээ.
A. Сэдэвчилсэн газарзүйн зураг
B. Нийгмийн газарзүйн зураг
C. Физик газарзүйн зураг
D. Газарзүйн мэдээллийн систем
Сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарлынулмаасмөнх цэвдэгхайлж байгаагаас Енисей мөрний урсац нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд энэ үйл явцыг судлахад газарзүйн судалгааны аргуудаас аль нь ТОХИРОМЖГҮЙ вэ?
A. Ажиглалтын арга
B. Ярилцлагын арга
C. Газарзүйн мэдээллийн систем
D. Зайнаас тандан судлал
Нарны аймгийн гарагуудыг ерөнхий шинжээр нь зөв ангилсныг сонго.
A. Дэлхий төст ба Буд төст
B. Дэлхий төст ба Бархасбадь төст
C. Дэлхий төст ба Ангараг төст
D. Бархасбадь төст ба Тэнгэрийн ван төст
Далайн хаяа нутгаар хуурай газартай хил залган орших 200 м хүртэл гүн хэсгийг юу гэдэг вэ?
A. Далайн ургамал амьтнаар хомс бүс
B. Эх газрын тан буюу шельф
C. Гисографийн муруй
D. Далайн хотгор
Нарны аймгийн гарагуудын нарнаас алслагдсан зайд ямар нэг хамаарал байгааг математик үндэслэлээр тайлбарласан эрдэмтэн хэн бэ?
A. Ю.Титус
B. Ж.Боде
C. И.Листинг
D. Эратосфен
Өгүүлбэрийг гүйцээ. 1 жилийн хугацаанд ...................................................
A. Сар дэлхийг нэр удаа бүтэн тойрно
B. Дэлхий нарыг нэг удаа бүтэн тойрно
C. Дэлхий өөрийн тэнхлэгээ нэг удаа бүтэн тойрно
D. Нар өөрийн тэнхлэгээ нэг удаа бүтэн тойрно
Энэхүү хүчний нөлөөгөөр аливаа хөдөлж буй биеийн чиглэл дэлхийн хойд хагаст баруун гар тийш, өмнөд хагаст зүүн гар тийш хазайдаг. Ямар хүч вэ?
A. Хүндийн хүч
B. Кориолисын хүч
C. Дэлхийн татах хүч
D. Нарны татах хүч
Хаврын болон намрын тэнцлийн өдөр аль нь вэ?
A. 4 сарын 31 ба 6 сарын 21
B. 3 сарын 21 ба 8 сарын 22
C. 3 сарын 21 ба 9 сарын 23
D. 4 сарын 21 ба 6 сарын 21
VI сарын 22-нд, экватороос өмнөд туйл руу чиглэхэд ....................................................
A. Хоногийн харанхуй байх хугацаа ихэснэ
B. Хоногийн харанхуй байх хугацаа багасна
C. Өдрийн гэрэлтэй байх цаг тогтмолжино
D. Өдрийн гэрэлтэй байх цаг богиносно
Дэлхийн хөдөлгөөний тухай дараах сонголтуудаас БУРУУГ ол.
A. Дэлхийн нарыг тойрох замд, нар-дэлхийн татах хүч өөрчлөгддөг
B. Дэлхийн тэнхлэгээ эргэх хөдөлгөөний улмаас гадаргын температур өөрчлөгдөж байдаг
C. Дэлхийн тэнхлэгийн хазайлт болон нарыг тойрох хөдөлгөөний улмаас улирал үүсдэг
D. Дэлхийн тэнхлэгийн хазайлт нь гадаргаас ойх дулааны хэмжээнд нөлөөлдөг
Дэлхийн хамгийн гадна талын нимгэн, хатуу бүрхэвч аль нь вэ?
A. Астонесфер
B. Манти
C. Агаар мандал
D. Чулуун мандал
Чулуулгийг гарал үүслээр нь зөв ангилсныг сонго.
A. Хүрмэн, тунамал, магмын
B. Боржин, тунамал, хүрмэн
C. Тунамал, хувирмал, магмын
D. Боржин, магмын, хувирмал
Газрын гадаргыг өөрчлөгч гадаад хүчин зүйлд аль нь орохгүй вэ?
A. Нарны энерги
B. Хүндийн хүч
C. Галт уулшил
D. Салхи
Гималайн нуруу ямар хавтангуудын зааг дээр үүссэн бэ?
A. Өмнөд Америкийн хавтан, Евразийн хавтан
B. Африкийн хавтан, Евразийн хавтан
C. Евразийн хавтан, Энэтхэг-Австралийн хавтан
D. Антарктидын хавтан, Энэтхэг-Австралийн хавтан