Нийгмийн харилцаанд илгээгчийн дамжуулахыг хүссэн мэдээлэл хүлээн авагч талд хүрч чадсан эсэхийг эргэн нягтлах үйл явцыг юу гэж нэрлэдэг вэ?
А. Эргэх холбоо
В. Хүлээн авагч
С. Орчин нөхцөл
D.Саад
Хэн нэгнийг хүчээр далайлган ямар нэгэн үйлдэл хийлгэх нь харилцан үйлдлийн аль хэлбэрт хамаарах вэ?
А Өрсөлдөөн
В. Зөрчилдөөн
С. Албадлага
D. Солилцоо
Үгэн бус харилцааны үүрэгт хамааралгүй өгөгдлийг олж тэмдэглэнэ үү?
А. Үгээр илэрхийлсэн утга санааг илүү хүчтэй болох
В. Үгээр илэрхийлсэн утга санааг бичгээр дамжуулах
С. Үгээр илэрхийлсэн утга санааг орлох
D. Үгээр илэрхийлсэн утга санааг давтах
Гарын хөдөлгөөн тархинаас ирэх дохиог хамгийн тод илэрхийлдэг гэж үздэг бол гарын алгаа дэлгэн ярьж буй хүний хөдөлгөөн чамд юуг илтгэн харуулж байна вэ?
А. Илүү нээлттэй шударга байдал
В. Бие биенээ халамжлах байдал
С. Сэтгэл санаа зовнисон байдал
D. Сэтгэл санаа тогтворгүй байдал
Үгэн бус харилцааны үүрэгт хамаарахгүй өгөгдлийг тэмдэглэнэ үү?
А. Давтах
В . Хамтрах
С. Орлох
D. Зөрчилдөх
Хоорондоо нийцэхгүй эсрэг тэсрэг хэрэгцээ, тэмүүлэл, хүсэл эсвэл шаардлагаас үүдэх сөргөлдөөнийг.................гэнэ.
А. Зөрчилдөөн
В. Өрсөлдөөн
С. Стресс
D. Саад
Үгэн бус харилцаа нь дохио зангаа, дуу хоолойн өнгө, нүүрний хувирал, биеийн байрлал, хөдөлгөөн зэргээр илэрдэг. Эдгээрийг харилцааны онолд юу гэж нэрлэдэг вэ?
А. Дохионы хэл
В. Харилцааны хэл
С. Биеийн хэл
D. Зохиомол хэл
Сөрөг тааламжгүй тэнцвэр алдагдуулах нөлөөллийн хариуд үүссэн хүний бие махбод болон сэтгэл санааны таагүй байдал нь .......................... юм.
А. Стресс
В. Өрсөлдөөн
С. Зөрчилдөөн
D. Саад
Стресс үүсгэгч үндсэн хүчин зүйлсийг дурдахдаа хамааралгүй зүйл оруулсан бол аль нь вэ?
А.Өдөр тутмын асуудлууд
В. Урт хугацааны дарамт, сорилт
С. Амьдралд гарсан гэнэтийн өөрчлөлт
D. Сэтгэл зүйн онцлог
Зөрчилдөөнөөс аль аль талдаа үр ашигтай буюу хоёр талын ашиг сонирхлыг дээд зэргээр хангасан хамтын гарц олохыг эрмэлзэх нь зөрчилдөөнийг шийдвэрлэх аль хандлагад хамаарах вэ?
А. Хамтран ажиллах
В. Буулт хийх
С. Харилцан буулт хийх буюу дундын шийдэл
D. Сөргөлдөх
"Хүн бол уг чанараараа нийгмийн амьтан юм. Хэрэв хүмүүстэй хамтран амьдарч чаддаггүй эсвэл өөрийнхөө хэрэгцээг бүрэн хангачихсан, хүмүүсээс тусдаа амьдарч чадах нэгэн байдаг бол тэр бол адгуус, аль эсвэл бурхан байж таарна.” гэж доорх сэтгэгчдийн хэн нь хэлсэн бэ?
А.Гераклит
B.Сократ
C. Демократ
D. Аристотель
Харилцааны үйл явцын үндсэн бүрэлдэхүүн хэсэгт аль нь багтдаггүй вэ?
А. Ойлголцол
B. Эргэх холбоо
C. Орчин нөхцөл
D. Саад
Хүмүүс бусадтай анх уулзахдаа төрөх сэтгэгдэлд үгэн бус харилцаа 55 хувь, дуу хоолой 38 хувь, үгэн харилцаа 7 хувийн нөлөөлөл үзүүлдэг гэж үзсэн эрдэмтэн хэн бэ?
А. П. Мейер
B. А. Мехрабиан
C. К. Томас
D. Р. Киллман
Харилцааны үйл явцад илэрхийлсэн мэдээллийг харилцагч талдаа хүргэх арга хэрэгслүүдийг ....................гэнэ.
А. Мэдээлэл дамжуулах суваг
B. Хүлээн авагч тал
C.Эргэх холбоо
D. Мэдээлэл илэрхийлэгч орчин
Харилцааны явцад мэдээллийг дамжуулах үед сөргөөр нөлөөлдөг хүчин зүйлсийг юу гэж нэрлэдэг вэ?
А. Орчин
B. Эргэх холбоо
C.Саад
D. Хүлээлт
Хүмүүсийн харилцаанд "сэтгэлийн толь" гэж нэрлэгддэг эрхтэн аль нь вэ?
А. Нүд
B.Нүүр
C. Гар
D. Чих
Хүмүүс хоорондоо харилцахад тохиромжтой зай байдаг. Хэн нэгэн тогтсон орон зайн хэмжээг зөрчиж хэт ойроос, эсвэл холоос харьцах нь харилцаж буй хүнд таагүй сэтгэгдэл төрүүлдэг. Үүнийг шинжлэх ухаанд юу гэж нэрлэдэг вэ?
А. Проксемикс
B.Стресс
C. Интеграци
D. Диффузи
Зөрчилдөөний гадуур үлдэх, хэлэлцэн зөвшилцөхийг үл ойшоох, эсвэл төвийг сахисан байр суурь баримтлах нь зөрчилдөөнийг шийдвэрлэх аль хандлагад хамаарах вэ?
А. Сөргөлдөх
B. Зайлсхийх
C.Буулт хийх
D. Хамтран ажиллах
Стрессийг даван туулах арга замуудыг тоочихдоо хамааралгүй зүйл оруулсан бол аль нь вэ?
А. Цагийг хөгжилтөй өнгөрөөх
B. Сайтар унтаж амрах
C. Дуртай зүйлээ хийх
D. Дасан зохицох
Давуу тал олж авах замаар зөрчилдөөнд ноёрхох байр суурь баримтлах нь зөрчилдөөнийг шийдвэрлэх аль хандлагад хамаарах вэ?
А. Дундын шийдэл
B. Зайлсхийх
C. Буулт хийх
D. Сөргөлдөх