• Үнэлгээний зорилт
  • Мэдлэг ойлголт
    ()
  • Чадвар
    ()
  • Хэрэглээ
    ()
  • Даалгаврын хэлбэр
  • Сонгох
    (0)
  • Задгай
    (0)
Оноо: 40

"Бурхны бэлэг"

Цаг одоо оройны 6 болж байна. Би хичээлээ хийх гэснээ нэгэн зүйлийн тухай та бүхэнтэйгээ ярилцмаар санагдан үзгээ бариад сууж буй минь энэ. Өнөөдөр би уг нь ахаасаа хятад хэлний эртний ханзны зурлага гэсэн ном авъя гэсэн бодолтой гэрт нь очсон боловч ахдаа хэлэх гэснээ нэг л бололгүй бараг ямар ч үр бүтээлгүй хоёр гурван цаг тэдний гэрт телевиз ширтэн хамаг цагаа барчихлаа.

Ах маань уг нь “миний дүү энэ номыг дараа авч хэрэглээрэй” гэсэн юм л даа. Даанч би угийн бага зэрэг нэрэлхүү зантай учраас хэлж чаддаггүй шүү .Миний нэгэн найз “Чи наад нэрэлхүү зангаасаа болж их ч алдана шүү, их ч хожно шүү” гэж хэлж байсан юм.

Би түүнийг тэгж хэлэхэд нэг их ойшоогоогүй л дээ. Ер нь үүнээс бодоод байхад хүний зан араншин гэж сонин юмаа. Зарим хүн хэтэрхий шулуухан, хэлье гэснээ шууд хэлчихдэг, зарим нь болохоор бараг дуугарахгүй, харин би болохоор нэг тиймэрхүү. Миний бодлоор бурхан хүн бүрийг сайн сайхан сэтгэлтэй бүтээдэг байх гэж боддог. Харин бурхны хайр энэрлийг зарим нэг нь даахгүй дураар дургин нийгмээ дагаад ч юм уу бялдууч, зальтай, ноёрхуу зантай худал хуурмаг бүхнийг өөртөө цагийн эрхээр шингээдэг. Өөрөөр хэлбэл тэдний амьдарч буй орчин болоод ээж, аав, гэр бүлийнхэнтэй нь холбоотой.

Та нар бод доо. Ээжээсээ мэндлээд ямар ч бяцхан үр тийм муухай сэтгэлтэй байдаггүй биз дээ. Алиахан анхилхан сарнай мэт дэлбээлж байдаг. Тэр анхилхан дэлбээ бидний үед хүссэн хүсээгүй, амьдрахын эрхээр элдвийг хийж, бие биенээ залилан худал хэлж хулгайч муур шиг хулгай хийдэг. Хүнд төрөлхийн зан мэдээж байдаг ч цагийн эрхээр буй болсон араншин гэж байдаг.

Худал хэлдэг, залилдаг энэхүү зан араншин бол төрөлхийн зан биш, бурхан бэлэглэсэн араншин ч биш юм. Хүн бүр авьяас билэгтэй, ухаантай байдаг ч зарим нь л үүнийгээ илрүүлж аз жаргалтай амьдардаг.

Харин зарим нь болохоор нийгмийн сэтгэл зүйн хувьд хэт доройтож буруу талаас нь бүхнийг харж өөрийнхөө бусдаас илүүрхэх чадварыг гаргадаггүй. Энэ юу юунаас илүү харамсалтай. Хүн төрөлхтөнд бурхан сайн сайхныг бэлэглэжээ. Тэр сайн сайхныг бид яагаад ашиглаж бурхны хайр энэрлийг дааж хорвоог гийгүүлж болохгүй гэж.

Үнэн гэдэг зүйл хэзээд ялдаг, үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гээд эцэг дээдсийн маань сургасан сургаалууд бий. Иймээс бид бүгд шударгыг эрхэмлэх ёстой. За энэ ч яахав, би зан араншингийн тухай ярьж байснаа, хэт их туйлширчих шиг санагдлаа.

Та бүхэн миний энэ нэрэлхүү занг төрөлхийн болов уу, эсвэл цаг хугацааны явцад илэрсэн болов уу гэж гайхаж байгаа байх. Тэгвэл энэ талаар би ерөөсөө мэдэхгүй юм байна: Яагаад гээч миний хайрт аав бага зэрэг нэрэлхүү хүн л дээ. Үүнээс бодоод байхад миний дээд өвгийг бурхан бүтээхдээ нэрэлхүү занг бэлэглэсэн, эсвэл миний элэнц, хуланц эцэг дээдэс маань цаг хугацааны явцад энэ занг авсан байж болох юм.

Тэгээд энэ зан өвлөгдөн уламжлагдсаар надад иржээ. Гэхдээ би худал хэлж, хулгай хийх бохир араншингүйдээ эцэг дээдэсдээ болоод гэр бүлийнхэндээ талархаж явдаг.

Хүн төрөлхтний амьдрал хэдийгээр үргэлж тэгш сайхан байдаггүй ч гэсэн үнэнийг л эрхэмлэж бурхнаас олгосон хувь заяа, бэлгийг хэзээ ч бурууд ашиглахгүй, түүний хайр хүндэтгэлийг хөсөрдүүлэхгүй, зан араншингаа өөрчлөн сааралтуулж бузартуулахгүй л байвал ертөнцөд хүмүүн болж ирсэн утга учир минь биелэх юм.

Орчлон дээр үнэнээр амьдарвал сайхан, үнэн гэдэг зүйл үнэнээрээ л байвал сайхан, үнэнийг агуулсан зүйл үүрд оршвол сайхан. Зан араншингаа хувиргахгүй замбуулинд бүгдээрээ жаргацгаая. Н.Учрал

Зохиолч ахаасаа юу авах гэж гэрт нь очсон бэ?

Дээрх даалгаврын оноо : 1

Онцолж тодруулсан хэсгээс таамагласан өнгө аястай үг хэллэгийг олоорой.

Дээрх даалгаврын оноо : 2

Зохиолч бурхны талаар юу гэж бодож явдаг вэ?

Дээрх даалгаврын оноо : 2

Зохиолчийн сэтгэл дундуур байгаа, харамсаж яваа хамгийн гол зүйл нь юу вэ?

Дээрх даалгаврын оноо : 3

  1. Эхэд байгаа доорх үг хэллэгийн утгыг тайлбарлан бичээрэй. / 3 оноо /
  • Дураар дургих................................................................................................... ...........................................................................................................................
  • Ноёрхуу зан..................................................................................................... ...........................................................................................................................
  • Доройтох.........................................................................................................................................................................................................................................................................................................
Дээрх даалгаврын оноо : 3

Зохиолчийн нэрэлхүү зангийн шалтгааныг 40-50 үгэнд багтаан тайлбарлан бичээрэй.

Дээрх даалгаврын оноо : 4

Монгол бичгээс кирилл бичигт хөрвүүлээрэй.

Дээрх даалгаврын оноо : 5

Зохиогч “...зан араншингаа сааралтуулж бузартуулахгүй л байвал ертөнцөд хүн болж ирсний утга учир биелэх юм” гэснийг өөрийн үзэл бодолтой харьцуулан “Миний араншин” сэдвээр эргэцүүлэн бичээрэй. / Үгийн тоо 180- 200 /

Бичихдээ дараах агуулгын бүтцийг ашиглаж болох юм.

  • Эхлэл хэсэг :- Өөрийн зан чанарын тухай танилцуулах
  • Гол хэсэг : - Өөрт байгаа зан чанарын ач тус, нөлөөллийн тухай батлан бичих
  • Төгсгөл хэсэг :- Өөрийн араншингаа дүгнэх

“Миний араншин”

Дээрх даалгаврын оноо : 20
Оноо: 40

“Баян”

Манай сонины удирдлагын зүгээс сурвалжлагчдадаа үнэгүй цаас тараадаг байв. Бичгийн цаасыг голоор нь хуваасан шиг хэмжээтэй, үзгээр бичихээр бэх нь уусаж нэвтрээд ар тал нь үзээрийн муухай болчихдог, хямдхан тэр бор цаас сэтгүүлч бүрийн ширээн дээр овоолоотой, хамгийн үнэ цэнгүй зүйлийн нэг. Үнэ цэнгүй ч юу байх вэ, элбэг юм хямд байдаг хойно, хямд юмыг хүн үл ойшоодог хойно, мэдээж тэр цаасыг мөнгөөр л авдаг нь тодорхой ч бүгд ямар ч үнэгүй юм шиг хандана.

Би тэр үед хар бэх дүүргэсэн үзгээр өнөө муу бор цаасан дээрээ элдэв сурвалжилга, ярилцлагаа палийтал буулгахдаа дандаа л нэг талд нь бичээд, ар талыг нь хэрэглэдэггүй байв. Миний л анзаарснаар бусад маань ч тэгдэг сэн.

Нэг удаа ярилцлагаа бичиж суутал Эрдэнэсүх ах хажуугаас хараад:

-Чи яагаад цаасныхаа нөгөө талд бичихгүй байгаа юм бэ? Үнэгүй өгдөг гээд ингэж хайр гамгүй хандаж болохгүй шүү дээ! Наад цаасан дээр чинь балаар бичих юм бол бэх уухгүй, тиймээс ч арыг нь ашиглаж болдог юм. Чи таван хуудсанд багтчих юмыг арваад хуудсанд биччихлээ гэж эрсхэн хэлэв. Би тэрүүхэн зууртаа дүрсхийж, өөрийгөө өмөөрсөн хэдэн үг сөргүүлэн хэлтэл тэр:

-Том яруу найрагчдын зан юм байлгүй дээ, мэдэхгүй. Над мэтийн жирийн хүмүүс нь бол тэгж л бичдэг. Болоод л байдаг юм. Ийм их цаасыг ингэж үрж байгаа нь утгагүй хэрэг гэлээ. Ингэж хэлчхээд босоод явангуут би өөрийн эрхгүй ширээ рүү нь өнгийгөөд хартал зэмлэгч маань хаа сайгүй хэвтэж байдаг өнөө муу бор цаасныхаа ар өвөргүй жирийтэл, нэг ч зай үлдээлгүй бичсэнийг олж үзэх нь тэр ээ.

Эрдэнэсүх ахын зэмлэл надад хүчтэй нөлөөлөв. Гэрээсээ хол амьдарч яваа, ядуу оюутан миний дэргэд сургуулиа төгсөөд ирчихсэн тэр мэдээж “баян”. Учир нь би тэр үед, сурахынхаа хажуугаар ажилладаг “Ардын эрх”-ийн албан ёсны гуравхан сурвалжлагчийн нэгэн тул хагасаар цалинждаг байсан юм. Тэгээд ч Эрдэнэсүх ах миний хүүхэд насны үед хамгийн алдартай зохиолчдын нэг асан Ж.Пүрэв гуайн хүү, алдартай эцгийн хүүхдийн ёсоор надаас хамаагүй хангалуун амьдардаг нь тодорхой. Гэтэл тэр ийм хямдхан цаасыг хүртэл ариглаж хэмнэж байдаг. Эрс шулуун зэмлэл нь түүний шударга зөв сэтгэлтэйг харуулсан төдийгүй, хамгийн гол нь, бидний хувьд үнэгүй ч энэ бол бусдын халааснаас гарч байгаа үнэтэй зүйл гэсэн санаа ойлгогдсон тул би үнэнээсээ гэмшив. Бусдын эд зүйлийг хайрлаж чадна гэдэг маш том хүмүүжил юм.

Ингээд л би маргаашнаас нь цаасныхаа ар өвөргүй бичих болсон доо. Тэр, үүнийг анзаарсан эсэхийг мэдэхгүй. Юутай ч тэрхүү зэмлэлээс хойш би үрэлгэн зангаа бүрэн засаж чадаагүй ч хүнд байдаг энэ муу зангийн тухай ямагт бодож явах эхлэл тавигдсан билээ.

Байгаадаа ханах сэтгэлийг, багаар ихийг бүтээх хүчийг тэндээс олж харснаар, үргүй тэнэг зарлага, сэтгэлийн харанхуйгаас л үүддэг шунал, балчир зүрх сэтгэлтэй нэгнээс л харагддаг гялгар тансаглалд тэмүүлэх төөрөгдлөөс бага ч болов ангижирч эхэлсэн. Анзаарч л чадах юм бол эргэн тойронд маань хүчирхэг үзэл санаа, онцгой дүр төрхтэй хүн дүүрэн. Миний дээр өгүүлсэн энэ хүн бол жинхэнэ “баян” хүн байлаа. “Хэн нэг маань бурхан байдаг” гэдэг үгэнд би хэчнээн дуртай вэ!

Л. Өлзийтөгс “Үзэхийн хязгаар”-аас

Тэр цаасыг яагаад үнэ цэнгүй зүйлийн нэг гэж бодсон бэ?

Дээрх даалгаврын оноо : 1

1-р цогцолбороосзохиогчийн эргэлзэж таамагласан үг хэллэгийг олж бичээрэй.

Дээрх даалгаврын оноо : 2

Эрдэнэсүх ах зохиогчийг юу гэж зэмлэсэн бэ?

Дээрх даалгаврын оноо : 2

Эхэд байгаа доорх үг хэллэгийн утгыг тайлбарлаарай. [3 оноо]

хагасаар цалинжих ……………………………………....................................................

..............................................................………………………………………………….......

асан …………………………………………………………………………………...............

…………………………………………………………………………………………………....

ангижир ……………………………………………………………………………….............

…………………………………………………………………………………………………....

Дээрх даалгаврын оноо : 3

Зохиогч Эрдэнэсүх ахыг юу гэж дүгнэсэн бэ?

Дээрх даалгаврын оноо : 3

“...Энэ хүн бол жинхэнэ баян хүн байлаа” гэж дүгнэсний шалтгааныг 20-30 дугаар мөрнөөс олоод, 40-50 үгэнд багтаан тайлбарлан бичээрэй.

Дээрх даалгаврын оноо : 4

Монгол бичгээс кирилл бичигт хөрвүүлээрэй.

Дээрх даалгаврын оноо : 5

ХОЁРДУГААР ХЭСЭГ: БИЧИХ ЧАДВАР СОРЬСОН ДААЛГАВАР

“Баян” эхэд “...Анзаарч л чадах юм бол эргэн тойронд маань хүчирхэг үзэл санаа, онцгой дүр төрхтэй хүн дүүрэн...” гэжээ Тэгвэл чи эргэн тойрны хүмүүсээсээ хүчирхэг үзэл санаатай баян хүний тухай эргэцүүлэн бодож, яагаад түүнийг баян хэмээн онцолсноо баталж нотлон шинээр зохион бичээрэй.

Бичихдээ дараах агуулгын бүтцийг ашиглаж болох юм.

Эхлэл хэсэг: -Хэн нэг хүнтэй холбоотой өөрт тохиолдсон үйл явдлыг оруулж бичих, тэр хүний тухай мэдээллийг мөн оруулж бичих юм.

Гол хэсэг:-Тохиолдсон үйл явдлыг бичихдээ баримтад үндэслэн өөрийн үзэл бодол, эргэцүүллээ оруулах

Төгсгөл:- Тэр хүн баян болохыг дүгнэж бичнэ. Мөн өөртөө хийсэн дүгнэлтээ оруулж бичих юм.

“Баян”

……………………………………………………………………………………………………………………… ..................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 20
Оноо: 40

"Ядуу"

"Хэн нэг маань бурхан байдаг" гэдэг үгэнд би хэчнээн дуртай гээч! Байз, байз, хэн нэг маань бурхан юм чинь тэгэхээр хэн нэг маань чөтгөр болж таарах нь уу?

Саяхны өдрүүдэд би нэгэн эхнэртэй танилцав. Тэрээр манай толгой баячуулын нэгнийх нь гэргий байж, хөөрхий. Гэрээс цухуйдаггүй би анх танилцахдаа үүнийг нь мэдсэнгүй. Түүнтэй, өөрийнх нь хүсэлтээр яг дөрвөн удаа уулзсан агаад шинэхэн танилдаа би нэгэн хочийг өгснөөр бидний нөхөрлөл дуусаж билээ. Түүнийг “Ахиад” гэдэг нэрээр гар утсан дээрээ тэмдэглэчихсэн юм.

“Би саяхан LV-ийн таван сая төгрөгийн үнэтэй цүнх авсан, ахиад өөрийг авах гэж байгаа. Би өнгөрсөн жил улаан өнгийн Ланд машинтай болсон юм л даа. Ирэх жилээс ахиад харыг авах санаатай. Би саяхан нүүрнийхээ арьсыг татуулсан. Одоо ахиад хүзүү, гарынхаа арьсыг татуулмаар байна” гэж ярьдаг хүн байв аа тэр. Түүний үгсийн санд байдаг хамгийн түгээмэл үг бол “ахиад”. “Ахиад” эмэгтэй цонхигор гэдэг үгийг ойлгохгүй надаар тайлбарлуулж билээ. Таван сая төгрөгийн цүнхэнд гар татдаггүй танил маань таван мянган төгрөгийн ном надаас бэлгэнд авчхаад “Ахиад өөр ном байна уу?” хэмээн шалав. Өмнөх номыг маань огт уншаагүйг нь мэдэх болохоороо ахиад өгсөнгүй. Шинэхэн танилынхаа тогтож ядсан, шунамгай гүйлгээ нүд рүү удаан хараад “Хөөрхий дөө, энэ эмэгтэй бага насандаа маш их ядуу зүдүү өссөн, өлсөх, гачигдах, бусдын эд зүйлд татагдан харуусахын туйлыг амссан, ядуу зүдүүдээ хүн болгон эмзэглэдэггүй ч тэрээр үргэлж тийм байдлаасаа ичиж, цөхөрч явсан нэгэн бололтой” хэмээн таамаглахад хүрсэн сэн. Тийм хүн л мөнгөтэй болсон ч үүрд өлсгөлөн үлддэг, баяжсан ч мөнхөд ядуугаараа хоцордог билээ.Өлссөн хүн ходоодныхоо хэмжээг мэдэлгүй иддэг. Өлсгөлөн тархи “хязгаар” гэдэг үгийг санадаггүй.

“Ахиад” эмэгтэйгээс уйдаж залхаад би түүний мөрөөдлийн биелэл болсон “зиндааны” хүн бишээ ойлгуулахаар шийдэв.

-Аан, надад тийм юм байхгүй ээ. Булган хүрэм бол бүүр ч байхгүй. Байхгүй ээ, байхгүй. Өө, надад ердөө ганцхан цүнх бий.

“Ахиад” бүр гайхаж хоцров. Сүүлдээ ч намайг голох шиг боллоо. Ахиад залгахаа болив, ашгүй.

Хүн заавал чинээлэг амьдрах ёстой юм шиг боддогоосоо болоод ядуу байдалдаа эмзэглэн ичсэн гунигт нүдтэй бид хаа сайгүй тулгардаг. Басхүү, хангалуун амьдралтай нэгнийг үзэн ядсан харц, тансаг эд зүйлээр гайхуулсан мунхаглал, дуусашгүй их атаа жөтөө, өрсөлдөөн тэмцэлдээн энд тэндгүй. Тийм хүмүүсийн өөдөөс, тийм байдлын өөдөөс би инээд алдан байж “Надад бол байхгүй ээ!” гэж хэлэхдээ одоо хэчнээн дуртай болсон гээч! Энэ “БАЙХГҮЙ” бол миний нүүр бардам “цэвэр” амьдрал, онигор нүдтэй маань хамт бурхнаас надад заяасан төрөлхийн ханал цадал, түрийвч минь хоосон үед ч дүв дүүрэн явуулдаг тэр л байгаа юм. Би одоо гурван даашинзтай байхаас нэг даашинзтай байхыг илүү үздэг.

Харанхуйгаас л үүддэг шунал, балчир зүрх сэтгэлтэй нэгнээс л харагддаг гялгар тансаглалд тэмүүлэх төөрөгдлөөс бага ч болов ангижирч эхэлсэн. Миний дээр өгүүлсэн энэ хүн бол жинхэнэ “ядуу” хүн байлаа.

Л. Өлзийтөгс “Үзэхийн хязгаар”-аас

Зохиогч шинэ танилтайгаа нийт хэдэн удаа уулзсан бэ?

Дээрх даалгаврын оноо : 1

Онцолж тодруулсан хэсгээс зохиогч шинэ танилаа үл ойшоосон өнгө аясыг илэрхийлсэн үг хэллэгийг олоорой.

Дээрх даалгаврын оноо : 2

Шинэ танилаа хочлох болсон шалтгаан юу вэ?

Дээрх даалгаврын оноо : 2

Эхэд байгаа доорх үг хэллэгийн утгыг тайлбарлана уу?

  • цонхигор ……………………………………………………………………
  • гар татдаггүй……………………………………………………………….
  • шалах ……………………………………………………………………..
Дээрх даалгаврын оноо : 3

Зохиогч “Ахиад” эмэгтэйн нүднээс ямар дүгнэлт хийсэн бэ?

Дээрх даалгаврын оноо : 3

“...Энэ хүн бол жинхэнэ ядуу хүн байлаа.” гэж дүгнэсний шалтгааныг 40-50 үгэнд тайлбарлан бичээрэй.

Дээрх даалгаврын оноо : 4

Монгол бичгээс кирилл бичигт хөрвүүлээрэй.

Дээрх даалгаврын оноо : 5

ХОЁРДУГААР ХЭСЭГ: ЗОХИОН НАЙРУУЛАН БИЧИХ ЧАДВАР СОРЬСОН ДААЛГАВАР

“Ядуу” эхэд “Ахиад эмэгтэйн байгаадаа үл ханах. Сэтгэл нь түүнийг мөнхөд ядуугаараа үлдсэн…” гэжээ Тэгвэл чи үл ханах шунаг сэтгэлтэй ядуу сэтгэлгээтэй хүний тухай эргэцүүлэн бодоод, яагаад түүнийг ядуу хэмээн онцолсноо баталж нотлон шинээр зохион бичээрэй. /Үгийн тоо 180-200/

Бичихдээ дараах агуулгын бүтцийг ашиглаж болох юм.

Эхлэл хэсэгт: -Хэн нэг хүнтэй холбоотой өөрт тохиолдсон үйл явдлыг оруулж бичих, тэр хүний тухай мэдээллийг мөн оруулж бичих юм.

Гол хэсэгт: - Тохиолдсон үйл явдлыг бичихдээ баримтад үндэслэн өөрийн үзэл бодол эргэцүүллээ оруулах

Төгсгөл хэсэгт :- Тийм хүн ядуу болохыг дүгнэж бичнэ. Мөн өөртөө хийсэн дүгнэлтээ оруулж бичих юм.

“Ядуу”

Дээрх даалгаврын оноо : 20
Оноо: 40

"Миний хайрт хараацай"

Манай зуслангийн муу хар байшин хаягдсанаас хойш хэдэн жил ч өнгөрөв дөө. Уул нь хайш яйш цавчсан хар модон дүнз зааж шинэсний холтос давхарлан хучсан, газар шалтай, хойт ханандаа ганц онигор гэгээвчтэй онгойх хаагдахдаа орилон гиншдэг хаалгатай, гаднаасаа хорин жил бороонд угаагдаж хувхайрсан дотроосоо хорин жил утаанд утагдаж харласан гэлээ ч салхи шуурганд салгалан чичирдэггүй, аадар бороонд нэвтэрдэггүй, найдвартай нь аргагүй байшин сан. Тэр навтгар байшингийн хананд миний нааж байсан чихрийн цаас, аавын цахиур бууны өлгүүр, хар модон дүнзний ан завсар, ноён нуруун дээрх шувууны баас одоо хүртэл нүдэнд илхэн үзэгдэнэ.

Би тэр жил зуслангийнхаа буурийг үзээд ер нь айлын буурь арилдаггүйг гайхсан юм. Үгүйдээ л шарилж ургана. Эрүүл газар агь ганга ургаж байхад айлын бууринд шарилж л ургана.

Төрсөн газар, бага балчир нас, өнгөрсөн зовлон жаргалаа мартаж үл чадах хүний үр садад гэрийн буурь шиг тэмдэгтэй газар ховор бололтой.

Тэр жил зуслангийн буурийг үзэхэд зуны сүүлээр модширсон лууль, шарилж, ийш тийш хазайсан хэдэн хар шон, эжий арьс утдаг агсан нүхнээс өөр юм байсангүй. Тийн бага балчир насаа дурсан санаж суутал манайхтай цуг зусдаг байсан хоёр хараацай санаанд орж билээ. Миний арваад настай байхад тэр хоёр сэргэлэн гоо жигүүртэн манай навтгар байшингийн яс модонд үүр зассан юм. Бусад хараацайн ангаахайнууд дэгжих ойртсон хойно манайд ирж үүрээ зассаныг бодоход өөр газар зассан үүрээ сүйтгүүлсэн бололтой байв. Тэр хоёр ойрхи горхины эргээс өдөржин шавар зөөж, хагд өвс, хялгас ноосоор торлон наасаар хоёр гурван хоногт уран хийцтэй бат бэх үүр барилаа.

Тэр хоёр үүрээ барьж дуусаад хэд хоног үзэгдэхээ болив. Бодвол шувууныхаа хэргээр л явсан байлтай. Би гадуур нисэх олон хараацай дотор манай хоёр яваа болов уу гэж хардаг боловч тэр олон адилхан амьтдыг ялгах аргагүй. Нэг өглөө харсан чинь цайвар цээжтэй тас хар жигүүртэй хараацай үүрэн дотроо их л ядарсан шинжтэй нүдээ аниад бөмбийн сууж байв. Үүрний хажууд улаан хүрэн цээжтэй уртавтах чамбай биетэй нөгөө хараацай сууж цаадхаасаа ямар нэг юм асуух мэт энхрий зөөлнөөр дуугарч байв. Цайвар цээжит үүрнээсээ хэд хоног холдсонгүй. Өлсөж цангадаггүй юм болов уу гэж би их гайхна. Гэтэл нэг харж байсан чинь улаан цээжит хараацай тэмээлзгэнэ зууж ирээд нөгөөдхийнхөө аманд хийж байв. Тэгэхээр нь би бас амандаа ус балгаж ирээд уулгадаг байх нь гэж ойлгоод өхөөрдөн баярлав. Шувуу ус балгаад нисэж чаддаг гэж итгэхдээ их нээлт хийсэн юм шиг олзуурхаж байж билээ.

Нэлээд хэдэн хоног өнгөрсөн хойно нэг өглөө тэдний үүр дотор жийв жийв гэсэн дорой дуу сонсдоход өнгийж харвал шар хушуутай, судас шөрмөс нь гүрдийсэн халцгай хөх биетэй таван сохор ангаахай шахцалдан хэвтэж байв. Бусад хараацай аль хэдийн дэгдээхийнүүдээ дагуулан нисэж явахад ийм хожуу гарсан амьтад яана даа гэж бодмоор байв. Гэвч тэр тав гайхмаар амархан бойжиж билээ. Хэд хоног өнгөрөхөд нүцгэн биед нь хараацайн өнгө ялгасан ноолуур ургаж, өдөржин идэх юм нэхэж биеэсээ томоор ангайлдан чих дүйртэл орилолдож байх болов. Хоёр хараацай хорхой шавьж зууж зай завсаргүй нисэн ирэхэд ангаахайнууд нь ам амнаасаа булаалдаж байгаад л дорнь үгүй хийж орхино. Зуны дундуур тэр хэд хоорондоо зодолдох, үүрнээсээ гарч суух болж нэг өдөр эх эцэг хараацайгаа дагаад манай навтгар байшингаас гарч одлоо. Анхандаа шөнө орой болохоор үүрэндээ буцаж ирдэг байснаа сүүлдээ бүр байчхав. Гадаа хорооны шургааг дээр тавуулаа суугаад шулганалдаж байх нь их хөөрхөн.

Ингээд хараацайн нэг өнөр гэр бүл манайхтай хамт амьдрах болсон мэт санагдаж байж билээ. Гэтэл дараа жилийн зун нөгөө хоёр хараацай зүсээрээ буцаж ирсэн бөгөөд харин таван дэгдээхий нь ирсэнгүй. Бодвол нэгэнт том хараацай болоод тус тусынхаа үүрийг засахаар явсан хэрг бизээ. Тэр хоёр хараацай манайхтай дөрвөн жил хамт зусав. Би тэдэнд их хайртай болж билээ. Гэсэн ч өд сөдөө ургахаар үүрээ орхиод явдаг хараацайндэгдээхийтэй адил би ч гэсэн төрсөн гэр орон аав ээжээ орхиод алс газар явлаа.

Ингээд олоон жилийн дараа зуслангийн бууриа үзэж хичнээн дурсан харамсавч өнгөрсөн юм өнгөрдгийг бодож манай муу навтгар байшин хараацайн үүртэй хамт алга болсон ч нөмөрт нь хоргодож өссөн хүний үр, хараацайн дэгдээхий амьд мэнд бөгөөд өөрсдөө бас шинэ байшин, шинэ үүр барьж яваа гэхээс амьдрал гэдэг төгсгөлгүйн тухай санаашран бодсон юм.

Тэр навтгар байшингийн хананд нааж байсанчихрийн цаас, аавын цахиур бууны өлгүүр, ноён нуруун дээрхи шувууны баас хүртэл хэдэн жилийн дараа нүдэнд үзэгдсэн бэ?

Дээрх даалгаврын оноо : 1

Зохиолч алтан хараацайн ямар үйлдэлд их нээлт хийсэн юм шиг олзуурхсан бэ?

Дээрх даалгаврын оноо : 2

Дараах хэллэгийн утгыг тайлбарлан бичээрэй.

  • гиншдэг хаалга-

................................................................................................................................................................................................................................................................

  • онигор гэгээвч-

................................................................................................................................................................................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 2

“Уул нь хайш яйш цавчсан хар модон дүнз зааж шинэсний холтос давхарлан хучсан, газар шалтай, хойт ханандаа ганц онигор гэгээвчтэй онгойх хаагдахдаа орилон гиншдэг хаалгатай, гаднаасаа хорин жил бороонд угаагдаж хувхайрсан дотроосоо хорин жил утаанд утагдаж харласан гэлээ ч салхи шуурганд салгалан чичирдэггүй, аадар бороонд нэвтэрдэггүй, найдвартай нь аргагүй байшин сан” хэмээн магтах болсны учир шалтгааныг дэлгэрүүлэн 2 өгүүлбэрт багтаанбичээрэй.

Дээрх даалгаврын оноо : 3

“Би тэр жил зуслангийнхаа буурийг үзээд ер нь айлын буурь арилдаггүйг гайхсан юм” гэж хэлснийг өөрийн ойлгосноор 30-40 үгэнд багтаан дүгнэн бичнэ үү?

Дээрх даалгаврын оноо : 3

Хүний төрсөн гэр орон, бага насны дурсамжит явдлууд хүний санаанаас хэзээ ч гардаггүй гэдгийг өгүүлэгч ямар ямар баримтаар дүрслэн үзүүлснийг тоочин бичнэ үү?

Дээрх даалгаврын оноо : 4

Монгол бичгээс кирилл бичигт хөрвүүлэн бичээрэй.

Дээрх даалгаврын оноо : 5

Дээрх эхэд үүрнээсээ нисэн буй алтан хараацай төрсөн гэрийнхээ буурийг эргэн ирж дурсан санаж санагалзаж байгаа тухай хүүрнэн өгүүлжээ. Энэ эхийн бичлэгийн арга барилыг дууриалган “Миний эх орон-миний тоонот” сэдвээр 180-200 үгтэй эх зохион бичнэ үү?

.............................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 20
Оноо: 40

"Сайхан ном, гунигт бадаг"

Би хуучин монгол бичиг сурмагцаа эхлээд Жюль Верний “Арван таван наст ахмад”-ыг дараа нь Николай Островскийн “Болд хэрхэн хатаагдсан”-ыг уншсан юм. Энэ хоёр ном миний сэтгэл санааг нэг л өөр болгож билээ. Хүний тэмүүллийн яруу сайхныг болоод бадрангуй зориг, шударга үйлсийн үлгэр жишээг үзүүлсэн энэ хоёр номыг анхлан уншсан минь их аз байжээ.Тэгээд энэ хоёр сайхан номыг тэр үеийн багацуулд төрөлх хэл дээрээ унших бололцоо олгосон орчуулагчдад одоо хүртэл баярлаж явдаг.

Тэр хоёр номыг уншсанаас болж миний балчирхан ухаанд чухам юу шүглэснийг тодорхой дүрслэн хэлэхэд бэрх байна. Ямар нэг шалтгаанаар өглөөний нарны тухай үргэлж бодох болсон юм. Хөх униар татсан алсын уулсын дээгүүр өглөөний наран мишээж ертөнцийг гийгүүлэгч түм түмэн цацраг нь миний нүдэнд тусаж тэрхүү мандах нарны доор алсыг зорьсон алтан шаргал зам харагдана. Хөвчийн ногоон ойд хөхөө шувуу донгодох, хөх цэнхэр огторгуйд хун шувуу нисэх, хөдөө талын бэлчээрт хүлэг морин янцгаах зэрэг энэ ертөнцийн гоо үзэсгэлэн, эгшиг дуун ээлжлэн солигдоно.Ийнхүү дэлхий ертөнц маш уудам бөгөөд гайхамшигтайяа гэдэг яруухан сэтгэл төрөх болов.Номхон дөлгөөн далай, Африк гэдэг хар биетний тив, боолыг худалдах ёс, шуургыг тэсвэрлэгч,хөлөг онгоц, элчилгүй алсын од гараг, дайсан этгээд, дайн тулалдаан, янаглан дурлалцах ёс. Павел Корчагин, Дик хөвгүүн зэрэг эрэлхэг сайхан хүүхдүүд энэ бүхний учир өдрийн бодол шөнийн зүүд болно. Амьдрал гэгч агуу их зүйл балчирхан тархинд багтаж ядна.Тийнхүү хүнийг гийгүүлэгч яруу сайхан бодол, хүсэлтэмүүлэл төрөн бойжиж эхэлсэн хэрэг билээ.

Эрх танхил намайг энхрийлэн суугч аав ээжийн гэрийг орхиж алсын моринд дөрөөлөн, Номхон далайн их шуурган дунд плигрим хөлгийн залуурыг барьж яваа Дик хөвгүүн юм уу, Украйны Днепр мөрний шадар хувьсгалын улаан тугийн доор хуй салхи шиг давхиж яваа Павел Корчагины хойноос одох ёстой боллоо.Тийнхүү оюуны жолоог сунгаж хорвоогийн урт замд элдэв гайхамшиг мэт зүйлтэй учирч, гуниглаж, баярлаж, дийлж нэг үзэж, дийлэгдэж нэг үзэж, янаглан дурлаж, яруу дуу зохиож яваагаа дүрслэн бодно гэдэг юутай сайхан, юутай жаргалан! Энэ бүхнийг зөвхөн дотроо бодож, дотроо хадгалж явна гэдэг юутай зовлон! Ингээд л ертөнцийн нэг өдөр санаа бодлоо цаасан дээр бичих юмсан гэсэн санаа төрсөн хэрэг байх даа. Яруу сайхнаар дүрслэн бодох авьяас яс махтай минь төрсөн эсэхийг бүү мэдээ.Харин эрдэм номын ачаар ухаан нээгдэж, нүд тайлагдах тусам хүслэн тэмүүлэл оргилж, орчлон гэдэг агуу өргөөний ам цагаан өрхийг татах чадалтай болдог ажаам.

Мянга есөн зуун дөчин гурван оны намрын хонгор өдөр өртөөний морь унаж Өндөрхаан орохоор сумаасаа гарлаа. Бага сургууль төгсөөд аймгийн дунд сургуульд суралцахаар явсан минь тэр. Нөгөө наран мандах цэнхэр уулын зүг алсын замд гарч балчир насны хүслэн биелсэнд тэсгэлгүй баярлаж хамт сургуульд очиж яваа нутгийн олон хүүхдийн дундаас балчраасаа үерхсэн нэгэн охиныг онцлон хайрлаж, Павел Корчагин юмуу, Дик хөвгүүний жишээгээр тэмүүлэн одох их замын үүрдийн хань мэт санаж, авч явсан боорцгоо хуваан идэж, эмээлийн олмыг нь чангалан өгч, бас ч уян зөөлөн үг хэлэхийг оролдож явлаа. Тэгтэл аймаг дээрээс бидний зам салж орхив.Тэр маань аймгийн сургуульд үлдэж, би нийслэл хотын сургуульд явлаа. Энэ бол гунигтай бөгөөд соньхон хэрэг байлаа. Хол газраас бие биедээ гэнэхэн захидал бичиж, дахин учрах өдрийг мөрөөдөн суух юутай сайхан, юутай жаргалан! Тэгтэл хавраас эхлээд түүнээс минь захидал ирэхээ байчихлаа. Сэтгэлийн зовлон гэгчийн зах зухаас амсаж эхлэх нь бас л сонин хэрэг байв. Тэгээд хайртай түүндээ гомдлын үг хэлж зүрхээ дэлдэн, нулимсаа бөмбөрүүлэх өдрийг хүлээсээр зуны амралтаар аймагтаа хүрээд ирсэн чинь , хөөрхий тэр минь уушгины өвчнөөр нас барчихсан байв. Гашуудал зовлон идэрхэн зүрхэнд багтахаа байж, зуны шөнийн оддын дор уйлан хайлж утаат орчлонгийн соёрхохуй жам ёсыг тогтоож билээ.Тийнхүү тэр зун цаг хайрт нөхрөө энхрийлэн дурссан анхныхаа гунигт бадгуудыг бичиж билээ.

“Би” баатрын сэтгэл санааг ямар зохиолууд өөрчилсөн бэ?

Дээрх даалгаврын оноо : 1

Дэлхий ертөнц маш уудам бөгөөд гайхамшигтайяа гэдэг яруухан бодол төрөх агшинд “би”-баатрын нүдэнд байгаль дэлхий ямар байдалтай харагддаг байсан бэ? Нэг өгүүлбэрт багтаан бичнэ үү.

Дээрх даалгаврын оноо : 2

“Би” -баатар аав ээжийн гэрийг орхиж, алсын моринд дөрөөлөхдөө өөрийгөө ямар хүмүүсийн араас одлоо гэж бодсон бэ?

Дээрх даалгаврын оноо : 2

Зохиолчийн санаа бодлоо цаасан дээр бичих болсон шалтгааныг тоочин бичнэ үү?

Дээрх даалгаврын оноо : 3

Онцлон тодруулсан хэсгээс зүйрлэсэн /адилтгасан / үг хэллэгийг олж, утгыг өөрийн үгээр тайлбарлан бичнэ үү.

Хэллэг............................................:.................................................................................

Тайлбар: .......................................................................................................................

.........................................................................................................................................

Хэллэг :.............................................................................................................................

Тайлбар:...........................................................................................................................

..........................................................................................................................................

Хэллэг :.............................................................................................................................

Тайлбар: .......................................................................................................................

...........................................................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 3

“ Би ” баатрыг зохиолч болоход ямар зүйлс нөлөөлснийг өөрийн үгээр 40-50 үгэнд багтаан дүгнэн бичнэ үү?

Дээрх даалгаврын оноо : 4

Монгол бичгээс кирилл бичигт хөрвүүлээрэй.

Дээрх даалгаврын оноо : 5

Дээрх “ Сайхан ном, гунигт бадаг ” эхэд С. Эрдэнэ гуайн зохиолч болсон талаар өгүүлжээ.

“ Сайхан ном, гунигт бадаг ”эхийн найруулгын арга хэлбэрийг ашиглан “ Миний уншсан хамгийн гоё ном ” сэдвээр үе тэнгийнхэндээ зориулж хамгийн гоё гэдгээ баталж нотолсон өнгө аястай , мөн уг номыг уншихыг уриалан дуудсан эх зохион бичээрэй.

/ Үгийн тоо 180- 200 / Бичихдээ дараах агуулгын бүтцийг ашиглаж болох юм.

  • Эхлэл хэсэг : - Тухайн номын талаарх мэдээлэл өгөх
  • Гол хэсэг : - Тухайн ном чамд яагаад сайхан сэтгэгдэл төрүүлсэн болохыг батлан бичих
  • Төгсгөл хэсэг : - Энэ номыг заавал уншиж үзэхийг найз нартаа уриалан дуудаж төгсгөх
Дээрх даалгаврын оноо : 20
Оноо: 40

"Газар шороо мину"

Би гэдэг хүн хөдөө явж үзээгүйгээ хүнээс нууж явдаг хотын унаган охин. ”Хөдөөний амьдрал” гэдгийг багадаа уншиж өссөн ном зохиол мөн бусдын яриагаар л төсөөлдөг байлаа. Хөдөөний гэх тодотгол бусдын адил надад “хуучирсан” “хоцрогдсон” гэдэг ойлголттой дүйдэг байсныг нуух юун. Өнгөрсөн өвөл Өвөрхангай аймагт очиж ажиллах хэд хоногийн томилолт авсан юм. Тэгэхэд хотын амьдралаас холдож хэсэг зуур амсхийсэн минь хөдөөний сайханд амтших эхлэл байсан гэхэд болно. Харин саяхан аавын төрсөн нутаг руу аялах боломж гарсан юм.

Холын замд гарсан гурван машинаараа бид байгалийн элдэв сайхныг харж замдаа түр саатан цай цүү ууж явсаар олон зуун километрийн цаадах зорьсон нутагтаа ирлээ. Цэлийсэн уудам талыг нүд бэлчээн харж, нэг ч мод ургадаггүй нь их л сонин санагдсаар хотын давчуу сэтгэхүйгээр хучигдсан стресс маань алга болох шиг боллоо. Хээр тал гэж чухам ийм л газрыг хэлдэг байх даа хэмээн эрхгүй санагдаж, ёстой л чээж тавиун амьсгалмаар боллоо. Энэ бол миний аавын төрсөн газар, өвөө эмээгийн минь төрөлх нутаг-Сүхбаатар аймаг билээ. Хоёр жилийн өмнө өвөөгийн дурсгалд зориулан бүтээсэн цагаан суварга руу хамгийн түрүүнд очлоо. Тэр ариун дагшин газарт Үүд овгийн үр хүүхдүүд бид сүү цагаагаа өргөн зан үйл үйлдэж, хүндэтгэл үзүүлээд цааш одлоо.

Уран зурагнаас л олж хардаг байсан Алтан Дарь Овооны бараа харагдаж эхэлмэгц сэтгэл хөдөлж, гайхан биширч явлаа. Энэ бол миний зорьж ирсэн хамгийн гол зүйл. Сүхбаатар аймгаар овоглодог хүн бүр энэ хайрхнаа тахин шүтэж, амьдрал ахуйгаа даатгадаг билээ. Овооны тахилга үүрээр эхэлж, тал бүрээс ганган дээл хувцастай хүмүүс цуглаж эхлэв. Овоогоо эргэж, замдаа сунаж мөргөн залбирсаар гурвантаа тойроход сая зорилго биелж бусдын адил сэтгэл уужирлаа. Үнэхээр хүний хийморь гэдэг байгаль дэлхийтэйгээ нарийн учгаар холбогдож байдаг гэлтэй.

Бидний дараагийн маршрут бол алдарт Шилийн Богд байв. Энэ сүрлэг Богд уул хагас тойрог хэлбэртэй, оройдоо овоо тахилгатай, үнэхээрийн бахдан бишрэхээс аргагүй хайрхан байлаа. Өмнө нь Алтан овоогоо доороос харсан бол энэ удаад уулан дээрээс эргэн тойрныг харахад үгээр хэлэхийн аргагүй бахдам сайхан байсан юм. Энд тэнд сөнөсөн галт уулын өвөрмөц тогтоцтой үлдцүүд яг л үлгэрийн оронд ирсэн мэт гайхам сонин мэдрэмж төрүүлж байлаа.

Хун чуулдгаараа цуутай Ганга нуурын хөвөөнд очиж нүд баясган хэсэг амарлаа. Нуурын цэнхэр мандал дээр арав гаруй хун үзэсгэлэнтэй нь аргагүй хөвж явна. Харийн нутгийн амьтны хүрээлэнгийн тэжээвэр хунг бодвол жинхэнэ байгалийн амьтан гэж ондоо юмаа. Санаж байснаас цөөхөн байсан ч тэр ховрын амьтныг алсаас харж чадсандаа би сэтгэл хангалуун байлаа. Ингээд холгүйхэн байдаг Оргихын булагт зочлов. Хааш хаашаа алд хэртэй газарт пор порхийх тэр булаг дуу авианы үелзлэлээр улам оргидог юм байна. Ингээд бид “Үлэмжийн чанар” дууг хэр чадлаараа дуулахад Оргихын булаг маань баярлан хөөрч улам ихээр оргиллоо. Байгаль эх амьд гэдэг юутай үнэн үг вэ?

Тал дунд газар руу орсон агуй байдаг гэж гадаадын хүнд хэлбэл нүдээр харахаас нааш итгэхгүй байх. Би ч гэсэн мянга сонссоноос нэг үзэхээр шийдэж, байгалийн тэрхүү гайхамшгийг харах эрхэм нэгэн зорилготой очсон билээ. Тал дунд хонхойж орсон тогоо шиг газрын яг голд нь хадтай хэсэг байх ба хүн орох нарийхан зайтай юм санж. Энэ бол талын агуйн үүд хаалга. Дотогш орлоо. Тас харанхуй, хүйтэн хоёр нэг л айдас төрүүлэм. Ямар нэгэн олон зуун жилийн нууц энд байх шиг, цаанаа л ер бусын мэдрэмж төрүүлж байлаа. Миний тооцоо зөв бурууг хэлж мэдэхгүй юм, ямартай ч хорь орчим метр замыг намхан таазтай хэсгээр бөхийж явсны дараа агуйн жинхэнэ том хэсэг рүү орж явчхав. Энэ бол жинхэнэ гайхамшиг. Тааз нь болор шиг мөсөн талстаар дүүрэн байх бөгөөд голдоо яг л хүний гараар урласан мэт “тооно”-той. Газар доор ийм сонин ордон шиг агуй байна гэдэг үнэхээр сонин. Шилийн сайн эрчүүд хэдэн азарга адуу тууж ирээд нуудаг байсан гээд бодохоор хадаар хучигдсан тэрхүү газрын хөндий нэлээд том зайтай байгаа биз. Байгалийн сонин содон тогтоц гэж үнэхээр гайхаж баршгүй юм даа хэмээн шагширсаар аяллаа цааш үргэлжлүүлэв.

Төрсөн нутагтаа би таалагдсан гэдэгтээ итгэлтэй байна. Яагаад гэвэл төрсөн нутаг минь надад онцгой таалагдсан. Атга шороо нь хүртэл надтай хамааралтай тийм сайхан нутаг. Буцах цаг боллоо, холын зам урд зурайна. Явахын өмнө би газраар нэг байх гоёмсог жижиг чулуунуудаас өөртөө дурсгал болгон авсан ч байрнаасаа хөдөлсөн чулуу гурван жил зовдог гэсэн үг санаанд бууж, цуглуулсан чулуун тоглоомуудаа тэнд нь орхихоор шийдлээ. Харин нүдэнд туссан Алтан Овоо шиг хэлбэртэй жижигхэн ганц чулууг авч хадгаллаа. Ингээд би өөрийн гэсэн хайрладаг нутагтай, шүтдэг уултай, биширдэг байгальтай, хүндэлдэг ард түмэнтэй, жинхэнэ дарьганга охин болоод буцлаа.

Зохиолын “Би” баатар хаана төрсөн бэ?

Дээрх даалгаврын оноо : 1

Зохиолын “Би” баатар яагаад хөдөөний сайханд татагдах болсон бэ?

Дээрх даалгаврын оноо : 2

4-р догол мөрөнд Шилийн Богд уулыг хэрхэн дүрсэлсэн бэ?

Дээрх даалгаврын оноо : 2

  1. Эхэд байгаа доорхи үг хэллэгийн утгыг тайлбарлан бичээрэй.

  • Нүд бэлчээх ............................................................................................................................................................................................................................................................................
  • Нүд баясгах

............................................................................................................................................................................................................................................................................

  • Нүдэнд тусах

............................................................................................................................................................................................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 3

Зохиолч яагаад “Байгаль эх амьд гэдэг юутай үнэн үг вэ?”гэж хэлсэн бэ?

Дээрх даалгаврын оноо : 3

Зохиолын “Би” баатар байгалийн сайхныгбахдан биширснийг 40-50 үгэнд багтаан дүгнэн бичнэ үү?

Дээрх даалгаврын оноо : 4

Монгол бичгээс кирилл бичигт хөрвүүлээрэй.

Дээрх даалгаврын оноо : 5

Дээрх “Газар шороо мину” эхэд аав ээжийнхээ төрсөн нутаг болох Сүхбаатар аймгийн байгалийн үзэсгэлэнг өгүүлжээ.

“Газар шороо мину” эхийн найруулгын арга хэлбэрийг ашиглан “Мянга сонсохоор нэг үз” сэдвээр үе тэнгийнхэндээ өөрийн өмнө очиж байсан байгалийн үзэсгэлэнт газарт очих, аялж үзэхийг хүссэнзахидал бичээрэй. / Үгийн тоо 180– 200 /

Бичихдээ дараах агуулгын бүтцийг ашиглаж болох юм.

  • Эхлэл хэсэг: Тухайн газар орны тухай ерөнхий мэдээллийг өгөх
  • Гол хэсэг: -Байгалийн өвөрмөц содон тогтцыг сэтгэлд буутал дүрслэн бичихдээ өөртөө төрсөн мэдрэмж сэтгэгдлээ тусгах
  • Төгсгөл хэсэг: Энэ бол жинхэнэ гайхамшиг гэдгийг батлан заавал очиж үзэхийг ятгаж төгсгөх
Дээрх даалгаврын оноо : 20
Оноо: 40

"Цагаан харх"

Хархыг хамгийн ухаантай мэрэгч гэж тооцдог. Тэр маш сэжигч амьтан. Ямар нэгэн өгөөшинд хордож үхсэн нэгнийхээ сэг зэмэнд дөхөж очно гэж үгүй. Нэг ч араатан амьтан түүний ноохой руу орохыг зүрхэлдэггүй. Учир нь хурц үзүүртэй зүйл ноохойныхоо амсар руу харуулан байрлуулсан байдаг ажээ. Харх ноохойдоо ийнхүү өргөстэй хамгаалалт хийхдээ кактусны өргөсийг тасалж аваад ноохойныхоо ам руу харуулан суулгадаг байна.

Энэ бол ухаан биш гэж үү! Тэгвэл харханд кактусын өргөсний оронд хурц үзүүртэй зүйлс, жишээ нь сүлбээр зүү юм уу жижиг хадаас зэргийг тавьж өгье гэж бодъё. Эдгээрийг кактусын өргөсийн оронд хамгаалах хэрэгсэл болгон хэрэглэж болох байлаа.

Гэхдээ харх мэтийн амьтанд ингэх арга ухаан байхгүй ажээ. Хархын өвөг дээдэс зөвхөн кактусын өргөсийг ашиглаж сурчээ. Тэдэнд сүлбээр зүү ашиглах хэрэг гарч байсангүй. Зөн билэг нь хөтлөөгүй бол харх ч гэсэн кактусын өргөсийг хэрэглэж сурахгүй байсан биз ээ. Яг энэ үед ямар нэгэн махчин амьтан гарч ирэхэд харх хар хурдаараа зугтана. Тэр зөн билгээрээ нүх рүүгээ чиглэх боловч өөрийн үүр, нүх ноохойноос хол байлаа. Харх эргэж кактусын өргөслөг бутан дор орж нуугдав.

Хэргийн учир юунд байна вэ? Төсөөлөх огт чадваргүйгээ саяхан харуулсан амьтан яагаад аюул учирсан үед амиа аврах хамгийн ухаалаг замыг сонгон авч байна вэ?

Амьтдын авир төрхөд энэхүү үл тохирох мэт санагдах зүйлийн учрыг нэрт эрдэмтэд тайлбарласан байдаг. Тэрээр дээд зэргийн хөгжилтэй амьтдын үйлдлийг зөвхөн зөн билэг ч удирддаггүй болохыг тогтоожээ.

Зарим амьтад амьдралынхаа туршлагын үр дүнд олж авсан зуршлаа сайн тогтоож авдаг чадвартай байдаг ажээ. Яг үүнтэй адил харх нэгэн удаа өргөстэй бутанд орж махчнаас биеэ санаандгүй аварсан байж магадгүй. Тэгээд иймэрхүү хоргодох байр хайж аврах газар болгодог болсон байх. Ингэснээр тухайн амьтны тархинд өргөст бут нь махчин амьтнаас найдвартай хамгаалахад тусалж чадна гэсэн нэгэн болзолт рефлекс маягийн өвөрмөц ой тогтоомж үүсгэжээ гэж эрдэмтэн И.П. Павлов тайлбарлажээ.

Энэ ой тогтоомж нь байнга өөрчлөгдөн хувьсаж байдаг бөгөөд шинэ орчинд зохи цоход амьтанд тусалдаг байна.

Харх яагаад ноохойныхоо аманд кактусын өргөсийг суулгадаг вэ?

Дээрх даалгаврын оноо : 1

Эрдэмтэд хархыг дүгнэхдээ төсөөлөх чадвар огт байхгүй гэсний учир юу байв

Дээрх даалгаврын оноо : 2

Эхээс таамаглах утгатай 2-оос доошгүй өгүүлбэрийг олж ялган бичээрэй.

Дээрх даалгаврын оноо : 2

  1. “Харх бол маш сэжигч амьтан” гэдгийг батлах өгүүлбэрийг эхээс олж өөрийн үзэл бодлыг тайлбарлан бичнэ үү ?

Эх дэх батлах өгүүлбэр

Өөрийн үзэл бодол

Дээрх даалгаврын оноо : 3

Эхэд байгаа доорх үг хэллэгийн утгыг тайлбарлана уу.
өгөөш - ............................................................................................................................
ноохой - .........................................................................................................................
сэг зэм - ............................................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 3

Цагаан харх зөн билэгтэй амьтан гэдгийг батлах баримт
мэдээллийг ялган 40-50 үгэнд багтаан дүгнэн бичнэ үү.

Дээрх даалгаврын оноо : 4

Үндэсний бичгээс кирил бичигт хөрвүүлээрэй.

Дээрх даалгаврын оноо : 5

ХОЁРДУГААР ХЭСЭГ: БИЧИХ ЧАДВАРЫГ СОРЬСОН ДААЛГАВАР
Нийт оноо:20
Дээрх “Цагаан харх” эхэд амьтдын өөрийгөө хамгаалах зөн билэг, дадал зуршлынталаар өгүүлжээ.
“Цагаан харх” эхийн найруулгын арга хэлбэрийг ашиглан “Миний мэдэх
амьтдын сонирхолтой араншин” сэдвээр үе тэнгийнхэндээ зориулж эх зохион бичээрэй. / Үгийн тоо 180- 200 /
Бичихдээ дараах агуулгын бүтцийг ашиглаж болох юм.
· Эхлэл хэсэг : - Өөрийн сонгосонамьтдын талаар мэдээлэл өгөх
· Гол хэсэг : - Тухайн амьтад ямар шалтгааны улмаас сонирхол татам ааш араншин гаргадагталаар батлан бичих
· Төгсгөл хэсэг : - эдгээр амьтдыг хайрлаж хамгаалах, өсгөж үржүүлэх талаар өөрийн үзэл бодлыг дүгнэн бичиж төгсгөх

Дээрх даалгаврын оноо : 20
Оноо: 40

"Шоргоолжны цох"

Шоргоолжны цох нь шоргоолжны бутны байнгын зочин ажээ. Шоргоолж цохыг үзмэгц үндсэн үүргээ мартдаг. Судлаачид анх ойн улаан шоргоолжны үүрийг малтахдаа маш хачин гайхамшигтай цох олжээ.

Түүний биеийн урт ердөө 5-6 мм хэмжээтэй, улаан шаргал- хүрэн өнгөтэй, урд далавч нь гялалзсан, богинохон. Цох гавшгай хөнгөн хөдөлгөөнтэй. Шоргоолжтой учрангуут сахлаараа ороолгоно. Шоргоолж хэчнээн их яарч байсан ч тэр дороо зогсож хоолоо гулгин гаргаж цохыг хооллоно.

Ийм цохнуудыг “Шоргоолжны цох” гэж нэрлэдэг байна. Тэдгээр нь шоргоолжны үүрнээс өөр хаана ч байдаггүй ажээ.

Эцэст нь байгаль судлаачид хиймэл үүр засаж шоргоолжны байранд болж буй бүх юмыг шилэн хананы цаанаас ажиглан хачин гайхалтай зүйлийг олж харсан байна.

Шоргоолжнууд цох руу ээлж дараагаар гүйн очиж түүний хэвлийн хажуунаас гарсан нарийхан үсийг татлан, дамжин урсах ямар нэгэн шингэн дуслыг долоож байжээ. Заримдаа шоргоолжнууд цохыг тойрон бөөгнөрч, бие биенийгээ түлхэн тэрхүү үсэнд түрүүлэн хүрэхээр өрсөлдөцгөөнө.

Бас нэгэн гайхамшиг нь шоргоолжнууд цохны авгалдайг үр төлийнхөө адил асран арчилдаг байна. Харин өрөвдөхөөр өр өшиглөнө гэгчээр цохны авгалдайнууд шоргоолжны өндгийг сорж иддэг болохыг судлаачид ажиглан мэдэцгээжээ.

Хүчтэй дайсан довтолж аюул учирсан үед шоргоолж эхлээд цохны авгалдайг авраад дараа нь өөрийнхийгөө авардаг ажээ. Шоргоолжны энэ өглөгч зан нь хязгааргүй юм. Тэд бусад эмэгчин шоргоолжны өндгөөр цохны авгалдайг хооллоод зогсохгүй өөрийн авгалдайн хоолыг ч булаан авч өгдөг. Энэ мэт зочломтгой зангаасаа болж зарим шоргоолж өөрөө өлсөж туйлдан, үр төл ч өгөхгүй байсаар үхэж үрэгддэг. Ингэхэд шоргоолжны цох өөртөө шоргоолжнуудыг юугаар их татдаг юм бол оо.

Шинжлэх ухаанд трихом гэж нэрлэдэг шар хялгасан үс цохны хэвлий, биеийн бусад хэсэгт ч бас ургадаг байна. Тэр шар хялгасны доор байдаг арьсны булчирхай, өөхлөг эдээс шүүрэл хэмээгч анхилуун үнэртэй, агаарт амархан тархдаг шингэн ялгардаг. Химийн бүтцээрээ эфиртэй их төстэй бололтой. Түүний хойноос л шоргоолжнууд хөөцөлддөг ажээ.

Дараах асуултад хариулаарай.

1. Эхэд өгүүлснээр хачин гайхамшигтай энэ цохыг хаанаас олж болох вэ?

Дээрх даалгаврын оноо : 1

Шоргоолжны цохны гадна төрх, байдлыг илэрхийлсэн баримт мэдээлэл 4-өөс доошгүйг эхээс ялган бичээрэй.

Дээрх даалгаврын оноо : 2

Шоргоолж, цохыг үзмэгц үндсэн үүргээ мартдаг гол шалтгааныг олж тайлбарлана уу.

Дээрх даалгаврын оноо : 2

. Эхэд байгаа доорх үг хэллэгийн утгыг тайлбарлана уу.

Гулгих - .............................................

Хялгас - .............................................

Өр өшиглөх - .....................................

Авгалдай - ........................................

Дээрх даалгаврын оноо : 3

Энэ мэт зочломтгой зангаасаа болж зарим шоргоолж өөрөө өлсөж туйлдан, үр төл ч өгөхгүй байсаар үхэж үрэгддэг... гэсэн өгүүлбэрийг шалтгаан, үр дагавар гэсэн хоёр хэсэгт ангилан үр дагаврын хэсгийг ялган бичээрэй.

Дээрх даалгаврын оноо : 3

Шоргоолжны өглөгч занг гэрчлэх 3-аас доошгүй баримтыг эхээс түүж 40-50 үгэнд багтаан өөрийн дүгнэлтээр баяжуулан бичээрэй.

Дээрх даалгаврын оноо : 4

Монгол бичгээс кирилл бичигт хөрвүүлээрэй.

Дээрх даалгаврын оноо : 5

ХОЁРДУГААР ХЭСЭГ: БИЧИХ ЧАДВАРЫГ СОРЬСОН ДААЛГАВАР

Нийт 20 оноо

Дээрх “Шоргоолжны цох” эхэд нэгэн зүйл цох болон шоргоолжны өвөрмөц амьдралын талаар өгүүлжээ.

“Шоргоолжны цох ” эхийн найруулгын арга хэлбэрийг ашиглан өөрийн харж сонсож байсан сонирхол татам амьдралтай амьтдын тухай “Амьтны ертөнцийн сонин хачин” сэдвээр 180-200үгэнд багтаан эх зохион бичээрэй.

Бичихдээ дараах агуулгын бүтцийг ашиглаж болох юм.

· Эхлэл хэсэг : - өөрийн сонгосон амьтны талаар мэдээлэл өгөх

· Гол хэсэг : - тухайн амьтдын өвөрмөц содон амьдралын талаар батлан бичих

· Төгсгөл хэсэг : - эдгээр амьтдыг хамгаалахад хүмүүс бидний үүрэг, оролцоо ямар байх талаар өөрийн үзэл бодлыг дүгнэн бичиж төгсгөх

Дээрх даалгаврын оноо : 20
Оноо: 40

"Олон болоорой"

Би яг одоо муу жаатгар эгчийгээ бодож сууна. Улаа бутарсан хацартай, жартайсан онигор нүдтэй эгчийгээ би “Жаатгар” гэждуудаад уурлуулдаг байлаа. Бид хоёр ердөө нэг насны зөрүүтэй ч миний эгч надаас биеэр том, товируун охин байжээ. За, дээрэлхүү гэж учиргүй. Тоглосон ч, уурласан ч тэр намайг ганцхан хумьж дороо хийгээд, уурласан бол гөвшинө, тоглосон бол гижигдэнэ. Эг самбаагүй гижигдүүлэх гөвшүүлснээсээ дор шүү дээ. Цагаан сарынхаа хэдэн чихрийг хэр чинээндээ нуувч эгч аль цагийн хамаг л том чихрийг нь түүж идчихээд жартайтал инээж зогсдог сон. Миний зэвүү, дургүй хоёр зэрэг хүрэвч надаас толгой өндөр түүнийг яаж ч сарвалзаад дийлдэггүй байлаа.

Хөдөөний хүүхдүүд дөрөв тавтайгаасаа л хурга ялгаж, үнээ ивэлгэхээс эхлүүлээд малын захад зогсож, эцэг эхийнхээ гар хөлийн үзүүрт дэм болох гэж хичээцгээдэг сэн. Түүндээ ч дуртай. Би найм, эгч ес хүрдэг жилийн хаврын амралт юм даг. Аав сум яваад эзгүй байлаа. Өглөөгүүр ая намдуухан байсан тэнгэр үд дундаас эхлэн бүрзийж, цасан шуурга нүүр нүдгүй балбаж эхэллээ. Ээж яаран сандран гарахад эгч бид хоёр ч зүгээр суугаад үлдсэнгүй. Ээждээ дэм болох гэж хонины захаар гүйлдлээ. Ээж “гэртээ ор, ор” гээд байгаа бололтой хоёр гараа савчаад байна. Эгч бид хоёр бараа, бараандаашуу бөртгөнөн гүйцгээв.

Нэг мэдсэн хонь хоёр тасраад нэг хэсгийг нь эгч бид хоёр дагаад гүйж явна. Эгч ч бүснийхээ үзүүрээр намайг уяад «Эгчийгээ дагаад гүйгээд байгаарай» гэж билээ. Энэ хооронд хонь ч нэлээн холдсон хэрэг. Богино хөлийн мал ч гэлээ уруудсан л бол бидэн шиг амьтдад гүйцэгдэнэ гэж үгүй. Хаврын шуурга гэдэг нэг балбахаараа аархуу ч гэж жигтэйхэн. Сөрсөн нэгнийг сөхрүүлж байж л санаа амрах аятай. Туниа муутай зарим төлөг борлон энд тэндгүй л бөмбийлдөөд унаж байсан санагддаг юм. Миний нүүр ам тэсэхийн аргагүй чимчигнэж, амьсгаа авахад ч бэрхтэй болж хайрдаж хөлдсөн цас руу өөрийн эрхгүй шургачин уналаа.

Би сумын эмнэлэгт ухаан орсон юм. Хацар ам, гар хөл хайрагдсанаас биш бусдаар бол гайгүй. Эмнэлгээс гарч гэртээ иртэл хоймрын авдар дээр эгчийн зураг зулын гэрэлд сүүмэлзэж байсан юм даа. Ингээд л би эгчгүй болов. Эгчийгээ би үгүйлдэг байлаа. Үгүйлэлгүй ч яахав дээ. Ихэр юм шиг тэрсхэн, инээх уйлах нь ч зэрэг шахуу, үй зайгүй хоёр юм чинь. Хэдийгээр би чихрээ нуух хэрэггүй болсон ч нууж идээгүй чихэр амтгүй болчихдог юм билээ. Эгчдээ би чихрээсээ өгдөг байсаан. Эгчийнхээ зургийн өмнө чихэр тавихыг харсан ээж маань аргаа үүрээд гэлдэрчихдэг сэн.

Өдөр хоног ээлжилсээр хэн хүний амнаас сэм унах “Азтай хүү” гэх үгсийн дундуур би хүний ганц хүү болон өслөө. Эцэг эх минь ганц хүүдээ гар ч татсангүй, хатуу үг ч хэлсэнгүй. Цэргийн насанд ирэхэд би арваад жилийн өмнөх атигар жаахан хүү биш болсон байв. “Банзарын ганц хүү баймгүй сайхан залуу болж. Аргагүй ээ, хорвоод үлдье гэж үлдсэн хүү дээ” гэх яриа салхины үзүүрт тэгнэгдсээр чихний омог ирвэгнүүлэхэд цөс хөөрсөн амьтан цэрэгт мордож билээ. Одооны цэрэг яахав дээ, хаврын тугал бяруу болоогүй байхад л хал цэрэг болчихдог хачин богинохон алба юм хойно тэгсгээд л халагдсан.

Тэр жилийн зуны дэлгэрийг хэлэх үү. Ёстой л нэг газар багадаж, дэлхий давчидсан, ай мөн “бачим” зун сан. Ааг, омог хоёртойгоо ам булаалдсан агсам залуу нас намайг нөмрөөд авах нь тэр. Нутаг нугын эмс охидын харцыг, эрчүүдийн сэтгэлийн хороор даруулж явсан үедээ мэлмэрээ хархан нүдэт Дэлгэрмаатайгаа таарсан даа. Тэгээгүй бол миний хазаарыг хэзээ, хэн, хэрхэн хантайрахыг одоо төсөөлөхөд бэрх.

Дэлгэрмаа надад гурван охин төрүүлж өгсөн ч миний сэтгэлд “Удам залгах хүүгүй” гэх туниа муутай, тунирхлын цог үе үехэн уугьж асан тэрхэн мөчид багын анд олгой Чимэдийн «Чи биш эгч чинь үлдсэн бол Банзарын хэдэн адууг эргүүлэх хүү төрүүлэх байсан даа» гэх солгой үг намайг архи хэмээх шингэн хүлгийн хондлойд зайдан мордуулж орхив. Зуны гурван сарыг гудайтал айраг архи эргүүлдсээр унаа морио улдааж, унаган биеэ эцээсэн амьтан гэрийнхээ уяанд дөрөө мулталлаа.

Аавын бор морь уяан дээр эргэцнэ. “Хөгшин ирж дээ” гэх бодолтой давхцан дотор эрээлжилж морин тэрэг түшин огьж гарлаа. Тэгтэл ууц нуруун дундуур тас буугаад явчихлаа. Яав ийв гэх зуургүй дахиад нэг буув. Ухасхийсэн бол бариад авах байсан биз. Гэхдээ би тэгсэнгүй. Хамрын дор эрээлжлэх аавын гутлын ээтэн хоншоорыг ширтсээр ахиад нэг гөвүүлэв.

“Эгч чинь чамайг ингэж хүний сүг болж яв гэж чиний төлөө амиа өгөөгүй байх шүү. Наад бөндгөрөө усанд үйчхээгүй бол бодоорой муу шаар минь” гэж хэлчхээд эргэж харсангүй мордох нь тэр. Бор морины хөнгөн алхаа товор товор гишгэлсээр холдов. Ташуурын гувруу нуруу хорсгохоос илүүтэй хэлсэн үг нь тархи манаргаж орхив. “Чиний төлөө амиа өгөөгүй” гэдэг үгийг хэлэхдээ аавын хоолой тэгтлээ хяхтнасны учир юу билээ?

Энэ үгийг бодож би гэрийн хаяанд гурав хоног хэвтлээ. Гурван охин маань над руу ирмээр авч гэрэвшээд байгаа бололтой. Дэлгэрмаа хонь хурга, үхэр тугал, сааль сүү, хүүхэд шуухад гэсээр дээлээ тайлах завгүй ажээ. Тэр их ачааг ганцаар үүрэх Дэлгэрмаа юун надтай манатай. Гэхдээ тунарсан мэлмэрээ харц нь тамирдуу л болохоос гундчихаагүй харагдана.

Гол руу гүйх гурван охиныхоо араас ширтэнгээ «Аав эртээр юу гэчхэв дээ» гэж ихэд энгүүнээр асуух аядвал «Үг хэлэхтэй болсныг бодоход чи өнөө маргаашгүй тэнэх байлгүй. Тэгэхээрээ эхээсээ очиж асуухгүй юу» гээд хурдхан холдох минь гэсэн шиг охидынхоо араас дэгдчихлээ. Үе үехэн нүүрээ шудрахыг бодоход уйлж л яваагаас зөрөхгүй. “Тийм ээ, ээж л учрыг хэлэх юм байна” гэж бодовч уулзана гэхээр халуун. Их үдийн халуун өнгөрөөгөөд мордсон би оройн саалиар үхрийн зэлэн дээр бөртгөнөх ээжийн дэргэд хулгаж, хулгаж очлоо.

“Ишш, ингэж ч явах гэж дээ чи” гэсэн урам хугарсан харцаар ширтэж суусан ээж «Амьд явахад учир бий хүү минь» гэсээр яриагаа эхэлсэн дээ. «Тэр ёрын шуурга жаахан уясаж, нүд орохтой зэрэг л бид хотлоороо эрэлд гарч таван саахалтын дайтаас та хоёрыг олсон. Нэг бөвийсөн цул юм ...» гээд ээж нүдэндээ дүрслэв үү гэлтэй таг чиг болсноо шүлсээ гүдхийтэл залгиж уртаар санаа алдаад «Эгч чинь дээлээ тайлж чамайг тумлайдаж ороогоод, өөрөө бас давхар тэвэрсэн байсан. Ээ бас их тэвчээр шүү. Чиний хамраас халуун уур гарч байсан даа. Аав чинь та хоёрыг давхраар нь тэврээд гэртээ авчирсан. Тас тэврээд хөшчихсөн эгчийг чинь салгах гэж эцэг чинь л элгээ эмтэлж, цээжээ урсан юм шүү» гээд ээж цааш нь ярьж чадсангүй. Ярьсан байлаа ч би сонсож дөнгөхөөргүй болсон байв.

“Есхөн настай, тэр бээлийнхэн чинээ амьтны хуруухан чинээ зүрх эцсийн цохилго хүртлээ зөвхөн миний л төлөө байж шүү дээ” гэж бодохоор хаанаас ч юм өгсөх халуун зураа өр исгэн огшиж, эхэр татуулан гадагшлав. Нэг мэдэхэд ээж ч алга, үхэр тугал, ер нь бүгд алга. Тугалын зэлэн дээр хусрангийн бяруу шиг дүнхийтэл хэр удаан сууснаа анзаараагүй ээ.

Тэндээс би «Амь тавихад ч бас учиртай юм байна» гэж шивнээд боссон доо. Энэ цагаас хойш гашуун ус хоолойгоороо давуулаагүй. Одоо манайх зургаан охинтой. Дэлгэрмаагийн минь мэлмэрээ хархан харц харзны ус шиг сэргэсэн шүү. Тогоон чинээ гэдэстэй тэр минь хүүхэд шиг л хөнгөмсүү.

Охид маань намайг ноолох дуртай. Аавынхаа хэвтэж суухыг андахгүй. Хэзээний л ирээд шавчихна. Би ч гэсэндээ хотны ат шиг ноолуулж хэвтэх дуртай. Сэтгэл минь аль тэртээх амьдралын харгуйд үлдсэн долоон настай хүү мэт, харин эгч минь бүр зургаагийн зургаан “Жаатгар” болоод ирчихсэн намайг ноолж буй мэт санагддаг даа.

Одоо төрөх хүүхэд минь охин уу, хүү юү хамаагүй ээ. Тэр хаврын шуурганд эгч минь намайг тэвэрч хэвтэхдээ «Олон болоорой миний дүү» гэж шивнэсэн ч юм билүү хэн мэдлээ дээ...

Дараах асуултад хариулж бичээрэй.

  1. Салхи шуурга маш хүчтэй байсан гэдгийг амьдчилан дүрсэлсэн 2үг хэллэгийг олж бичээрэй. (1оноо)
  • .....................................................................................................................................
  • .....................................................................................................................................
Дээрх даалгаврын оноо : 1

“...хэн хүний амнаас сэм унах “Азтай хүү”...”, “Аргагүй ээ, хорвоод үлдье гэж үлдсэн хүү дээ” гэх яриа салхины үзүүрт тэгнэгдсээр...” гэсэн хэсгүүдийн онцолсон үгийг зохиогч ямар зорилгоор ашигласан бэ?

Дээрх даалгаврын оноо : 2

Аавын хоолой тэгтлээ хяхтнасны учрыг 2 шалтгаанаар баталж бичээрэй.

Дээрх даалгаврын оноо : 2

“бээлийнхэн чинээ амьтны хуруухан чинээ зүрх” гэсэн хэсэгт ямар дүрслэх хэрэглүүр байгааг олоод яагаад гэдгийг тайлбарлаж бичээрэй.

Дүрслэх хэрэглүүр: ..............................................................................................................

Тайлбар: ...........................................................................................................................

...........................................................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 3

Эхийг хүүрнэмж хэв маягаар бичсэнийг 3-аас доошгүй баримтаар баталж бичээрэй.

Дээрх даалгаврын оноо : 3

Эхийн гол санааг ээжийн хэлсэн үг, эгчийн үйлдэл, хүүгийн ухаарлыг илэрхийлсэн хэсгүүдтэй холбож, дүгнэн бичээрэй.

Дээрх даалгаврын оноо : 4

Үндэсний бичгээс кирилл бичигт хөрвүүлээрэй.

Дээрх даалгаврын оноо : 5

ХОЁРДУГААР ХЭСЭГ: БИЧИХ ЧАДВАРЫГ СОРЬСОН ДААЛГАВАР

“Олон болоорой” өгүүллэгийн талаар уншигчийн захидал бичээрэй. (Үгийн тоо 180-200)

Бичихдээ захидлын бүтцийг эргэн санахаас гадна дараах агуулгын бүтцийг ашиглаарай.

Эхлэл хэсэг: Зохиогч болон өгүүллэгийн талаар товч танилцуулах

Гол хэсэг:

  • Өгүүллэгийн талаарх мэдрэмж, сэтгэгдлээ баримт нотолгоотой бичих
  • Зохиолоос хамгийн сонирхолтой, анхаарал татсан зүйл нь юу байсан, яагаад гэдгийг дүгнэж бичих
  • Уншсан эхийнхээ гол санаа, дэвшүүлсэн асуудлын талаар дүгнэж бичихдээ зохиолчийн үзэл бодлын талаар дүгнэх
  • Монгол ахуй, ёс зан заншил, уламжлал хэрхэн туссаныг дүгнэж бичих

Төгсгөл хэсэг:

  • Өгүүллэгийн хамгийн үнэтэй санаа нь юу байв? Яагаад?
  • Хүмүүст өгүүллэгийг унших сонирхол төрүүлэхүйцээр бичих гэх мэт.
Дээрх даалгаврын оноо : 20
Оноо: 40

"ХААН УУЛСЫН ЭЦЭГ,ХАТАН МӨРНИЙ ИЖИЙ НУТАГ"

Төвөд бол бурхны шашны өлгий нутаг.Далай лам төвөд ,монголын Богд гэгээн төвөдөөс тодорч байсан.Тэнд алдарт Хималайн нуруу,дэлхийн дээвэр Жомолунгма бий.

Бид Төвдийг зорин нийслэл Лхас хотын “Гунгаа” онгоцны буудалд газардлаа.Онгоцны хаалгаар гаруут толгой руу цус юүлэгдэх мэт лүгхийхийн сацуу зүрхний цохилт 100 метрт хурдалсан мэт олширч, амьсгаа давчдаад ирэх нь тэр.Улаанбаатарын хонхорт унасан миний бие (манай нийслэл далайн түвшнээс дээш 1200 метрт оршдог) нутгаасаа даруй гурав дахин өндөр 3700 метрт буюу бараг л тэнгэрт гарчхаад ийн усны загас хайрган дээр хэвтэх мэт ангалзан давчдаж буй аж.”Гунгаа” гэдэг үг уг нь “Бүгдийг баясгагч” гэсэн утгатай боловч “Гунгаа ” буудлаас бид хэд баясах биш бахардах шахуу болсон амьтад Лхасыг зорин хөдөллөө.

Лхас гэдэг үгийг төвөдөөс орчуулбал Лха-тэнгэр,са-газар шороо ,нийлээд тэнгэрийн газар болно.Доод газраас тэнгэрийн газарт ирсэн тул хана түшин зогсож байж ачаа тээшээ авахчаан болоод,бидний улааны морь болох “FORD” маркийн жижиг автобусанд суувал, яг л пенициллиний шилтэй дүрс хэмжээгээрээ адил эм тарааж байна.Учрыг асуувал хүчилтөрөгч гэнэ.Би ч нэгийг сороодохлоо.Хариугүй жаахан юм,ам ч дүүргэсэнгүй хорхойтой шүдний нүх сүвээр тараад дуусчих шиг болов.Тиймээс угжиндаа цадаагүй хурганы нүдээр гарыг нь дагуулан харж буй биднийг өрөвдсөн бололтой, угтагч төвөдүүд дахиад хэдэн шилийг өгөв...

... Лхас орчмын хөшилдсөн уулс нүцгэн хэрнээ олон өнгөтэй.Ирлэсэн гадас мэт оройтой “зөвхөн тэнгэр лүү” гэсэн уриатай тул ургамал,модноос биедээ наах мэтийг үл ойшоосон уулууд цэлдэн хөх,эсвэл хар бараандуу.Тэнгэртэй арсалдаад хүч хүрээгүйдээ уйлж байна уу гэмээр зарим уул оргилоосоо доош элсэн зураа татуулан алаглаж харагдана.Ортууз маягийн өргөст бут энд тэнд нь ургасан зарим нь ов тов цоохор нүүртэй өвгөн шиг.Нүцгэн уулсын дундуур цоролзох ян сарьдаг мөнхийн цасан малгайгаа үдийн наранд гялалзуулж үзэгдэнэ.Брахмапурда Энэтхэг рүү яаран бараа тасрахад ахиад нөр их ус мэлтэлзэн угтсан нь Лхас гол ажээ.

...Лхас сунгаад татчихсан мэт баруун зүүн тийш алдалсан манай Улаанбаатараас арай багавтар хот.Биднийг “Төвөдийн алтан гүүр” буудалд буулгав.Өрөөнийхөө цонхоор харвал Лхасыг өвөртөө өлгийдсөн арзгар барзгар уул духан дээр адислах шиг...

“Энд тэнд явж их юм үзлээ” гэдэг шиг элдвийн орон улсаар тэгтлээ их яваагүй ч Төвөд үнэхээр онцгой юм аа.Уул ус нь цаанаасаа л нэг тос нүнжигтэй,сүрдэм бишрэм.Сүм хийд ,бурхан тахил нь үнэхээр л бурхны өлмийд сөгдөн байна биш үү ,би гэсэн бишрэлийг наманчилсан алганаас чулуун шалан дээр зогсоо хөлийн ул хүртэл мэдрүүлнэ.

Жинхэнэ төвөд хүнийг ёстой л “онгон байгалийн зэрлэг амьтан” гэлтэй.Гүжир хажир,омголон цовоо дүр төрх араас нь ч,урдаас нь ч гэрэлтэх.Алга тоссон гуйлгачин,алт өвөрлөсөн баян хоёрын аль алиных нь нүд яг адил очтой.

.... Эндээс явахад би төвөд хүнийг морин дэл дээр ханхалзсан ,урт бүс,том ташууртай,мөрөө давсан үс,ташаагаа дарсан том хутгатай сүрлэг эрээр төсөөлж явлаа.Том жижиг хутга,ширэлдэж дагь болсон үс хоёр нь байна аа.Харин морь унасан төвдийг харсангүй.Лхас хавийн суурин газарт анжис чирсэн эцэнхий морь,генээ алдсан ортоом үхэр,давжаа жижигхэн биетэй ,амь нь хаана байна гэмээр хонь зөндөө тааралдсан.

Монголчууд мориныхоо толгойг овоон дээр тахидаг байхад төвөдүүд байшингийнхаа дээвэр дээр сарлагийн толгой залдгаараа ялгаатай.Сарлаг тэдний идэх хоол ,өмсөх хувцас , унах унаа нь болж байсан үеийг санагалзаж ийнхүү шүтдэг аж.Сарлагтаа тэд хайртай.Тэднийхээ аяыг дагаж сарьдаг уул руугаа авирч амьдарна.Ямаа ямбархуу харагдлаа.Тиймээс сарлаг их,ямаа дунд,хүн бага жаргадаг нутаг бол Төвөд юм байна даа гэж бодсон...

Ертөнц дэлхийд олон уул,олон мөрөн бий.Гэвч Хималай шиг нь ,Брахмапудратай адил нь алга аа.Уулс бүхний эцэг уул,ус бүгдийн ижии мөрөнтэй ,холд суугаа анд шиг минь дотнохон санагдах Төвөд орон баяртай.

1.Лхас гэдэг нэрийн утга юу вэ?

Дээрх даалгаврын оноо : 1

Төвөд хүнийг “онгон байгалийн зэрлэг хүн” гэсний учир юу вэ?

Дээрх даалгаврын оноо : 2

Онцолсон хэсгээс зохиогч таагүй мэдрэмжээ жишиж адилтгаж илэрхийлсэн дүрслэлийг ялган бичнэ үү.

Дээрх даалгаврын оноо : 2

Онцолсон хэсгээс “Төвөд ч үнэхээр онцгой юм аа” гэсэн зохиогчийн үнэлэмжийг баталсан хоёр өгүүлбэрийг олж бичнэ үү.

Дээрх даалгаврын оноо : 3

Дараах дүрслэлүүдээр зохиогч ямар санаа илэрхийлсэн болохыг эхийн хам утгаас таамаглан нэг өгүүлбэрээр тайлбарлан бичээрэй.

Угжиндаа цадаагүй хурганы нүдээр харах  -

Баруун зүүн тийш алдалсан Улаанбаатар шиг-

Ирлэсэн гадас мэт оройтой –

Дээрх даалгаврын оноо : 3

Төвөд орны тухай зохиогчийн бишрэн бахадсан хийгээд өрөвдөн хайрласан шалтгаануудыг дүгнэн бичнэ үү.

Дээрх даалгаврын оноо : 4

Үндэсний бичгээс кирилл бичигт хөрвүүлэн бичээрэй.

Дээрх даалгаврын оноо : 5

Дээрх “Хаан уулсын эцэг,хатан мөрний ижий ” эхэд зохиогч Төвөд нутгаар аялсан мэдрэмж сэтгэгдэл ,үзэл бодлоо илэрхийлэн бичжээ.Эхийн бичлэгийн арга хэлбэрийг ашиглан “ Мартагдашгүй аялал ” сэдвээр үе тэнгийнхэндээ мэдээлэл өгөх зорилгоор эх зохион бичээрэй. / Үгийн тоо 180-200 /

Бичихдээ дараах агуулгын бүтцийг ашиглаж болох юм.

Эхлэл хэсэгт: Аялсан газартаа очих болсон шалтгаан, тухайн газрын өвөрмөц онцлог шинж

Гол хэсэгт: Аяллаас хамгийн сэтгэлд хоногшсон ,онцгой мэдрэмж сэтгэгдэл төрүүлсэн газар нутаг,бусдаасаа ялгаатай байдал зэргийг нь дүрслэх

Төгсгөл хэсэгт: Тухайн аялал хийгээд газар орны талаарх үнэлэлт,дүгнэлт зэргээ бичиж болно.

Дээрх даалгаврын оноо : 20
Оноо: 40

"Эгийн гол ба усан цахилгаан станц"

Монгол орны томоохон голын нэг болох Эгийн гол нь Хөвсгөл нуураас эх авч Үүрийн голоор тэжээгдэн 475 км урсаж Сэлэнгэ мөрөнд цутгадаг.

Цутгалаас нь 2,5 км зайд Эг-Үүрийн гол дээр жилд 500 сая квт/цаг цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай усан цахилгаан станц байгуулах төслийг Хятадын Засгийн Газрын 300 cая ам долларын зээлээр хэрэгжүүлэхээр Монгол улсын засгийн газар 2006 oны 06-р сарын 22-ны өдрийн хуралдаанаар шийдвэрлээд байсан юм.Гэтэл Эгийн гол нуураас 15км урсаад Цагаан хясаанаас Даахин ам хүртэлх 20 орчим км тасран , хуурай сайр болон урсгалын хурд нь саарч, усны түвшин буурчихсан байгааг “цахилгаан станц барих төслийнхөн” үл тоомсорлож байна.Арга ч үгүй биз.Усан цахилгаан станцыг барих төсөлд 1995 онд хийсэн “Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ” -нд үндэслэн шийдвэр гаргачихсан юм чинь.

Энэхүү үнэлгээнд “Эгийн гол нь усны нөөц ихтэй, Хөвсгөл нуураас эх авдаг учраас усны нөөцийн хувьд илүү найдвартай байх үндэстэй бөгөөд энэ нь байгаль цаг уурын байдал өөрчлөгдөн буй нөхцөлд бүрэн хүчин чадлаараа эрчим хүч үйлдвэрлэх баталгаа нь болж өгөх давуу талтай” гэж тодорхойлсон нь бодит байдалтай нийцэхгүй байна.

Эгийн гол мөхлийн ирмэгт тулаад байна.Дээхэн үед Эгийн гол хүчтэй ширүүн урсгалтай, морьтой хүн гарамгүй газраар ороод амь алдаж байсан тохиолдол байжээ.Гэтэл одоо голын гарам хайлтгүй, бага хүүхэд ч хаа дуртай газраараа гүйгээд гарчихдаг болжээ.Мөн Эгийн голын усны харуул Д.Дашдондогийн тэмдэглэл өмнө минь байна.Эгийн гол 2002 онд 2,48 метр гүн 55‍,5 метр секундын хурдтай урсаж байжээ.Харин энэ онд 2,08 метр гүн, хурд нь 2 дахин удаан болсон байна.Харуулын судалгаагаар усны урсгал, түвшин жил ирэх бүр буурч, урсгалын чиглэл нь хүртэл өөрчлөгдөөд байгаа гэнэ.Тэндхийн иргэдийн ярьж байгаагаар усны урсгал багасаж малын хөлөөр бохирдсоноос ундны усаа 3 км газраас зөөн ууж байгаа юм байна.

Өмнө нь Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын төвөөс 3 км зайтай газарт Дани улсын нэг сая ам долларын буцалтгүй тусламжаар Эгийн голын бага оврын усан цахилгаан станцыг байгуулжээ. Өнөөдрийн байдлаар уг усан цахилгаан станц нь 50 хүрэхгүй квт эрчим хүч үйлдвэрлэж ,сумын төвийн оршин суугчдын ахуйн хэрэгцээг хангах төдий байна.Энэ усан цахилгаан станцад загас өнгөрүүлэх сувгийг хийсэн аж.Загас хаах тор нь хэтэрхий жижиг нүхтэй учир бөглөрдөг, хүчтэй урсгалтай ус торыг зад татаад байснаас “монголчлоод” сольчхож. Гэвч сольсон торны нүүрний хэмжээ буруу байснаас бетонон хананаас 40-өөд см зайтай байрлуулжээ.Торны нүхээр жараахай бүү хэл, загас ч багтахаар аж.Үүгээр орсон загас станцын генераторт ороод үхчихдэг гэнэ.

Эгийн гол дээр барьсан “ бага оврын усан цахилгаан станц” нэг иймэрхүү ажиллаж байна.Эгийн голын эх нь тасарчхаад байхад адагт нь дунд оврын усан цахилгаан станц барих гэж байгаа нь үлгэр ч юм шиг.Барилаа гэхэд 200 квт-ын цахилгаан үйлдвэрлэж дийлэхгүй байгаа гол одоо баригдах гэж буй 500 сая квт хүчин чадал гаргаж чадах болов уу ?

  1. Эгийн гол хаанаас эх авч хаана цутгадаг вэ?
Дээрх даалгаврын оноо : 1

Байгаль орчны нарийвчилсан үнэлгээнд Эгийн голыг юу гэж тодорхойлсон бэ?

Дээрх даалгаврын оноо : 2

Онцолсон хэсгээс Эгийн голын дүр төрхийг дүрсэлсэн эсрэг утгатай хоёр өгүүлбэрийг ялган бичнэ үү.

Дээрх даалгаврын оноо : 2

Онцолсон хэсгээс Эгийн голын усан станцын өнөөгийн байдлыг зохиогч хэрхэн дүгнэснийг ялган бичнэ үү.

Дээрх даалгаврын оноо : 3

  1. Эхийн хам утгаас дараах үгсийн утгыг таамаглан тайлбарлаарай.

Монголчлох-

Суваг-

Адаг-

Дээрх даалгаврын оноо : 3

  1. Эгийн голд усан станц барьж үл болох шалтгаануудыг өөрийн ойлгосноор 40-50 үгэнд багтаан дүгнэн бичээрэй.
Дээрх даалгаврын оноо : 4

Монгол бичгээс кирилл бичигт хөрвүүлээрэй.

Дээрх даалгаврын оноо : 5

“Эгийн гол ба усан цахилгаан станц ” эхэд Эгийн голын өнөөгийн байдал болон усан станцын тухай зохиолч үзэл бодлоо илэрхийлжээ.Эхийн найруулгын арга хэлбэрийг ашиглан “Ус чандмань эрдэнэ” сэдвээр үе тэнгийнхэн,найз нөхдөө уриалах зорилгоор эх зохион бичээрэй

Бичихдээ дараах агуулгын бүтцийг ашиглаж болох юм.

Эхлэл хэсэгт: Усны тухай мэдээлэл өгөх

Гол хэсэгт : Усаа хайрлан хамгаалах шалтгаан,байгаль экологийн тэнцвэрт байдлын талаар

Төгсгөл хэсэгт: Усаа хайрлан хамгаалах арга болон ач холбогдлыг дүгнэн бичиж болно.

./Үгийн тоо 200-230 /

Дээрх даалгаврын оноо : 20
Оноо: 40

"ЗАГАС СОНСДОГ УУ?"

Ус бол дуу шуугианы жинхэнэ эх булаг юм. Усанд дуу тарахдаа агаарт тарахаас тав дахин их хурдан, секундэнд хагас мянган метрийн хурдтай тархана. Хэрэв хүчтэй гэрэлтүүлэгчийн гэрэл усанд тусаад бүдгэрдэг бол дуу шуугианы нэг киловатт хүчтэй эх үүсвэрээс гарсан дуу шуугиан дөчин километрийн цаана сонсогддог.

Усны дуу чимээ судлаачид азтай хүмүүс юм. Тэнгис далайн мандал дээр чихээ тавиад түүний амьдралын чичиргээ давалгааг мэдэж байдаг. Бидний хувьд “агаар - усны” зааг дээр нэг орчноос нөгөө орчинд орохдоо дуу шуугианы бүх хүчийг шингээдэг тул тэр бүрийг мэдрэхэд бэрхшээлтэй гэдэг юм билээ. Загас нь хөвүүрийн хүүдийгээ шахаж загалмайгаа юм уу сэлүүрийн хайрстай нь хайрсаа хавирах, нуруу нуруугаараа шөргөөн дуу гаргадаг ажээ. Дуу шуугиан нь цохилт, хавиралт, тас нясхийх, уухилах, шивнэх, шуухитнах гэх мэтийн дуу чимээ болж хувирдаг. Энэ бүгдийг загас өөрөө сонсоход ямар байдаг бол ?

Чихээ далбалзуулан явдаг загас байдаг хэмээн төсөөлөхөд төвөгтэй ч загас сонсдог ажээ. Нүднийх нь ар талд жижиг чулуулагуудтай мөгөөрсөн хүүдий байдаг. Чулуулагууд нь дууны долгионы цохилтоос хэлбэлзэн дохиог мэдрэлээр дамжуулан тархинд хүргэх замаар сонсдог. Ихэнх хүмүүс загасыг дүлий гэж боддог байх. Загасны сонсголыг ажиглах судалгааг аль эртнээс хийж байгаа юм. Дөчөөд жилийн өмнө эрдэмтэн И.П.Павловын шавь нар загас усан дотор ч, усан дээр ч гэсэн байрлуулсан харилцах утасны хонхны дууг сайн сонсдогийг тогтоожээ. 1938 онд эрдэмтэн Карл Фриш жараахай дээр хийсэн туршлагынхаа тухай “Загасны сонсох мэдрэхүй” гэсэн нэртэй бүтээл хэвлүүлжээ. Тэднийг шүгэл юм уу хөглүүрийн дуугаар хоолоо авдаг болгож сургасан байна. Загаснууд эл дууг 30 метрийн зайнаас сонсдог байжээ. Жараахай нь хийх хариу үйлдлээрээ хүнээс арай илүү сонсдог болохыг тогтоожээ. Дараа нь загас хөгжмийн аялгууны өнгийг ялгадаг эсэхийг шалгажээ. Загас нь нэг актавын зайтай хоёр нотыг ялгаж байжээ. Жирийн хүний хувьд энэ бол энгийн зүйл гэхдээ нэг хөгийн зайтай хоёр өөр нотыг хөгжмийн сонсголгүй хүн бүр ялган сонсож чадахгүй шүү дээ. Харин жараахайнууд чадаж байжээ. Хийл хөгжмөөр ямар нэгэн хэмнэлтэй ая тоглоход жараахай түүний айзмаар цээжнийхээ хөвүүрийг хурдан хурдан чичигнүүлэн “бүжиглэж” байгаа юм шиг хөдөлгөөн хийж байгааг ажигласан байна. Харин мөрөг загас бүжгийн хэмнэлтэй ая сонсоод дээш доошоо хөвөн бүр бүжиглэдэг ажээ. Тиймээс загасыг өсгөн үржүүлж сонирхолтой судалгаа хийх, улмаар хууль бус хулгайн анчидтай хатуу тэмцэх зэрэг тулгамдсан асуудал хүчтэй тавигдаж байгаа билээ..

1. Эрдэмтэд загасны талаар ямар судалгаа хийсэн бэ?

Дээрх даалгаврын оноо : 1

Усанд дуу хэр хурдтай тархдаг вэ?

Дээрх даалгаврын оноо : 2

Загас ямар дуу авиагаргадаг болохыг эхээс олж бичнэ үү

Дээрх даалгаврын оноо : 2

Загас сонсож байгаа гол шалтгаан илэрхийлсэн өгүүлбэрийг эхээс ялган бичнэ үү

Дээрх даалгаврын оноо : 3

Эхэд байгаа доорх үг хэллэгийн утгыг тайлбарлана уу?

Хүүдий - .....................................................................................................................................................

Хайрс - .....................................................................................................................................................

Шөргөөх -.....................................................................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 3

Эхээс загас сонсдог болохыг гэрчлэх баримтыг түүжзагасыг өсгөх, хамгаалах талаар өөрийн саналаа40-50 үгэнд багтаан бичнэ үү.

Дээрх даалгаврын оноо : 4

Монгол бичгээс кирилл бичигт хөрвүүлээрэй.

Дээрх даалгаврын оноо : 5

ХОЁРДУГААР ХЭСЭГ: БИЧИХ ЧАДВАРЫГ СОРЬСОН ДААЛГАВАР

Дээрх “Загас сонсдог уу” эхэд загас нь сонсдог гайхамшигтай чадвартай болох тухай эрдэмтдийн судалгаа, нотолгооны талаар өгүүлжээ.

“Загас сонсдог уу?” эхийн найруулгын арга хэлбэрийг ашиглан өөрийн харж, сонсож байсан усны амьдтын сонирхолтой амьдралын талаар “Усны амьтдыг хамгаалахад бидний оролцоо” сэдвээр 180-200 үгэнд багтаан эх зохион бичээрэй.

Бичихдээ дараах агуулгын бүтцийг ашиглаж болох юм.

· Эхлэл хэсэг : - Усны амьтдын талаар мэдээлэл өгөх

· Гол хэсэг : - Тухайн амьтдын амьдралын онцлогийг баримт нотолгоонд үндэслэн бичих

· Төгсгөл хэсэг : - Эдгээр амьтдыг хайрлан хамгаалах талаар хүмүүсийн үүрэг оролцооны талаар өөрийн үзэл бодлыг дүгнэн бичиж төгсгөх

Дээрх даалгаврын оноо : 20
Оноо: 40

"АРГАЛИЙН ХУРГА ЧОНО ДАГАЖ ЯВЖЭЭ"

Аргалийн хурга тун нялх. Цэнхэр туяат тунгалаг хар нүдтэй, шав шар тугалмайтай. Энэ хурга өнөөдөр үүрээр төржээ. Аргаль хамгийн амархан нярайлдаг амьтан. Түүнийг төрүүлэх гэж эхэд ямар ч явдал болсонгүй. Сүргийн хамт бэлчээрлэж явснаа нэг хэвтээд л боссон. Эх түүнийг долоож дараа нь гал уургийг нь амлуулав. Бусад хонинууд шинэ амьтан орчлонд ирснийг анзаарсангүй. Хурга цадаж аваад унтлаа. Гэтэл сүрэг үргэж эх аргал хургаа унтаатай чигээр нь хаяад оджээ. Оройхон ирж авна гэж бодсон байх. Хойлог шувуу сүрэглэн исгэрч, цагаан тохомт угалз дэнхийтэл харайн аргалийн сүрэг Алтайн нурууны зуу зуун сархиагийг дэгдэн туулсан. Хойлог шувуу аргаль хоёр олон зуун жилийн түнш. Хойлог бол түншийнхээ тэнгэрийн харуулын үүрэг гүйцэтгэдэг. Аюул хаанаас ирж байгааг өндрөөс харж хашгиран жиргэж зарлана. Энэ түгшүүрийг хүлээж авсан сүрэг өчүүхэн ч тээнэгэлзэлгүй үргэн зугтдаг. Бас хойлог өнтэй нутаг хайж олдог. Тэд сүргийг уриалан дуудаж тэнд аваачдаг билээ. Сүрэг хариуд нь салаа туураараа бэлчээрийн цасыг нунтаглан ургамлын үрийг цасан дээр ил гаргаж өгнө. Тэрхүү үрийг хойлог шувуу тоншин идэж амьдардаг ажгуу. Хонь бэлчээрлэж явахдаа л ингэж санамсаргүй тус хүргэж байгаа хэрэг юм шүү дээ...

... Хурга оройхон сэрэв. Тэр төрөхдөө “цаанаасаа” гуравхан зүйлийг гүйцэтгэх бэлэн чадвартай төрдөг. Энэ нь эхийгээ хөхөж, бие засах, хөдөлж байгаа биетийг дагах. Сэрээд боссон нэг амьтан өөрийг нь үнэрлээд зогсож байлаа. Цавь руу нь хошуугаа дүрж хөхөх гэж нударсан боловч толгойг нь хүйтэн савраараа самардаад хавьтуулахгүй байв.

Гичий чоно хургыг үнэрлэж байснаа дэндүү нялхын үнэртэй тул идсэнгүй. Түүний эхийн совин нь хөдлөөд идэх дур хөдөлсөнгүй. Ямар ч амьтны төрөөд удаагүй үр төлд эхийн савны үнэр нь арилаагүй байдагтай энэ холбоотой юм. Нялх амьтан юуг ч хамаагүй дагадгийг гичий андахгүй. Чоно хургыг араасаа дагуулан үүрээ зорилоо. Тэнд хурганаас арай бага ч арай ахимаг хэдэн бор бэлтрэг байгаа. Тэдэнд энэ амьтан барих сургууль хийж тал талаас нь зулгааж амьдаар нь тасчин идэх бөлгөө. Хурга үүнийг үл мэдэх тул араас нь майлан дагасаар байлаа.

Эх унтуулаад орхисон хургаа авах цаг болсныг гэнэт саналаа. Шөнө харанхуйд яаж ч мэднэ. Аргаль ганцаараа Алтайн нурууны зуу зуун сархиа дээгүүр дэгдэн харайлаа. Гэтэл нэгэн цохионы шил дээр хургыг нь дагуулаад явж буй чонотой халз мөргөлдлөө. Аргаль чоно руу ухасхийн дайрч хальт мөргөөд хургаа зуугаад цагаан тана гялалзуулан зугтлаа. Чоно араас элдэж хоёуланг нь барьж идэх хүч чадал, арга туршлага аль аль нь байв. Гэвч гичий чоно хулчийлаа. Хулчийх учир шалтгаан одоохондоо байгаа юм.

Саяхан хоёр том угалзын аймшигтай мөргөлдөөн болсон. Угалз мөргөлдөх гэдэг бол ууланд болж буй сүрт үйл явдал. Мөргөлдөөн эхлэхээр нүсэр их дуу чимээ болж, уул тэр чигээрээ сэрээд бужигначихдаг. Амьтад дүрвэнэ. Үнэг, чоно, ирвэс хадны завсраар нуугдчихсан харж байдаг. Тэгээд нүд нь хальтирч зүрх шимширч бушуухан зугтаж алга болдог аж. Хэд хоног аргалийн сүрэг халдах зүрхтэн байхгүй болдог. Саяхны мөргөлдөөнийг энэхүү өлөгчин харсан тул ийнхүү зүрх алдаж хургатай аргалийн араас элдэж төвдөлгүй шүлсээн залгисаар хоцорчээ.

Угалзнуудын толгойд насан туршдаа ургаж бүтэн тойрог үүсгэн мушгирсан хоёр том эвэр бий. Эврийн уг нь яндан шиг, урт нь 170 см, хүнд нь хоёулаа нийлээд 30 кг хүрнэ. Угалзны дух гэдэг ердөө л хоёр том ясан эврийн ёзоор юм. Угалз мөргөлдөхөд эврээс нь гал манасхийж хярвас хан хийдэг гэдэг. Ухарч байгаад хоёр талаасаа гүйж ирээд хойд хөл дээрээ босон зэрэг тонгосхийж тас буухад уул нилдээ доргих шиг болно. Хоёулаа сүхдүүлсэн үхэр шиг сөхөрч унаад зэрэг босно. Хамраас нь цус гоожно. Түүнийгээ долоон дахин ухарна. Дахин мөргөлдөнө. Сүрэг нь мөргөлдөгч хоёрыг харахаар эгнээд зогсчихсон хамраараа шүгэлдэн хөөргөж улам дэвэргэж байдаг аж.

Ийм амьтдын “эхнэр хүүхэд рүү” халдах гэдэг бас л хэцүүхэн хэрэг юм даа.

Эх хургаа дагуулсаар сүрэгтээ очиж нийллээ. Бүдүүн угалз чи юун амьтан хаанаас гараад ирэв гэх шиг хургыг очиж үнэрлэв. Хурга доороос нь хөхөх гэж бас л нудчив. Энэ удаад түүнийг өөрийн удмынхны энхрий зөөлөн хэл долоож байлаа. Тэр бүрэн тайвширч нүдээ анин долоолгоно. Тэгэснээ дух нь загатнаж толгойгоо сэжлэн угалзтай мөргөлдөхөөр өдөж эхлэв. Алтай шиг угалз хурганд ноолуулж хэнгэнэтэл хивсээр хэвтээд өглөө, бүүр.

Ж.Мягмарсүрэн

Аргалын сүрэг шинэ амьтан орчлонд ирснийг яагаад анзааралгүй өнгөрүүлдэг вэ?

Дээрх даалгаврын оноо : 1

Аргалийн хургыг чоно идэхгүй байсны шалтгаан юу вэ?

Дээрх даалгаврын оноо : 2

Гичий чоно эх, хурга хоёуланг нь барьж идэх хүч чадал, арга туршлагатай боловч хулчийх болсон баримтыг ялган бичээрэй.

Дээрх даалгаврын оноо : 2

Зохиолын тодруулсан хэсгээс мэдээллийг ялган бичнэ үү.

Дээрх даалгаврын оноо : 3

Дараах үгсийн утгыг тайлбарлаарай.

  • Сархиаг -
  • Дүрвэх -
  • Сэжлэх -
Дээрх даалгаврын оноо : 3

“Тийм амьтдын “эхнэр хүүхэд рүү” халдах гэдэг бас л хэцүүхэн хэрэг юм даа.” гэсэн өгүүлбэрүүдийн санааг 50-60 үгэнд багтаан дэлгэрүүлэн тайлбарлаж бичээрэй.

Дээрх даалгаврын оноо : 4

Дараах өгүүлбэрийг уншаад кирилл бичгээр бичээрэй.

Дээрх даалгаврын оноо : 5

“Аргалийн хурга чоно дагаж явжээ” эхэд аргалийн сүргийн талаар сонирхолтой баримт мэдээлэлтэй өгүүлжээ. Эхийн найруулгын арга хэлбэрийг ашиглаж “Байгалийн сүр хүч” сэдвээр 180-200 үгэнд багтаан эх зохион бичээрэй.

Бичихдээ агуулгын бүтцийг ашиглаж бичээрэй.

Эхлэл хэсэг – Тухайн сонгосон зүйлийн талаар мэдлэгээ бусадтайгаа хуваалцах

Гол хэсэг – Тухайн зүйлийн сүр хүч, бодит зүйлийг баримтайгаар тайлбарлан

бичих

Төгсгөл хэсэг –Тухайн зүйлийн талаар өөрийн үнэлэмж сэтгэгдлээ бичих

Дээрх даалгаврын оноо : 20
Оноо: 40

АРГАЛИЙН ХУРГА ЧОНО ДАГАЖ ЯВЖЭЭ.

Аргалийн хурга тун нялх. Цэнхэр туяат тунгалаг хар нүдтэй, шав шар тугалмайтай. Энэ хурга өнөөдөр үүрээр төржээ. Аргаль хамгийн амархан нярайлдаг амьтан. Түүнийг төрүүлэх гэж эхэд ямар ч явдал болсонгүй. Сүргийн хамт бэлчээрлэж явснаа нэг хэвтээд л боссон. Эх түүнийг долоож дараа нь гал уургийг нь амлуулав. Бусад хонинууд шинэ амьтан орчлонд ирснийг анзаарсангүй. Хурга цадаж аваад унтлаа. Гэтэл сүрэг үргэж эх аргал хургаа унтаатай чигээр нь хаяад оджээ. Оройхон ирж авна гэж бодсон байх. Хойлог шувуу сүрэглэн исгэрч, цагаан тохомт угалз дэнхийтэл харайн аргалийн сүрэг Алтайн нурууны зуу зуун сархиагийг дэгдэн туулсан. Хойлог шувуу аргаль хоёр олон зуун жилийн түнш. Хойлог бол түншийнхээ тэнгэрийн харуулын үүрэг гүйцэтгэдэг. Аюул хаанаас ирж байгааг өндрөөс харж хашгиран жиргэж зарлана. Энэ түгшүүрийг хүлээж авсан сүрэг өчүүхэн ч тээнэгэлзэлгүй үргэн зугтдаг. Бас хойлог өнтэй нутаг хайж олдог. Тэд сүргийг уриалан дуудаж тэнд аваачдаг билээ. Сүрэг хариуд нь салаа туураараа бэлчээрийн цасыг нунтаглан ургамлын үрийг цасан дээр ил гаргаж өгнө. Тэрхүү үрийг хойлог шувуу тоншин идэж амьдардаг ажгуу. Хонь бэлчээрлэж явахдаа л ингэж санамсаргүй тус хүргэж байгаа хэрэг юм шүү дээ...

... Хурга оройхон сэрэв. Тэр төрөхдөө “цаанаасаа” гуравхан зүйлийг гүйцэтгэх бэлэн чадвартай төрдөг. Энэ нь эхийгээ хөхөж, бие засах, хөдөлж байгаа биетийг дагах. Сэрээд боссон нэг амьтан өөрийг нь үнэрлээд зогсож байлаа. Цавь руу нь хошуугаа дүрж хөхөх гэж нударсан боловч толгойг нь хүйтэн савраараа самардаад хавьтуулахгүй байв.

Гичий чоно хургыг үнэрлэж байснаа дэндүү нялхын үнэртэй тул идсэнгүй. Түүний эхийн совин нь хөдлөөд идэх дур хөдөлсөнгүй. Ямар ч амьтны төрөөд удаагүй үр төлд эхийн савны үнэр нь арилаагүй байдагтай энэ холбоотой юм. Нялх амьтан юуг ч хамаагүй дагадгийг гичий андахгүй. Чоно хургыг араасаа дагуулан үүрээ зорилоо. Тэнд хурганаас арай бага ч арай ахимаг хэдэн бор бэлтрэг байгаа. Тэдэнд энэ амьтан барих сургууль хийж тал талаас нь зулгааж амьдаар нь тасчин идэх бөлгөө. Хурга үүнийг үл мэдэх тул араас нь майлан дагасаар байлаа.

Эх унтуулаад орхисон хургаа авах цаг болсныг гэнэт саналаа. Шөнө харанхуйд яаж ч мэднэ. Аргаль ганцаараа Алтайн нурууны зуу зуун сархиа дээгүүр дэгдэн харайлаа. Гэтэл нэгэн цохионы шил дээр хургыг нь дагуулаад явж буй чонотой халз мөргөлдлөө. Аргаль чоно руу ухасхийн дайрч хальт мөргөөд хургаа зуугаад цагаан тана гялалзуулан зугтлаа. Чоно араас элдэж хоёуланг нь барьж идэх хүч чадал, арга туршлага аль аль нь байв. Гэвч гичий чоно хулчийлаа. Хулчийх учир шалтгаан одоохондоо байгаа юм.

Саяхан хоёр том угалзын аймшигтай мөргөлдөөн болсон. Угалз мөргөлдөх гэдэг бол ууланд болж буй сүрт үйл явдал. Мөргөлдөөн эхлэхээр нүсэр их дуу чимээ болж, уул тэр чигээрээ сэрээд бужигначихдаг. Амьтад дүрвэнэ. Үнэг, чоно, ирвэс хадны завсраар нуугдчихсан харж байдаг. Тэгээд нүд нь хальтирч зүрх шимширч бушуухан зугтаж алга болдог аж. Хэд хоног аргалийн сүрэг халдах зүрхтэн байхгүй болдог. Саяхны мөргөлдөөнийг энэхүү өлөгчин харсан тул ийнхүү зүрх алдаж хургатай аргалийн араас элдэж төвдөлгүй шүлсээн залгисаар хоцорчээ.

Угалзнуудын толгойд насан туршдаа ургаж бүтэн тойрог үүсгэн мушгирсан хоёр том эвэр бий. Эврийн уг нь яндан шиг, урт нь 170 см, хүнд нь хоёулаа нийлээд 30 кг хүрнэ. Угалзны дух гэдэг ердөө л хоёр том ясан эврийн ёзоор юм. Угалз мөргөлдөхөд эврээс нь гал манасхийж хярвас хан хийдэг гэдэг. Ухарч байгаад хоёр талаасаа гүйж ирээд хойд хөл дээрээ босон зэрэг тонгосхийж тас буухад уул нилдээ доргих шиг болно. Хоёулаа сүхдүүлсэн үхэр шиг сөхөрч унаад зэрэг босно. Хамраас нь цус гоожно. Түүнийгээ долоон дахин ухарна. Дахин мөргөлдөнө. Сүрэг нь мөргөлдөгч хоёрыг харахаар эгнээд зогсчихсон хамраараа шүгэлдэн хөөргөж улам дэвэргэж байдаг аж.

Ийм амьтдын “эхнэр хүүхэд рүү” халдах гэдэг бас л хэцүүхэн хэрэг юм даа.

Эх хургаа дагуулсаар сүрэгтээ очиж нийллээ. Бүдүүн угалз чи юун амьтан хаанаас гараад ирэв гэх шиг хургыг очиж үнэрлэв. Хурга доороос нь хөхөх гэж бас л нудчив. Энэ удаад түүнийг өөрийн удмынхны энхрий зөөлөн хэл долоож байлаа. Тэр бүрэн тайвширч нүдээ анин долоолгоно. Тэгэснээ дух нь загатнаж толгойгоо сэжлэн угалзтай мөргөлдөхөөр өдөж эхлэв. Алтай шиг угалз хурганд ноолуулж хэнгэнэтэл хивсээр хэвтээд өглөө, бүүр.

Ж.Мягмарсүрэн

Эх аргалын хургаа хаяад сүргээ даган одсоны учир юу вэ?

Дээрх даалгаврын оноо : 1

Аргалийн хурга гичий чоныг даган яваа шалтгааныг бичнэ үү.

Дээрх даалгаврын оноо : 2

Хойлог шувуу аргаль хоёр олон зуун жилийн түнш болохыг батлах баримт ялган бичээрэй.

Дээрх даалгаврын оноо : 2

Зохиолын тодруулсан хэсгийн баримтыг ялган бичнэ үү.

Баримт :

Дээрх даалгаврын оноо : 3

Дараах үгсийн утгыг тайлбарлаарай.

Цохио - ...............................................................................................................

Хулчийх - ..............................................................................................................

Хивэх - ...............................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 3

“Чоно араас нь элдэж хоёуланг нь барьж идэх хүч чадал, арга туршлага аль аль нь байв. Гэвч гичий чоно хулчийжээ. Хулчийх шалтгаан одоохондоо байгаа юм.” гэсэн өгүүлбэрүүдийн санааг 50-60 үгэнд багтаан дэлгэрүүлэн тайлбарлаж бичээрэй.

Дээрх даалгаврын оноо : 4

Дараах өгүүлбэрийг уншаад кирил бичгээр бичээрэй.

Дээрх даалгаврын оноо : 5

“Аргалийн хурга чоно дагаж явжээ” эхэд аргалийн сүргийн талаар сонирхолтой баримт мэдээлэлтэй өгүүлжээ. Эхийн найруулгын арга хэлбэрийг ашиглаж “Байгалийн сүр хүч” сэдвээр 180-200 үгэнд багтаан эх зохион бичээрэй.

Бичихдээ агуулгын бүтцийг ашиглаж бичээрэй.

Эхлэл хэсэг – Тухайн сонгосон зүйлийн талаар мэдлэгээ бусадтайгаа хуваалцах

Гол хэсэг – Тухайн зүйлийн сүр хүч, бодит зүйлийг баримтайгаар тайлбарлан

бичих

Төгсгөл хэсэг –Тухайн зүйлийн талаар өөрийн үнэлэмж сэтгэгдлээ бичих

Дээрх даалгаврын оноо : 20
Нийт: 14