Шилжилтийн насны охидод гарах өөрчлөлтийг сонгоно уу.
A. Дуу хоолой бүдүүрэх
B. Дуу хоолой нарийсах
C. Нойтон зүүд зүүдлэх
D. Цээж, мөр өргөсөх
Шилжилтийн насны хөвгүүдэд гарах өөрчлөлтийг сонгоно уу.
A. Дуу хоолой нарийсах
B. Сарын тэмдэг ирэх
C. Бэлхүүс нарийсах
D. Цээж, мөр өргөсөх
Шилжилтийн насны охид хөвгүүдийн аль алинд нь гарах өөрчлөлтийг сонгоно уу.
A. Суганд үс ургах
B. Сарын тэмдэг ирэх
C. Бэлхүүс нарийсах
D. Цээж, мөр өргөсөх
Шилжилтийн насны охидод гарахгүй өөрчлөлтийг сонгоно уу.
A.Суганд үс ургах
B.Сарын тэмдэг ирэх
C. Сарын тэмдэг зогсох
D. Бэлхүүс нарийсах
Шилжилтийн насны охид, хөвгүүдийн биед гарах өөрчлөлтөд юу нөлөөлдөг вэ?
А. Нөсөө
B. Даавар
C. Энзим
D. Уураг
Тестостерон даавар хаанаас ялгардаг вэ?
А. Өндгөвч
B. Төмсөг
C. Үрийн цэврүү
D. Хуухнаг
Эстроген даавар хаанаас ялгардаг вэ?
А. Өндгөвч
B. Төмсөг
C. Умай
D. Үтрээ
Эм бэлгийн даавруудыг сонгоно уу.
А. Эстроген ба прогестерон
B. Эстроген ба тестостерон
C. Адреналин ба прогестерон
D. Тестостерон ба инсулин
Эр бэлгийн дааврыг сонгоно уу.
А. Эстроген
B. Тестостерон
C. Адреналин
D. Инсулин
Бэлгийн бойжилтынүйл явцыг зохицуулдаг булчирхайг сонгоно уу.
А. Сэрээ булчирхай
B. Нойр булчирхай
C. Өнчин тархи
D. Бөөрний дээд булчирхай
Өсөлтийн болон бэлгийн дааврыг идэвхжүүлэгч даавар ялгаруулдаг өнчин тархийг зөв сонгоно уу.
A. A
B. B
C. C
D. D
Бэлгийн бойжилтын үед чухал нөлөөтэй, өнчин тархины ялгаруулдаг даавруудыг сонгоно уу.
A. Гонадотропин ба соматотропин
B. Эстроген ба тестостерон
C. Инсулин ба глюкагон
D. Адреналин ба трипсин
Бэлгийн бойжилтын тухай зөв ойлголтыг сонгоно уу.
A. Сар бүр умайн хана ховхрон, гадагшлах үзэгдэл
B. Бие махбод болон сэтгэл санаанд өөрчлөлт гарч, насанд хүрсэн хүн болох үе
C. Сарын тэмдэг зогсож цэвэрших үзэгдэл
D. Нойтон зүүд зүүдлэх
Бэлгийн эрхтнүүд хөгжиж, боловсрохтой холбоотой процесс аль нь вэ?
А. Бэлгийн бойжилт
B. Овуляци
C. Сарын тэмдэг
D. Үр тогтолт
Бэлгийн эрхтнүүд бүрэн хөгжиж боловсрох үеийг юу гэдэг вэ?
A. Үр тогтолт
B. Шилжилтийн нас
C. Сарын тэмдэг
D. Овуляци
Сарын тэмдэг ирэх нь......................... шинж тэмдэг юм.
A. Эмэгтэй хүн төрөхөд бэлэн болсны
B. Эмэгтэй хүн сүү ялгаруулахад бэлэн болсны
C. Эмэгтэй хүн жирэмслэхэд бэлэн болсны
D. Эмэгтэй хүн цэвэршихэд бэлэн болсны
Сарын тэмдгийн үед явагдах процессыг сонгоно уу.
A. Умайн хананы давхарга ховхрон унах
B. Өндгөн эс боловсрон гарах
С. Эр бэлгийн эс боловсрох
D. Эр, эм бэлгийн эс нийлэх
Жирэмсэн үед сарын тэмдэг ирэхгүй байх нь .................. гэсэн үг юм.
A. Өндгөвчид өндгөн эс боловсрохгүй байна
B. Өндгөвчид өндгөн эс боловсорч байна
C. Умайн гуурсан хоолой битүүрсэн байна
D. Үтрээ хаалттай байна
Сарын тэмдэг ирэхгүй байх үеийг сонгоно уу.
A. Биеийн тамираар тогтмол хичээллэсэн үе
B. Усанд тогтмол орсон үе
C. Нөхөрт гарсан үе
D. Жирэмсэн үе
Сарын тэмдэг хугацаандаа ирэхгүй үед ....................... шаардлагатай.
A. Хоол сайн идэх
B. Усанд орох
C. Эмчид үзүүлж, зөвлөгөө авах
D. Найз нөхдөдөө хэлэх