• Үнэлгээний зорилт
  • Мэдлэг ойлголт
    ()
  • Чадвар
    ()
  • Хэрэглээ
    ()
  • Даалгаврын хэлбэр
  • Сонгох
    (0)
  • Задгай
    (0)
Оноо: 50

"Асралт Хайрханы оргилд өвлийн тэсгим хүйтнээр"

( Аян замын тэмдэглэл )

Асралт Хайрхан уул нь Хэнтийн нурууны ноён оргил бөгөөд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт оршино. Улаанбаатар хотоос зүүн хойд зүгт 40 км зайтай ч машинаар 100 орчим км явж бэлд нь хүрдэг. Орших өндөр нь далайн түвшнээс дээш 2799 метр, битүү ой, нэлдээ уулсаар хүрээлэгдсэн байх агаад оргил хэсгийн ойролцоогоос 10 гаруй гол горхи эх авдаг байна. Оргил орчимд хунх үүссэнээс үзвэл эрт үед энд мөстлөг болж байсныг гэрчилнэ. Үүл манангүй цэлмэг үед оргил дээрээс ийш тийш ажвал нэн сүрдэм бөгөөд Богд уулын ноён оргил Цэцээ гүнийг хараа сайтай нь, эсвэл дурангаар үзэх боломжтой.

Хэнтийн нурууны оргилд авирна гэдэг өөр ууланд авирах “Цагаан толгой” нь болдог гэж мэргэжлийн уулчид зөвлөдөг учир уулчин болохын тулд авирч хүчээ сорьдог болжээ. Өндөр ууланд авирахад хувцас хэрэгслийн бэлтгэл, сэтгэлийн тэнхээ, тэсвэр тэвчээрийг ч ёстой шалгасан шиг шалгана даа.

2017 оны /Хүрээг гамингаас чөлөөлсөн түүхэн өдөр/ 2 дугаар сарын 03 –нд би хэдэн нөхдийн хамт орой 22:00 цагт хотын төвөөс хөдлөөд үүрээр 02:30-д Заан голын эх буюу Асралт Хайрханыхаа бэлд тулж очив. Замдаа унаа маань хоёр удаа цасанд суусныг эс тооцвол саадгүй явж хүрсэн.

Ууланд авирахдаа ийм зүйл бэлтгэдгийг өмнө нь би мэдсэн дээ. Үүнд: куртик, ноосон цамц, оймс, бээлий, гутал, дотуур өмд бүгд хоёр ээлжийн, майк 3-4 ш, ноосон болон үстэй малгай, гадуур өмд, дулаан ноосон хүзүүний ороолт, нүдний шил /өвлийн зориулалттай, цантдаггүй байх/, нүүрний баг эсвэл хошуувч /нүүр ам хайрагдахаас хамгаалдаг/ зэргээс гадна таяг, гутлын хадаас авч болно, толгойны гэрэл, утас, камeр, нөөц батарей /хүйтэнд батерей маш хурдан цэнэг алддаг/, аяны халуун сав, аяга халбага, замд идэх хүнс, гэдэсний эм, шархны лeнт, хутга, гулгах хэрэгсэл / уулаас буухдаа хэрэглэх тул зузаан гялгар уутаар ч орлуулж болно/ Нимгэн зөөлөн хувцсаа дотуураа өмсөөд, салхи нэвтрэхгүйг нь гадуураа давхар өмсөнө. Мэдээж хоёрын хоёроор нь авч яваа нь ирээд норсон хувцсаа солихгүй бол өвчин олоод зогсохгүй амь насанд ч аюултай.

Эхэд буй дараах холбоо үгийн утгыг тайлбарлаарай.

Бид жаахан дуг хийгээд 6:00 цагт босож хувцсаа тохируулж өмсөөд, хэрэгслээ базаагаад цаг гаран алхахад үүрийн гэгээ /7:30/ орлоо. Модны захаас гарч халцгайдуу газар гарч ирэхэд шуурга шуурч, нүүр нүдгүй балбаж эхлэв. Ахих тусам улам хүйтний эрч нэмэгдэж нүдний шил ч цантах нь тэр. Зориулалтын бус шил зүүсэн хүмүүсийн зарим нь шилээ авснаар хацар нүүрээ хайруулах, шаардлага хангаагүй хувцас хэрэгсэлтэй хүмүүс шалгалт сорилтод унаж байх жишээтэй. Энэ бол оргилоос хоёр километрийн наана болж буй эхний сорилт!

Дараагийн сорилт нь оргил дээр гарахын өмнөх 500 метрт болдог. Өгсөх тусам зам огцом болж, уулын цагаан салхи ороолгоно. Зарим үед ийм салхитай тааралдахгүй. Харин бидэнд ийм салхи дайралдсан нь нэг бодлын “Хувьтай хүмүүс хур борооноор” гэдэгтэй адил гэж болохоор юм. Уулын цагаан салхины тухай янз бүрийн яриа байдаг. Энэ нь тэнгэрт үүлгүй, цэлмэг байх үед зөвхөн уулын оргил орчимд үүсдэг салхи юм. Өөрөөр хэлбэл уулын оргил орчмын цас хүчтэй салхинд дэгдэхдээ цагаан үүл шиг зүйл үүсгэнэ. Нартай үед энэ цагаан салхинаас болж солонго татах зэрэг байгалийн сонин үзэгдлийг ажиглаж болдог. Бид яг ийм үзэгдэлтэй таарав. Өвлийн тэсгим хүйтэнд тэнгэрт солонго татаж байхыг үзээд тийм сонин мэдрэмж мэдэгдээд, нэг л өөр.
Энэ салхинаас болж хүмүүс зүг чиг алдах, айдаст автах зэрэг асуудалтай тулгардаг тухай яриа цөөнгүй бий. Сүрлэг ууланд авирдаг мэргэжлийн уулчдад уулын цагаан салхины тухай үзэж харсан зүйл их байдаг ажээ. Хожим ийм зүйл тохиолдоход би л лав эргэлзэх зүйлгүй болсон.

Хоёр огцом өгсүүр дараалан дайралддаг. Эхнийх нь илүү огцом ч дараагийнхыг туулах туршлага болно. Тагийн тэгш өндөрлөг дээр голдоо жижиг овоотой нэлээд өргөн тэгш газар бий. Овооноос цааш хэсэгхэн алхаад оргил руу шууд өгсөхөд нуранга, асга хад ихтэй. Цас бага тогтсон талдаа асга, хад ихтэй учраас алхахад бэрхшээлтэй, нөгөө тал нь битүү цас. Харин энэ хоёрын уулзвар хэсгээр алхах нь хамгийн тохиромжтой зам юм. Ингээд явахад “кошк” буюу “муурын хумс” хэрэг болно. Ингэж мацаж мацаж оргил дээр гараад ирнэ шүү дээ. Нүдний өмнө хадаг яндар болсон томоос том овоо. Түүнийг тойруулан хэд хэдэн жижиг овоо босгожээ. “Оргилд гараад ирсэн шүү дээ, чи” гэж хэлээд угтаад авах шиг санагдаж билээ. Хүмүүс амьсгаагаа дарж аваад Монгол Улсынхаа төрийн далбаа, байгууллага, ивээн тэтгэгчийнхээ туг лоозонг хийсгэх, хийморийн дарцаг уях, сан тавих, залбирал үйлдэх зэргээр өөр өөрийнхөөрөө янз бүрийн зан үйл үйлддэг. Хамгийн чухал гэрч болгож дурсгалын зураг авхуулах ажил эхэлнэ. Зарим нь ч хөөрхий олигтой зураг авхуулж чадалгүй буцна. Учир нь хүйтэнд “iPhone”-ний гар утаснууд температур мэдрэгчтэй учраас маш хурдан унтардаг. Бусад нь гайгүй хэдэн зураг, богино бичлэг хийхэд тэсээд байдаг юм билээ. Ийм хүйтэнд аппаратаар зураг дарна гэдэг бас л нэг төрлийн сорилт болно. Мэдээж цаг агаарын хүнд нөхцөл шүү дээ. Агаар тогтуун үед өөр байдаг байх.

Оргил өөд өгсөж байхдаа:
-Яах гэж би ингэв ээ?
-Өөрийгөө ингэж зовоох хэрэг байна уу?
-Энд би ямар үйлээ хайж ирэв ээ? гэх зэргээр халаглаж байсан хүмүүс оргилд гараад өөрийн эрхгүй омойтдог. Тэр ч бүү хэл дараагийн оргилынхоо тухай бодож эхэлдэг. Энэ чинь л уулын аяллын хамгийн сайхан агшин байдаг байхгүй юу!

Уулын спорт бол бусадтай өрсөлддөг спорт биш. Энэ бол цэвэр өөрийгөө ялан дийлэхийн төлөөх хувь хүний тэсвэр тэвчээр, чадал чансааг өөрт нь харуулдаг, өөрөөр нь өөрийг нь шалгадаг нэг төрлийн ХУВИЙН сорилт!

Авиралтаас үлдсэн сургамж нь өвлийн идэр есийн хүйтэнд оргилд гарч чадсан, чадаагүй аль нь боловч өөрийгөө мэдрэх, хувцас хэрэгслээ хэрхэн бэлтгэх, сэтгэлийн тэнхээтэй байх, тэвчээр заах, сорилтыг давах туршлага болдог.

Эх орноороо, өөрөөрөө бахархах, байгалийн сайхныг шагших, өвлийн хүйтэн цаг агаарт тэвчээр алдах, яах гэж ч ийм юм хийж өөрийгөө зовоож яваа юм бол доо гэх халаглал, толгой эргэх, дотор муухайрах, бөөлжих, амьсгаадах, хацар нүүрээ хайрах, хөл гар бээрэх, хүчтэй салхинд жихүүцэх, сүрдмээр уулын цагаан салхинд зүрх алдах... Ер хүний сэтгэлзүйн ямар олон шинж тэмдэг энд илэрдгийг тоочоод барахгүй.

Бидний авиралт цаг агаарын хүнд нөхцөлд буюу -40 хэмийн хүйтэн, 39-45 метр секундын хурдтай салхитай үе тохиосон ч зорилгоо биелүүлсэн юм.

Эхэд буй дараах холбоо үгийн утгыг тайлбарлаарай.

  • Ноён оргил-
  • Өөрийн эрхгүй омойтох-
Дээрх даалгаврын оноо : 2

Дараах учир шалтгааныг эхээс олж тайлбарлаарай.

  • Өвлийн тэсгим хүйтэнд тэнгэрт солонго татаж байгаагийн шалтгаан-
  • Оргилд гарчхаад дараагийн оргилынхоо тухай бодож эхэлдэг шалтгаан-
  • Ер хүний сэтгэлзүйн ямар олон шинж тэмдэг энд илэрдгийн шалтгаан-
Дээрх даалгаврын оноо : 3

Жишээ баримтаар нотлон хариулаарай.

Асралт Хайрханы оргилын газар зүйн байршил, онцлогийг эхээс олж бичээрэй.

Уулын цагаан салхи гэж юу вэ? Тэр ямар үзэгдэл үүсгэдэг тухай баримтыг олж бичээрэй.

Зохиогч нөхдийнхөө хамт цаг агаарын ямар нөхцөл байдалд уулын оргилд амжилттай гарсан бэ? Түүнийг баримтаар батлан бичнэ үү.

Дээрх даалгаврын оноо : 3

Нийлмэл өгүүлбэрийг энгийн өгүүлбэр болгож бичээрэй.

Халцгайдуу газар гарч ирэхэд шуурга шуурч эхлэв.

- Бидний авиралт цаг агаарын хүнд нөхцөлд буюу -40 хэмийн хүйтэн, 39-45 метр секундын хурдтай салхитай үе тохиосон ч зорилгоо биелүүлсэн юм.

Дээрх даалгаврын оноо : 4

Дараах өгөгдлийг хэлцээр илэрхийлээрэй.

Өөрийгөө зовоох -

Хувцас хэрэгслээ сайн бэлтгэхгүй явбал зовох –

Өвлийн тэсгим хүйтэнд тэнгэрт солонго татаж байх-

Үзэж харсан зүйл их байдаг-

Дээрх даалгаврын оноо : 4

“...Ер хүний сэтгэлзүйн ямар олон шинж тэмдэг энд илэрдгийг тоочоод барахгүй” гэсэн бичигчийн үзэл бодол, дүгнэлтийг /төгсгөл хэсгээс/ батлаарай.

...........................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 4

Дараах санаанаас нэгийг сонгон мэдрэмж, сэтгэгдэл, үзэл бодлоо /нэг цогцолбороор/ баримтаар батлан бичнэ үү?

Уулын спорт бол бусадтай өрсөлддөг спорт биш. Энэ бол цэвэр өөрийгөө ялан дийлэхийн төлөөх хувь хүний тэсвэр тэвчээр, чадал чансааг өөрт нь харуулдаг, өөрөөр нь өөрийг нь шалгадаг нэг төрлийн ХУВИЙН сорилт!

Авиралтаас үлдсэн сургамж нь өвлийн идэр есийн хүйтэнд оргилд гарч чадсан, чадаагүй аль нь боловч өөрийгөө мэдрэх, хувцас хэрэгслээ хэрхэн бэлтгэх, сэтгэлийн тэнхээтэй байх, тэвчээр заах, сорилтыг давах туршлага болдог.

Оргил өөд өгсөж байхдаа:
-Яах гэж би ингэв ээ?
-Өөрийгөө ингэж зовоох хэрэг байна уу?
-Энд би ямар үйлээ хайж ирэв ээ? гэх зэргээр халаглаж байсан хүмүүс оргилд гараад өөрийн эрхгүй омойтдог. Тэр ч бүү хэл дараагийн оргилынхоо тухай бодож эхэлдэг. Энэ чинь л уулын аяллын хамгийн сайхан агшин байдаг байхгүй юу!

Дээрх даалгаврын оноо : 5

“Миний аялсан газрын гайхамшиг” сэдвийн хүрээнд гарчиг өгч 250-300 үгэнд бичнэ үү.

Бичихдээ:

Эхлэл хэсэгт: - Хаана, хэдийд, хэзээ аялснаа бичих

Гол хэсэгт: Газар орны тогтоц болон хүн ардын соёлыг тусгасан сонин содон дүрслэлтэй,

баримтын харьцуулалтай

  • Хэлц, эшлэл, жишээ баримт ашиглах

Төгсгөл хэсэгт:- Хүний сэтгэлд буутал, нүдэнд харагдтал дүгнэж төгсгөөрэй.

Дээрх даалгаврын оноо : 25
Оноо: 50
"Судар ном залсан газарт өлзий хутаг оршино /эсээ/"

Хээр тал нутгийн нүүдэлчин айлын хүүхэд би номын амтанд хожуухан орсон юм. Манай гэрийн хойморт шар баринтагтай1 судар байдаг сан. Ном хэмээхертөнцийнбарааг анх харсан минь тэр. Ээж минь орой болгон унтахын өмнө судраа бариад гэр хотоо гурвантаа эргэж, бидэнд адис өгөөд хоймортоо буцаан залдаг сан. Нэгэн өдөр аав судраа задлан шарлаж хуучирсан хуудаснуудыг нь эргүүлж байхыг хараад:

-Аав аа, энэ номд юу гэж бичсэн байгаа юм гэж асуухад, аав миньөхөөрдөнгүйгээр

-“Өлзий хутаг” нэртэй ном юм. Аав ньТөвөдүсэг мэдэхгүй болохоор дотор юу гэж байгааг ухаж ойлгохгүй юм даа гэв.

-Аав аа, тэгвэл та яагаад уншиж буй юм шиг эргүүлээд байгаа юм бэ гэж гайханасуухад

-Номын үсэг бол уншиж мэдэхгүй байсан ч гэгээн утгаа өөрөөсөө үргэлжцацраажбайдаг юм. Энэ ном манай гэрт баярбаясгалан, эрүүл саруул, аз жаргал, амар амгаланг соёрхож бид ч номын гэгээнд энх мэнд сайхан аж төрж байгаа юм даа гээд магнай дээр үнэрлэснээ

- Номд бичсэнийг харсан тэнгэрүүд маань дээрээс уншиж таалсан байх аа. Одоо бүх юм улам сайхан болно. Бороо хур тэгширч, цэцэг ногоо дэлгэрч, даяараажаргаанаахэмээн судраа хичээнгүйлэн баринтаглаж билээ. Аавынхаа хэлсэн үгээр аливаа судар ном залсан газарт сайн сайхан бүхэн цуг оршдог гэж бат нот итгэдэг болсон юм.

Хөдөө сумын сургуулийн дотуур байрны хүүхдүүдэд сурах бичгээс өөр юм олдох ч биш дээ. Намайг дөрөвдүгээр анги төгсөх хавар манай сумын дэлгүүрт овоо хэдэн ном ирсэн байна. Хадгалж байсан бутархай мөнгөнүүдээ цуглуулж гурван төгрөг болгоод “Мянга нэгэншөнийнүлгэр” хэмээх ном худалдаж авлаа. Удалгүй зуны амралт болж хөдөө гэртээ хариад мөнөөх номоо уншиж гарав. Гайхалтай байлаа. Тэр номыг уншиж байхдаа уйлах, ичих, гайхах, бахархах бүгдийг л мэдрэв. Ингэж дөрөвдүгээр ангийн хүү би өөртөө ахадсан Арабын “Мянга нэгэншөнийнүлгэр”-ийн амтанд орж ном гэдэг ямар гоё салж хагацашгүй сайхан зүйл болохыг анх мэдэрсэн юм. Аз болоход манай гарамгай орчуулагчСамбуугийнБадраа гуай тэр номыг сэтгэлд буутал яруу сайхан хэл найруулгаар орчуулсан байж, түүнийг би тунгалаг булгийн ус залгилах мэт шимтэн хүртжээ.

Дарьганга сумын дунд сургуульд байхдаа “Монголын шилдэг яруу найраг”,”Монголын шилдэг өгүүллэг” хэмээх хоёр ногоон номыг ноортол уншсан сан. Дотуур байрны хүүхдүүд оройдоо нэг доор цуглаад нэг нь дуудаж бусад нь сонсоно. Дуудах ажил голдуу л надад оногддогсон.

Зургаадугаарөвлийн амралтаар гэртээ харьж чадсангүй. Аз болоход сумын төвд холын садан болох Самдан хэмээх лам байсан өвгөнийд арав хонов. Тэр өвгөнд хуучин судруудтай хамт тавь, жараад онд гарсан шинжлэх ухааны хялбаршуулсан илтгэлүүд дугаараараа байж таарсан юм. Тив дэлхий яаж тогтдог тухай, тэнгэр яагаад дуугардаг тухай, байгалийн элдэв хачин үзэгдлүүд, солирын тухай гэх мэт олон сонирхолтой мэдээллүүд агуулсан байв... Санаанд О.Намнандоржгуайн нэр их тод үлджээ. Ингээд би зөвхөн утга зохиолын уншигч бус, шинжлэх ухаан танин мэдэхүйн номын хорхойтон болох замрууорчихсон юм. Гэхдээ л хөдөөний хүү надад сайхан ном үргэлж дутагдаж байлаа.

Ахиад нэг аз тохиов. Арван наймтайдаа багшийн диплом өвөртөлсөн жаал хүү би бээр Замын –Үүд хэмээх хилийн бөглүү тосгонд бага ангийн багшаар томилогдов. Хичээл арайхан эхлээгүй, анги танхимаа янзалж дуусаад, тосгоны халуун усны шүршүүрт орж байтал миний хажуугийн шүршүүрт орж байсан шавилхан шар залууноомойдуугүй миний хэл амыг сугалчих шахдаг юм. Тосгоны гал командадажилладаг гэнэ. Алсдаа сэтгүүлч болж, цахиур хагална л гэнэ. Шүлэг бичдэг үү?гэж надаас асуугаад өөрөө СергейЕсенинддуртай л гэнэ. Ийнхүү ирээдүйн нэрт сэтгүүлч Ш.Цэрэнпил бид хоёр нам гүмхэн хөдөө тосгонд номоор дамжин дотносон үерхсэн юм. Ш.Цэрэнпил маань нэгэн өдөр надад Америкийн ерөнхийлөгч Б.Рузвельтийн номтой нөхөрлөсөн түүхийг ярьж өгөөд “Түүний ерөнхийлөгч болсон, өгсүүр замыг товчилсон амжилтын нууц нь ном хурдан уншдаг байсан явдал юм” гэж сургав. Тэгээд хоёул ном хурдан уншдаг аргад суралцахаар шийдсэн юм.

Гурван жилийн дараа УБДС-ийн монгол хэл-уран зохиолын ангийн оюутан болсон би бээр гурван ч номын сангийн уншигчийн үнэмлэхтэй болж аваад мөнөөх хурдан уншдаг болох мөрөөдлөө биелүүлэхээр шийдэв. Бидний оюутан байх үед социалист үзэл суртал оргилдоо хүрч асан цагтай давхацдаг бөгөөд Маркс, Ленин, Энгельсийн ботиудыг толгой дараалан уншив... Дүн тавиулахын тулд унших ёстой. Тэдгээр номуудыг уншихын хажуугаармонголынтүүх соёлтой холбоотой ховор чухал номууд, дэлхийн болонмонголынэртний сонгодог уран зохиол,шашны ховор живэр номуудыгзэргэцүүлэнтавиад үздэгсэн. Ягштал нухацтай судалж амжаагүй чолонходнь гар хүргэж, нүдээ чилээж амжсан даа. Залуу цагийн тархи сэргэг, ой ч саруулхан байж, шалгалт өгч байхад зарим номын хуудастархиндотор зурагтын дэлгэц дээрх шиг товтодорхойхарагдаж байж билээ. Өөрт ургаж гарч ирсэн ой тогтоолтыг, тэрхүү содон чадварыг төдийлөн хөгжүүлж чадаагүй минь харамсалтай. Гэхдээ номын санд ч юм уу, дэлгүүрт ороод барьж авсан номынхоо хуудсыг гүйлгэн эргүүлэх зуур уг бүтээлийн тоймыг багцаалан авч болдог нь судас барьдаг маарамбатай төстэй гэх үү дээ. Номыг нээгээд заавал бүх хуудсыг эргүүлжерөнхийтойм мэдээллийг авч хорхойгоо дарна. ...Ингээд би аажимдаа номын санд суухаа больж зөвхөн гэрийнхээ номын сангаас бараг л бүхий л асуултдаа хариулт авдаг болсон доо.

Сайхан ном бол амьд эрчимтэй. Магадгүй, би номыг илүү амталж, номдоо нэвтэрч уусаж уншдаг уншигч байж болох юм.

“Гэгээнтэн” романтай холбогдох ном судар, бичиг баримт, лавлагааны материал гэхэд олон он дамжаад миний номын санд санаандгүй лцугларчихсанбайсан. Романаа ид бичиж байх үед олон цагаар толгой татахгүй суусаар түр амсхийх зуур дадсан дадлаараа номын сангаасаа нэг ном сугалж огт санаандгүйгээр дэлгэхэд түрүүхэн тулгамдаж байсан асуултад хариу болох үг өгүүлбэрүүд дурайж байх нь тэр. Нэгэн удаа ийм явдал болсон бол санаандгүйгэх сэн. Гэтэл бараг өдөр болгон ийм явдалтай таарч байлаа. Миний номууд бид хоёрын хооронд зөнбилигч гэмээр, ойлголцол ч гэмээр холбоос бий болсон бололтой. Эзнээ олж ирсэн ном бол бурхнаас илгээгдсэн мэргэн зөвлөгч, зөнбилигтанд нөхөр ажгуу.

Эл бяцхан түүхийнхээ эхэнд өгүүлсэн “Өлзий хутаг” хэмээх судрынхаа тухай дахиад дурсахад аавын голомтоос манайд уламжлан ирсэн энэхүү судрынутгандби хожуухан нэвтэрч билээ. Бүтэн нэр нь “Өлзий хутаг цогцолсон судар” юм... “Өлзий хутаг” судрын өргөн дэлгэр утга агуулгыг задлан тайлсан гэхээсээ судар номын утга увдисын шүтэн барилдлага буй оршсон газар орондоо утгыг хурааж, сайн буян өлзий хутаг бүхнийг тогтоон арвижуулахын хүч чадлыг эрхшээдэг юм байна гэдэгт бүүр баттай итгэдэг болсон доо.

Үгийг тэмдэглэсэн бичиг үсэгт амьд оюун санаа хадгалагдаж байдаг. Судраас үүдэн хийх утгын гаргалгаа ийм болой.

Сайн номоор сайхан номын сан бүтээх нь өндөр орд харшцогцлоосноосилүү үнэт баялаг өв хөрөнгө, буян хишгийн дээд буюу.

Г. Мэнд-Ооёо

Үгийн тайлбар: Баринтаг- Бүс даавуугаар дөрвөлжлөн хийж номыг хамгаалж боодог зүйл.

  1. Эдгээрийн учир шалтгаан, холбоо хамаарлыг тайлбарлан бичээрэй.
  • Аав нь Төвөд үсэг мэдэхгүй ч баринтагтай судраа задалж үздгийн шалтгааныг юу гэж хүүдээ тайлбарласан бэ?

Дээрх даалгаврын оноо : 2

  1. Хүү номоос ямар мэдрэмж, ямар мэдлэгийг олж авсныг тус бүрд нь дэлгэрүүлэн бичнэ үү.
  • “Мянга нэгэн шөнийн” үлгэрийг уншаад мэдэрсэн нь:
  • “Шинжлэх ухааны хялбаршуулсан илтгэлүүд”-ийг уншаад мэдлэгтэй болсон нь:

Дээрх даалгаврын оноо : 3

Юуг юутай адилтгасныг тайлбарлаарай.

Тунгалаг булгийн ус цалгилах мэт-......................................................

Зурагтын дэлгэц дээрх шиг товтодорхой-......................................................................

Судас барьдаг маарамбатай төстэй-............................................................................

Дээрх даалгаврын оноо : 3

Жишээ баримт, мэдээллээр нотлон хариулаарай.

  • Хүү жирийн уншигчаас зохиолч болсныг гэрчлэх баримт олж бичээрэй
  • Б.Рузвельт Америкийн ерөнхийлөгч болсны нэг нууц юу вэ? Ямар мэдээлэл баталж байна вэ.
Дээрх даалгаврын оноо : 4

Энгийн өгүүлбэрийг угсарсан нийпмэл өгүүлбэр болгоно уу?

a.Нөхцөлөөр холбоорой.

Би бээр гурван ч номын сангийн уншигчийн үнэмлэх авна.

Монголынэртний сонгодог уран зохиол,шашны ховор живэр номуудыгуншина.

б.Холбоос үгээр холбоорой.

Би бээр гурван ч номын сангийн уншигчийн үнэмлэхтэй.

Монголынэртний сонгодог уран зохиол,шашны ховор живэр номуудыгуншдаг.

Дээрх даалгаврын оноо : 4

Хэлцээр илэрхийлээрэй.

Энх мэнд сайхан аж төрж байгаа-

Бүх юм улам сайхан болох-

Гоё салж хагацашгүй -

Дээрх даалгаврын оноо : 4

Дараах санаанаас нэгийг сонгон мэдрэмж, сэтгэгдэл, үзэл бодлоо илэрхийлэхдээ /нэг цогцолбороор/ баримтаар батлан бичнэ үү?

  • Сайн номоор сайхан номын сан бүтээх нь өндөр орд харшцогцлоосноосилүү үнэт баялаг өв хөрөнгө, буян хишгийн дээд буюу
  • Үгийг тэмдэглэсэн бичиг үсэгт амьд оюун санаа хадгалагдаж байдаг
  • Эзнээ олж ирсэн ном бол бурхнаас илгээгдсэн мэргэн зөвлөгч, зөнбилигтанд нөхөр ажгуу
Дээрх даалгаврын оноо : 5

Сэдвээс нэгийг сонгож 250-300 үгэнд эх зохион найруулж бичнэ үү. [25оноо]

  • “Миний уншсан хамгийн сайхан ном”
  • “Миний очсон хамгийн сайхан газар”
  • “Миний миний мэдэх хамгийн сайн хүн”

Дээрх даалгаврын оноо : 25
Оноо: 50

"Миний орчлон"

Би энэ тайзан дээр баярлаж хөөрөн, урамшиж догдлон хичнээн удаа гарснаа санахгүй байна. Өчигдөрхөн намайг уйлтал зэмлэсэн найруулагч, цэвэрлэгч Долгор гуай, нэртэй зүстэй хүн бүр л надад ойр дотно байлаа. Миний уйдталаа өмссөн саатай торгон дээл, нимгэн улт гутал хүртэл цоо шинэхэн мэт байлаа. Удахгүй болох тоглолтод би ардын нэгэн дуу дуулах байлаа. Хэн бүхний мэдэх энэ дууг дуулахаар арван өдөр бүтэн давтаж, муу сайнаа дуудуулж гүйцээд байсан юм. Эвлэж бүтэхгүйд нь цөхөрч гүйцээд, “Дууны энэ заяа муутай ажлыг ямар хэрэгтэй гэж сонгож авлаа даа. Тэгсэнд орвол хивсний үйлдвэрт ажиллаж байсан сан бол ингээ ч билээ үү.” гэсэн бодол төрж байлаа.

Орой ажлаасаа урамгүй тарсан. Өглөө албан эрхээр театртаа эргэж ирсэн.

Манай найруулагч цасан цагаан цамцаа гялалзуулан

-Хараач та минь! Манай Намсрай өнөөдөр ямар хөөрхөн жавхаатай болчхоо вэ хэмээн бүр үнэн сэтгэлээсээ өгүүлэв. Миний сэтгэл хөөрөн зүгээр байя гэсэн ч инээд баяслаа нууж чадсангүй урт нарийн хонгилоор бардам алхлан “Дуучдын өрөө” гэсэн гучин хэдэн хүний шуугианд автсан өрөөндөө орлоо.

Гоцлол дуучин хэмээн багагүй алдаршиж, түүндээ өөрөө бардам хангалуун байдаг Азжаргал, гавьяат жүжигчний босгон дээр тулж очоод байгаа Хандаа, шинэхэн ирцгээсэн, бүхнийг “багшаа” хэмээн бишрэн дууддаг хэдэн охид цөмөөрөө намайг ойр дотно, энхрий ялдам угтлаа.

Бид хууччуул нь өчигдрийн сонин хачин, дэлгүүрийн шинэ бараа, эр нөхрийнхөө нэг өдрийн паян, хүүхдийнхээ инээдэмт гэнэн явдлын тухай ярьж, охид маань хоолойны дасгал хийж байтал найруулагч гаднаас ёс төртэй инээмсэглэсээр орж ирэв.

-Охид оо, тайзандаа залраарай! Бүгдийг урьж байна гэж овоо нэг наргиан наадмаар өгүүлэв. Концерт ойртох тусам манай найруулагчийн ааш гэдэг “адасга” болж гүйцдэг сэн. Өнөөдөр овоо зөв амьсгаатай яваа нь энэ. Ийм цагтаа “охид оо” гэж дахин дахин дуудна.

Бүжигчид бие барьсан хувцсаа өмсөн, гар хөлөө уран эвлэг хөдөлгөн нааш цааш хөлхөж, найрал дууныхан тайзны цаад буланд залхуутай янзтай бөөгнөрөн шивэр авир ярилцана.

Их хуурын жаал хүү өөрөөсөө тохой өндөр хуураа чирэх нь холгүй тайзны шат өөд мацаж, манай нэг гавьяат хөгжимчин эвэр бүрээгээ хэдэнтээ үлээн хуруу дасгаж харагдана. Хэн бүхний мэдэхгүй тайзны амьдрал энэ мөн. Найруулагч алга ташин анхааруулж

Тэр хэний дуунаас эхэлнэ ээ... Намсрай, наашаа гараад ир! хэмээн намайг зааж тэрүүхэндээ будилснаа нүд сэргэж

-Зүйтэй! Жавхаатай, баяр баясгалантай гарч ирнэ гэдэг чинь үзэгчдээ хөтөлж өөд татна гэсэн үг. Зүү эрж байгаа юм шиг хамар доорхоо харж явах ч нэг л биш хэмээн нэг амьсгаагаар өгүүлээд алга ташин анхааруулж “Ий-рас-c-c” гэсээр дохиход, толгойтой үс нь сэгсэг хийв.

Найрал хөгжим уянгалан цуурайтаж, би ч дуулж гарлаа. Энэ удаад “Орхи!” гэсэн зандрал найруулагчийн амнаас гарсангүй.

-Зүгээр!... Аштайхан... Ийм нэг дуу байх ёстой юм. За дараачийнх нь гэсээр Хандааг дуудлаа. Хандаа номин цэнхэр дээлийнхээ хормойг намируулан гарч ирэхдээ миний хөлстэй духанд үнсээд өнгөрөв. Ямар аз жаргалтай, өөрийгөө бахдаж өргөмжилсөн өдөр байсан гэж санана.

Орой гэртээ ирэхэд хүү охин хоёр маань миний жаргалаас хүртэх гэсэн адил хөлөөр орооцолдон угтлаа. Нөхөр маань зуухандаа нойтон мод зэрэглэн нэг муу хөх гал сүүмэлзүүлэн сууна. Эр хүнд энэ их л төсөө ажил шиг санагддаг.

-Батсайхаан! Би өнөөдөр гайхалтай сайхан дууллаа шүү дээ. Манайхан бахдаж, найруулагч үнэлсэн гэж цээжинд багтаж цөхсөн баяраа ганцхан амьсгаагаар хэлж сэтгэл амрав.

Батсайхан намайг ширтэж байснаа,

-Сүрхий юм болж дээ. Чамайг тэгээд тоож байх юм уу? Одоо л биднийгээ тэжээх нь гэснээ зуух руу хошуугаа шургуулах дөхөн үнс бургиулан үлээснээ “Өөрийгөө хуурч явах дэмий юм даа” гэж гөвтнөв.

...Зууханд хөх гал сүүмэлзэнэ. Хүү охин хоёр минь миний хормойноос зуурсан хэвээр бүлтэлзэн зогсоно. Хар нялхаас дурлаж хүссэн миний амьдрал гэгч унтрах дөхсөн энэ хөх гал шиг болоогүйг би мэднэ.. Хүү минь дагаж бөндөгнөн

-Ээжээ та дуулдаг, тиймээ?.. гэж магадална.

Эцэг нь хөндий хөхрөн нэг юм хэлэх гэснээ больж галаараа оролдов. Батсайхан тэр үгийг хэлээгүй нь оносон юм. Намайг хүмүүстэй нөхөрлөж, олны өмнө нэр төртэй бардам явахыг харж, хайрлах учиртай нөхөр минь нойтон модноос болж,дэндүү хайнга болсон нь надад инээдтэй санагдана.

Аз жаргалыг хүмүүс надад бэлэглэдэг. Хурын дусал шиг шаагьсан алга ташилтад хүндэтгэн ёсолдог намайгаа чи тэр хийморь сэргэм орчлонд нь нэг атугай ч хараагүй шүү дээ. Би зэмлүүлж, магтуулж, гомдож баярлаж байж орон гэртээ инээд наргиантай ирдэг юм.

Ажлаасаа урам баяртай ирдэг атлаа, ажилдаа уйтгар гунигтай очих нь харамсалтай. Миний орчлон хүнд баясал өгөхийн тулд л байдаг юм. Маргааш намайг “Магтаал сонсоод дорджээ” гэж бидний хайртай тэр хүн зэмлэх нь магад. Гэхдээ дуу хуурын тэр орчлон сэтгэлийн гунигийг сэгсэрч хаядаг нь сайхан.

Шинэ ухаан бодол, сэтгэлийн жаргалыг тэндээ олно. Орой гэртээ бас л баяр хөөртэй ирнэ. Манайх айл шиг айл, чи минь хүний хань шиг эр хүн болно...

Сэтгэл бүтэн бол жаргал бүтэн. С.Пүрэв.

“Концерт ойртох тусам манай найруулагчийн ааш гэдэг “адасга” болж гүйцдэгсэн.” гэсэн өгүүлбэр дэх тодруулсан үгийн утгыг хам сэдвийн хүрээнд тайлбарлаарай.

Дээрх даалгаврын оноо : 2

Батсайханы эхнэрийнхээ тоглолтыг очиж үзэж байгаагүй гэдгийг батлах баримтыг эхээс олж бичээрэй.

Дээрх даалгаврын оноо : 3

Батсайханы бухимдсан шалтгааныг тайлбарлаад энэ нь Намсрайн ямар зан чанарыг тодруулсныг 15-20 үгэнд багтаан бичнэ үү.

Дээрх даалгаврын оноо : 3

  • Зохиолын эхэн дэх Намсрайн мэдрэмж зохиолын төгсгөлд хэвээр байсан уу? Эсвэл өөрчлөгдсөн үү? гэдгийг шалтгаан үрийн холбоонд гарган, 2 баримтаар нотлоорой.
  • Өөрчлөгдсөн буюу эсвэл хэвээрээ гэдгийг нотлох:............................................... ........................................................................................................................

..........................................................................................................................................

  • Баримт-1: .......................................................................................................

.........................................................................................................................

..........................................................................................................................

  • Баримт-2: ........................................................................................................

.........................................................................................................................

.........................................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 4

Эхээс авсан эшлэл дэх тодруулсан үгийг хэлцээр сольж бичээрэй.

  • Орой ажлаасаа урамгүй тарсан. /............................................................/
  • Ямар их аз жаргалтай өдөр байв.../......................................................../
  • ...ажилдаа уйтгар гунигтай очих нь... /................................................../
  • Манай Намсрай ямар хөөрхөн болчхоо вэ? /............................................/
Дээрх даалгаврын оноо : 4

“Хурын дусал шиг шаагьсан алга ташилтад хүндэтгэн ёсолдог намайгаа чи тэр хийморь сэргэм орчлонд нь нэг атугай ч хараагүй шүү дээ.”гэсэн өгүүлбэрээс урлагийн амьдралыг дүрсэлсэн дүрслэлийг олоорой.

Дээрх даалгаврын оноо : 4

“Хурын дусал шиг шаагьсан алга ташилтад хүндэтгэн ёсолдог намайгаа чи тэр хийморь сэргэм орчлонд нь нэг атугай ч хараагүй шүү дээ.” гэсэн өгүүлбэрийг энгийн өгүүлбэр болгон задлаарай.

Дээрх даалгаврын оноо : 5

Зохиолын агуулгаас санаа авч “Миний сурахуйн орчлон” сэдвийн хүрээнд 250-300 үгэнд багтаан эх бичнэ үү.

Дээрх даалгаврын оноо : 25
Оноо: 50

"Далавчтай бяцхан амьтан"

Харагдах төдий бяцхан хар саарал юм уншиж байсан номын хуудсан дээр гэнэт бий болов. Тоос шороо юм уу гэтэл арай ч том аж. Ойртон ажиглавал амьтан бололтой хөдөлж байна. Хаанаас ч юм ирж дээ. Бүр ойртон нүд тулган харлаа. Юу нь ч үл мэдэгдэнэ. Толгойтой ч юм уу, үгүй ч юм уу, бүү мэд. Номын хуудсан дээгүүр гүйж байхыг бодоход хөл гэж байх нь. Энэ харин чухам юу идэж ууж, яажшуухан амь зуудаг юм бол доо, зайлуул. Ухаан санаа гэдэг юм байдаг ч юм уу үгүй ч юм уу.

Хэрвээ нүд гэж байгаад, тэр нь миний нүдэнд өртдөг сөн бол юу бодож, юу хүсэж байгааг нь ядаж гадарлах сан. Даанч тийм юм үл анзаарагдана. Тэр ч бүү хэл толгой нь ч хаана байгаа юм, толгой гэж юм байгаа ч юм уу, үгүй ч юм уу, бүү мэд. Бодоход хөл байгаа юм чинь, толгой гэж эрхбиш нэг юм байгаа л байх.

Хараад байхнаа зүгээр ч нэг хандсан зүгтээ гүйгээд байгаа юм биш байнаа. Үе үе зогсосхийснээ, номын үсгэн дундуур ийш тийш гүйж, ямар нэгэн юм эрээд байх шиг байна. Энэ ч учиртай шүү. Ямар нэгэн юм эрж байна гэдэг чинь ухаан байгаагийн шинж. Идэх хоол орон байр эрдэг байлаа ч гэсэн эрж л байгаа бол тэр чинь ухаан. Амь зуулгын ухаан. Байгалиас амьтан ургамалд заяагдсан нэг зүйл энэ.

...Ингэхэд энэнд чинь нээрэн, бөгс цээж гэж юм байна уу. Дахин харц ойртуулан тандах гэхэд гэнэт бий болсон шигээ гэнэт алга болов. Бурхан минь, энэ амьтан чинь нисдэг амьтан байж. Далавчтай байсан байх нь. Далавчтай болоод л хаашаа явсан ул мөр үлдээлгүй нисээд алга болчихож. Далавчит амьтан гэдэг ийм сайхан. Ямар ч зам мөргүй ирнэ. Ямар ч ул мөргүй одно. Уг нь би сайн ажигласан бол далавчийг нь олж харах байсан байж, тэгсэн сэн бол түүгээр л улбаалаад юу эсийг олж харж, юу эсийг бодож сэтгэх байваа. Далавч миний хамгийн их шохоорхдог зүйл.

...Надад ч гэсэн далавч бий гэж би боддог юм. Гагцхүү хаана байгааг нь би мэдэхгүй. Мэдэх л юм бол би өөрийгөө жигүүртэй гэдгээ мэдрэх юм байгаа юм. Жигүүртэй гэдгээ мэдрэх мэдрэмж бол нисэх мэдрэмж. Нисэх мэдрэмж байж байж гэмээ нь ниснэ. Надад тийм мэдрэмж байхгүй учраас л би нисэж чадахгүй байгаа юм. Яагаад надад нисэх мэдрэмж төрөхгүй байна вэ гэвэл миний далавч ухаан мэдрэлд минь өртөхөөргүй жижигхэн, саяны нисээд явчихдаг амьтны далавчнаас ч жижигхэн учраас ухаанд минь өртөхгүй байгаа хэрэг.

Уг нь хүнд тасын жигүүр шиг том далавч хэрэггүй л дээ. Зүгээр л нэг өөрийнхөө биеийг даагаад нисчихэж чадах хэмжээний л далавч хэрэгтэй байгаа юм. Энэний тулд өөрт байгаа тэрхүү өчүүхэн жижиг далавчаа ургуулах хэрэгтэй. Ангаахай дэгдээхэй болж, дэгдээхэй бие гүйцэн шувуу болоход далавч мөн л адилхан томорч ургасаар байгаад их биеэ даан нисэж чадах хүчтэй жигүүр болдог шүү дээ. Яг л тэрэн шиг далавчаа ургуулах хэрэгтэй. Далавчаа ургуулахын тулд бүх л бие сэтгэлээ ариусан гэгээрэхийн хүсэл мөрөөдлийг бойжуулах хэрэгтэй. Ариусан гэгээрэхийн хүсэл мөрөөдөл бойжоод арвижаад ирэхээр авах, идэх, юмжих, хөрөнгөжихийн шунал аяндаа хорогдоно. Шунал нэмэгдэж, нүгэл ихсэхгүй болохоор ариусан гэгээрэхийн хүсэл мөрөөдөл минь улам их болно. Энэ хүсэл мөрөөдөл л далавчийг минь ургуулна.

...Би зөвхөн нүглээ нимгэлэхийн тулд нисэх гээд байдаг юм биш. Нисэх сэн гэж хүсээд байгаад минь өөр учир бий. Оршин буй цагтаа ул мөргүй явдаг болох гэсэн юм. Яг л түрүүчийн далавчит бяцхан амьтан шиг хаанаас ирсэн хийгээд хаашаа явсан ул мөргүй явдаг болох л гэсэн юм. Тэнгэрт нисэж яваа амьтан шиг ардаа ул мөр үлдээлгүй явдаг болсноороо би нэгэн аюумшигт муухай юмнаасаа ангижрах учиртай. Тэр бол биеэ тоох зан.

... Биеэ тоох үзэл нь ертөнцөд ул мөрөө үлдээх гэсэн хүслийг буй болгодог. Ийм их ухаантай, ийм их хүчтэй хүн байсан юм гэдгээ хойч үеийнхэндээ мартуулахгүйн тулд сургаал айлдвараа боть ботиор нь бичиж, хөшөө дурсгалаа тонн тонноор нь босгоход хүргэсэн юм.

... Ул мөрөө үлдээхийн хүсэл томорсоор байгаад ийм болдгийг мэдсэн учраас л ул мөрөө үлдээхгүй явах сан гэж хүсээд байгаа юм. Ул мөрөө үлдээхгүй явна гэдэг бол өөрийгөө илчлэлгүй бусдад туслах, бусдад тусалснаа мэдэхгүй байх явдал юм. Яг л энэ бяцхан амьтан шиг ямар амьтан болохоо, хаанаас яах гэж ирснээ, хаашаа яах гэж явснаа хэнд ч мэдэгдэхгүй ямар ч ул мөр үлдээхгүй одох.

Гэтэл далавчит бяцхан энэ амьтан надад ямар их юм бодуулж, ямар их юм ухааруулж, ямар их гэгээн сайхан хүсэл мөрөөдөл орхин одов оо. Яг л энэн шиг бусдад ач буян болчхоод хэн, хэзээ, хаанаас, яаж ирж тус болсны ул мөргүй үтэр түргэн одож байхын тулд би нисэх сэн гэж хүсдэг юм. Тэгж хүсэж байгаа учраас би “ Надад далавч байгаа” гэж итгэдэг юм. Надад далавч бий. Д.Батбаяр.

Ухаан санаа гэдэг юм байдаг ч юм уу үгүй ч юм уу.” гэдгийн хариултыг эхээс олж бичээрэй.

Дээрх даалгаврын оноо : 2

Далавчаа ургуулахын тулд хүн юу хийх ёстой вэ?

Дээрх даалгаврын оноо : 3

Дараах өгүүлбэрүүдийн тодруулсан үгсийг баримжаалан өгүүлбэрийн өнгө аясыг тодорхойлоорой.

  • Тэр ч бүү хэл толгой нь ч хаана байгаа юм. .................................................
  • толгой гэж юм байгаа ч юм уу, үгүй ч юм уу, бүү мэд...............................
  • толгой гэж эрхбиш нэг юм байгаа л байх. .....................................................
Дээрх даалгаврын оноо : 3

“Ийм их ухаантай, ийм их хүчтэй хүн байсан юм гэдгээ хойч үеийнхэндээ мартуулахгүйн тулд сургаал айлдвараа боть ботиор нь бичиж, хөшөө дурсгалаа тонн тонноор нь босгоход хүргэсэн юм.“ гэсэн өгүүлбэрээс олон тоог илэрхийлсэн хэллэгийг олж, юуг төлөөлснийг тайлбарлаарай.

Дээрх даалгаврын оноо : 4

“Нисэх сэн гэж хүсээд байгаад минь өөр учир бий.” өгүүлбэрийн тодруулсан үгтэй бичлэгийн хувьд адил үгс 3-4 ийг олоод ямар үг хураагдсаныг сэргээгээрэй.

Дээрх даалгаврын оноо : 4

Би зөвхөн нүглээ нимгэлэхийн тулд нисэх гээд байдаг юм биш.” өгүүлбэр дэх тодруулсан холбох үгийг ойролцоо утгатай холбох үгээр / гэ-т холбох үг бас болно үйлдэхийн тийн ялгалын нөхцөл байж болно/ солин найруулаад, өгүүлбэр ямар утгатай болж байгааг тодорхойлоорой. / шалтгаан, зорилго, орон , цаг/

  • ................................................
  • ................................................
  • ................................................
  • ...............................................

Өгүүлбэрийн утга: ..................................................................................

Дээрх даалгаврын оноо : 4

Эхийг сайтар уншаад дараах тулгуур ойлголтуудад хамаарах баримтыг товчоор илэрхийлж бичээрэй.

Үйл явдал

................................................................................................................

................................................................................................................

................................................................................................................

Үзэл бодол

...............................................................................................................

...............................................................................................................

...............................................................................................................

Шинэ санаа/далд утга/

..............................................................................................................

...............................................................................................................

................................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 5

ХОЁРДУГААР ХЭСЭГ: БИЧИХ ЧАДВАРЫН ДААЛГАВАР

Зохиолын далд утгаас санаа авч “Би нисэх дуртай” сэдвийн хүрээнд 250-300 үгэнд багтаан хүүрнэсэн эх бичнэ үү.

Дээрх даалгаврын оноо : 25
Оноо: 50

"Туурь"

Манай нутагт Байшинтын туурь гэж үнсэн хөх тоосгоор барьсан эрт цагийн сүмийн туурь бий. Эвлүүлж зүйсэн тэр олон тоосго чухамдаа манай нутгийн шавар шороо байж таарна. Хэн гэгч уран гар, ухаан цэцэн нь үүнийг ингэтлээ дээдлэн эвлүүлээ бол. Тэр туурийн нөмөр ээвэрт ургасан лууль, шарилжийг харахад уйтгар ч төрмөөр, гайхаш ч алдмаар. Хонь хурганы жаалууд тэнд их тоглох. Харин айлууд тийшээгээ нэг их буугаад нутаглаад байхгүй. “Дээдсийн юм, нурсан ч гэсэн байж л байг гэлцэнэ. Орчлонд олон юм хувирч өөрчлөгдөж он жилийг урсгалдаа алдаж байдгийн нэг гэвэл энэ Байшинт мөн.

Хожмоо ухаан сууж ч гэх юм уу даа, Байшинтдаа эргэж нэг очлоо. Явган элс нүүж ёстой л туурь гэхээс цаашгүй бараан гуниг хадгалсан, чимээгүй дүнсгэр хэдэн тоосго талаар нэг тарсан байх юм. Өтгөсийн ярих нь энд сүм гэхээсээ ном судар ариулсан ариун дагшин газар байсан гэлцэж дотроо чимээгүйхэн халаглана. Тэр их ном судар чухам одоо хаана байна. Цагаан тэмээтийн хэдэн агуйд залсан гэх авч, тийшээ зориглон очдог хүн үгүй болж. Бурхан тахил, номын мөр хөөсөн хэдэн лам нараас нь одоо энэ гээд үзүүлчих, тэр гээд заачих юм алга. Би сүмийн том том хавтгай хөх чулуу зүйсэн довжоон дээр сууж, хөлийн их хөндийгөөр алс тэртээ цэнхэртэх хөндлөн цэнхэр уулсыг ажиж байлаа. Ноосон түүдэг шиг хэдэн болжмор намайг амьд амьтан гэж тоох янзгүй бараг л өлмий дээгүүр гүйлдэж босон суун жиргэлдэнэ. Ботгон сэвшээ үе үе хөдөлж, дэрсний толгой бөхөлзүүлэн тэртэй тэргүй гуниглан суугаа миний сэтгэлд уйтгар нэмнэ. Цагийн хөлд үрэгдсэн хуучин сүмийн туурь нэг ёсондоо түүхийг гэрчилж байх шиг. Хүн гэдэг их юм бүтээж, түүнийгээ ухааны мунхгаар устгаж, дахин босгох гэж тамираа баран, хожим хойноо харуусаж суудаг нь ганц манай Байшинтын түүх биш байх аа.

Бага үдийн алдад нэг сарсганасан 69 –тэй хэдэн залуу доод талын хөндийн хөх толгойн хормойгоор дэгдүүлэн гарч ирлээ. Манай сумынхан хол ойрын зочид гийчинд Байшинтын туурийг үзүүлж, гайхуулдаг гэсэн. Ямаа боож, айраг цагаагаа дээжилдэг гэсэн. Хийснээрээ бус нурааж устгаснаараа гайхуулдаг ёсон хэнд хэрэгтэй билээ гэсэн омгорхуу атлаа унанги бодолдоо автан суутал тэд ч хүрээд ирлээ. Урд талын суудалд суусан ширвээ сахалтай бага залуу хархүү машинаас бууж намайг олж харуут ад зэтгэрийн амьтантай эзгүй хээр нүүр учирсан мэт үл ялиг эвгүйрхсэнээ халаасандаа гараа шургуулан зоримог бус алхан ирж толгой дохих төдий мэндлэв. Би суудлаасаа босож, түүний халуун гарыг барилаа.

  • Би энэ нутгийн хүн... Тэрбээр сая л нэг инээгчээ аядаж толгой дохино. Хэсэг байснаа
  • Та энэ Байшинтын тухай сайн мэднэ биз дээ? гэв.
  • Багадаа энд хурга ишиг хариулж л явлаа.

Мөнөөх шавил хөвгүүнтэй хамт яваа хэдэн залуучууд надаас нэг их юм олоод сонсчих санаатай аманд орчих нь холгүй шаваад авлаа.

  • Бороо шороотойд хот хонь хашчихдаг байсныг санах юм. Одоо элсний нүүдэлд дарагдчихаа шив дээ гэж би үгээ зөөн хэллээ. Мөнөөх бага залуу хөвгүүн:
  • Би танай суманд ирээд удаагүй байна аа. Сургуульд зураг хөдөлмөрийн багш хийдэг юм. Саваагүй зантай болохоор хадны сүг зураг, сүм дуганы үлдэгдэл, сонирхохгүй юм байхгүй. Энэ нь ч уг нь цагтаа барилга шиг барилга байж дээ, хайран юм хэмээн халаглах нь надад эерэг бодол авчрав. Хойч үе маань бүгд ийм байдаг бол бас ч болж байнаа гэсэн давилуун бодол төрөв.
  • Домог түүхийг нь мэдэх хүн олдох болов уу? гэж тэрбээр надаас тандаж байна.
  • Эрхээ биш олдох байлгүй.
  • Сэргээж сэлбээд босгочих юмсан... гэж мөнөөх хүү санаашрангүй өгүүлснээ царай нь цэлдэн хөх болон огло харайлаа.Түүний зогсож байсан хавтгай хөх чулууны дороос жадганасан хар эрээн могой толгойгоо цогнолзуулан гарч ирснээ элсэн дээгүүр хүйтэн мөр татуулан мөлхөж оров.

Бид хэд ч орой болтол элдвийг хүүрнэлдэж билээ. Залуу надад “Чадвал энэ сүмийг босгоно оо. Бид хэд тэгэж тохиролцож ирж үзсэн юм” хэмээн дахин дахин ярьж байлаа.

Могой шиг хүйтэн цагийн хөлд үрэгдэж үгүйрсэн юмны нэг гэвэл эвийн тоосго зүйж, хүмүүс итгэл сэтгэлээ өгөн сайн сайхан цагийг зөгнөн босгон хожмоо туурь төдий үлдсэн энэ сүм байлаа. Сүм байлаа, үгүй болж... ном, лам байлаа, бас л үгүй болж. Хожмоо лай ланчгийг нь үүрэх заяатай төрсөн бид хэд нэгэн цагт энд газрын цэнхэр асар босгох зөн мөрөөдөлдөө автан шингэх нарны улбар туяаг биширч байлаа. Нар дахин мандана. Ай! Байшинтын минь хөх туурь цагийн салхи бүлгэрч, хүний хөл дарах цаг ирэх юуны магад. С.Пүрэв.

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ. УНШИХ ЧАДВАР СОРЬСОН ДААЛГАВАР

Даалгавар бүрийг анхааралтай уншиж гүйцэтгээрэй.

  1. Дараах хэллэгийн утгыг хам сэдвийн хүрээнд тайлбарлаарай.
  • Сүмийн туурь-...................................................................................................

............................................................................................................................

  • Шавил хөвгүүн:................................................................................................

............................................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 2

Би баатрын төсөөлснөөс өөр байдал үүсэхэд баатруудын үг яриа хэрхэн өөрчлөгдөж байна вэ? Эхээс баримт авч дүгнэн бичээрэй.

Дээрх даалгаврын оноо : 3

Зохиолч могойг яагаад зохиолын дундуур оруулж ирсэн бэ?. Энэ нь “могой шиг хүйтэн цаг” гэсэн дүрслэлтэй холбоотой юу?

Дээрх даалгаврын оноо : 3

“Зохиолын би баатрыг сэтгэлийн уйтгар гунигт автуулж байгаа бодит байдал нь юу болохыг бичээрэй.

  • ..............................................................................................................................
  • ..............................................................................................................................
  • ..............................................................................................................................

..............................................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 4

Эхний цогцолбороос уран дүрслэлийн төлөөллийн аргаар бүтсэн өгүүлбэрийг олж бичээд, энэ нь ямар үгээр илэрч байгааг тодорхойлоорой. [4 оноо]

  • Өгүүлбэр: .........................................................................................................

............................................................................................................................

............................................................................................................................

  • Илэрч байгаа үг: ..............................................................................................

............................................................................................................................

............................................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 4

Эхийн хэрэг явдлыг хүүрнэн өгүүлэгч хэддүгээр биеэс өгүүлж байна вэ? Өнгөрсөн ба өнөө цагийн хэрэг явдлыг тодруулсан өгүүлбэр олж бичээрэй.

  • Өгүүлж буй бие: .............................................................................................
  • Өнгөрсөн цагийн хэрэг явдал: ......................................................................

............................................................................................................................

........................................................................................................................................................................................................................................................

  • Өнөө цагийн хэрэг явдал: ...............................................................................

............................................................................................................................

.......................................................................................................................................................................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 4

Эхийн төгсгөлийн “Ай! Байшинтын минь хөх туурь цагийн салхи бүлгэрч, хүний хөл дарах цаг ирэх юуны магад.”гэсэн өгүүлбэр дэх хэлц ашигласан зорилгыг тайлбарлана уу.

“Хөл дарах” хэлцийн утгыг тайлбарла /1/

...........................................................................

...........................................................................

Хэний ярианд илэрч байна вэ?/1/

........................................................................

........................................................................

Хэлц ашигласан зорилго нь юу вэ?/2/

.......................................................................

.......................................................................

Энгийн үгээр солин найруулна уу./1/

.......................................................................

.......................................................................

Дээрх даалгаврын оноо : 5

ХОЁРДУГААР ХЭСЭГ: БИЧИХ ЧАДВАРЫН ДААЛГАВАР

Зохиолын агуулгаас санаа авч “Байшинтын туурийг сэргээсэн нь ” сэдвийн хүрээнд баримт нотолгоо бүхий бахархсан өнгө аястай эх 250-300 үгэнд багтаан бичнэ үү.

Дээрх даалгаврын оноо : 25
Оноо: 50

"Хаан маан байх ч яамай"

Арслангийн сүр хүч сүргээс хамаарна . Хүчирхэг том арслангууд арав шахам эм арсланг хураана. Эдний үр төл, ах дүү нийлэхээрээ Африкийн тал нутагт тэднийхнээс өөр хэнбугайн ч хаанчлал тогтохын аргагүй болно. Ийм айл хамгийн сайхан эдэлбэр нутгийг эзэмшинэ. Сайхан гэдэг нь гол нь идэш тэжээл болох амьтад элбэг нутгийг л хэлнэ шүү дээ. Эзэмшил нутаг хилийн дээстэй. Хилийн дээсээ эзэн арслан шээс, жогорхой, бөгсөн дэх булчирхайгаас ялгарагч шингэнээр үргэлж норгон тэмдэглэж байдаг. Бас хил зөрчигч бусдыг өршөөлгүй хэмлэж, сургамж өгч байдаг зантай. Эр арслангийн хүзүү, толгой, цээжин бие нь өтгөн сахлаг дэл зогдортой. Зогдроо хийсгэн саахалзагч тал нутгийн араатны хаан нутаг орноо хамгаалах гол үүрэгтэй. Ав гөрөөний ажлын голыг голдуу эм арслангууд буюу эрслэнгүүд нугална. Ангууч эмс эхлээд модны сүүдэрт нозоортлоо унтагч бусдыгаа сэмхэн сэрээнэ. Хошуу амаа шүлсдэн угаан хэсэг сууцгаана. Тэгснээ ажиг сэжиггүйхэн хөдөлцгөөнө. Аль сүрэг рүү дайрахаа товлоно. Хашир өлөгчин хөөгдөгч амьтны хүзүүнд асаж, гүрээг нь тас зуудаг байна. Бусад нь хөл, гарыг нь татаж чангааж унагаснаар өдрийн хоол бэлэн болов. Сүргийн эзэн арслан хоолны сургаар дэл зогдроо намируулан ирнэ. Бүгд л хувь хувиа зууж, нулиглаж эхэлнэ дээ.

Тал нутгийн махчин шувууд, цөөврүүд шавж, бага залууст нь тэднийг хөөх ажил нэмэгддэг юм. Цадсан сүрэг дахиад л ам хамраа цэвэрлэх ажилд орно. Нэгэнт цадсан тул хажуугаар нь цувах тууртан амьтдыг тоомжиргүйхэн харж хэвтэнэ. Тэд нь ч эд нар маргааш хүртэл ямар ч аюулгүй гэдгийг сайн ойлгодог ажээ. Ялангуяа сүргийн эм арслан тахины унага ирж үнэрлэвэл нөгөөдүүлээ сэрэхээс өмнө зайлахыг сэмхэн шаарддаг аж. Ер нь эрслэнгүүд шиг сайн ээж амьтны ертөнцөд ховор. Гэрийн бараа харахгүй сэнтэглэх эрийн эзгүйд сүргийн бүхий л ачааг нуруундаа үүрцгээдэг. Сүргийн хоолыг бэлдэнэ. Үр хүүхдээ ан авд сургана, угааж цэвэрлэнэ. Бүсгүйчүүд нь хүүхдүүдээ хэнийг нь ч ялгалгүй хөхүүлж асардаг. Зулзагануудаа ер нь дундынх байлгах сонирхолтой. Үүнд нь бас нарийн учир байдаг. Сүрэгт ганц эр байдаггүй. Сүргийн эзэн биш ч тэднийд “байдаг” харчууд бас бий. Зарим эм “байдаг”-уудын гүегийг гаргасан байж болно шүү дээ. Амьдралд юу эс тохиолдохов. Гэхдээ бусдын хүүхэд гаргасныгаа нуух арга нь холилдуулан өсгөх явдал юм. Аварга зогдорт хоноцын хүүхдэд тийм ч таатай ханддаггүй. Гэвч элдэв зан гаргавал олон эм зэрэг өмөөрөн дайрах тул тэр яаж ч чаддаггүй билээ.

Арсланг хүмүүс араатны хаан гэж өргөмжилдөг боловч энэ нь орчин үед хоцрогдсон ойлголт болжээ. Яагаад гэвэл эрхэм хаадыг устгаад бараг дуусаж байна. Африкаар барахгүй Арабын хагас арал, Перс, баруун хойт Энэтхэг, Турк, Грек, Кавказ түүгээр ч барахгүй Донын адгаар ч өргөн тархмал байсан энэ амьтад эрхбиш арай л данс дугуйлчихалгүй шиг шинэ зууны босго давжээ. Өдгөө Төв Африкийн дархан цаазат газруудад л арслан үлджээ. Бас амьтны хүрээлэнгүүдэд тэжээмэл арслан нэлээд бий. Иймд араатны хаанаас огцрох өргөдлөө эрхэм том зогдортнууд аль хэдийнэ өгсөн гэж үзэж болох билээ.

Амьдарч л байвал хаан маан байх ч яамай болжээ. Хаан байх байтугай сүргийн захирагч байх ч бас л хэмжээтэй.

Том зогдорт орчлонгийн жамаар өтөлнө. Шүд нь юм даахгүй болно. Залуу арслангууд үүнийг нь мэдмэгцээ нэг л өдөр түүнийг хажиглан хөөдөг байна. Бүгдээрээ нийлэн зодож ойртуулахаа болино. Хоорондоо тэргүүний төлөө дайтаж эхэлнэ. Нэг нь эзэн сууна. Бусад нь хулмалзан бууж өгнө. Хөөгдсөн хөгшин арслан тэднийгээ бараадаж л амьдарна. Идэж цадаад зайлсных нь дараа даах юм үлдсэн байвал оролдоно. Хүмүүс бидний дундаас тэтгэвэртээ гарсан өвгөд голдуу манаач хийдэг. Эзэн арслан ч гэсэн эцэстээ манаач л болно. Сүрэгт аюул ойртож байгааг мэдэж, холоос хашгирч чимээ өгөн суух үүрэгтэй болж хоцордог ажгуу.

Ер нь арслангуудын талаар олигтой юм дуулдахаа байжээ. Тэр жил Бээжингийн зоопаркт нэг арслан үхчихсэн байж билээ. Талийгаач арслан хуванцар савтай ундааг бүхлээр нь залгичихсан байв. Нэг биш хэдээр нь шүү. Үзэгчид юу л шиднэ залгичихдаг, нэг ёсондоо идэхийн хэнхэгтэй болсон гэж тэндхийн ажилчид муулж байсан юм. Бас нэг нэр хугалсан явдал болов. Цагаан хэрмийн дотор амьтдыг зэрлэгээр нь байлгадаг амьтны хүрээлэн бий. Тэднийг үзэхээр очсон хүмүүст амьтдад амьд өгөөш хаяж өгөхийг зөвшөөрдөг байлаа. Хүмүүс голдуу туулай авч очдог юм. Гэтэл нэг удаа хэсэг жуулчид төлөг аваад оччихсон байв. Түүнийгээ арслангийн тор луу оруулсан юм. Гэтэл юу болсон гэж санана! Ийм амьтан амьдралдаа үзээгүй араатны хаад маань хониноос сүүлээ хавчин зугтааж, нэр нүүрээ нэгмөсөн баллаж орхиж билээ. Ч.Мягмарсүрэн

Эхний цогцолбороос авсан дараах үгийг хам сэдвийн хүрээнд тайлбарлаарай.

  • Асах: ..........................................................................................................
  • Хураах: .......................................................................................................
Дээрх даалгаврын оноо : 2

Арслангийн амьдралын ер бусын онцлогийг юу гэж харж байгаагаа гурван баримтаар нотолж бичнэ үү.

Дээрх даалгаврын оноо : 3

“Том зогдорт”-ын өтөл насны онцлогийг түүний өнцгөөс харж тоочно уу. /Үлгэрлэвэл: Түүнийг хөөнө гэвэл тэр хөөгдөнө гэх мэт/

  • .........................................................................................................................
  • .........................................................................................................................
  • .........................................................................................................................
  • .........................................................................................................................

.........................................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 3

Эхийн сүүлийн цогцолбороос үзэл бодол ба баримт бүхий өгүүлбэрийг ялган ангилаарай.

Үзэл бодол:

  • ........................................................................................................................

........................................................................................................................

  • .........................................................................................................................

.........................................................................................................................

Баримт:

  • .........................................................................................................................

.........................................................................................................................

  • .........................................................................................................................

........................................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 4

Арслангийн тоо толгой цөөрч, устах аюулд ороод байгааг зохиогч хэрхэн өвөрмөцөөр дүрсэлснийг түүж бичнэ үү.

  • ........................................................................................................................
  • .........................................................................................................................
  • .........................................................................................................................
  • .........................................................................................................................
Дээрх даалгаврын оноо : 4

Эхийн сүүлийн цогцолбороос тухайн үйл явдлыг зохиогч өөрийн нүдээр харсан гэдгийг нотлох баримтыг олоод яагаад ингэж үзэж байгаагаа тайлбарлаарай.

Нотлох баримт:

  • .........................................................................................................................
  • .........................................................................................................................
  • .........................................................................................................................
  • .........................................................................................................................
  • .........................................................................................................................

Тайлбарласан нь:

  • .........................................................................................................................

.........................................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 4

Дараах үг, өгүүлбэрийг сонгосон учрыг тайлбарлахдаа тодруулсан үгэн дээр тулгуурлаарай

  • Гэрийн бараа харахгүй сэнтэглэх эр: .......................................................

.........................................................................................................................

  • хониноос сүүлээ хавчин зугтааж, нэр нүүрээ нэгмөсөн баллаж орхиж билээ. ................................................................................................

..................................................................................................................................................................................................................................................

  • Бас хил зөрчигч бусдыг өршөөлгүй хэмлэж, сургамж өгч байдаг зантай. ..........................................................................................................

........................................................................................................................

  • Талийгаач арслан: .......................................................................................

........................................................................................................................

  • Ийм айл эдэлбэр газрыг эзэмшинэ..............................................................

........................................................................................................................

.......................................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 5

ХОЁРДУГААР ХЭСЭГ: БИЧИХ ЧАДВАРЫН ДААЛГАВАР

Эхийн агуулгыг сөргүүлж “Арслан араатны хаанаараа үлдэнэ” сэдвийн хүрээнд баталж нотлох замаар үзэл бодлоо илэрхийлсэн эх бичнэ үү. /250-300 үгэнд багтаах/

Дээрх даалгаврын оноо : 25
Оноо: 50

"Хээрийн явдал"

Самба бид хоёр Хөх Хулдын даваа өөд өгсөж явлаа. Хөх Хулдын даваа гэдэг маань нар харагдахгүй шахам битүү ширэнгэн дундуур ганц морьтон гэлдрэх төдий явган зөрөг л гэсэн үг. Нутгийнхан бол дээш доош чавхны чулуу шиг үсчүүлж байхад, мод ширэнгэнээс хол хөндий өссөн бидний хувьд ганц утсан дээгүүр дэнжигнэн амь тээхтэй утга нэг гэсэн үг.

Явган жимийн хажуугаар мөнөөх бутан дундуур горхийн ус хоржигнон чимээлж, омогтой нь аргагүй ойж буун хөл доогуур тэртээ доод их хөндий рүү яарна. Самба миний өмнө том биеэрээ мориныхоо нурууг хотолзуулан зүтгүүлэх бөгөөд би араас нь өөрийн мэдэлгүй юм шиг дагаж гэлдрүүлнэ. Самба их сонин зантай. Харахад арслан бар шиг сүртэй, хэнтэй ч юухан дээр ч түр тар хийж чаддаг мөртөө цагаа тулахаар хулганаас ч дор амьтан. Түүнийг нь би бас мэднэ. Ерөөс хээрээр гэр, хэцээр дэр хийж явдаг ойн хайгуулынхан гэдэг бие биенийхээ араншинг нэвт мэддэг болохоор энэ нь миний ажигч зан биш гэдгийг би баттай хэлнэ. Өглөөхөн бид хоёр Хулдын давааны арын ойн бүтцийг тоймлох үүрэг аваад нөгөө хэдээсээ салахдаа хоорондоо хошуу муруйсан хэрэг. Би морио эмээллэж байлаа. Самба аль хэдийнээ явдал суудлаа зэхчихсэн болохоор шавдуулж, би мунгинаж байтал олом тасарчихдаг байгаа.

  • Юугаа хийгээд хөдөлж ядаад байгаа юм гэж ирээд л сэлбэлзэж гарлаа.
  • Олом тасарчхаад ядаж байнаа хө.
  • Хайгуулч л юм бол оломтой оломгүй ямар хамаа байна. Зайдан морь унаад явах

цаг ч таарна гэж ирээд дэвхцэх нь холгүй.

  • Би дөрөөндөө чиргүүлээд үхчихвэл чамд сайхан байна уу гэж би адарлаа. Муу

хүн үхдэггүй юм гэчхээд Самба буугаа үүрэн мордоод явчихлаа. Хор шар минь буцалж, би ч олмоо холбосон шүү болоод араас нь яарсан хэрэг. Самба араасаа хүн явж байна чинээ санасангүй, зүгээр л нэг гөлийсөн юм мориныхоо туурайгаар шавар шавхай үсчүүлэн, үе үе гөлмөө дарчигнуулан давирч явах нь харахад хүртэл зэвүүн санагдана. Ядаж явахад өөдөөс шавхай шидлэх нь бүр ч хэцүү.

Хээрийн хүн ам муруйхыг хэн ч байлаа хүсдэггүй. Гэтэл надад түүнийг бодох ч ухаан байсангүй. Самба морио давирах болгонд би “ Муу хог чинь надад уурласан уураа мориндоо гаргаж мал зовоож байна“ гэдгийг л мэдэж байлаа. “Даваан дээр гарч байгаад чамтай хэдэн үг солиноо, гайгүй. Энэ муу үргэлж л хүн рүү боргож байдаг “ гэхээс зам хорогдож, газар ахихгүй, даваа улам өндөр болчихсон юм шиг. Би хэлэх хорон үгээ бодолдоо нэрж, чухам яасхийгээд эхлэх арга ухаанаа олохгүй бачимдаж явлаа. Тэгснээ “ Дэмий ч юм уу. Энэ муутай орой отог дээрээ ирж байгаад олны дунд буулгаж авсан нь дээр” гэж ч бас эргэлзлээ. Гэтэл Самба мөн л таг дуугүй. Хаа нэг ихэмсгээр хоолойгоо засах нь дахиад л атгаг хөдөлгөнө.

Өгсөх тутам модны орой сийрч, нарны хурц гэрэл завсар чөлөөгөөр нь зуралзан нүд гялбуулна. Тэнгэр ч цэнхэртээд ирлээ. Даваан дээр гарах тун ойртжээ. Сүүлд сүүлдээ дагтаршсан өвс багасч, хайрга чулуу морины хөлд үсчих болов. Даваа ойртох тусам хөөрч эрдсэн санаа маань буцах янзтай, эргэлзэж холбирч байна. Чухамдаа энэ үед Самбын аштайхан үг л надад хэрэгтэй байлаа. Гэтэл тэр мөн л ус балгасан юм шиг дөмбийсөн хэвээр.

Давааны орой дээр босгосон овоо гэж нэрлэмээргүй овоолсон хэдэн чулуу, дээр нь босгосон ганц ёдор мод ч нүүрэн дээр тулаад ирлээ. Манай нутгийн овоо гэвэл сац суварга мэт байхад эндхийнх ор нэр төдий юм гэж саналаа. Гэхдээ ийм өндөр газар хэн нь хаанаас чулуу зөөж байх билээ, гарт тааралдсан ганц нэгийг л дээдэлж овоолсон нь энэ биз.

Самба даваан дээр гарч ирээд мориноосоо бууж мөнөөх овоог нар зөв тойрсноо чулуу хайж байгаа бололтой ийш тийш хэд алхлаа. Би ч түүний хийснийг давтлаа. Энэ ч бас ёс юм даа. Гэтэл Самба дуугүй чигээрээ морь руу минь очиж эмээлийг минь аван суугаад авлаа. Энэ яах нь вэ гэсэн бодол төрж түүнийг харжээ зогстол мөнөөх тасарсан олмыг минь бөхөлж гарлаа. Үүнийг харсан би юун хэрүүл хийхтэй манатай, баярлаж хайрлах шиг боллоо.

Самба морины хөлсөнд хужир ургах шахсан олмыг шүлэмдэн бүр нэг сэтгэл гаргаж бөхлөх зуураа, муурных шиг ногоон нүдээрээ инээмсэглэх нь сэтгэлд гэрэл цацаад явчихлаа.

Би ч өөрийгөө зэмлэж эхэллээ. Би түүнийг “Чи ямар сайндаа эхнэр хүүхдэдээ хаягдав. Чи олигтой байсан бол амьдрал чинь бүтэн явах байсан” гэж дэвхчүүлье. Барилдаад авбал ч авъя гэж санасан хэрэг. Одоо түүнийгээ бодохоос ч өөрөөсөө ичлээ. Ингэхэд би чинь хэн билээ. Хэдэн мөнгө олох гэж хээрийн энэ улсуудын нөмөр бараадаж явж, бас амьтантай адралцах санаатай... гэхээс өөрөөсөө айлаа.

Самба морийг минь эмээллэчихсэн хойноо “Бидэн хоёр ч мөн ч хөглөж явна аа. Ингэж байгаад болно доо. Ах нь адгуу гэж хачаан хачин. Ер нь хээр хөдөөгийн улс үгээ харамлаж чаддаггүй юм шүү дээ. За яваад байна даа.” гэсээр мордоод яваад өглөө. Хээрийн жаргал ч энэ юм уу даа.

Нар буцаж тогорууд хоргодно. С.Пүрэв.

Үгийн утгыг хам сэдвийн хүрээнд тайлбарлана уу.

  • Омогтой нь аргагүй ойж буух: ............................................................................
  • Нар буцаж тогорууд хоргодно. ............................................................................

..................................................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 2

  1. Эхээс дараах мэдрэхүйд өртсөн байгалийн дүрслэлийг олж бичнэ үү.

  • Харах: ......................................................................................................................

...................................................................................................................................

  • ...................................................................................................................................

...................................................................................................................................

  • Сонсох: ....................................................................................................................

...................................................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 3

Би баатрын хувьд сэтгэлд нь таатай үйл явдал хаана өрнөсөн бэ? Сэтгэлд таатай гэж байгаа шалтгаанаа хоёр өгүүлбэрт багтаан тайлан тайлбарлаарай.

Дээрх даалгаврын оноо : 3

Самба, би баатар хоёрын зөрчлөөс тэдний ямар зан чанар /эерэг болон сөрөг/ илэрснийг хэлсэн үг, хийсэн үйлдэл дээр тулгуурлан нэг, нэг өгүүлбэрээр бичнэ үү.

  • Самбын хэлсэн үгээс илэрсэн зан чанар...................................................................

...................................................................................................................................

...................................................................................................................................

  • Самбын хийсэн үйлдлээ илэрсэн чанар: .............................................................

...................................................................................................................................

..................................................................................................................................

  • Би баатрын хэлсэн үгээс илэрсэн чанар: ................................................................

......................................................................................................................................

  • Би баатрын хийсэн үйлдлээс илэрсэн чанар: .........................................................

.....................................................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 4

  1. “Ерөөс хээрээр гэр, хэцээр дэр хийж явдаг ойн хайгуулынхан гэдэг бие биенийхээ араншинг нэвт мэддэг болохоор энэ нь миний ажигч зан биш гэдгийг би баттай хэлнэ.” гэсэн өгүүлбэр дэх хэлцийн утгыг тайлбарлаад, юуг тодруулах /дүрийн зан чанар, ёс суртахуун, ажлын онцлог гм/ үүрэгтэй орсныг тайлбарлаарай .

  • Хэлцийг утга: .........................................................................................................

...................................................................................................................................

  • Хэлцийн үүрэг: .......................................................................................................

...................................................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 4

Эхний цогцолбор дахь тодруулсан үгс Хөх Хулдын давааны тухай ойлголтыг уншигчдад өгөхөд нөлөөлж байна уу? Бичил дүрслэл бүрийн утгыг анзаарч, 20-30 үгэнд багтаан тайлбарлан бичээрэй.

Дээрх даалгаврын оноо : 4

“Олом тасарчхаад ядаж байна аа хө” гэсэн өгүүлбэрийн тодруулсан үгийн доогуур нь зурсан бүтээврийг “Л” бүтээврээр солиход өгүүлбэр хэрхэн өөрчлөгдөж, үйл үг ямар утгатай болсон байна вэ?

  • Өөрчилсөн өгүүлбэр: ............................................................................................

..................................................................................................................................

  • Үйл үгийн утга: .....................................................................................................

......................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 5

ХОЁРДУГААР ХЭСЭГ: БИЧИХ ЧАДВАРЫН ДААЛГАВАР

Зохиолын Самбын дүрээс санаа авч “Уурлах нь түргэн ч уучилж чаддаг найз минь ” сэдвийн хүрээнд эргэцүүлсэн утгатай эх 250-300 үгэнд багтаан бичнэ үү.

Дээрх даалгаврын оноо : 25
Нийт: 7