Эсийн зургийг ажиглан “3” дугаараар тэмдэглэсэн эрхтэнцрийн үүргийг олно уу.
A. Эсийг хамгаалах
B. Уураг нийлэгжүүлэх
C. Энерги үүсгэх
D. Шүүрэл ялгаруулах
Эсийн зургийг ажиглан “4” дугаараар тэмдэглэсэн эрхтэнцрийн үүргийг олно уу.
A. эсэд энерги үүсгэх
B. хэрэгцээт уураг нийлэгжүүлэх
C. удамшлын мэдээлэл хадгалах
D. энзим агуулсан шүүрэл ялгаруулах
Эсийн зургийг ажиглан “5” дугаараар тэмдэглэсэн эрхтэнцрийн үүргийг олно уу.
A. эсийг хамгаалах
B. уураг нийлэгжүүлэх
C. лизосом үүсгэх
D. рибосом үүсгэх
Амьтны эсийн зургийг ажиглан “4” тоогоор тэмдэглэсэн эрхтэнцэрийн үүргийг олно уу.
A. Эсийг хамгаалах
B. Уураг нийлэгжүүлэх
C. Дотоод орчин болох
D. Сонгон нэвтрүүлэх
Энзимийн үүргийг тодорхойлно уу.
A. Биеийн дулааныг хадгалах
B. Дотоод орчныг хэвийн хадгалах
C. Бүтээн байгуулах
D. Бодисын солилцоог хурдасгах
Даавар ямар үүрэгтэй бодис вэ?
A. Дулаан тогтворжуулах
B. Хурдасгуур
C. Бүтээн байгуулах
D. Зохицуулах
Инсулин ямар үүрэгтэй даавар болохыг тодорхойлно уу.
A.Дулааныг хадгалах
B. Сахарыг зохицуулах
C. Бүтээн байгуулах
D. Бодисын солилцоог хурдасгах
Гликагон ямар үүрэгтэй бодис вэ?
A. Дулааныг хадгалах
B. Зохицуулах
C. Бүтээн байгуулах
D. Хурдасгуур
Бүх цусны судасны хананд байх эдүүдийг сонгоно уу.
1. коллаген
2. уян ширхэглэг
3. дотоод давхраа
4. гөлгөр булчин
A. 1, 2, 3, 4
B. 1, 2 ,4 3
C. 2, 3
D. 3
Ургамлын навчны аль хэсгээс ус хамгийн их ууршдаг вэ?
A. кутикул
B. амсрын эс
C. хөвсгөр мезофилл эс
D. ксилем
Нэг сурагч өглөө цайндаа чанасан 5шөндөг иджээ. 1ш өндөг 6 гр уураг агуулдаг бол хэдий хэмжээний энерги ялгарахыг тооцоолно уу. / 1гр уураг задрахад 17,6кж энерги үүснэ/
A. 16,7 кж
B. 100,2 кж
C. 101 кж
D. 528 кж
Уургийн нийлэгжилтийн үед рибосом дээрх зэрэгцээ амин хүчлүүд ямар холбоогоор холбогддог вэ?
A. дисульфидын гүүр
B. устөрөгчийн холбоо
C. ионы холбоо
D. пептидын холбоо
Нойр булчирхайн шүүсэнд байх трипсин энзим нь ямар химийн холбоог таньж задлах вэ?
A. Гликозидын холбоо
B. Устөрөгчийн холбоо
C.Пептидын холбоо
D. Эфирийн холбоо
Ходоодны шүүсэнд байх пепсин энзим нь ямар химийн холбоог таньж задлах вэ?
A. Гликозидын холбоо
B. Устөрөгчийн холбоо
C.Пептидын холбоо
D. Эфирийн холбоо
Нойр булчирхайн шүүсэнд байх липаза энзим нь ямар химийн холбоог таньж задлах вэ?
A. Гликозидын холбоо
B. Устөрөгчийн холбоо
C.Пептидын холбоо
D. Эфирийн холбоо
Нойр булчирхайн шүүсэнд байх амилаза энзим нь ямар химийн холбоог таньж задлах вэ?
A. Гликозидын холбоо
B. Устөрөгчийн холбоо
C.Пептидын холбоо
D. Эфирийн холбоо
Зөөгч болон сувган уураг ашиглахгүйгээр эсийн гадаргуугийн мембран дундуур шууд нэвтэрч чадах бодисуудыг сонгоно уу.
1. СО2
2. Са2+ ба Nа+
3. H2O
A. 1, 2
В. 1, 3
С. 2, 3
D. 2
Эсийн мембраны зургийг ажиглаад “B” дугаартай бүтцийг нэрлэнэ үү.
A. Захын уураг
B. Интеграл уураг
C. Гликолипид
D. Гликопротейн
Эсийн мембраны зургийг ажиглаад “D” дугаартай бүтцийг нэрлэнэ үү.
A. Захын уураг
B. Интеграл уураг
C. Липидийн хос давхраа
D. Нүүрс ус
Эсийн мембраны зургийг ажиглаад “G”дугаартайбүтцийг нэрлэнэ үү.
A. Захын уураг
B. Интеграл уураг
C. Липидийн хос давхраа
D. Нүүрс ус