Даалгаврын сангийн систем

  • Үнэлгээний зорилт
  • Мэдлэг ойлголт
    ()
  • Чадвар
    ()
  • Хэрэглээ
    ()
  • Даалгаврын хэлбэр
  • Сонгох
    (0)
  • Задгай
    (0)
Оноо: 1

Эртний нүүдэлчдийн нийгэмд төр үүсэхэд нөлөөлсөн үндсэн хүчин зүйл аль нь вэ?

  • A.Аж ахуйн хөгжилд ахиц гарч, нийгэмд эрх мэдлийн ялгаа бий болсон

  • B.Нийгэмд чинээлэг давхарга бий болж, өөрсдийгөө хамгаалах хэрэгцээ үүссэн

  • C.Суурин иргэншилтэй хөрш орнуудын нөлөөнд автсан

  • D.Хөрш зэргэлдээ аймгуудыг нэгтгэн захирах шааардлагатай болсон

Оноо: 1

Чингис хааны өмнөх үеийн монголчуудын гол бүрдлийг оршин байсан газар нутагтай нь зөв харгалзуулна уу.

1. Монгол улс a.Алтай, хангайн нурууг дамнан Эрчис гол хүртэлх нутгаар

2. Хэрэйд улс b.Онон, Хэрлэн,Туул гурван голын эхээр

3. Найман улс c.Туул, Орхон голын саваар

4. Татар улс d. Хөлөн, Буйр нуур, Оршун голын саваар

  • A.1b2c3a4d

  • B.1c2d3b4a

  • C.1c2b3a4d

  • D.1b2c3d4a

Оноо: 1

Дараах түүхэн үйл явдлыг тохиосон онтой нь зөв харгалзуулна уу.

1. Тэмүжинд “Чингис хаан” цол өргөмжлөв a. 1206 он

2. Жамухад “Гүр хан цол өргөмжлөв . b.1201 он

3. Их Монгол улсыг тунхаглан, Чингис хааныг их сууринаа залав c.1189 он

  • A.1c2b3a

  • B.1a2c3b

  • C.1b2с3а

  • D.1c2a3b

Оноо: 1

Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүн улсуудын эзэмшил нутгийг зөв харгалзуулна уу.

1. Алтан Ордонулс а. Дорно зүгт Эрчис мөрөн, өрнө зүгт Дунай мөрний доод урсгал, өмнө зүгт Кавказын нуруу, хойп зүгт Ижил мөрөн хүртэлх нутаг

2. Ил хаант улс b. Или голын сав, Долоон гол,Кашгарыннутаг(хуучин Хар Киданы нутаг)

3. Цагадайн улс c. Монгол, Хятад, Солонгос, Өмнөд Азийн орнууд

4. Юань улс d.Өнөөгийн Иран, Ирак, Азербайжан, Армян,Гүрж, Турк, Афганстаны баруун хэсэг, Сирийн хойд хэсэг

  • A.1a2c3b4d

  • B.1c2d3a4c

  • C.1b2a3c4d

  • D.1a2d3b4c

Нийт: 4