Дараах ухагдахуун үгнүүдээс аль нь энергийн нэгж вэ?
A. Энерги
B. Жоуль
C. Динамометр
D. Цуурай
Нүүрс шатах үед энергийн аль хувирал явагддаг вэ?
А. Гэрлийн энерги дулааны энергид
B. Химийн энерги дулааны энергид
C. Дотоод энерги механик энергид
D. Потенциал энерги кинетик энергид
Мод шатах үед энергийн аль хувирал явагддаг вэ?
А. Гэрлийн энерги дулааны энергид
B. Потенциал энерги кинетик энергид
C. Дотоод энерги потенциал энергид
D. Химийн энерги дулааны энергид
Унаж байгаа биеийн хувьд энергийн аль хувирал явагдах вэ?
А. Потенциал энерги дулааны энергид
B. Потенциал энерги кинетик энергид
C. Дотоод энерги потенциал энергид
D. Химийн энерги дулааны энергид
Өөдөө шидэгдэн хөдөлж буй биеийн хувьд энергийн аль хувирал явагдах вэ?
А. Потенциал энерги дулааны энергид
B. Потенциал энерги кинетик энергид
C. Дотоод энерги потенциал энергид
D. Кинетик энерги потенциал энергид
Биеийн унах агшинд кинетик энерги хамгийн их байдаг. Унасны дараа кинетик энерги алга болох уу? Эсвэл хувирах уу?
А. Кинетик энерги дулааны энергид
B. Потенциал энерги кинетик энергид
C. Дотоод энерги потенциал энергид
D. Алга болно
Аль нь энергийн нэгжүүд вэ?
А. Жоуль, ватт
B. Ватт, калори
C. Жоуль, калори
D. Жоуль, паскаль
Индүү ямар энергийг ямар энергид хувиргагч вэ?
А. Цахилгаан энергийг дулааны энергид
B. Потенциал энергийг кинетик энергид
C. Дотоод энергиийг потенциал энергид
D. Дулааны энергийг цахилгаан энергид
Плитка ямар энергийг ямар энергид хувиргагч вэ?
А. Цахилгаан энергийг дулааны энергид
B. Потенциал энергийг кинетик энергид
C. Дотоод энергиийг потенциал энергид
D. Дулааны энергийг цахилгаан энергид
Ямар энергийг кинетик энерги гэх вэ?
А. Харилцан үйлчлэгч биесийн байршлаас хамаарах энерги
B. Биеийн хөдөлгөөний улмаас илрэх энерги
C. Биеийн температураас хамаарах энерги
D. Биеийг деформацлахад үүсэх энерги
Ямар энергийг потенциал энерги гэх вэ?
А. Харилцан үйлчлэгч биесийн байршлаас хамаарах энерги
B. Биеийн хөдөлгөөний улмаас илрэх энерги
C. Биеийн температураас хамаарах энерги
D. Биеийг деформацлахад үүсэх энерги
Ямар энергийг уян харимхайн энерги гэх вэ?
А. Харилцан үйлчлэгч биесийн байршлаас хамаарах энерги
B. Биеийн хөдөлгөөний улмаас илрэх энерги
C. Биеийн температураас хамаарах энерги
D. Биеийг деформацлахад үүсэх энерги
Дотоод энерги буурахад температур хэрхэн өөрчлөгдөх вэ?
A. Дотоод энерги температураас хамаарахгүй
B. Өөрчлөгдөхгүй
C. Нэмэгдэнэ
D. Багасна
Дотоод энерги ихсэхэд температур хэрхэн өөрчлөгдөх вэ?
А. Дотоод энерги температураас хамаарахгүй
B. Өөрчлөгдөхгүй
C. Нэмэгдэнэ
D. Багасна
Доорх нэгжүүдээс аль нь энергийн нэгж вэ?
A. Ватт
B. Жоуль
C. Вольт
D. Кулон
Потенциал энерги ямар хэмжигдэхүүнээс шууд хамаарах вэ?
A. Хурд
B. Зам
C. Өндөр
D. Нягт
Биеийн дотоод энергийгямар аргаар өөрчилж болох вэ?
А. Биеийг үрэх замаар
B. Дулаан шилжүүлэх
C. Биеийн температурыг өөрчлөх
D. Бүгд зөв
Уул өөд гүйж яваа хүн ямар энергитэй байх вэ?
A. Потенциал энерги
B. Кинетик энерги
C. Кинетик ба потенциал
D. Энерги нь алга болно
Доорх нэгжүүдээс аль нь энергийн нэгж вэ?
A. Ватт
B. Жоуль
C. Вольт
D. Паскаль
Энерги нэг хэлбэрээс нөгөө хэлбэрт хувирах үед энергийн хэмжээ хэрхэн өөрчлөгдөх вэ?
A. Ихсэнэ
B. Багасна
C. Хадгалагдана
D. Устаж үгүй болно