Дэлхийн бөмбөрцгийн ургамалжилтын экофизиологийн онцлогийг уур амьсгалын байдалтай холбон үзсэн ангилалын том нэгжийг юу гэдэг вэ?
A. Популяци
B. Биоценоз
C. Биом
D. Биосфер
Монгол улсын шүүхийн тогтолцооны зөв бүтцийг тэмдэглэнэ үү.
А. Улсын дээд , аймаг нийслэлийн , сумын, сум дундын, дүүргийн шүүх
В. Улсын дээд, хотын, нийслэлийн, багын, хорооны, дүүргийн шүүх
С. Монголын, аймгийн, баруун, зүүн төвийн бүсийн, говийн шүүх
С. Улс төрийн, шашны, олон нийтийн байгууллагын, захиргааны шүүх
Цэгийн оронд нөхнө үү. ......долгионууд давхцахдаагэрэлтэй болон бараан зурвасууд үүсгэх үзэгдлийг интерференц гэнэ.
А. Давтамжийн зөрөө тогтмол
B. Долгионы уртын зөрөө тогтмол
C. Фазын зөрөө тогтмол
D. Ижил далайцтай, нэг өнгийн
Урт нь 12, өргөн нь 3 байх тэгш өнцөгтийн уртыг тойруулан эргүүлэхэд үүсэх биетийн эзэлхүүнийг ол.
А. 432
В.108
С. 432
D.72
Уулын ар чийгсүү газраар гацуур зэрэг шилмүүст моднууд, уулынхаа өвөр ээвэр энгэрийг дагаж хайлаас зэрэг моднууд ургадаг. Үүнийг аль ойлголт нь тайлбарлах вэ?
A. Аллены дүрэм
B. Алехины дүрэм
C. Оптималын хууль
D. Бергманы дүрэм
Өгөгдсөн нэгдлүүдийн хувьд туйлт чанарын буурах дарааллаар эрэмбэлсэн хариултыг сонгоно уу.
I |
II |
III |
IV |
C-I |
C-Cl |
C-Br |
C-F |
А. III, IV, I, II
В. II, I, IV, III
С. IV, II, III, I
D. I, III, II, IV
Ойрын хараа муутай хүн номоо нүднээсээ 0.5 м зайд бариад нүдний шилгүй уншив. Энэ хүний ном уншихдаа зүүх нүдний шилний оптик хүч хэд байвал зохих вэ? Санамж: Хэвийн хараатай хүн 0.25 м зайд сайн хардаг.
A. 0.25 Дптр
B. 0.5 Дптр
C. 2 Дптр
D. 4 Дптр
Наалдан пад загас аварга загасны нуруунд наалдан өөр газар нутагт шилждэг. Энэ нь амьд бие махбодын ямар харилцаа холбоонд хамаарах вэ?
A. Амьдрах орчны холбоо
B. Барьж байгуулах холбоо
C. Тараах холбоо
D. Тэжээлийн холбоо
6 Ом, 3 Ом эсэргүүцэлтэй дамжуулагчдыг зэрэгцээ ба цуваа холбоход ерөнхий эсэргүүцэл ямар байх вэ?
A. 2 Ом, 9 Ом
B. 9 Ом, 2 Ом
C. 9 Ом, 0.5 Ом
D. 9 Ом, 3 Ом
Ионы болон ковалент холбоо хоёуланг нь агуулсан бодисын томьёог сонгоно уу.
А.CaCI2
В. CaCO3
С. CO
D. SO2
10 см радиустай, 15 см өндөртэй цилиндрийг 2 см радиустай цилиндр биетээр өрөмдөв. Үүсэх биеийн гадаргуун талбайг ол.
A.184 см2
B. 552 см2
C.560 см2
D. 1440 см2
Шүүх үйл ажиллагааны зарчимд үл хамаарахыг тэмдэглэнэ үү.
А. Хуульд захирагдах
В. Хууль шүүхийн өмнө эрх тэгш байх
С. Хэргийн үнэнийг тогтоох
D. Үл мэтгэлцэх зарчим
Химийн холбооны бат бэх чанарыг ямар үзүүлэлтээр илэрхийлдэг вэ?
А.Эрэмбэ
B. Энерги
C. Өнцөг
D. Урт
Зурагт гэрлийн цацрагийн нүдэн дундуур тархах явцыг харуулжээ. Зурагт холын эсвэл ойрын хараа муутай нүдний алийг нь харуулсан байна вэ? Энэ хүн ямар линзтэй нүдний шил зүүх хэрэгтэй вэ?
A. Ойрын хараа муу, цуглуулагч линз
B. Ойрын хараа муу, сарниулагч линз
C. Холын хараа муу, сарниулагч линз
D. Холын хараа муу, цуглуулагч линз
х-ийн аль утганд пропорц үнэн байх вэ?
A.
B. 9
C. .
D. 8
2.0603 бутархайг хэрхэн унших вэ?
А. 2 бүхэл мянганы 603
В. 2 бүхэл зууны 603
С. 2 бүхэл арван мянганы 603
D. 2 бүхэл 603
Чийглэг халуун уур амьсгалтай нутгийн амьтдын өнгө зүс нь хар, хурц тод, сэрүүн бүсэд тархсан амьтдынх бараан байдаг. Үүнийг дараах ойлголтуудын алинаар нь тайлбарлах вэ?
A. Аллены дүрэм
B. Бергманы дүрэм
C. Глогерийн дүрэм
D. Оптималын хууль
Бөмбөрцгийн эзэлхүүн 20 см3, түүний радиусыг 3 дахин ихэсгэхэд эзэлхүүн хэд болох вэ?
A.60
B. 180
C.540
D. 1620
Шүүх хэргийг хянан шийдвэрлэх явцад олон тооны оролцогчид байх бөгөөд тус тусын эрх эдэлж үүрэг хүлээнэ. Хэргийн нэхэмжлэгч, хариуцагч талуудыг...................... гэж нэрлэнэ. Цэгийн оронд нөхөж гүйцээнэ үү.
А. Зохигч
В. Нэхэмжлэгч
С. Хариуцагч
D. Гуравдагч этгээд
Туйлт ковалент холбоотой нэгдлүүдийг сонгоно уу.
А. O2, NH3, H2O
B. HCl, NO, H2
C. HF, H2O, P4
D. HBr, H2O, NH3