• Үнэлгээний зорилт
  • Мэдлэг ойлголт
    ()
  • Чадвар
    ()
  • Хэрэглээ
    ()
  • Даалгаврын хэлбэр
  • Сонгох
    (0)
  • Задгай
    (0)
Оноо: 1

Дэлхийн хүн амын тархалт байршлыг тэмдэгтийн аргаар үзүүлжээ. Хүн амын тархалт байршилтад нөлөөлөх хүчин зүйлсээс буруу дүгнэлтийг олоорой.

  • A. Хүйтэн болон туйлын бүсийн орнуудад хүн ам түлхүү суурьшжээ

  • B. Уур амьсгалын халуун дулаан нөхцөлд хүн ам түлхүү суурьшжээ

  • C. Байгалийн нөхцлийг харгалзаж суурьшжээ

  • D. Соёлын болон эдийн засгийн төвүүдэд хүн ам түлхүү суурьшжээ

Оноо: 1

Зарим улсуудын хүн амын тоог нутаг дэвсгэрийн хэмжээг харуулсан графикаас хүн амын нягтшил бага орнуудыг багцалсан хариуг олоорой.

  • A. Ливи, Гренланд, Бразил, АНУ

  • B. БНХАУ, Энэтхэг, АНУ, Индонез

  • C. Ливи, Монгол, Гренланд, Казахстан

  • D. ОХУ, БНХАУ, Австрали, Бразил

Оноо: 1

Хүн амын төрөлт, нас баралтыг улс орнуудын хөгжлийн түвшингөөр харуулжээ. Графикийг харьцуулж ялгааг зөв тодорхойлсон хариуг сонго.

  • A. 2000 оны хөгжиж буй орнуудын төрөлт нь хөгжингүй орнуудынхаас их байна

  • B. 1975 оны хөгжиж буй орнуудын төрөлт нь хөгжингүй орнуудынхаас бага байна

  • C. 1950 оны хөгжиж буй орнуудын ердийн өсөлт хөгжингүй орнуудынхаас бага байна

  • D. 1875 оны хөгжиж буй орнуудын ердийн өсөлт хөгжингүй орнуудынхаас их байна

Оноо: 1

Хүн амын суварга нь ХБНГУ-аас эрс ялгарах орон аль нь вэ?

  • A. АНУ

  • B. Япон

  • C. Швед

  • D. Энэтхэг

Оноо: 1

Герман улсын аж үйлдвэрийн салбарт ажиллах хүчний бүтцийн өөрчлөлтийг ажиглан, зөв хариуг олоорой.

  • A. 2000 оноос хойш үйлдвэрлэлийн салбарт ажиллагсад ихэнх хувийг эзэлж байна

  • B. 2000 оноос хойш үйлчилгээний салбарт ажиллагсад ихэнх хувийг эзэлж байна

  • C. 2000 оноос хойш анхдагч салбарт ажиллагсад ихэнх хувийг эзэлж байна

  • D. 1900-2000 онд анхдагч салбарт ажиллагсад ихэнх хувийг эзэлж байна

Оноо: 1

Австралийн аж ахуйн салбаруудын өөрчлөлтийг харуулсан графикаас зөв дүгнэлтийг олоорой.

  • A. Хамгийн их өсөлттэй салбар нь хөдөө аж ахуй байна

  • B. Хамгийн их өсөлттэй салбар нь аж үйлдвэр байна

  • C. Хамгийн их өсөлттэй салбар нь уул уурхай байна

  • D. Хамгийн их өсөлттэй салбар нь үйлчилгээ байна

Оноо: 1

АНУ-ын нүүрсний экспорт ба хэрэглээнд гарсан өөрчлөлтийг зөв дүгнэсэн хариуг олоорой.

  • A. Хэрэглээ буурахын хирээр экспорт нэмэгджээ.

  • B. Хэрэглээ ихсэхийн хирээр экспорт нэмэгджээ.

  • C. Хэрэглээ буурч, экспорт ч мөн буурчээ.

  • D. Хэрэглээ ихсэж, экспорт буурчээ.

Оноо: 1

Нефтийн бүтээгдэхүүн тээвэрлэх хэмжээ ба гол тээвэрлэх суваг хоолойг харуулсан зургаас зөв хариуг олоорой.

  • A. Өдөрт 15 сая баррель нефть нэвтрүүлж буй газар нь Малаккын хоолой байна.

  • B. Өдөрт 15 сая баррель нефть нэвтрүүлж буй газар нь Босфорын хоолой байна.

  • C. Өдөрт 15 сая баррель нефть нэвтрүүлж буй газар нь Панамын суваг байна.

  • D. Өдөрт 15 сая баррель нефть нэвтрүүлж буй газар нь Ормузын хоолой байна.

Оноо: 1

Гахайн аж ахуйн тархалтыг харуулсан зургийг ашиглан, зөв хариуг олоорой.

  • A. Хамгийн их тархалт Өмнөд Америкт байна

  • B. Европ ба Зүүн Өмнөд Ази, Хойд Америк гэсэн үндсэн 3 бүс байна

  • C. Исламын орнуудад гахайн аж ахуй их байна

  • D. Австралид гахайн аж ахуй их байна

Оноо: 1

Дэлхийн орнуудын эдийн засгийн өсөлтийг зарим орнуудын нэгдэлтэй харьцуулан харуулжээ. Зөв дүгнэлтийг олоорой.

  • A. БРИКС буюу Хятад, Энэтхэг, ОХУ, Бразил, ӨАБНУ улсуудын эдийн засгийн өсөлт дэлхийн дунджаас өндөр бөгөөд өсөх хандлагатай байна.

  • B. БРИКС буюу Хятад, Энэтхэг, ОХУ, Бразил, ӨАБНУ улсуудын эдийн засгийн өсөлт дэлхийн дунджаас бага бөгөөд өсөх хандлагатай байна.

  • C. БРИКС буюу Хятад, Энэтхэг, ОХУ, Бразил, ӨАБНУ улсуудын эдийн засгийн өсөлт дэлхийн дунджаас бага бөгөөд буурах хандлагатай байна.

  • D. БРИКС буюу Хятад, Энэтхэг, ОХУ, Бразил, ӨАБНУ улсуудын эдийн засгийн өсөлт дэлхийн дунджаас өндөр бөгөөд буурах хандлагатай байна.

Оноо: 1

Дэлхийн худалдааны болон ДНБ-ий өсөлтийн өөрчлөлтийг харуулсан зургаас зөв дүгнэлтийг олоорой.

  • A. Дэлхийн худалдаа болон ДНБ 1980 онд огцом уналтад оржээ.

  • B. Дэлхийн худалдаа болон ДНБ 1990 онд огцом өсөлт болов.

  • C. Дэлхийн худалдаа болон ДНБ 2000 онд огцом өсөлт болов.

  • D. Дэлхийн худалдаа болон ДНБ 2010 онд огцом уналтад оржээ

Оноо: 1

2008-2011 оны дэлхийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт импортыг харуулсан зургаас зөв хариуг олоорой.

  • A. 2008-2009 онд экспорт, импорт хамгийн их өсөлттэй

  • B. 2009-2010 онд экспорт, импорт хамгийн их бууралттай

  • C. 2010-2011 онд экспорт, импорт хамгийн их өсөлттэй

  • D. 2010-2011 онд экспорт, импорт хамгийн их бууралттай

Оноо: 1

АНУ-ын хөдөө аж ахуйн худалдааны экспорт импортыг харьцуулсан график байна. Зөв хариуг олоорой.

  • A. 2012 он хүртэл экспорт тасралтгүй буурсан байна

  • B. 2008-2009 онд, 2014 онд экспорт буурсан байна

  • C. 2014 он хүртэл импорт тасралтгүй буурсан байна

  • D. 2003-2009 онд импорт буурсан байна

Оноо: 1

Эрдэнэ шишийн импортын хэмжээ ба цаашдын хандлагыг харуулсан зургийг ашиглан, зөв дүгнэлтийг олж дугуйлаарай.

  • A. Мексик улс цаашдаа эрдэнэ шишийн импортоор тэргүүлэх хандлагатай

  • B. БНХАУ цаашдаа эрдэнэ шишийн импортоор тэргүүлэх хандлагатай

  • C. Өмнөд Солонгос улс цаашдаа эрдэнэ шишийн импортоор тэргүүлэх хандлагатай

  • D. Япон улс цаашдаа эрдэнэ шишийн импортоор тэргүүлэх хандлагатай

Оноо: 1

БНХАУ-ын усны хомсдлын хэмжээг харуулсан зургийг ашиглан, зөв дүгнэсэн хариуг олоорой.

  • A. Баруун болон өмнөд мужуудад усны хомсдол их байгаа нь аж үйлдвэрийн төв хотууд их байдагтай холбоотой

  • B. Зүүн болон Зүүн хойд нутгаар усны хомсдол их байгаа нь аж үйлдвэрийн төв хотууд их байдагтай холбоотой

  • C. Өмнөд нутгаар усны хомсдол бага байгаа нь хүн ам их суурьшсантай холбоотой

  • D. Хойд нутгаар усны хомсдол бага байгаа нь хүн ам их суурьшсантай холбоотой

Оноо: 1

Туйлын мөсний талбайн өөрчлөлтийг харуулсан зургаас ажиглан, зөв хариуг сонгоорой.

  • A. Хойд ба өмнөд туйлын мөсний эзлэх талбайн хэмжээ буурчээ

  • B. Хойд ба өмнөд туйлын мөсний эзлэх талбайн хэмжээ ихэсчээ

  • C. Хойд туйлын мөсний эзлэх талбайн хэмжээ буурч, өмнөд туйлынх ихэсчээ

  • D. Өмнөд туйлын мөсний эзлэх талбайн хэмжээ буурч, хойд туйлынх ихэсчээ

Оноо: 1

Хүчлийн борооны тархалтыг харуулжээ.

  • A. Хүчлийн борооны тархалт нь тропикийн чийглэг ойн тархалттай давхцаж байна

  • B. Хүчлийн борооны тархалт нь цөлийн тархалттай давхцаж байна

  • C. Хүчлийн борооны тархалт нь аж үйлдвэрийн төвүүдтэй давхцаж байна

  • D. Хүчлийн борооны тархалт нь цагаан будааны тариалах нутагтай давхцаж байна

Оноо: 1

Зүүн Өмнөд Азийн орнуудын ундны усны хомсдолд өртөж буй нутгуудыг харуулжээ. Зургийг ажиглан ундны усны хомсдолд нөлөөлөх хүчин зүйлийг олоорой.

  • A. Хүн амын соёлын ялгаанаас

  • B. Ургамлын тархалтын онцлогоос

  • C. Цагаан будааны тариалан буурсанаас

  • D. Далайн усны түвшин нэмэгдсэнээс

Оноо: 1

Австралийн ой хээрийн түймрийн талбайг харуулсан зургаас ажиглан, зөв дүгнэлтийг олоорой.

  • A. Гал түймэр зүүн өмнөд нутгаар их гарч буй нь хүн амын суурьшил энд их байдагтай холбоотой.

  • B. Гал түймэр баруун өмнөд нутгаар их гарч буй нь хүн амын суурьшил энд их байдагтай холбоотой.

  • C. Гал түймэр хойд нутгаар их гарч буй нь хүн амын суурьшил энд их байдагтай холбоотой.

  • D. Гал түймэр баруун нутгаар их гарч буй нь хүн амын суурьшил энд их байдагтай холбоотой.

Оноо: 1

Цахим хогны үйлдвэрлэлийг бүс нутгаар харуулсан байна. Зөв дүгнэлтийг олж дугуйлаарай.

  • A. Техник технологи өндөр хөгжсөн тул цахим хогийг Ази тивд илүү үйлдвэрлэж байна.

  • B. Мал аж ахуй өндөр хөгжсөн тул цахим хогийг Африк тивд илүү үйлдвэрлэж байна.

  • C. Техник технологи өндөр хөгжсөн тул цахим хогийг Далайн орнуудад илүү үйлдвэрлэж байна.

  • D. Машин техник өндөр хөгжсөн тул цахим хогийг Европт тивд хамгийн их үйлдвэрлэж байна.

Нийт: 16693