Аутсорсингоор тэргүүлэгч орнуудыг зурагт харуулжээ. Зөв дүгнэлтийг олоорой.
A. Зүүн өмнөд Азийн орнуудад аутсорсинг их хөгжсөн нь хүн ам олон ба хямд ажиллах хүчин их байдагтай холбоотой.
B. Баруун өмнөд Азийн орнуудад аутсорсинг их хөгжсөн нь хүн ам олон ба хямд ажиллах хүчин их байдагтай холбоотой.
C. Хойд өмнөд Азийн орнуудад аутсорсинг их хөгжсөн нь хүн ам олон ба хямд ажиллах хүчин их байдагтай холбоотой.
D. Төв Азийн орнуудад аутсорсинг их хөгжсөн нь хүн ам олон ба хямд ажиллах хүчин их байдагтай холбоотой.
1 хүнд ногдох экологийн мөрийг улс орнуудын хөгжлийн төвшнөөр хэрхэн ялгагдаж байгааг харуулжээ. Графикийг ашиглан, зөв дүгнэсэн хариуг олоорой.
A. Өндөр хөгжилтэй орнуудад 1 хүнд ногдох экологийн мөр их ба өсөх хандлагатай байна.
B. Өндөр хөгжилтэй орнуудад 1 хүнд ногдох экологийн мөр бага ба өсөх хандлагатай байна.
C. Өндөр хөгжилтэй орнуудад 1 хүнд ногдох экологийн мөр бага ба буурах хандлагатай байна.
D. Өндөр хөгжилтэй орнуудад 1 хүнд ногдох экологийн мөр их ба буурах хандлагатай байна.
Азийн зарим хотуудын агаарын бохирдлын хэмжээг харьцуулжээ. Энэтхэг Пакистан Бангладешт агаарын бохирдол их байгаагийн учир юу вэ?
A. Хүн амын тоо их
B. Үхрийн аж ахуй бага
C. Машины тоо цөөн
D. Усалгаатай тариалангийн талбай их
Зарим бүс нутгийн хотын хүн амын эзлэх хувь хэрхэн өөрчлөгдсөнийг харуулжээ. Зургийг ажиглан, зөв дүгнэсэн хариуг олоорой.
A. 1950-2000 онд хотын хүн ам хамгийн их нэмэгдсэн бүс нутаг нь Латин Америк байна
B. 1950-2000 онд хотын хүн ам хамгийн их нэмэгдсэн бүс нутаг нь Ази байна
C. 1950-2000 онд хотын хүн ам хамгийн их нэмэгдсэн бүс нутаг нь Африк байна
D. 2000-2030 онд хотын хүн ам хамгийн их нэмэгдэх бүс нутаг нь Латин Америк байна
Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх төлөвлөгөө гаргасан улсуудыг зурагт харуулжээ. Сэргээгдэх эрчим хүч хэрэглэх шаардлагыг зөв дүрсэлсэн хариуг олоорой.
A. Тогтвортой хөгжлийн зорилтод сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх тухай дурдаагүй
B. Эрчим хүч үйлдвэрлэх уламжлалт аргууд нь байгаль орчинд хор нөлөөтэй
C. Ирээдүйд сэргээгдэх эрчим хүчийг төдийлөн хөгжүүлэх эрмэлзэлгүй байна
D. Нүүрс, занараас эрчим хүч үйлдвэрлэх нь сэргээгдэх эрчим хүчний нэг хэлбэр мөн
Пакистан улсын 1 хүнд ногдох усны нөөц ба хүн амын тооны өсөлтийг харьцуулсан график байна. Графикийг ажиглан, зөв дүгнэсэн хариуг олоорой.
A. Пакистан улсын хүн ам өсөхийн хирээр усны нөөц багассан байна.
B. Пакистан улсын хүн ам буурахын хирээр усны нөөц багассан байна
C. Пакистан улсын хүн ам өсөхийн хирээр усны нөөц ихэссэн байна
D. Пакистан улсын хүн ам буурахын хирээр усны нөөц ихэссэн байна.
Бразил улсын мөнх ногоон ойн тархалтын хэмжээг үзүүлсэн график байна. Ойн талбайн өөрчлөлтийн чиг хандлагыг зөв дүгнэсэн хариуг олоорой.
A. Бразилийн ойн талбай буурсан байна
B. Бразилийн ойн талбай ихэссэн байна
C. Бразилийн ойн талбай тогтмолжсон байна
D. Бразилийн ойн талбай өөрчлөгдөөгүй
Норвегийн ойн тархалтын зураг харуулсан байна. Ойн талбайн өөрчлөлтийн чиг хандлагыг зөв дүгнэсэн хариуг олоорой.
A. Норвегийн ойн талбай буурсан байна
B. Норвегийн ойн талбай ихэссэн байна
C. Норвегийн ойн талбай тогтмолжсон байна
D. Норвегийн ойн талбай өөрчлөгдөөгүй
Хойд Мөсөн далай дахь нефть олборлолтын өөрчлөлтийг харуулсан график байна. Дүгнэлтээс зөв хариуг олоорой.
A. Хойд мөсөн далайн нефть олборлолт сүүлийн жилүүдэд ихэсч байна
B. Хойд мөсөн далайн нефть олборлолт сүүлийн жилүүдэд буурч байна
C. Хойд мөсөн далайн нефть олборлолт сүүлийн жилүүдэд тогтмол байна
D. Хойд мөсөн далайн нефть олборлолт сүүлийн жилүүдэд өөрчлөгдөхгүй байна
АНУ-ын нэгэн хотын хүн амын тоо болон хотын газар ашиглалтын өөрчлөлтийг харуулжээ. Зөв дүгнэлтийг олоорой.
A. Хүн ам өсч, хотын газар ашиглалтын хэмжээ ихэссэн байна
B. Хүн ам өсч, хотын газар ашиглалтын хэмжээ буурсан байна
C. Хүн ам буурч, хотын газар ашиглалтын хэмжээ ихэссэн байна.
D. Хүн ам буурч, хотын газар ашиглалтын хэмжээ буурсан байна
Дэлхийн 1 хүнд ногдох экологийн ул мөр дунджаар 2 га/хүн байдаг байна. Зарим улсуудын үзүүлэлтийг харуулсан графикийг ажиглан, зөв дүгнэсэн хариуг олоорой.
A. Азийн орнууд экологийн ул мөр их байна
B. Баруун Европ болон Хойд Америкийн орнуудын экологийн ул мөр их байна
C. Баруун Европ болон Хойд Америкийн орнуудын экологийн ул мөр бага байна
D. Латин Хойд Америкийн орнуудын экологийн ул мөр хамгийн их байна
Хүн амын нягтшилыг ямар аргаар зураглавал илүү тохирох вэ?
A. Ижил шугамын арга
B. Ареалын арга
C. Картограммын арга
D. Хөдөлгөөнт шугамын арга
Далайн аялалд чиглэлийн өнцгийг тодорхойлоход ямар тусгагтай зургийг сонгох нь тохиромжтой вэ?
A. Цилиндр
B. Азимут
C. Конус
D. Аль нь ч болно
Газарзүйн зураг бүрийн үндсэн бүрэлдэхүүнд хамаарахгүй агуулгыг сонгоно уу?
A. Зүг чиг, таних тэмдэг
B. Масштаб, зургийн нэр
C. Зургийн зохиогч, огноо
D. Зам, гүүр
1:100000 нь масштабын ямар төрөл вэ?
A. Тоон масштаб
B. Шугаман масштаб
C. Нэрлэсэн масштаб
D. Үсгэн масштаб
Торонтогоос Токио орох онгоцны нислэгийн замнал нь аль замаар явбал дөт байх вэ?
A. Хойд туйлын чиглэлээр муруй замаар
B. Экватороор дайрсан чиглэлээр
C. Азимут чиглэлийг тооцож шууд шулуун замаар
D. Өмнөд туйлыг дайрсан чиглэлээр
Гал түймрийн тархах хүрээг яаралтай нарийвчлан судлахын тулд цаг хугацааг хэмнэх оновчтой арга аль нь вэ?
A. Хээрийн судалгаа
B. ярилцлага, асуулга
C. Зайнаас тандах судлал
D. Телевиз, интернэтийн мэдээ
Газарзүйн мэдээллийн системийг өнөө цагт ямар салбарт хэрэглэж байна вэ?
A. Зам тээвэр, харилцаа холбоо
B. Судалгаа, байршил тодорхойлох
C. Аялал зугаалга, эмнэлэг-өвчний тархалт
D. Дээрх бүгд зөв
Юмс үзэгдлийн хоёр талт шинжийг харьцуулахад аль арга нь тохиромжтой вэ?
A. Тэмдгийн арга
B. Аалзны торон диаграмм
C. Цэгэн тархалтат график
D. Пиктограф
Нарны аймгийн гарагууд нарнаас алслагдах тутам гарагууд хоорондын зай нь хэрхэн өөрчлөгддөг вэ?
A. Хоорондын зай ижил
B. Хоорондын зай нь ихэснэ
C. Хоорондын зай нь ойртоно
D. Ямар нэгэн зүй тогтолгүй