Дараах гарагуудаас “Дэлхий төст” гарагт ХАМААРАХГҮЙ гарагийг сонгоно уу
A. Бархасбадь
B. Сугар
C. Ангараг
D. Буд
Дараах гарагуудын аль нь усан дээр тавихад хөвөхүйц бага нягттай вэ?
A. Дэлхий
B. Санчир
C. Буд
D. Бархасбадь
Дэлхий экватороороо цүлхгэр болоход ямар хүчин зүйл голлон нөлөөлсөн бэ?
A. Дэлхийн тэнхлэгээ эргэх хөдөлгөөн
B. Эндоген хүчин зүйлс
C. Экзоген хүчин зүйлс
D. Хүний хүчин зүйлс
Дэлхийн хэмжээг тооцох гэж оролдсон Грекийн эрдэмтэн Эратосфений хэмжилтийн зарчим ямар мэдлэг ойлголтод үндэслэсэн байсан бэ?
A. Нар дэлхийг тойрдог, тусгалын өнцөг өөрчлөгдөнө
B. Дэлхийн хэлбэр хавтгай, тусгалын өнцөг ялгаатай
C. Дэлхий бөмбөрцөг хэлбэртэй, нарны тусгалын өнцөг өөр өөрөөр тусна
D. Дэлхий шүхэр хэлбэртэй, тусгалын өнцөг дээд хагаст ялгаатай
Дэлхийн тэнхлэгээ эргэх хөдөлгөөнд аль нь ХАМААРАХГҮЙ вэ?
A. Хоногийн хэмнэл
B. Шугаман хурд
C. Өнцөг хурд
D. Улирал солигдох
Дэлхийн эргэлтийн тэнхлэг нь нарыг тойрох орбитын хавтгайдаа 700 хазгай өнцөг үүсгэдэг байсан бол тэнхлэгийн хазайлт хэдэн градус өнцөг байх байсан бэ?
A. 700
B. 23,50
C. 200
D. 900
Нар, сар, дэлхийн харилцан байрлал өөрчлөгддөгөөс сарны харагдах хэлбэр янз бүр байдаг. Тэргэл сар гарах үеийн байрлалыг олоорой
A. Сар-дэлхий-нар
B. Нар-сар-дэлхий
C. Дэлхий-нар-сар
D. Сар-дэлхий-сар
Галт уул дэлбэрэх, газар хөдлөлт зэрэг тектоникийн үйл явцад гол үүрэг гүйцэтгэдэг үе давхаргыг сонгоно уу.
A. Манти
B. Газрын давхарга
C. Астеносфер
D. Цөм
Хувирмал чулуулаг үүсэхэд нөлөөлөх гол хүчин зүйлүүд аль нь вэ?
A. Нар, салхи
B. Их даралт, өндөр температур
C. Урсгал ус, салхи
D. Хүндийн хүч, хур тунадас
Тунамал чулуулаг үүсэх үйл явцад аль нь ХАМААРАХГҮЙ вэ?
A. Зөөгдөх
B. Чулуужих
C. Талстжих
D. Хуримтлагдах
Гималайн нуруу ямар хавтангуудын ойртон нийлэх заагт үүссэн бэ?
A. Атлантын далайн ба Хойд Америкийн хавтангууд
B. Хойд Америкийн ба Евразийн хавтангууд
C. Африкийн ба Евразийн хавтангууд
D. Энэтхэг-Австралийн ба Евразийн хавтангууд
Дэлхийн томоохон уулс ямар гарал үүсэлтэй гэж үздэг вэ?
A. Зөрөгт уулс
B. Атираат уулс
C. Галт уулс
D. Хүнхэр уулс
Япон улсад газар хөдлөлт, чичирхийлэл байнга мэдрэгддэг нь газар хөдлөлтийн аль бүсэд оршиж байгаагийн илрэл вэ?
A. Газар дундын тэнгисийн бүс
B. Далайн гол нуруудын бүс
C. Номхон далайн галт цагаригийн бүс
D. Эх газруудын төвийн хагарлын бүс
Дэлхийн томоохон, хүчтэй дэлбэрэлт болсон галт уулуудын ихэнх нь ямар хэв шинжийн галт уулууд байдаг вэ?
A. Бамбайн төрлийн галт уулс
B. Бөмбөгөр маягийн галт уулс
C. Унтарсан галт уулс
D. Давхраат галт уулс
Химийн өгөршил уур амьсгалын ямар нөхцөлд эрчимтэй явагдах вэ?
A. Хүйтэн хуурай уур амьсгал
B. Чийглэг, дулаан уур амьсгал
C. Эх газрын эрс тэс уур амьсгал
D. Хуурай, халуун уур амьсгал
Агаар мандлын үе давхаргуудаас дээшлэх тусам температур нь нэмэгддэг үе давхаргуудыг сонгоно уу.
A. Тропосфер, стратосфер
B. Тропосфер, мезосфер
C. Стратосфер, термосфер
D. Мезосфер, стратосфер
Нарнаас ирж буй цацраг 100% шулуун цацраг болж гадаргад тусдаг байсан бол уур амьсгал одоогийн төлөвөөс ямар ялгаатай байх байсан бэ?
A. Илүү хүйтэн
B. Илүү дулаан
C. Ижилхэн
D. Агаар мандал үүсэхгүй
Шинэхэн цас орсны дараа нүд гялбан, зарим хүмүүс бараан шил зүүдэг нь цацрагийн ямар шинжтэй холбоотой вэ?
A. Ойсон цацраг
B. Сарнисан цацраг
C. Шулуун цацраг
D. Нийлмэл цацраг
Нарны гэрэл дэлхийн гадаргад жигд шулуунаар тусдаг боловч газар нутгууд дулаан, хүйтнээрээ ялгаатай уур амьсгалын бүслүүр үүссэн байдгийн үндсэн шалтгааныг сонгоно уу.
A. Ургамлын төрөл зүйл ялгаатайгаас
B. Дэлхий бөмбөрцөг хэлбэртэйгээс
C. Үүлшилт харилцан адилгүйгээс
D. Гадаргын ойлгох чадвар ялгаатайгаас
Пассат салхи үүсэх үндсэн шалтгааныг сонгоно уу.
A. Мэлхийн ба матрын замаас экватор руу чиглэх агаарын урсгал
B. Туйлын их даралтын бүсээс сэрүүн өргөрөг рүү урсах агаарын урсгал
C. Мэлхийн ба матрын замаас сэрүүн өргөрөг рүү чиглэх агаарын урсгал
D. Нам өргөрөгт орших агаарын хуйлраа урсгал