Алжир, Мали, Мавритан зэрэг улсуудын хоорондох хилийн ихэнх хэсэг ямар шинж чанартай байдаг вэ?
A. Уулзүйн хил
B. Геометрийн хил
C. Далайн хил
D. Усан хил
Дараах улсуудаас бүгд найрамдах засаглалтай орнуудыг сонгоно уу
A. Япон, Англи, Бутан
B. Дани, Англи, ОХУ
C. Канад, Монгол, Украйн
D. Япон, Англи, БНХАУ
Колоничлолын оргил үе болох 1900-аад оны үед эзэмшиж буй газар нутаг, хүн амын хэмжээгээр тэргүүлж байсан Европын орнууд аль нь вэ?
A. Испани, Португали, Герман
B. Англи, Бельги, Голланд
C. Итали, Герман, Франц
D. Испани, Португали, Англи
Дэлхийн улс орнуудын хөгжлийн ялгаагаар нь “Хойд” ба “Өмнөд” гэж зааглан хуваасан шугам хаагуур ӨНГӨРДӨГГҮЙ болохыг тодорхойлно уу
A. АНУ-Мексикийн хилээр
B. Монгол-БНХАУ-ын хилээр
C. Газар дундын тэнгисээр
D. Австралийн баруун ба хойд талаар
Хөгжингүй улс орны онцлогийг илэрхийлж ЧАДАХГҮЙ шинжийг тодорхойлно уу
A. Аж үйлдвэр өндөр хөгжсөн
B. Аж ахуйн олон салбартай
C. Зах зээл дээр өрсөлдөөн хүчтэй явагддаг
D. Тээврийн төрөл цөөн
Улс орны хүний хөгжлийн индексийг дээшлүүлэхэд дараах ажлуудын аль нь эерэг нөлөө үзүүлж ЧАДАХГҮЙ вэ?
A. Ажлын байр нэмэгдүүлэх
B. Эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах
C. Боловсролд зарцуулах төсвийг багасгах
D. Охид боловсрол эзэмшихийг хязгаарлах
Хөгжингүй орнуудын онцлогт дараах хэв шинжүүдээс аль хамаарахгүй вэ?
A. Аж ахуйн олон салбартай
B. Зах зээл дээр өрсөлдөөн хүчтэй явагддаг
C. Аж үйлдвэрт нь боловсруулах үйлдвэр түлхүү хөгжсөн
D. Аж үйлдвэрт олборлох үйлдвэрлэл давуу хөгжсөн
“Хүн амын өсөлтийн график “J” хэлбэрээр дүрслэгддэг” гэсэн тодорхойлолтоос өсөлтийн үйл явц ямар байгаа гэсэн дүгнэлт хийж болох вэ?
A. Хүн амын тоо нь бууралт, өсөлттэй хэлбэлзэж байсан
B. Хүн амын өсөлт эрс хурдацтай өсөх болсон
C. Хүн амын тоо буурч байсан
D. Хүн амын тоо тогтмол, өсөлт зогсонги болсон
Сахараас урагших Африкийн хүн амын дунд ХДХВ-ийн халдвар их тархсан нь ямар МУУ үр дагаврыг шууд авчирч байна вэ?
A. Хүн амын дундаж наслалт буурах
B. Байгалийн нөөц баялгийн хомсдол
C. Цөлжилт нэмэгдэх
D. Уур амьсгалын дулаарлыг эрчимжүүлэх
Дэлхийн ихэнх улс орнуудыг авч үзвэл нэг хүнд ногдох ДНБ ба нялхсын эндэгдлийн түвшин ямар хамааралтай байдаг вэ?
A. Урвуу хамааралтай
B. Шууд хамааралтай
C. Хамааралгүй
D. Тодорхойгүй
2050 он гэхэд хүн амын тоогоор тэргүүлэгч 10 улсын жагсаалтад ямар улс нэмэгдэж орох төлөвтэй байгаа вэ?
A. Ардчилсан Конго
B. ОХУ
C. Япон
D. Бразил
Чи ямар хэл сурвал хамгийн олон хүнтэй ярьж чадах вэ?
A. Англи
B. Монгол
C. Хятад
D. Солонгос
Өнөөдөр манай оронд голдуу хөдөө орон нутгаас хот суурин газрыг чиглэсэн _____________шилжилт хөдөлгөөн маш их байна. Цэгийн оронд тохирох үгийг сонгоно уу.
A. Цагаачлалын
B. Албадлагын
C. Гадаад
D. Дотоод
Дараах шинжүүдийн аль нь хотжилтын үзэгдлийг илэрхийлж ЧАДАХГҮЙ вэ?
A. Хотын машины тоо нэмэгдэх
B. Хот суурин газрын амьдралын хэв маяг өргөн тархах
C. Хотод амьдрах хүн амын тоо ихсэх
D. Улс орны амьдралд хотын үүрэг нэмэгдэх
Орчин үед хотжилтын хэлбэр нь агломераци болон мегалополис болон хувирч байна. Агломераци нь хотын бөөгнөрөл бөгөөд энэ нь нийлж мегалополис /том+хот гэсэн утгатай, уудам талбайг хамарсан, эдийн засгийн чадамж ихтэй “хотожсон бүс”/-ыг үүсгэнэ. Хамгийн олон хүн /60 сая гаруй/ амьдарч буй мегалополис аль нь вэ?
A. Токо-Хама (Токио-Осака)
B. Босваш (Бостон-Вашингтон)
C. Чипитс (Чикаго-Питсбург)
D. Сансан (Сан Франциско-Сан Диего
Хойд Америкийн аж үйлдвэрийн төвүүдийг сонгоно уу.
A. Ванкувер, Сантьяго, Сан-Франциско, Сан Диего
B. Лима, Лос-Анжелес, Гавана, Каракас
C. Кейптаун, Англи-Америкийн үйлдвэрийн зүүн хойд бүс
D. Денвер, Лос-Анжелес, Сан Франциско, Сиэтл
Азийн аж үйлдвэрийн төвүүдийг сонгоно уу.
A. Токио, Шанхай, Солонгос, Дурбан
B. Лима, Лос-Анжелос, Гавана, Каракас
C. Мумбай, Токио, Шанхай, Гуанжоу, Манила
D. Денвер, Лос-Анжелос, Сан Франциско, Сиэтл
Эрчим хүчний эх үүсвэрүүдээс сэргээгдэх эх үүсвэрийг тодорхойлно уу
A. Газрын тос
B. Нүүрс
C. Цөмийн эрчим хүч
D. Салхины эрчим хүч
Газрын тос экспортлогч ОПЕК-ийн орнуудаас олборлолтоороо тэргүүлэгч орныг тодорхойлоорой
A. Кувейт
B. Венесуэл
C. Саудын Араб
D. АНЭУ
Өнөө үед газрын тосыг аль чиглэлийн замаар бага тээвэрлэж байгааг тодорхойлно уу
A. Персийн булангаас Япон, Баруун Европ, АНУ руу
B. Торгоны замаар Төв Ази, Европ руу
C. Баруун Сибирээс Европ руу
D. Карибын тэнгисээс АНУ руу