Панамын суваг нь аль далай тэнгисийг холбосон суваг болохыг тодорхойлоорой
A. Энэтхэгийн далай-Газар дундын тэнгис
B. Балтийн тэнгис-Умард тэнгис
C. Атлантын далай-Номхон далай
D. Атлантын далай-Энэтхэгийн далай
Газрын тосыг тээвэрлэхэд доорхи тээврийн төрлүүдээс алийг ашиглах нь хямд төсөр байх вэ?
A. Авто тээвэр
B. Далайн тээвэр
C. Ердийн хөсөг
D. Агаарын тээвэр
Тээврийн салбарын чадамжийг тооцоход дараах үзүүлэлтүүдийн аль нь хамгийн БАГА нөлөө үзүүлэхүйц байх вэ?
A. Хөдөлгөөнт чанар
B. Дамжуулан өнгөрүүлэх чадавхи
C. Багтаамж, хүчин чадал
D. Байршил
Монгол улсын экспортын ихэнх бүтээгдэхүүнүүд нь үйлдвэрлэлийн аль хэв шинжид хамрагддаг болохыг тодорхойлоорой
A. Анхдагч
B. Хоёрдогч
C. Гуравдагч
D. Дөрөвдөгч
Манай улсын 2019 оны импортын байдлаар дараах бүтээгдэхүүнүүдээс их хувийг эзэлдэг төрлийг олоорой
A. Хувцас
B. Бензин, дизель түлш
C. Компьютер
D. Хүнс жимс
Усан цахилгаан станц байгуулснаар байгаль орчинд үзүүлэх СӨРӨГ нөлөө юу байж болох вэ?
A. Нүүрс түлж, агаар бохирдуулна
B. Дэлхийн дулаарлыг багасгахад нөлөөлнө
C. Голын усанд далан барьснаар голын экосистем өөрчлөгднө
D. Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэнэ
Усан цахилгаан станц байгуулснаар тухайн байгаль орчин болон амьдрах орчинд гарч болзошгүй дараах өөрчлөлтүүдийн аль нь хамгийн БАГА илрэх боломжтой вэ?
A. Үйлдвэрлэлийн хэмжээ өсч, хүн амын тоо нэмэгдэнэ
B. Гантай жилд усны түвшин багасч, аж ахуйд хохирол учруулна
C. Далангийн усны дүүргэлт нь эргийн ойролцоо хөрсний гулсалт үүсгэнэ
D. Озоны үе давхарга нимгэрэх, хэт ягаан туяанд хордоно
Агаарын бохирдлын сөрөг үр дагавар аль нь вэ?
A. Хөрсөн дэх химийн хорт бодис ихэснэ
B. Усны чанар муудна.
C. Хүчлийн бороо орно
D. Гол горхи ширгэнэ
Дэлхийн уур амьсгал дулаарч, туйлын цас мөс цэвдэг гэсэж хайлах, хур тунадас багасах, цөлжилт үүсэх нөхцөлийн гол шалтгаан нь юу вэ?
A. Агаарын бохирдол, хүлэмжийн хийн агууламж өсөх
B. Хөрсний бохирдол, химийн хорт бодис ихсэх
C. Усны бохирдол, усны хомсдол
D. Дээрх бүгд орно
Далайн усны гадаргын 1/3 нь газрын тосоор бүрхэгдсэн болохыг сансрын зургаас судлан тогтоожээ. Ингэснээр гарч болох дараах үр дагаваруудаас “шууд бус” байдлаар аль нь илрэх вэ?
A. Ууршилтыг бууруулна
B. Агаар, усны солилцоог багасгана
C. Планктонуудыг устах аюулд хүргэнэ
D. Цутгал голуудын усны шинж өөрчлөгдөх
Усны бохирдол гэсэн ойлголтод ХАМААРАХГҮЙ ухагдахууныг тодорхойлоорой
A. Төлөв өөрчлөгдөх-хөлдөх, уурших
B. Эвгүй үнэр, амт өөрчлөгдөх
C. Өнгө өөрчлөгдөх
D. Усны чанар муудах
Дэлхийн дулаарлын үр дагавраас болж хуурайшиж байгаа газар аль нь вэ?
A. Хойд Америкийн баруун эрэг
B. Төв ба Дундад Ази
C. Өмнөд Америкийн баруун эрэг
D. Австрали
Дэлхийн дулаарлын үр дагавар газар нутгуудад хэрхэн нөлөөлж байна вэ?
A. Далайн усны түвшин буурч байна
B. Газар нутгууд хүйтэрч байна
C. Ихэнх газруудад хур тунадасны хэмжээ нэмэгдэж байна
D. Зарим газар хуурайшиж, зарим газар чийглэг болж байна
Хотын инверс ямар улиралд хамгийн их ажиглагддаг вэ?
A. Хавар
B. Зун
C. Намар
D. Өвөл
Хүлэмжийн хийг бууруулахад хувь нэмэр оруулах хүний үйлдлийг сонгоно уу
A. Цахилгаан барааг байнга хэрэглэх
B. Гэр бүлийн гишүүн бүр тусдаа машинаа хэрэглэх
C. Дугуй унах, явган явах
D. Нүүрс, мод түлж халаалтаа шийдэх
Хүлэмжийн хийн төрөлд аль хий хамаарахгүй вэ?
A. Хүчилтөрөгч
B. Нүүрсхүчлийн хий
C. Метан
D. Азотын исэл
Дараах орнуудаас 1 жилд ялгаруулах нүүрсхүчлийн хийн ялгаруулалтаар бага орныг сонгоно уу.
A. БНХАУ
B. АНУ
C. ОХУ
D. Исланд
Танзани, Уганда, Кени, Египет, Эритрей, Этиоп зэрэг улсуудын хооронд үүсдэг усны маргаан нь ямар нэртэй голыг ашиглах, эзэмших асуудлаас үүссэн байдаг вэ?
A. Амазон
B. Нил
C. Нигер
D. Сенегал
Монгол оронд үүсч буй хөрсний доройтолд гол нөлөөлж буй хүчин зүйлүүдийг олоорой
A. Салхи ба усны эрози, үер
B. Их талбайг газар тариалан болгосон
C. Хүнс тэжээл ба түлшний хэрэглээ, ой огтлох
D. Бэлчээрийн даац хэтрэх, уул уурхай, цөлжилт
Сэргээгдэх эрчим хүчний төрөл ХАМААРАХГҮЙ эрчим хүчний эх үүсвэрийг сонгоно уу
A. Нарны эрчим хүч
B. Салхин сэнс
C. Нүүрс
D. Газрын гүний дулаан