Манай оронд сэргээгдэх эрчим хүчний ямар төрлийн нөөцүүд ашиглах боломжтой байдаг вэ?
A. Нар, салхины
B. Далайн татралт, түрэлтийн
C. Далайн давалгааны
D. Газрын гүний дулаан
Хүний “экологийн мөр”-ийг ямар үзүүлэлтээр тооцдог вэ?
A. Үржил шимтэй газар
B. Хот суурин зам, барилга барьсан газар
C. Ялгаруулсан нүүрсхүчлийн хийг шингээх ой
D. Дээрх бүгд орно
Өндөр хөгжилтэй орнуудад экологийн мөр их байгаа шалтгааныг хэрхэн тайлбарлаж болох вэ?
A. ДНБ өндөр, тэр хэрээр их хэрэглэдэг учраас
B. Байгалийн нөөц баялаг ихтэй учраас
C. Байгалийг хайрлах, хамгаалахад их хөрөнгө зарцуулдаг учраас
D. Олон газар оронд аялж очих боломжтой учраас
Аутсорсинг төрлийн ажил хайж буй хүмүүст ямар шаардлага хамгийн сүүлд тавигдах вэ?
A. Шинэчлэл, өөрчлөлтийг мэдрэх зохицох чадвар
B. Шашин шүтлэг, угсаа гарал, амьдарч буй гэр орон
C. Хэлний мэдлэг, дуудлага
D. Соёлын ялгааг ойлгох хүндэтгэх
Хотжилтоос үүсэх төвлөрлийг сааруулахад дараах шийдвэрүүдийн аль нь эерэгээр нөлөөлж ЧАДАХГҮЙ вэ?
A. Дагуул хот суурин байгуулах
B. Эрчим хүчийг хоргүй технологиор үйлдвэрлэх
C. Хотын иргэдэд давуу нөхцөл боломж амлах
D. Хотын газар ашиглалтын татварыг нэмэгдүүлэх
Хувь хүний дараах үйлдлүүдээс хог хаягдлыг багасгахад хувь нэмэр оруулах үйлдлийг тодорхойлоорой
A. Нэг удаагийн савлагаатай бүтээгдэхүүнийг байнга хэрэглэх
B. Шинэ загварын хувцас, бүтээгдэхүүнийг цаг тухайд нь авч хэрэглэх
C. Байгаа эд зүйлээ ариг гамгүй хэрэглэх, хаях
D. Хуучин эд зүйлээ засаж дахин ашиглах
Манай орон нүүдлийн соёл уламжлалаа дэлхийд таниулан аялал жуулчлалын орлогоо нэмэгдүүлэхийн тулд малчид хэрхэн оролцох боломжтой вэ?
A. Цахилгаан бараа, интернетийг цаг тухайд нь хэрэглэж байх
B. Уламжлалт арга ухаан, ахуй соёлоо хадгалах, тур операторуудтай хамтран шийдвэр гаргах
C. Цаг хугацааг хэмнэхийн тулд тээврийн моторт хэрэгслүүдийг ахуй амьдралдаа түлхүү хэрэглэх
D. Жуулчдыг татах орчин үеийн хот, суурин байгуулах
Цөл үүсэх нөхцлийг дараах тохиолдлуудын аль нь БҮРДҮҮЛЭХГҮЙ вэ?
A. Далайн хүйтэн урсгал
B. Далайн дулаан урсгал
C. Эх газрын төв байршил
D. Хэт хүйтэн уур амьсгал
Давсны өгөршил хэрхэн үүсэх вэ?
A. Давс салхиар зөөгдөхөд
B. Чулуулгийн ан цаваар давсан талстууд үүсэж, урвалд ороход
C. Давсан хуримтлал нэг газарт бөөгнөрөх
D. Давснууд газрын гадаргад ил гарах
“Хөнгөн цагааны бүс” гэж нэрлэгдэх ордын бүс нь Латин Америкийн ямар орнуудын нутгийг хамарсан байдаг вэ?
A. Бразил, Суринам, Гайана, Ямайка
B. Бразил, АНУ, Перу
C. АНУ, Канад, Мексик,
D. Канад, Мексик, Ямайка
Усны тогтвортой ашиглалт гэсэн ойлголтод аль нь нийцэх вэ?
A. Хэрэглээний усны хэмжээг тогтвортой байлгах
B. Байгалийн жамаар хур тунадасаар нөхөгдөх хэмжээтэй тэнцэх цэнгэг усыг ашиглах
C. Давсжсан усыг цэнгэгжүүлэн хэрэгцээгээ хангах
D. Голын усны орлогыг тогтмол нэмэгдүүлэх өөр усны эх үүсвэрийг хайх
Усжуулалтад хэрэглэж буй бүх усны хэдэн хувь нь ургамалд тэжээл болдог вэ?
A. 10%
B. 20%
C. 30%
D. 40%
Гол мөрний сав газрын усны нөөцийн менежментийг сайжруулахад дараах ажлуудаас аль нь эерэг үр дүнг ҮЗҮҮЛЭХГҮЙ байж болох вэ?
A. Усны нөөцийн хяналт шинжилгээ хийх
B. Сав газрын иргэдэд усны боловсрол олгох
C. Уул уурхайн зориулалтаар усыг ашиглаад хаях
D. Усан хангамжийн барилга байгууламж барих
Голын татам дахь намгийг хатаан барилга, байшин барих нь ямар эрсдэлийг авчирч болох вэ?
A. Өвлийн цагт халиа тошин үүсч, ус гарч ирэх
B. Барилгын доорх цэвдэг гэсэх, суулт өгөх
C. Үерт автах
D. Дээрх бүгд зөв
Бэлчээрийг зохицуулалттай ашиглах аргад НИЙЦЭХГҮЙ аргыг сонгоно уу
A. Нүүдэл бага хийж, бэлчээрээ өмчлөн нэг төрлийн мал өсгөх
B. Сэлгэх болон өнжөөх
C. Нормчилж хуваарилан бэлчээрлүүлэх
D. Улирлын хуваарьтай бэлчээрлүүлэх
Газарзүйн зургийг уншиж хэрэглэхэд зайлшгүй шаардлагатай суурь болдог үндсэн хэсгүүдийг тодорхойлно уу
A. Зүг чиг, газарзүйн солбицол, зохиогчийн нэр, таних тэмдэг
B. Зүг чиг, газарзүйн солбицол, зохиогчийн нэр, масштаб
C. Зүг чиг, газарзүйн солбицол, таних тэмдэг, зохиогчийн нэр, зургийн нэр
D. Зүг чиг, газарзүйн солбицол, таних тэмдэг, зургийн нэр, масштаб
Луужингийн зүү 12 цагийн чиглэлээс эхлэн цагийн зүүний дагуу эргэхэд ямар зүгийг заах вэ?
A. Зүүн, хойд, өмнөд, баруун
B. Өмнөд, баруун, хойд, зүүн
C. Хойд, зүүн, өмнөд, баруун
D. Хойд, өмнөд, зүүн, баруун
Тухайн орон нутагт бусад аймгаас шилжин ирсэн болон шилжин явсан хүний тоог ямар аргаар зураглавал оновчтой байх вэ?
A. Хөдөлгөөнт шугамын арга
B. Цэгийн арга
C. Ижил шугамын арга
D. Картограммын арга
Газарзүйн солбицол тодорхойлох мэдлэгээ ашиглан С цэгийн байршлыг тодорхойлно уу?
A. ХӨ 40, БУ 40
B. ӨӨ 40, БУ 40
C. ӨӨ 40, ЗУ 40
D. ХӨ 40, ЗУ 40
Зурагт тэмдэглэгдсэн цэгүүдийн байршлыг ажиглан аль цэгийг дайрсан өргөргийн дагуу дэлхийг тойроход хамгийн дөт зам туулахыг тодорхойлно уу вэ?
A. A цэг
B. B цэг
C. C цэг
D. D цэг