• Үнэлгээний зорилт
  • Мэдлэг ойлголт
    ()
  • Чадвар
    ()
  • Хэрэглээ
    ()
  • Даалгаврын хэлбэр
  • Сонгох
    (0)
  • Задгай
    (0)
Оноо: 1

Европын орнуудын цагийн бүсийг харуулсан зургийг ажиглан ижил цагийн бүсэд оршдог бүлэг орнуудыг сонгоно уу?

  • A. Их Британи, Герман, Латви, Финлянд

  • B. Латви, Литва, Эстон, Финлянд

  • C. Итали, Испани, Португали, Франц

  • D. Их Британи, Франц, Герман, Нидерланд

Оноо: 1

Доорх зургийг ажиглаад, ТОХИРОХГҮЙ дүгнэлтийг сонгоно уу.

  • A. Эдгээр хотуудад өөр өөр цаг болж байна

  • B. Эдгээр хотуудын цагийг баруунаас зүүн тийш нь орших байрлалаар нь дараалуулан байрлуулжээ

  • C. Энэ зураг нь дэлхийн тэнхлэгээ эргэх хөдөлгөөний үр дүнг илэрхийлсэн байна

  • D. Энэ зурагт болж буй цагийн дарааллаар нь эрэмбэлсэн байна

Оноо: 1

Нарны аймагт одон орны нэгж (о.о.н), галактикийн дотор гэрлийн жил (г.ж), амьдрал дээр км гэх мэт нэгжүүдийг ашигладаг. Эдгээр нэгжүүдийг ихээс бага руу нь эрэмбэлнэ үү.

  • A. Км, о.о.н, гэрлийн жил

  • B. Км, гэрлийн жил, о.о.н

  • C. Гэрлийн жил, о.о.н, км

  • D. Гэрлийн жил, км, о.о.н

Оноо: 1

Сарны харагдах байдал нь нар, сар, дэлхийн харилцан байрлалаас хамаардаг. Зургийг ажиглан сарны харагдах хэлбэрийг зөв дарааллуулсан хувилбарыг сонгоно уу.

  • A. 1, 6, 2, 5, 4, 3

  • B. 1, 2, 3, 4, 5, 6

  • C. 6, 5, 3, 4, 2, 1

  • D. 1, 4, 2, 6, 5, 3

Оноо: 1

Дэлхий тэнхлэгээ эргэдгээс болж төвөөс зугатах хүч экватор дээр хамгийн их, туйл дээр хамгийн бага байдаг. Энэ нь дэлхийн хэлбэрт хэрхэн нөлөөлөх вэ?

  • A. Дэлхий хатуу биет учир хэлбэрт нөлөөлөхгүй

  • B. Дэлхий экватороороо цүлхгэр болно

  • C. Дэлхий туйлаараа цүлхгэр болно

  • D. Дэлхий бөмбөрцөг хэлбэртэй байна

Оноо: 1

Зургийг ажиглан хэдэн баллын газар хөдлөлт болсныг үнэлнэ үү. Зөв хариуг сонгоорой

  • A. 1 балл

  • B. 4 балл

  • C. 7 балл

  • D. 10 балл

Оноо: 1

Газар хөдлөлтийн үед ямар үйлдэл нь таныг эрсдэлд оруулах вэ?

  • A. Цонхоор харах, цахилгаан шатаар явах, гүүрэн доогуур орох

  • B. Таазны гэрэл зэрэг унах зүйлсээс холдох

  • C. Хана, булан, даацын багана зэрэг аюулгүй газар хоргодох, ширээн доогуур орох

  • D. Гадаа байсан үед байшин, барилга, мод, гэрэл болон цахилгааны шонгоос холдох

Оноо: 1

Зурагт үзүүлсэн U хэлбэртэй хөндий нь газрын гадаргыг өөрчлөгч ямар хүчин зүйлийн нөлөөгөөр үүсдэг вэ?

  • A. Урсгал усны үйл ажиллагаа

  • B. Мөсөн голын үйл ажиллагаа

  • C. Салхины үйл ажиллагаа

  • D. Хүйтний өгөршлийн нөлөө

Оноо: 1

Галт уулын дэлбэрэлтээс үүсэх үнс нь ямар ач холбогдолтой вэ?

  • A. Гоо сайхны бүтээгдэхүүн, бордоо, арьсны эмчилгээний түүхий эд болно

  • B. Агаарт нүүрсхүчлийн хийг нэмэгдүүлж, тухайн орон нутгийн болон бүс нутаг, дэлхийн уур амьсгалын дулааралд хувь нэмэр оруулна

  • C. Магмын урсгалд биомасс, хот суурин сүйрнэ

  • D. Хүчиллэг тунадас орно, тархана

Оноо: 1

Дэлхийн уур амьсгалын дулаарлын шалтгаан болж буй “хүлэмжийн хий”-н нөлөөг хэрхэн үнэн зөв тайлбарласан байна вэ?

  • A. Ногооны хүлэмжид үүсдэг хий нь их дулаан ялгаруулдаг учраас

  • B. Хүлэмжийн бүрхүүл шил, гадарга нь дэлхийн агаар мандалтай адилхан

  • C. Хүлэмжийн хий гэгдэх хийнүүд нь дулааныг ялгаруулдаг учраас

  • D. Хүлэмжийн хий гэгдэх хийнүүд нь дулааныг гадагшлуулахгүй, өөртөө шингээдэг

Оноо: 1

Гурилын хадгалах горимд “чийглэг 75%-аас ихгүй нөхцөлд хадгална” гэсэн байв. Тасалгааны температур 20 хэм (чийгийн багтаамж 17.3г/см3), харьцангуй чийг 70% байлаа. Ямар нөхцөлд гурилын хадгалах горим тохиромжтой байх вэ?

  • A. Температур халж, 25 хэмд хүрэх үед

  • B. Температур буурч, 10 хэм болох үед

  • C. Гадаа бороошиж, харьцангуй чийг нэмэгдэх үед

  • D. Цай буцалж уур их гарах үед

Оноо: 1

Ойролцоо өргөрөгт оршдог Улаанбаатар, Парис хотуудын уур амьсгалын графикийг ажиглан сурагч Алимаа дараах дүгнэлтүүдийг хийжээ. Аль нь АЛДААТАЙ болохыг олоорой.

  • A. 7 сараас бусад саруудад Улаанбаатар хотод унах хур тунадасны хэмжээ нь Парис хотынхоос бага байна

  • B. 2 хотын дулаан сарууд ижилхэн зуны улиралд байгаа учраас эдгээр хотууд дэлхийн хойд хагаст оршдог юм байна

  • C. Эдгээр хотууд ойролцоо өргөрөгт оршдог нь ойролцоо байрлалтай оршдгийг илтгэж байна. Энэ нь уур амьсгалын диаграмм төстэй зурагдаж байгаагаар баталлагдаж байна

  • D. Парис хотын температурын хэлбэлзэл нь Улаанбаатар хотынхоос бага байна

Оноо: 1

Сурагч Б нь ус ба хуурай газрын харилцан адилгүй халж хөрөх байдлыг туршин “Ус нь удаан халж, удаан хөрдөг. Харин хуурай газар (шороо) нь хурдан халж хурдан хөрдөг” гэсэн дүгнэлтийг хийжээ. Энэхүү дүгнэлтээс байгаль дээрх ямар үзэгдлийн учир шалтгааныг дүгнэн тайлбарлаж болох вэ?

  • A. Дэлхийн хойд хагаст өвлийн улирал болж байхад өмнөд хагаст зуны улирал болж байна

  • B. Нуур ба эрэг орчимд хоногийн хугацаанд ажиглагддаг бриз салхи, эх газар ба далайн хооронд улирлаар чиглэлээ өөрчилдөг муссон салхи үүсэх нөхцөл болно

  • C. Дэлхийн хойд хагас арай дулаан, өмнөд хагас арай сэрүүн байдаг

  • D. Далайн түвшин нэмэгдвэл дэлхийн дулаарал удааширна

Оноо: 1

Антарктид орчим (ӨӨ710 ) шөнийн турш нар жаргахгүй тэнгэрийн хаяагаар үзэгдэж байх энэ үед Хойд туйлд (900) үдийн нарны өндөр хэд байх вэ?

  • A. 0 градус

  • B. 30 градус

  • C. 71 градус

  • D. 90 градус

Оноо: 1

Зургийг ажиглан үдийн нарны тусгалын өнцөг хэддүгээр өргөрөгт эгц тусч, хаана ямар улирал болж байгааг дүгнэн тодорхойлно уу.

  • A. Экватор дээр эгц тусч, хавар намар болж байна

  • B. Өмнөд туйл дээр эгц тусч, хойд хагаст өвөл болж байна

  • C. Матрын зам дээр эгц тусч, өмнөд хагаст зун болж байна

  • D. Мэлхийн зам дээр эгц тусч, хойд хагаст зун болж байна

Оноо: 1

Голын 5500 м өндрөөс эх авч урсаад 2000 м өндөрт орших нуурт цутгажээ. Голын урт 350 км бол унал ба хэвгийг ол

  • A. Унал-7500м, хэвгий 20,5 м/км

  • B. Унал-3500 м, хэвгий 10 м/км

  • C. Унал- 3500 м, хэвгий 0,1 м/км

  • D.  Унал-7500м, хэвгий 10,5 м/км

Оноо: 1

Усан цахилгаан станц барихаар төлөвлөж буй инженер дараах голуудын алийг сонговол үр ашигтай байх вэ?

  • A. А гол-талын гол, ус ихтэй, урсгал удаан

  • B. Б гол- уулын гол, унал ихтэй, хэвгий их

  • C. В гол- талын гол, ус багатай, тахирлалт их

  • D.  Г гол- уулын гол, ус багатай, боргио ихтэй

Оноо: 1

Голын усны урсгалын хурд 3 м/с, өргөн 10 м, гүн 3 м бол усны зарцуулгыг тооцож олно уу

  • A. 90м3

  • B. 30м2

  • C. 10м/с

  • D. 90м2

Оноо: 1

Гүний ус яагаад бохирддог шалтгааныг зургийг ажиглан тодорхойлж, үүнийг шийдвэрлэхэд дараах арга хэмжээнүүдийн аль нь эерэг нөлөө үзүүлж ЧАДАХГҮЙ болохыг дүгнэж тодорхойлно уу

  • A. Жорлонг сар бүр ариутгах

  • B. гүний усны урсгалын доод хэсэгт жорлонг байрлуулах, худгийг дээд хэсэгт байрлуулах

  • C. Жорлонгийн бохирдлыг хөрс, ус руу шингээхгүй байхаар үл нэвтрүүлэгч давхаргаар тусгаарлаж, бохирдлыг зайлуулж байх

  • D. Усны чанарыг тогтмол хянаж, шинжилгээ хийлгэх

Оноо: 1

Голын тахирлалтын үед урсгалын хурд ихтэй эрэгт нь хажуугийн эрози (идэх, элэгдүүлэх) эрчимтэй явагдаж байхад нөгөө эрэгт нь урсгалын хурд удаан учраас хуримтлуулах үйл явц зонхилдог. Зургийг ажиглан “эрози” ба “хуримтлуулах” үйл явц хаана явагдахыг дугаарын дарааллаар тайлбарлана уу.

  • A. 1-эрози, 2-эрози, 3-хуримтлуулах, 4-хуримтлуулах

  • B. 1-эрози, 2-хуримтлуулах, 3-хуримтлуулах, 4-эрози

  • C. 1-хуримтлуулах, 2-хуримтлуулах, 3-эрози, 4-эрози

  • D. 1-эрози, 2-хуримтлуулах, 3-эрози, 4-хуримтлуулах

Нийт: 16693