• Үнэлгээний зорилт
  • Мэдлэг ойлголт
    ()
  • Чадвар
    ()
  • Хэрэглээ
    ()
  • Даалгаврын хэлбэр
  • Сонгох
    (0)
  • Задгай
    (0)
Оноо: 1

Доройтсон хөрсийг сайжруулахын тулд хийх ТОХИРОМЖГҮЙ шийдвэр аль нь вэ?

  • A. Навч, ургамлын үлдэгдлийг хөрсөн дээгүүр бүрхэх

  • B. Хүнсний хаягдлыг цуглуулж бордоо хийх

  • C. Ариутгалын бодисоор хөрсөө угаах

  • D. Малын бууц, шувууны сангасаар бордох

Оноо: 1

Газар тариаланд тохиромжгүй цэвдэг ихтэй хөрс ямар байгалийн бүсэд тохиолдох вэ?

  • A. Тропикийн чийглэг ойн бүс

  • B. Саванны бүс

  • C. Тайга, тундрийн бүс

  • D. Хуурай сэрүүн бүс

Оноо: 1

Хөрсний элэгдэл, эвдрэл дараах тохиолдлуудын алинд нь багасахыг эргэцүүлэн тодорхойлоорой

  • A. Гадаргын налуу ихсэх

  • B. Хур тунадас нэмэгдэх

  • C. Хөрс хамгааллын арга хэмжээ авах

  • D. Ургамлан бүрхэвч багасах

Оноо: 1

Шилмүүст ойн үндсэн масс ямар орнуудад оршиж байна вэ?

  • A. ОХУ, Канад, АНУ, Финлянд, Швед

  • B. Бразил, Финлянд, Швед, Тайланд

  • C. Энэтхэг, Конго, Бразил, Тайланд

  • D.  Финлянд, Бразил, Тайланд, Энэтхэг, Хятад

Оноо: 1

Хөрсний ширхгийн бүрэлдэхүүнийг хэрхэн тодорхойлох вэ?

  • A. рН уусмалаар турших

  • B. зуурмаг хийж турших

  • C. өнгөний ялгааг ажиглан судлах

  • D. үе давхаргын зузааныг ажиглан судлах

Оноо: 1

Дэлхийд далайд гарцгүй 40 орчим улс байдгийн нэг нь манай улс юм. Далайд гарцгүй орнуудын нийтлэг шинжид ТОХИРОХГҮЙ дүгнэлтийг олоорой.

  • A. эх газар, тивийн төвд оршдог

  • B. нутаг дэвсгэрийн хэмжээ харилцан адилгүй

  • C. ямар нэгэн улсын нутгаар дамжиж далайд гардаг

  • D. далайд гарцгүй орнууд бүгд хоорондоо хиллэж оршдог

Оноо: 1

Өндөр хөгжилтэй оронд 1000 хүнд ногдох цахилгаан барааны хэрэглээ их байдаг бол ядуу буурай оронд энэ үзүүлэлт доогуур байдаг. Улс орныг хөгжлийн төвшингөөр нь ангилах дараах шалгуур үзүүлэлтүүдийн алинтай нь дээрх дүгнэлт шууд хамааралтай вэ?

  • A. Нэг ажилтны бүтээмж

  • B. Хүний хөгжлийн индекс

  • C. Нэг хүнд ногдох тээвэр, холбооны хүчин чадлын хэмжээ

  • D. Нэг хүнд ногдох цахилгаан эрчим хүчний үйлдвэрийн бүтээгдэхүүн

Оноо: 1

Улс орон, бүс нутгийн газарзүйн тодорхойлолт гаргахын тулд хэд хэдэн шалгуур үзүүлэлтийн дагуу байгаль, нийгмийн үзүүлэлтийг судалж тооцдог. “Худалдаа үйлчилгээ, жуулчлал өндөр хөгжсөн, гадаад руу чиглэсэн жуулчдын урсгал их, эртний түүх соёлоо хадгалсан, өвөрмөц орны хувьд гадаадаас ирэх жуулчид цөөнгүй” гэсэн мэдээлэл нь ямар шалгуур үзүүлэлтэд хамрагдах вэ?

  • A. Хүн ам, хөдөлмөрийн нөөц

  • B. Үйлчилгээний салбар

  • C. Зам тээвэр

  • D. Аж үйлдвэрийн хөгжил байршил

Оноо: 1

Бермуд, Кокос, Фолклендын арал, Гуам зэрэг улсуудын нийтлэг шинжийг тодорхойлно уу

  • A. Хөгжингүй орнууд

  • B. ХХИ өндөр

  • C. Аль нэг улсын харьяат

  • D. Далайд гарцгүй орнууд

Оноо: 1

Дарсны хундага” диаграммаар хүн ам, улс орны ямар үзүүлэлтийг дүрслэн үзүүлдэг вэ?

  • A. Байгалийн баялгийн хэмжээ, хуваарилалт

  • B. ДНБ-ий хэмжээ, экспорт

  • C. Нутаг дэвсгэрийн хэмжээ

  • D. Орлогын тэгш бус хуваарилалт

Оноо: 1

Өнөөдөр дэлхийн 10 хүн тутмын 5 нь хотод амьдарч байна. Цаашид энэ хотжилтын үйл явц нэмэгдэх хандлагатай байна. Хүн амын төвлөрөл улам нэмэгдэх үед хотыг тогтвортой бөгөөд хүний амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлж хөгжүүлэхэд аль нь хотжилтоос үүдэх асуудлыг багасгахад нөлөөлж ЧАДАХГҮЙ вэ?

  • A. Экологийн мөр хамгийн бага, хамгийн бага бохирдол гаргах

  • B. Хог хаягдлыг эрчим хүч болгон хувиргах, дахин ашиглах, сэргээгдэх эрчим хүчийг ашиглах

  • C. Ногоон байгууламжийг барилга, орон зайд давхар шийдлээр төлөвлөх

  • D. Хотын иргэн бүрийн хувийн унааг дэмжих

Оноо: 1

Хүн амын өсөлт өндөр Оман, Палестин зэрэг орнуудад хүн амын 2 дахин нэмэгдэх хугацаа 18 жил байдаг бол жилийн дундаж өсөлт хэдэн хувьтай байхыг “70-ын дүрэм” ашиглан тооцож олно уу

  • A. 0%

  • B. 1,5%

  • C. 2%

  • D. 3,8%

Оноо: 1

Хүснэгтэн мэдээллийг ашиглан манай улсын хүн амын нягтшил нь дэлхийн дундажтай харьцуулахад ямар байгааг тооцоолж олно уу.

Хүн ам

Нутаг дэвсгэр

Нягтшил

Дэлхий

7 588 000 000

149 000 000 км кв

(хуурай газрын талбай)

Монгол улс

3 120 000

1 564 116 км кв

  • A. 51 дахин их

  • B. 2 дахин бага

  • C. 26 дахин бага

  • D. 24 дахин их

Оноо: 1

А ба Б оронд хүн амын ердийн өсөлт адилхан 2 бөгөөд А нь 6-4=2, Б нь 46-44=2 бол аль орны иргэдийн амьдрал сайн байх вэ? Яагаад?. Зөв гэж үзсэн үндэслэлийг сонгоно уу.

  • A. А орон нь төрөлт ба нас баралт хоёулаа маш бага байгаа нь өндөр хөгжилтэй орны хэв шинжийг илэрхийлж байна. Жишээ нь нас баралтаар Б орноос 11 дахин бага байна

  • B. А орон нь төрөлт нас баралт хоёулаа маш бага байгаа нь хүн амын зогсонги хэв шинж рүү ойртож байгаагийн илрэл бөгөөд хөгжил нь мөн зогсо

  • C. Б орон нь төрөлт өндөртэй байгаа нь эрүүл мэндийн чанар үйлчилгээ сайн байгааг илэрхийлэх тул өндөр хөгжилтэй орон юм

  • D. Б орон нь төрөлт ба нас баралтаар өндөр үзүүлэлттэй байгаа нь хүн ам болон эдийн засаг нь эрчимтэй өсөж байгаа, амьдарлын сайн нөхцлийг

Оноо: 1

Монгол Улсын хүн амын 2013-2016 оны статистик мэдээллийг ашиглан хүн амын жилийн дундаж өсөлт хэдэн хувь байгааг тооцоолж олно уу.

Он

2013

2014

2015

2016

Хүн амын тоо

2,930,277.

2,995,949.

3,057,778.

3,119,935.

  • A. 1,5 %

  • B. 1,7 %

  • C. 2 %

  • D. 2,5 %

Оноо: 1

БНХАУ нь нүүрсний олборлолтоороо тэргүүлэгч орон боловч манай улсаас нүүрс худалдан авч буй шалтгааныг тодорхойлно уу?

  • A. Манай улсын хөгжлийг дэмжихийн тулд худалдаж авдаг

  • B. Бусад улс оронд өндөр үнээр дахин худалдахын тулд худалдаж авдаг

  • C. Нүүрсний салбарт тэргүүлэгч байр сууриа хадгалахын хулд худалдаж авдаг

  • D. Дотоодын хэрэгцээ их бөгөөд манайхаас дэлхийн зах зээлийн үнээс доогуур

Оноо: 1

Хятад, АНУ, Энэтхэг, Пакистан, Узбекистан улсууд нь дэлхийн зах зээлд ямар төрлийн бүтээгдэхүүнээр төрөлжин оролцдог вэ?

  • A. Каучук

  • B. Кофе

  • C. Хөвөн

  • D. Цагаан будаа

Оноо: 1

Зэс үйлдвэрлэлийн хэмжээгээр тэргүүлэгч орнуудыг үйлдвэрлэлийн хэмжээгээр нь ихээс нь бага руу зөв эрэмбэлсэн хувилбарыг олно уу?

  • A. Чили, Аргентин, Хятад, Япон

  • B. Чили, Хятад, Япон, АНУ

  • C. Чили, Хятад, АНУ, ОХУ

  • D. Чили, Хятад, ОХУ, АНУ

Оноо: 1

Олон улсын газарзүйн хөдөлмөрийн хуваарьт уул уурхайн олборлолтоор зонхилох нөлөөг үзүүлдэг орнуудад аль улс нь БАГТАХГҮЙ болохыг олно уу?

  • A. Хятад

  • B. ОХУ

  • C. Австрали

  • D. Япон

Оноо: 1

Доорх графикууд нь Индонез (зүүн тал), Улаанбаатар (баруун тал) хотын уур амьсгалын диаграмм болно. Цагаан будаа тариалдаг Индонез улсын уур амьсгалыг өөрийн орныхтой харьцуулан манайд тариалахын тулд уур амьсгалын нөхцлийг шийдэх боломжтой юу?

  • A. Орхон-Сэлэнгийн савд гадаргын усны хангамж харьцангуй сайн тул чийгийг шийдэх боломжтой

  • B. Говийн бүсэд дулааны хангамж сайн тул усалгааг нэмэгдүүлж, тариалах боломжтой

  • C. Цагаан будаа нь өндөр уулын ургамал учир уулархаг бүсээр тариалж болно

  • D. Нөхцөл нь огт тохирохгүй учир боломжгүй

Нийт: 16693