• Үнэлгээний зорилт
  • Мэдлэг ойлголт
    ()
  • Чадвар
    ()
  • Хэрэглээ
    ()
  • Даалгаврын хэлбэр
  • Сонгох
    (0)
  • Задгай
    (0)
Оноо: 1

Дараах бүтээгдэхүүнүүдийг Европын аль бүс нутаг экспортолж, олон улсын хөдөлмөрийн хуваарьт оролцдог вэ? Экспортын бүтээгдэхүүнүүд: Чидун жимс, усан үзэм, дарс, нэхмэл эдлэл, тамхи, бэлэн хувцас, гутал, машин тоног төхөөрөмж

  • A. Хойд Европ

  • B. Баруун Европ

  • C. Өмнөд Европ

  • D.  Зүүн Европ

Оноо: 1

Хэрэглээ бага боловч хүн амын тоо их байх нь хөгжлийн түвшингээр ямар орнуудын шинж вэ?

  • A. Өндөр хөгжилтэй орнууд

  • B. Шинээр аж үйлдвэржсэн орнууд

  • C. Дунд зэргийн хөгжилтэй орнууд

  • D.  Хөгжиж буй орнууд

Оноо: 1

Олон улсын санхүү, зээлийн харилцаанд дараах орнуудаас аль нь тэргүүлэгч орон биш вэ?

  • A. Их Британи

  • B. Герман

  • C. Сингапур

  • D. Канад

Оноо: 1

Үндэстэн дамнасан корпорациуд буурай хөгжилтэй оронд салбараа нээх шалтгаан болдог вэ?

  • A. Хямд ажиллах хүч

  • B. Ажлын хөлс өндөр

  • C. Технологийн хоцрогдол

  • D. Ажилчдын халамж өндөр

Оноо: 1

Аливаа улс орон тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээгээр дагнан төрөлжихийн тулд байх шаардлагатай давуу талд хамаарахгүйг сонгоно уу

  • A. Байгалийн нөхцөл нөөц, эрдэс баялгаараа бусдаас илүү байх

  • B. Үйлдвэрлэлийн технологи, түүхий эд ажиллах хүчний нөөц зэргээрээ бусад улсаас давуу байх

  • C. Тухайн улсын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэх эрэлт хэрэгцээ бусад орны зах зээлд тогтмол байх

  • D. Бүтээгдэхүүн борлуулалтын орлого нь зардлаасаа ямагт бага байх

Оноо: 1

Дараах зургийг ажиглан Гайти ба Доминикан улсуудын байгаль хамгаалах бодлого, байгалийн нөхцлийн өөрчлөлтийн талаарх ташаа дүгнэлтийг олно уу.

  • A. Гайти улс нь ой модоо огтолсноос цөлжилтөд нэрвэгдэж байна

  • B. Доминикан улс нь ой модоо хамгаалах хууль журмыг хэрэгжүүлдэг байна

  • C. Гадаргын ялгаанаас шалтгаалж ургамалжилт ялгаатай байна

  • D. Гайти болон Доминикан улсуудын байгаль, ой модоо хамгаалах бодлогын ялгаа нь хилийн шугамаар тодорхой харагдаж байна

Оноо: 1

Далайн эргийн дагуух сөнөсөн бүс аль далайн эргээр хамгийн бага байх вэ?

  • A. Номхон далайн эргээр

  • B. Атлантын далайн эргээр

  • C. Энэтхэгийн далайн эргээр

  • D. Өмнөдийн далайн эргээр

Оноо: 1

Сурагчид голын эрэг, ёроолоор тааралдах чулуулгийг ажиглан судалгаа хийжээ. Цуглуулсан дээжүүдээ дараалуулан 0-5 хүртэл дугаарлаж, хэлбэрийг нь зураглаж дараах хүснэгтэд тэмдэглэсэн байна. Сурагчдын судалгааны маршрут хаанаас хаашаа чиглэснийг хүснэгтэн мэдээллийг ажиглан дүгнэж тодорхойлоорой.

  • A. Голын нэг эргээс нөгөө эрэг хүртэл

  • B. Голын эхээс адаг хүртэл

  • C. Голын адгаас эх хүртэл

  • D. Голын тахирлалттай хэсгүүдийн хооронд

Оноо: 1

1880-2010 оны хооронд дэлхийн дундаж температурын өөрчлөлтийн явцыг графикт харуулжээ. Дараах дүгнэлтүүдийн аль нь графикийн илэрхийлэлтэй НИЙЦЭХГҮЙ вэ?

  • A. Температур сүүлийн 50 жилд эрс нэмэгдэж байна

  • B. Температур нэмэгдэх хандлагатай байгаа ч богино хугацаандаа нэмэгдэж, буурч байсан байна

  • C. 1880 оны дундаж температуртай харьцуулахад өнөөдөр дундаж температур нь 0,8 хэмээр нэмэгдсэн байна

  • D. Цаашид температур буурах хандлагатай байна.

Оноо: 1

Кени улсын эмэгтэйчүүдийн боловсролын түвшин ба нэг эмэгтэйн төрүүлэх хүүхдийн дундаж тоог диаграммаар илэрхийлжээ. Эмэгтэйчүүдийн боловсролын түвшин ба төрүүлэх хүүхдийн тоо ямар хамааралтай байна вэ?

  • A. Боловсрол өндөр байх тутам төрүүлэх хүүхдийн тоо олон байна

  • B. Боловсрол өндөр байх тутам төрүүлэх хүүхдийн тоо цөөн байна

  • C. Боловсролгүй эмэгтэйчүүд цөөн хүүхэд төрүүлдэг

  • D. Сургуулиас завсардсан охид хожуу гэрлэж цөөн хүүхэдтэй болдог

Оноо: 1

Жинс үйлдвэрлэгч Италийн компаний захирал денимээр жинс оёулахын тулд аль оронд оёдлын үйлдвэрээ нээвэл ашигтай болохыг ажилчдын цагийн дундаж хөлсийг харьцуулан дүгнэж шийднэ үү.

  • A. АНУ-д, учир нь ажилчид өндөр цалин авах ба хол учир мөн тээврийн зардал өндөр гарна

  • B. Их Британид, учир нь ажилчдын цалин хамгийн өндөр байна

  • C. Италид, учир нь тээврийн зардал гарахгүй

  • D. Тунист, учир нь ажилчдын хөлс хамгийн хямд буюу Италиас 6 дахин бага

Оноо: 1

Монгол улсын хүн ам 2016 онд 3,119,935 байсан бөгөөд өсөлт 2%-тай байсан бол хүн ам 2030 онд хэд болохыг дараах томьёогоор тооцоолж олно уу.

  • A. 3 567 890

  • B. 3 993 516

  • C. 4 100 010

  • D. 4 300 234

Оноо: 1

Арал тэнгисийн талбайн өөрчлөлтийг доорх зурагт харуулжээ. Талбайн хэмжээ нь эрс багасаж, ширгэх аюулд ороход хамгийн бага нөлөөлсөн хүчин зүйлийг тодорхойлно уу.

  • A. Засгийн газруудын буруу бодлого

  • B. Байгалийн нөөц, хангамжийг тооцоо судалгаагүй ашиглах

  • C. Цутгал голуудыг усалгаанд хэт их ашиглах

  • D. Уур амьсгалын өөрчлөлт

Оноо: 1

Дараах тохиолдлуудын аль нь нүүрсхүчлийн хий далайн экосистемд шууд болон дам байдлаар нөлөөлж буйн жишээ болж ЧАДАХГҮЙ вэ?

  • A. Хүний амьсгалын тогтолцоонд нөлөөлж өвчлөл нэмэгдүүлнэ

  • B. Хүчиллэг хур тунадасаар дамжин далайн усны хүчиллэг чанар нэмэгдэнэ

  • C. Далайн усны биологийн орчин өөрчлөгдөнө

  • D. Далайн усны температур нэмэгдэнэ

Оноо: 1

Зурагт ажиглагдаж буй байгалийн үзэгдэл нь ямар эрчим хүчний эх үүсвэр болох боломжтой вэ?

  • A. Салхины эрчим хүч

  • B. Далайн татралт түрэлтийн хүч

  • C. Нарны эрчим хүч

  • D. Дэлхийн дотоод гүний дулаан

Оноо: 1

Манай орон сэргээгдэх эрчим хүчний арвин их нөөцтэй. Дараах зураг нь манай орны салхины жилийн дундаж хурдыг илэрхийлжээ. Манай орны аль хэсгээр салхины хүчийг ашиглан салхины эрчим хүч гарган авах боломжтой байна вэ?

  • A. Төв хэсгээр

  • B. Зүүн ба өмнөд хэсгээр

  • C. Баруун ба хойд хэсгээр

  • D. Бүх нутгаар жигд

Оноо: 1

Голын эхээс адаг руу голдрил нь өөрчлөгдөж байдаг. Голын адаг руу болох тутам хэвгий хэрхэн өөрчлөгдөх вэ?

  • A. Жигд байна

  • B. Хэвгий ихэснэ

  • C. Хэвгий багасна

  • D. Ямар нэгэн зүй тогтолгүй

Оноо: 1

Дараах 3 газрын уур амьсгалын диаграммыг харьцуулан ажиглаж, байгалийн ямар төрх байдалтай болохыг дүгнэж тодорхойлно уу.

  • A. Хуурай бүс нутаг, цөл

  • B. Тайга, тундр

  • C. Трипикийн чийглэг ой

  • D. Навчаа гөвдөг сэрүүн орны ой

Оноо: 1

Бофортын тэнгисээс Аляскийн булан хүртэл тавьсан газрын тосны дамжуулах хоолойг газраас хөндий барьсан байдаг нь ямар шалтгаантай холбоотой вэ?

  • A. Газарт суурилуулахаас зардал хямд

  • B. Мөсөн бүрхэвч, мөнх цэвдгээс шалтгаалсан

  • C. Хөрсийг бохирдуулахгүйн тулд

  • D. Агаарын массын хөдөлгөөн, ууршилттай холбоотой

Оноо: 1

Голын хөндлөн огтлолыг зурагт үзүүлжээ. Ижил шугамын аргаар ямар үзүүлэлтийг илэрхийлсэн байгааг голын хөндлөн огтлолын хэлбэрийг ажиглан тодорхойлно уу.

  • A. Голын өргөн

  • B. Голын гүн

  • C. Голын урсгалын хурд

  • D. Голын хөндлөн огтлолын талбай

Нийт: 16693