• Үнэлгээний зорилт
  • Мэдлэг ойлголт
    ()
  • Чадвар
    ()
  • Хэрэглээ
    ()
  • Даалгаврын хэлбэр
  • Сонгох
    (0)
  • Задгай
    (0)
Оноо: 1

Газарзүйн зурагт зай хэмжиж тооцоолох шаардлагатай үед ямар зураг ашиглавал илүү алдаа багатай байх вэ?

  • A. Том масштабын зураг

  • B. Дунд масштабын зураг

  • C. Жижиг масштабын зураг

  • D. Алийг ч сонгож болно

Оноо: 1

Газарзүйн зурагт ямар зүгт юу оршиж байгааг тодорхойлоход заавал байх шаардлагатай элемент аль нь вэ?

  • A. Зүг чиг, масштаб

  • B. Зүг чиг, таних тэмдэг

  • C. Зүг чиг, зургийн нэр

  • D. Масштаб, таних тэмдэг

Оноо: 1

Зургийг ажиглан хотгор гүдгэрийн ямар хэлбэр болохыг тодорхойлно уу

  • A. Хөндий

  • B. Жалга

  • C. Дов толгод

  • D. Голын татам

Оноо: 1

Зургийг ажиглан ямар дүрслэл болохыг тодорхойлно уу

  • A. Цэгэн тархалтат диаграмм

  • B. Хотгор гүдгэрийн зүсэлт

  • C. Баганан диаграмм

  • D.  Проекц  зураглал

Оноо: 1

Манай улсын анхны хиймэл дагуул ямар нэртэй вэ?

  • A. Мазаалай

  • B. Хавтгай

  • C. Монсат

  • D. MNGIS

Оноо: 1

Дэлхийн тэнхлэгээ эргэх хөдөлгөөний шугаман хурдыг дараах зурагт илэрхийлжээ. Экватор дээр оршиж буй цэг нь ХӨ 600 -д оршиж буй цэгтэй харьцуулахад ямар хурдаар хөдөлж байна вэ?

  • A. Ижил хурдтай байна

  • B. Өргөрөг ихсэх тусам илүү хурдтай хөдөлж байна

  • C. 2 дахин илүү хурдтай байна

  • D. 2 дахин удаан хурдтай эргэж байна

Оноо: 1

Бодегийн хууль нь нарны аймгийн гарагуудын ямар зүй тогтлыг илрүүлсэн бэ?

  • A. Нягтын хамаарал

  • B. Нарнаас алслагдсан зайн хамаарал

  • C. Хэмжээний хамаарал

  • D. Нарыг тойрох хурдын хамаарал

Оноо: 1

Сар хиртэлт нь билгийн тооллын хэдний үед тохиолдох магадлалтай вэ?

  • A. Битүүнд

  • B. 7, 8-ны үед

  • C. Тэргэл сар гарах 15-ны үед

  • D. Сарын сүүлд

Оноо: 1

Дэлхийн тэнхлэгээ эргэх хөдөлгөөний улмаас үүсэх кориолисийн хүч нь байгалийн ямар үзэгдэлд төдийлөн ажиглагддаггүй вэ?

  • A. Далайн урсгал

  • B. Салхины чиглэл

  • C. Голын урсгал

  • D. Хоногийн хэмнэл

Оноо: 1

Хуурай газрын өндөр ба далайн гүн хотгорын дэлхийн гадаргад эзлэх талбайг зурагт илэрхийлжээ. Хуурай газрын хэдэн м өндөртэй гадарга их талбайг эзэлж байна вэ?

  • A. 6 км өндөртэй гадарга

  • B. 1000 м /1км/ хүртэл өндөртэй гадарга

  • C. 2 км-ын өндөртэй гадарга

  • D. 5 км гүнтэй далайн хэсэг

Оноо: 1

Нүүрс, газрын тос, байгалийн хий, уран зэрэг ашигт малтмал нь ямар нийтлэг шинжтэй вэ?

  • A. Төмөрлөг

  • B. Төмөрлөг бус

  • C. Шатдаг

  • D. Үл шатдаг

Оноо: 1

Тунамал чулуулгийн нийтлэг шинжид ТОХИРОХГҮЙ шинжийг олно уу

  • A. Нягт их, өгөршилд тэсвэртэй

  • B. Ургамал, амьтны үлдэгдлийн ул мөр олон

  • C. Үелж давхраатсан тогтоцтой

  • D. Нягт бага, өгөршилд тэсвэр багатай

Оноо: 1

Эх газрууд нэгдмэл байх үед өнөөгийн эх газар ба хэсгүүдийн алиныхнь эргийн шугам нийлж байсан бэ?

  • A. Австрали-Антарктид

  • B. Австрали, Хойд Америк

  • C. Энэтхэг-Хойд Америк

  • D. Африк-Хойд Америк

Оноо: 1

Дэлхийн гадаргыг өөрчлөгч экзоген хүчин зүйлд ХАМААРАХГҮЙГ сонгоно уу

  • A. Нарны энерги

  • B. Салхины хүч

  • C. Урсгал ус

  • D. Дэлхийн дотоод дулаан

Оноо: 1

Газар хөдлөлтийн үед хуурай газар дээрх газар хөдлөлтийн долгионы хүч болон цунамигийн давалгааны өндөр нь газар хөдлөлтийн төвөөс алслагдах тусам хэрхэн өөрчлөгддөг вэ?

  • A. Газар хөдлөлтийн төвөөс алслагдах тусам долгионы хүч багасдаг бол харин цунамигийн давалгаа илүү өндөр болно

  • B. Цунамигийн давалгаа газар хөдлөлтийн төвөөс алслагдах тусам тогтуун тайван болно

  • C. Газар хөдлөлтийн гадаад голомт дээр хүч бага, давалгаа нам байна

  • D. Газар хөдлөлтийн дотоод голомтод хүч бага, давалгаа өндөр байна

Оноо: 1

Харьцангуй чийг болон температур хоногийн хугацаанд хэрхэн өөрчлөгддөгийг графикаар үзүүлжээ. Графикийг ажиглан зөв утгыг олно уу

  • A. Шөнийн 4 цагт температур 10 градус, харьцангуй чийг 60% орчим байна

  • B. Өдрийн 16 цагийн үед температур 11 хэм, харьцангуй чийг 70% орчим байна

  • C. Өглөөний 6 цагийн үед температур 3 хэм, харьцангуй чийг 70% орчим байна

  • D. Температур -2 хэмээс 14 хэм хүртэл хоногийн хугацаанд хэлбэлзэж байна

Оноо: 1

Муссон салхи үүсэх нөхцлийг тодорхойлно уу

  • A. Далай ба эх газрын харилцан адилгүй халж хөрдөгтэй холбоотой үүснэ

  • B. Өргөрөг байршлаас хамаарна

  • C. Өндрийн ялгаанаас үүснэ

  • D. Уулын ар ба өвөр хажуугийн ялгаанаас үүснэ

Оноо: 1

Зургийг ажиглан аль үүлнээс хур тунадас орохыг тодорхойлно уу

  • A. Сэмжин давхраат

  • B. Борооны давхраат

  • C. Бөөн

  • D. Өндрийн бөөн

Оноо: 1

Эдгээр цөлүүдээс аль нь далайн эрэгт үүссэн цөл вэ?

  • A. Говь цөл

  • B. Такла маканы цөл

  • C. Их Виктори элсэн цөл

  • D. Намиби цөл

Оноо: 1

Чийглэг дулаан уур амьсгалтай газар оронд хөрсний эрози, элэгдлийн ямар шинж тэмдэг зонхилон илрэх вэ?

  • A. Салхины эрози

  • B. Усны угаагдал, шавраар хучигдах

  • C. Салхины үлээлтээр шороо хийсэх

  • D. Хөрс цэвдгээс хагарах, овойх

Нийт: 16693