• Үнэлгээний зорилт
  • Мэдлэг ойлголт
    ()
  • Чадвар
    ()
  • Хэрэглээ
    ()
  • Даалгаврын хэлбэр
  • Сонгох
    (0)
  • Задгай
    (0)
Оноо: 1

Усан мандлын дараах хэсгүүдээс удаан хугацаанд шинэчлэгддэг төрлийг сонгоно уу

  • A. Мөстлөг, мөсөн гол

  • B. Далайн ус

  • C. Гол мөрөн

  • D. Нуур

Оноо: 1

Далайн усны шинж чанарт ТОХИРОХГҮЙ шинжийг олно уу

  • A. Гадаргын температур өргөрөг ихсэх тусам буурна

  • B. Далайн гүн рүү болох тусам нүүрсхүчлийн хийн агууламж нэмэгддэг

  • C. Давсжилт бүслэг байдалтай хуваарилагдсан байдаг

  • D. Хүчилтөрөгчийн агууламж өргөрөг, гүнээс хамаарахгүй ижил байна

Оноо: 1

Дараах нөхцлүүдийн аль нь намаг үүсэх нөхцөл болж ЧАДАХГҮЙ вэ?

  • A. Ус тогтох чулуулгийн үелэл гадаргад ойр байх

  • B. Уур амьсгал хуурайших

  • C. Гүний усны урсгал тогтох

  • D. Хур тунадас их байх

Оноо: 1

Дараах зургийг ажиглан карстын агуй нь ямар хүчин зүйлийн нөлөөгөөр үүссэн болохыг тодорхойлно уу

  • A. Гол мөрөн

  • B. Мөсөн гол

  • C. Хийн мандлын чийг

  • D. Газар доорх ус

Оноо: 1

Нэг далайн ай савд багтах голуудыг олоорой

  • A. Сэлэнгэ, Хөх мөрөн, Инд

  • B. Сэлэнгэ, Енисей, Лена

  • C. Инд, Меконг, Колорадо

  • D. Дарлинг, Нил, Парана

Оноо: 1

Дараах хөрснүүдээс хамгийн үржил шимтэй хөрсийг сонгоно уу

  • A. Уулын хүрэн хөрс

  • B. Говь цөлийн элсэрхэг хөрс

  • C. Ойн чандруулаг хөрс

  • D. Цөлөрхөг хээрийн бор хөрс

Оноо: 1

Зурагт өгөгдсөн хөрсний зуурмагийн гадаад хэлбэрийг ажиглан элсэнцэр хөрс ямар дугаартай байгааг олно уу

  • A. 1

  • B. 2

  • C. 3

  • D. 4

Оноо: 1

Дэлхийн тэнхлэгээ эргэж, өдөр шөнө солигдох нь газарзүйн бүрхэвчийн ямар шинжийн жишээ болох вэ?

  • A. Бүс ба бүслүүрлэг шинж

  • B. Хэмнэл, мөчлөгтэй шинж

  • C. Зохицуулах шинж

  • D. Нэгдмэл байх шинж

Оноо: 1

Дараах байгалийн төрх нь уур амьсгалын ямар нөхцөлд бий болох вэ?

  • A. Тропикийн чийглэг уур амьсгал

  • B. Газар дундын тэнгисийн уур амьсгал

  • C. Тундрын хүйтэн уур амьсгал

  • D. Хуурай уур амьсгал

Оноо: 1

Хөрсний уусмалын орчин ямар байхад бичил биетэн, тэжээлийн бодис элбэг байх вэ?

  • A. Саармаг орчин

  • B. Хүчиллэг орчин

  • C. Шүлтлэг орчин

  • D. Хуурай орчин

Оноо: 1

Далайд гарцгүй улсыг сонгоно уу.

  • A. Япон

  • B. Индонез

  • C. Казакстан

  • D. Оман

Оноо: 1

Дараах орнуудаас хөгжиж буй орны ангилалд багтах орныг сонгоно уу

  • A. Малайз

  • B. Их Британи

  • C. Шинэ Зеланд

  • D. Исланд

Оноо: 1

Дараах тохиолдлуудын аль нь улс төрийн зурагт өөрчлөлт ОРУУЛАХГҮЙ вэ?

  • A. 2 улс нэгдэх

  • B. Ерөнхийлөгч солигдох

  • C. Тусгаар тогтнох

  • D. Улсын нэр болон нийслэлээ солих

Оноо: 1

Улс орны эдийн засгийн хөгжлийн төвшинд ШУУД ХАМААРАХГҮЙ үзүүлэлт аль нь вэ?

  • A. Хотжилт

  • B. Цэвдэгийн тархалт

  • C. Хэлний бүлэг

  • D. Шашин

Оноо: 1

Диаграммын мэдээлэлтэй НИЙЦЭХГҮЙ дүгнэлтийг олно уу

  • A. Өндөр хөгжилтэй орнуудын бичиг үсэг тайлагдалт, усны хүртээмж хамгийн өндөр боловч хүүхдийн эзлэх хувь бага байна

  • B. Африкийн орнуудад хүүхдийн эзлэх хувь өндөр байна

  • C. Эдгээр орнуудыг насанд хүрэгчдийн бичиг үсэг тайлагдсан байдлаар нь ихээс нь бага руу нь дараалуулсан байна

  • D. Манай улсын хөдөөгийн хүн амын усны хангамж нь бичиг үсэг тайлагдалтай ойролцоо буюу 90%-аас дээш байна

Оноо: 1

Ямар орнуудад хүн амын ердийн өсөлт (11-10=1) байх вэ?

  • A. Өндөр хөгжилтэй орнуудад

  • B. Хөгжиж буй орнуудад

  • C. Буурай хөгжилтэй орнуудад

  • D. Хэт олон хүн амтай орнуудад

Оноо: 1

Улс орны хүн амын тоо цөөрөхөд аль нь нөлөөлөх гол хүчин зүйл БИШ вэ?

  • A. Төрөлт буурах

  • B. ХДХВ-ын халдвар

  • C. Зэвсэгт мөргөлдөөн

  • D. Уур амьсгалын дулаарал

Оноо: 1

Дараах зурагт улсуудын хүн амын нас хүйсийн суваргыг харуулжээ. Аль улсын хүн ам өсөлт 0 болсон байна вэ?

  • A. 1

  • B. 2

  • C. 3

  • D. 4

Оноо: 1

ӨӨ 0-100-ын хооронд орших 100 саяас олон хүн амтай Ази тивийн улс аль нь вэ?

  • A. Энэтхэг

  • B. Индонез

  • C. Хятад

  • D. Бангладеш

Оноо: 1

Манай улсаас Өмнөд Солонгос руу хүн ам олноор явж байгаагийн хамгийн чухал татагч хүчин зүйл юу вэ?

  • A. Эрүүл мэндийн чанартай үйлчилгээ

  • B. Чанартай боловсрол

  • C. Өндөр цалин

  • D. Аюулгүй амьдрах орчин

Нийт: 16693