Ямар байршилтай улс нь олон улсын зам тээврийн гол зангилаа түшиц болох боломжтой вэ?
A. Эх газрын түгжигдмэл байршил
B. Далайн эргийн байршил
C. Тропикийн байршил
D. Арлын байршил
ОПЕК-ийн орнуудын зорилго юу вэ?
A. Газрын тос импортлох
B. Дэлхийн зах зээлд газрын тосны үнийг тогтоох
C. Газрын тос хямд худалдах
D. Газрын тосны үнийг бууруулах
Энэтхэг, Бразил, АНУ, Хятад, Аргентин зэрэг орнууд малын ямар төрлөөр дэлхийд тэргүүлэгч орнууд вэ?
A. Хонь
B. Ямаа
C. Адуу
D. Үхэр
Жишээг ажиглан хүснэгтэд нэмж бичихэд аль нь зөв хувилбар болох вэ?
A. А-Сиэтл, Б-Шанхай
B. А-Сан Паулу, Б-Япон
C. А- Кейптаун, Б-Малайз
D. А-Мельбурн, Б-Каракас
Үндэстэн дамнасан корпорациуд бусад улс оронд салбараа нээхдээ ямар шалгуур үзүүлэлтийг чухалчлан ҮЗДЭГГҮЙ вэ?
A. Хэлний ялгаа
B. Ажиллах хүчний хөлс
C. Нөөц баялаг
D. Хүн амын тоо, зах зээл
Эдгээр орнуудаас эдийн засаг нь анхдагч салбараар голлон төрөлжсөн орон аль нь вэ?
A. Саудын Араб
B. Монгол
C. Япон
D. Бразил
Хувцас үйлдвэрлэгч компани дараах орнуудын алинд нь салбар үйлдвэрээ байршуулбал ашигтай вэ?
A. Улс-“А”
B. Улс-“Б”
C. Улс-“В”
D. Улс-“Г”
Зургийг ажиглан хүний хэрэглээ нь байгаль орчны ямар асуудлыг шууд ба дам байдлаар үүсгэж болохыг тодорхойлно уу
A. Агаар цэвэршүүлэх
B. Хөрсний ялзмагт үе зузаарах
C. Ойгүйжилт, цөлжилт тэлэх
D. Голын урсац нэмэгдэх
Дэлхийн эдийн засаг, нийгэмд чухал нөлөө үзүүлдэг Хойд Америкийн хотуудыг сонгоно уу
A. Парис, Нью-Иорк, Сан-Франциско
B. Лондон, Сан Паулу, Лос анжелос
C. Лос Анжелос, Нью-Иорк, Сан-Франциско
D. Сан-Франциско, Торонто, Иоханнесбург
Дараах олон улсын байгууллагуудаас цэрэг, энх тайвны зорилготой байгууллага аль нь вэ?
A. Европын холбоо
B. Дэлхийн банк
C. НАТО
D. ОПЕК
Том хотуудад үүсдэг манан, утаа нь юунаас үүсдэг агаарын ямар шинж чанарын урвуу үзэгдэл вэ?
A. Агаарын бохирдлоос үүсэх температурын тонгоруу (инверс)
B. Агаарын хэт хөрөлтөөс үүсэх даралтын өөрчлөлт
C. Хотгор хөндий газарт үүсэх агаарын хуримтлал
D. Агаарын бохирдлоос үүсэн нягтын тонгоруу (инверс)
Хөрс хүнд элементүүдээр хамгийн их бохирдож болзошгүй газрыг сонгоно уу
A. Малын хашаа, хот
B. Машин засварын газар, ШТС
C. Нийтийн хоолны газар, дэлгүүр
D. Тариалангийн талбай, авто зогсоол
Зурагт бохирдлын ямар төрлийг илэрхийлсэн байна вэ?
A. Агаарын бохирдол
B. Гэрлийн бохирдол
C. Дуу чимээний бохирдол
D. Хөрсний бохирдол
Дараах хог хаягдлуудаас байгальд түргэн задарч, хор хөнөөл бага үлдээх нь аль нь вэ?
A. Цаас
B. Гялгар уут
C. Дугуйны резин
D. Хөнгөн цагаан лааз
Хог хаягдлын 3R системд ҮЛ ХАМРАГДАХЫГ сонгоно уу
A. Дахин ашиглах
B. Дахин боловсруулах
C. Хогоо багасгах
D. Хогоо ихэсгэх
Агаарын бохирдолд нөлөөлөх байгалийн хүчин зүйлийг сонгоно уу
A. Тээврийн хэрэгсэл
B. Түүдэг гал
C. Галт уулшил
D. Хог шатаах
Зураг нь ямар утга санааг илэрхийлсэн байна вэ?
A. Дээврийг нарны зайн хураагуур болгон ашиглах
B. Борооны усыг хурааж усжуулалтад ашиглах
C. Ахуйн хэрэглээний усыг цэвэршүүлэх
D. Гүний усыг ашиглах
Кофены хэрэглээгээр тэргүүлэгч орнуудын нийтлэг шинжид ХАМААРАХГҮЙГ сонгоно уу.
A. Өндөр хөгжилтэй
B. Өөрсдөө тариалдаг
C. 1 хүнд ногдох ДНБ өндөр
D. Өдөр тутам хэрэглэдэг
Галт уул, гейзер бүхий газарт сэргээгдэх эрчим хүчний ямар төрлийг хөгжүүлэх нөөцтэй вэ?
A. Нарны эрчим
B. Салхины эрчим
C. Геотермаль дулаан
D. Далайн татралт түрэлтийн хүч
Дараах схемийг ажиглан ямар өөрчлөлт явагдсаныг тодорхойлно уу
A. Хөрсний доройтол
B. Хүн амын шилжилт
C. Хотын үүсэл-хотжилт
D. Аж үйлдвэржилт