НҮБ-ын хүүхдийн эрхийн тухай конвенцэд зааснаар Хүүхэд гэж хэн вэ?
A. Тухайн улс насанд хүртэлх хугацааг үүнээс эрт байхаар заагаагүй бол 18 нас хүртэлх хүн бүрийг хүүхэд гэнэ.
B. Бие бялдар, оюун ухааны эрчимтэй хөгжлийн үедээ байгаа хүн.
C. Иргэний үнэмлэх авсан хүн бүр.
D. Эрх эдэлж, үүрэг хүлээсэн хүн.
Амьдралын боломжийн жишиг гэж үзэж буй хэрэгцээг хангах чадваргүй байдлыг юу гэж нэрлэдэг вэ?
A. Харьцангуй ядуурал
B. Үнэмлэхүй ядуурал
C. Амьдралын түвшин доогуур байх
D. Гачигдал
Нийгмийн түүхэн хэв маягуудын нийтлэг ба ялгаатай талуудыг танин мэдэхэд дараах аргуудаас алиныг нь хэрэглэх ёстой вэ?
A. Ярилцлагын арга
B. Харьцуулалтын арга
C. Ажиглалтын арга
D. Анкетийн арга
Эртний үеэс эдүгээг хүртэл үнэ цэнэ нь хадгалагдсаар ирсэн шилдэг бүтээлүүдийг аль ангилалд хамааруулах вэ?
A. Сонгодог урлаг
B. Элит урлаг
C. Олон нийтэд зориулсан урлаг
D. Хээнцэр урлаг
Аль нь албан оролцооны хэлбэр вэ?
A. Сайн дурын байгууллагад гишүүнээр элсэх
B. Соёл, урлаг, спортын үйл ажиллагаанд оролцох
C. Хүмүүстэй уулзах, танилцах
D. Найз нөхөд танилуудтайгаа харилцах
Эрэгтэй, эмэгтэй хүний нийгмийн бүтэц, соёлоор хамааран тодорхойлогдох ялгааг юу гэх вэ?
A. Хүйс
B. Жендэр
C. Давхраажилт
D. Нэр хүнд
Эртний Энэтхэгийн "Махабхарата" хэмээх яруу найрагт "Үхэр, ямаа, хүн, хонь, морь, илжиг, луус-энэ долоо бол гэрийн тэжээмэл амьтан" гэж өгүүлжээ" гэсэн баримтад хамаарах гол асуулт аль нь вэ?
A. "Махабхарата" хэмээх яруу найрагт өөр ямар асуудлыг тусгасан вэ?
B. Энэтхэгт боолчлол хөгжсөний учир юу вэ?
C. Хүнийг яагаад гэрийн тэжээмэл амьтдын тоонд оруулсан бэ?
D. Гэрийн тэжээвэр амьтаны онцлог шинжүүд юу вэ?
Социализмын үеийн Монголын нийгмийн давхраажилтад хамаарах ойлголт аль вэ?
A. Ажилчдын давхраа
B. Бага орлоготой энгийн ажилчид
C. Орон гэргүйчүүд
D. Инженер техникийн ажилтан
Сурагчдын дүрэмт хувцасны чанарын судалгаанд түүврийн аргыг ашиглахаар шийдсэн бол аль сонголт зөв бэ?
A. Хаалттай асуулгын аргаар судалгаа хийнэ.
B. Ангийн нийт сурагчдыг хамруулна
C. Нээлттэй асуулгын аргаар судалгаа хийнэ.
D. Анги бүрээс 7 сурагч авна
Аль нь анхдагч мэдээлэл вэ?
A. Судалгааны тайлангийн хураангуй
B. УИХ-ын гишүүнтэй хийсэн ярилцлага
C. Сурах бичиг
D. Судалгааны өгүүлэл
Үндсэн үүрэг хэмээх ойлголт хэнд илүү хамаатай вэ?
A. Тухайн улсын иргэнд
B. Хүн бүрт
C. Гадаадын иргэдэд
D. Иргэний харьяалалгүй хүмүүст
Нийгмийн давхраажилтын ялгаралд голлон нөлөөлж буй хүчин зүйлсээс илүүц хариултыг сонгоно уу.
A. Эрх мэдэл
B. Ажил мэргэжлийн нэр хүнд
C. Удам угсаа
D. Эдийн засаг
Иргэний эрх зүйн бүрэн бус чадамж ямар насны хүмүүст байх вэ?
A. 14-18
B. 14-17
C. 0-14
D. 16-18
Байгууллага гэж юу вэ?
A. Гишүүдийнхээ нийтлэг хэрэгцээг хангахад чиглэсэн байгууламж
B. Хатуу хяналт, дүрэм журам бүхий, олон нийтээс тусгаарлагдан үйл ажиллагаагаараа холбогдсон хүмүүсийн нэгдэл.
C. Гишүүдийнхээ нийтлэг сонирхлыг хамгаалахад чиглэгдсэн сайн дурын гишүүнчлэлтэй байна.
D. Нэгдмэл зорилгод хүрэхээр нэгдсэн албан ёсны дүрэм, зохион байгуулалтын тогтолцоо бүхий бүлэг.
Нийгмийн аль хэв маягын ангилалд Бүгд найрамдах төр бүхий нийгэм нь хамаарах вэ?
A. Орчин үеийн нийгэм
B. Аж үйлдвэржилтийн өмнөх нийгэм
C. Постмодерн нийгэм
D. Уламжлалт нийгэм
Хүний төрөлх статусыг тодорхойлох шинж аль нь вэ?
A. Мэргэжил
B. Алдар гавьяа
C. Яс үндэс
D. Эрхэлдэг ажил
1948 онд НҮБ-аас баталсан Хүний эрхийн түгээмэл тунхаглал нь бусад олон улсын тунхаг бичгүүдээс юугаараа онцлогтой вэ?
A. Хамгийн олон улс хүлээн зөвшөөрсөн анхны олон улсын эрх зүйн баримт бичиг
B. НҮБ-аас баталсан
C. Хувь хүний олон эрхийг баталгаажуулсан
D. Улс орон бүр заавал дагаж мөрдөхийг даалгасан
Аль нь иргэний эрх зүйн харилцааны субьект вэ?
A. Иргэн, хуулийн этгээд
B. Иргэн, төр
C. Байгууллага
D. Өрх гэр
Ажилтан гэж ямар хүнийг ойлгох вэ?
A. Ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа иргэн
B. Мэргэжлийн дагуу ажилд орохоор хүсэлт гаргасан иргэн
C. Хөдөлмөрлөх чадвар, чадамжтай иргэн
D. 18 наснаас дээш иргэн бүр
Ажилтан өндөр насны тэтгэвэр тогтоолгох болсон бол хаанаас тэтгэврийн мөнгийг олгох вэ?
A. Ажил олгогч
B. Нийгмийн халамжийн сан
C. Үйлдвэрчний эвлэл
D. Нийгмийн даатгалын сан