• Үнэлгээний зорилт
  • Мэдлэг ойлголт
    ()
  • Чадвар
    ()
  • Хэрэглээ
    ()
  • Даалгаврын хэлбэр
  • Сонгох
    (0)
  • Задгай
    (0)
Оноо: 1

Хоёрдогч нийгэмшилт нь аль нь вэ?

  • A. Ямар нэгэн өөрчлөлтөд орж тодорхой зан үйлийг эзэмших үйл явц

  • B. Хүн өөрийгөө хүлээх, харах дүр зургаа өөрчлөх үйл явц

  • C. Хувь хүн бие хүн болох үйл явц

  • D. Амьдралын хэв маягаа эрс өөрчлөх үйл явц

Оноо: 1

Нэгж (нуклеар) гэр бүлийн хэв маяг зонхилох нийгэм нь аль нь вэ?

  • A. Аж үйлдвэржилтийн өмнөх нийгэм

  • B. Орчин үеийн нийгэм

  • C. Постмодерн нийгэм

  • D. Уламжлалт нийгэм

Оноо: 1

Эзэлж буй статусаас хамаарч, нийгмийн хүлээлтээр тодорхойлогдсон зан үйлийн хэмжээнүүдийн цогцыг юу гэдэг вэ?

  • A. Нийгмийн статус

  • B. Нийгмийн хүлээлт

  • C. Нийгмийн үүрэг

  • D. Нийгмийн үйлдэл

Оноо: 1

“Нийгэм өөрөө өөрийгөө хангагч систем” гэсэн бодомжийн утгыг аль бодомж илүү илэрхийлж байна вэ?

  • A. Нийгмийн дотоод элементүүд нь харилцан бие биенийхээ хэрэгцээг хангах замаар оршдог байдал бөгөөд хойч үеэ бэлтгэн нийгэмшүүлэх замаар оршин тогтнодог

  • B. Нийгэм нь өөр хоорондоод харилцан холбоотойгоор сүлжилдсэн элементүүдээс тогтдог мөн чанартай

  • C. Нийгэм нь өөрийн соёл, үнэт зүйлсээ хойч үедээ өвлөн залгамжлуулах замаар оршин тогтнодог

  • D. Бүхий л хэрэгцээгээ дотооддоо хангах чадамжтай болохыг

Оноо: 1

Өсвөр үеийн хүүхдийн нийгэмшилтэд хүчтэй нөлөөлөгч агент аль нь вэ?

  • A. Гэр бүл

  • B. Үе тэнгийнхэн

  • C. Сургууль

  • D. Шашин

Оноо: 1

Аж үйдвэржсэн буюу орчин үеийн нийгмийн өөрчлөлтөд нөлөөлөгч хүчин зүйлсийг соёлын, эдийн засгийн, улс төрийн гэж ангилсан социологич хэн вэ?

  • A. К.Маркс

  • B. М.Вебер

  • C. Э.Дюркгейм

  • D. Э.Гидденс

Оноо: 1

Аль онол нь ядууралд өртөхийг эрх мэдлийн ялгаатай холбон тайлбарладаг вэ?

  • A. Бүтцийн хандлага

  • B. Марксизм

  • C. Дарвинизм

  • D. Соёлын хандлага

Оноо: 1

Давхраажилтыг объективээр хэмжиж байгаа нь аль нь вэ?

  • A. Хүмүүс хэнийг хүндэлж байна вэ?

  • B. Та аль давхраанд хамаарах вэ?

  • C. Тодорхой ажил мэргэжлийн төрлийг үнэлж байгаа нь

  • D. Та сарын хэдэн төгрөгийн орлоготой вэ?

Оноо: 1

Давхраажилтын ялгаанд ажил мэргэжлийн ялгааг чухалчлан үзсэн социологич аль нь вэ?

  • A. К.Маркс

  • B. М.Вебер

  • C. Э.Дюркгейм

  • D. Б.Барбер

Оноо: 1

Хүүхдийн эрхийн тухай конвенц болон Хүүхдийн эрхийг хамгаалах МУ-ын хуульд зааснаар хүүхдийн эдлэх ёстой эрхийг хэд ангилдаг вэ?

  • A. 4

  • B. 5

  • C. 6

  • D. 2

Оноо: 1

Малчдын, ажилчдын, сэхээтний, номинклатурчдын давхраа нь Монголын нийгмийн давхраажилтын аль үед хамаарах вэ?

  • A. Орчин үе

  • B. Ардчилсан үе

  • C. Богд хаант Монгол улсын үе

  • D. Социализмыг байгуулах үе

Оноо: 1

Нийгмийн гажуудлын тэгш бус байдалтай холбогдох холбоог аль бодомж оновчтой илэрхийлсэн байна вэ?

  • A. Ноёрхогч ангийнхнаар тодорхойлогддог

  • B. Ноёрхогч ангийнхнаар тодорхойлогддог

  • C. Гаж, буруу гэх үнэлгээ нь ангийн хуваагдлын илрэл

  • D. Тэгш бус байдалтай холбоогүй

Оноо: 1

Нийгэм бол эрх мэдлийг гартаа барьж буй цөөнх, үлдсэн олонх гэж хуваагдана гэж үздэг онолын үзэл баримтлал аль нь вэ?

  • A. Элитийн онол

  • B. Олон ургальч онол

  • C. Аристократ онол

  • D. Либераль онол

Оноо: 1

Хүний нийгэмшилд хувь хүн өөрөө чухал болохыг онцолдог эрдэмтэн хэн бэ?

  • A. Г.Колберг

  • B. З.Фрейд

  • C. Ж.Пиаже

  • D. Ж.Мид

Оноо: 1

Гэр бүл, төр, зах зээл зэргээс гадуур оршдог иргэдийн эвлэлдэн нэгдэж, нийтлэг эрх ашгийнхаа төлөө үйл ажиллагаа явуулдаг талбар аль нь вэ?

  • A. Иргэний хөдөлгөөн

  • B. Төрийн бус байггууллага

  • C. Иргэний нийгэм

  • D. Өрсөлдөөний талбар

Оноо: 1

Хүн төрөлхтөний түүх бол үүсэж, хөгжөөд улмаар мөхөх шатыг дамждаг гэдэг нь аль онолын үндэслэл вэ?

  • A. Соёл иргэншлийн онол

  • B. Формацийн онол

  • C. бүтэц-үүргийгн онол

  • D. зах зээлийн онол

Оноо: 1

Нийгмийн халамж гэж юу вэ?

  • A. Туслалцаа дэмжлэг шаардлагатай нийгмийн тодорхой хэсгийг төр хамгаалалтанд авч тэтгэмж олгох эсвэл үйлчилгээндээ хамруулах явдал

  • B. Хувь хүн ажиллах хугацаандаа тодорхой хэмжээний шимтгэл төлөх замаар нийгмийн эрсдлээс өөрийгөө хамгаалах нийгмийн хамгааллын төрөл.<

  • C. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тэтгэмж олгох явдал

  • D. Гэр бүлийн гишүүд бие биенээ халамжлах явдал

Оноо: 1

Нийгмийн тодорхой төрлийн харилцааг зохицуулж буй хэм хэмжээний нийлбэр цогцыг ямар ойлголтоор илэрхийлдэг вэ?

  • A. Хуульт ёс

  • B. Хууль

  • C. Эрх зүйт ёс

  • D. Эрх зүй

Оноо: 1

Дараах ойлголтуудаас аль нь хамгийн өргөн утгатай вэ?

  • A. Урлаг

  • B. Боловсрол

  • C. Соёл

  • D. Шашин

Оноо: 1

Нийгмийн хэв маягийг ангилсан бодомжид хамааралгүй нь аль вэ?

  • A. Газар тариалангийн

  • B. Социалист нийгэм

  • C. Аж үйлдвэржсэний дараах

  • D. Аж үйлдвэржсэн

Нийт: 16693