• Үнэлгээний зорилт
  • Мэдлэг ойлголт
    ()
  • Чадвар
    ()
  • Хэрэглээ
    ()
  • Даалгаврын хэлбэр
  • Сонгох
    (0)
  • Задгай
    (0)
Оноо: 1

Нийгмийн бүх гишүүдэд хамааралтай нийтлэг шийдвэрийг

  • A. Иргэд гаргана.

  • B. Төр гаргана.

  • C. Ерөнхийлөгч гаргана

  • D. Шүүх гаргана

Оноо: 1

Оюутан хэмээх статус нь ямар төрлийн статус вэ?

  • A. Олдмол

  • B. Төрөлхийн

  • C. Заяагдмал

  • D. Мэргэжлийн

Оноо: 1

Төрийн бус байгууллагын зорилго юу вэ?

  • A. Төрийн бодлогыг хэрэгжүүлэх

  • B. Засгийн эрхийг авах

  • C. Төрийн бодлогод нөлөөлөх

  • D. Төрийн бодлого боловсруулахад оролцох

Оноо: 1

Аль нь албан бус оролцооны хэлбэр вэ?

  • A. Сайн дурын байгууллагад гишүүнээр элсэх

  • B. Соёл, урлаг, спортын үйл ажиллагаанд оролцох

  • C. Улс төрийн үйл ажиллаганад оролцох

  • D. Нийгэм, хүмүүнлигийн үйлсэд оролцох

Оноо: 1

С.Хантингтоны үзэл баримтлал ёсоор орчин үеийн мөргөлдөөний гол хэлбэр аль нь вэ?

  • A. Соёл иргэншлийн мөргөлдөөн

  • B. Их гүрнүүдийн хоорондын мөргөлдөөн

  • C. Үзэл суртлын тэмцэл

  • D. Олон тооны угсаатны бүлэгүүдийн хоорондын мөргөлдөөн

Оноо: 1

Twitter-ийн хэрэглэгчид болох жиргээчид жил бүрийн гуравдугаар сарын 24 нд @Тwestival зохион байгуулж, хоорондоо танилцан хандив цуглуудаг уламжлалтай билээ...Энэ нь нийгмийн оролцооны аль хэлбэрт хамаарах вэ?

  • A. Албан оролцоо

  • B. Албан бус оролцоо

  • C. Улс төрийн оролцоо

  • D. Хүмүүнлигийн оролцоо

Оноо: 1

Иргэний нийгмийн ойлголтод тохирох хариултыг сонгоно уу?

  • A. Хүн эрх чөлөөгөө хэрэгжүүлэх таатай орчин

  • B. Янз бүрийн эрх ашиг, сонирхол бүхий нийгмийн бүлгүүдээс бүрдсэн нийгмийн бүтэц

  • C. Иргэн бүрийн хувийн эрх чөлөө, сонирхолыг дээдэлсэн нээлттэй нийгмийн тогтолцоо

  • D. Нийгмийн хөгжлийн жам ёсны төлөв байдал

Оноо: 1

Аливаа хүчирхийлэл үйлдэх, бусдад хор хохирол учруулах, өөрийн амин хувийн эрх ашгаа бодох гэх мэт нүгэл хилэнц үйлдэх ёсгүйг тогтоодог хэм хэмжээ юу вэ?

  • A. Албан хэм хэмжээ

  • B. Дүрэм журам

  • C. Ёс суртахуун

  • D. Хууль

Оноо: 1

Аль нь улс төрийн системийн оролтод хамаарах вэ?

  • A. Асуудал буюу проблем

  • B. Хууль тогтоомж

  • C. Шаардлага дэмжлэг

  • D. Улс төрийн шийдвэр

Оноо: 1

Малчин гаралтай Э боловсрол мэргэжил эзэмшин өөрийн хичээл зүтгэл овсгоо самбаандаа тулгуурлан хувийн компани байгуулан ажилласан нь ихээхэн амжилт олж улмаар УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэн оролцож сонгогчдын олонхийн саналыг авч УИХ-ын гишүүн болжээ. Тэрээр ямар төрлийн шилжих хөдөлгөөн хийж чадсан бэ?.

  • A. Үе хоорондын шилжих хөдөлгөөн

  • B. Босоо шилжих хөдөлгөөн

  • C. Хөндлөн шилжих хөдөлгөөн

  • D. Уруудах чиглэлийн шилжих хөдөлгөөн

Оноо: 1

Сургуулийн хонх дуугарч, хичээл эхэлсэн, эсвэл завсарласныг бидэнд мэдээлдэг нь соёлын ямар чиг үүргийг илтгэн харуулж байна вэ?

  • A. Үнэлэмж, хэм хэмжээний чиг үүрэг

  • B. Тэмдэг-бэлгэдлийн чиг үүрэг

  • C. Нэгтгэн зохицуулах чиг үүрэг

  • D. Үйл ажиллагааны чиг үүрэг

Оноо: 1

14 настай хүү ээжийнхээ бэлэглэсэн "iphone 6" гар утсыг найздаа худалдсан байна. Түүний байгуулсан гэрээ хүчин төгөлдөр үү?

  • A. Эцэг, эхээс зөвшөөрөл авсан бол болно.

  • B. 14 настай этгээд өөрийн өмчлөлийн эд зүйлийг захиран зарцуулах эрхтэй

  • C. Хүчин төгөлдөр бус

  • D. Гэрээг бичгээр хийсэн бол хүчин төгөлдөр болно.

Оноо: 1

Хүн бол “шүтлэг, бишрэл, мэдрэмждээ түшиглэн шашин, түүх, урлаг, хэл зэрэг бэлгэдлийн ертөнцийг бүтээж түүндээ амьдардаг” гэж үзэх нь аль онолын гол санаа вэ?

  • A. Сэтгэц задаргааны онол

  • B. Хөдөлмөрийн онол

  • C. Бэлгэдлийн онол

  • D. Үйл ажиллагааны онол

Оноо: 1

Нийгэмшилтийн явцад хувь хүн өөрийгөө нийгмийн тодорхой бүлэг, нийтлэг, нийгэмд харьяалуулан, тэрхүү бүлэг, нийтлэг, нийгмээ илэрхийлэгч онцлог шинжийг нь тээгч нь болдог. Үүнийг ямар ойлголтоор илэрхийлдэг вэ?

  • A. Адилсал

  • B. Нийгэмшил

  • C. Хувь хүн

  • D. Бие хүн

Оноо: 1

Газар тариаланд анжсыг нэвтрүүлсэн нь тариалангийн цар хэмжээ, үр өгөөжийг ихээр нэмэгдүүлж, түүнийг дагасан суурьшил, солилцоо, зохицуулалтуудыг бий болгосон. Энэ нь нийгмийн ямар хэв маяг вэ?

  • A. Тариалан, мал аж ахуйн нийгэм

  • B. Ан агнуур, түүврийн нийгэм

  • C. Хөдөө аж ахуйн нийгэм

  • D. Аж үйлдвэржсэн нийгэм

Оноо: 1

Аль нь нийгмийг тодорхойлох хүн ам зүйн судалгааны хандлага вэ?

  • A. Дундаж наслалтыг тооцох

  • B. Ажилгүйдлийг тооцох

  • C. Эдийн засгийн өсөлтийг тооцх

  • D. Бүгд хамаарна.

Оноо: 1

Давхраажилтыг объективээр хэмжиж байгаа нь аль нь вэ?

  • A. Та сарын хэдэн төгрөгийн орлоготой вэ?

  • B. Та аль давхраанд хамаарах вэ?

  • C. Тодорхой ажил мэргэжлийн төрлийг үнэлж байгаа нь

  • D. Хүмүүс хэнийг хүндэлж байна вэ?

Оноо: 1

Зөвийг ол. Аль нь нийгмийн үндсэн итститут вэ?

  • A. Гэр бүл, эдийн засаг, шашин, боловсрол, улс төр

  • B. Гэр бүл, хамт олон, улс төр, эдийн засаг, шашин

  • C. Гэр бүл, хамт олон, улс төр, эдийн засаг, шашин

  • D. Гэр бүл, байгууллага, улс төр, эдийн засаг, шашин

Оноо: 1

Нөхөж бич. Хөдөө аж ахуйн нийгмийн үед эдийн засаг нь .......... солилцоонд суурилаж байсан.

  • A. Илүүдэл бүтээгдэхүүн

  • B. Арилжаа

  • C. Мэдээлэл үйлчилгээ

  • D. Мөнгө

Оноо: 1

Аль нь зөв тодорхойлолт вэ?

  • A. Нийгмийн өөрчлөлт гэдэг нь нийгэмд өрнөж буй бүхий л үйл явцыг бус харин нийгмийн бүтэц, хэм хэмжээ, үйл байдлын өргөн далайцтай, суурь өөрчлөлтүүдийг хэлнэ.

  • B. Нийгмийн өөрчлөлт гэдэг нь нийгэмд өрнөж буй бүхий л үйл явцыг бус харин нийгмийн бүтэц, хэм хэмжээний өөрчлөлтийг хэлнэ.

  • C. Нийгмийн өөрчлөлт гэдэг нь нийгмийн бүтэц, хэм хэмжээ, үйл байдлын өргөн далайцтай, суурь өөрчлөлтүүдийг хэлнэ.

  • D. Нийгмийн өөрчлөлт гэдэг нь нийгэмд өрнөж буй эдийн засгийн өөрчлөлтүүдийг хэлнэ.

Нийт: 16693