• Үнэлгээний зорилт
  • Мэдлэг ойлголт
    ()
  • Чадвар
    ()
  • Хэрэглээ
    ()
  • Даалгаврын хэлбэр
  • Сонгох
    (0)
  • Задгай
    (0)
Оноо: 1

Соёл, ёс заншил гэсэн ойлголтуудын харилцааг зөв илэрхийлсэн хэллэг аль нь вэ?

  • A. Ёс заншил нь соёлыг бий болгодог.

  • B. Соёл нь ёс заншлын бүрдэл хэсэг мөн.

  • C. Ёс заншил бол соёлын бүрдэл хэсэг мөн.

  • D. Соёл нь ёс заншлыг бий болгодог

Оноо: 1

Ёс суртахууны хэм хэмжээний эх сурвалж аль нь вэ?

  • A. Ёс заншил

  • B. Хууль, дүрэм

  • C. Шашны ёс жаяг

  • D. Итгэл үнэмшил

Оноо: 1

Хүй нэгдлийн хүн бүх ертөнцийг амьтай хэмээн төсөөлж иржээ. Өөрөөр хэлбэл, зэрлэг адгуусан амьтан, амьгүй юмс ч амьд ертөнцийн шинж чанарыг агуулдаг гэж төсөөлж байв. Энэ нь сэтгэлгээний ямар хэв маягт хамааруулдаг вэ?

  • A. Уран сайхны сэтгэлгээ

  • B. Шашны сэтгэлгээ

  • C. Шид, домгийн сэтгэлгээ

  • D. Шинжлэх ухааны сэтгэлгээ

Оноо: 1

Түүхэн тодорхой цаг үеийг төлөөлж чадах түүх, соёл, урлаг, шинжлэх ухааны ач холбогдол бүхий оюуны болон материаллаг эд зүйлсийг соёл судлалд юу гэж нэрлэдэг вэ?

  • A. Соёлын өв

  • B. Соёлын бүтээгдэхүүн

  • C. Соёлын үйлдвэрлэл

  • D. Соёлын үйл ажиллагаа

Оноо: 1

Дараах ойлголтуудаас аль нь багтаамжаараа хамгийн бага вэ?

  • A. Монголын залуучуудын соёл

  • B. Дэлхийн соёл

  • C. Монголын соёл

  • D. Хүн төрөлхтний соёл

Оноо: 1

Тухайн ард түмэн, үндэстний оюун санаагаар бүтэж, уламжлагдан ирсэн түүхэн тодорхой орон зайг төлөөлж чадах эх хэл, ардын мэдлэг, амьдрах арга ухаан, байгаль ертөнцийн тухай мэдлэг, хөдөлмөрийн зан үйл, наадам наргиа, ёс заншил зэрэг соёлын орон зайг юу гэх вэ?

  • A. Соёлын биет өв

  • B. Соёлын биет бус өв

  • C. Сонгодог соёл

  • D. Соёлын дурсгалт зүйлс

Оноо: 1

Соёлыг ардын, нийтийн, сонгодог гэж ангилахдаа ямар шалгуурыг баримталдаг вэ?

  • A. Соёлын зориулалт

  • B. Соёлын түвшин

  • C. Соёлын гарал үүсэл

  • D. Соёлын хэрэглээ

Оноо: 1

Дараах хэллэгээс аль нь соёлын мөн чанар, утга холбогдлыг бүрэн тодорхойлж чадах вэ?

  • A. Соёл бол хүн нийгмийн гишүүн болохынхоо хувьд эзэмшдэг мэдлэг, итгэл үнэмшил, урлаг, ёс суртахуун, хууль, зан заншил болон бусад чадвар

  • B. Соёл бол аливаа ард түмэн, үндэстнийг бусад ард түмэн үндэстнээс ялгах гол шинж юм.

  • C. Соёл бол хүний туршлагыг хадгалж дамжуулах бодит хэлбэр юм.

  • D. Соёл бол аливаа нийгмийн аж төрөх ёс, нийгмийн зохион байгуулалтыг бүрдүүлэгч гол хүчин зүйл юм.

Оноо: 1

Олон Улсын балетын нэрт мастеруудыг оролцуулсан тоглолтыг Монгол оронд зохион байгуулах болсон нь соёлын ямар хэлбэрийг илтгэж байна вэ?

  • A. Ардын соёл

  • B. Нийтийн соёл

  • C. Сонгодог соёлын

  • D. Үндэсний соёл

Оноо: 1

УДЭТ-ын тайзнаа олны хүртээл болгосон “Монголын Их Хатад” бүжгэн туульс нь урлагийн ямар төрөлд хамаарах вэ?

  • A. Үндэсний сонгодог урлагийн

  • B. Дэлхийн сонгодог урлагийн

  • C. Ардын урлагийн

  • D. Модерн урлагийн

Оноо: 1

Цагаан сарын бэлэг бол төрөл садан, орсон гарсан зочдынхоо алгыг тэнийлгэдэг өгөөмөр сэтгэлийн илэрхийлэл. Гадаад улс орнуудад ч гэсэн “Зул” сараараа гэр бүл, хамаатан саднаараа цугларан нэгэндээ бэлэг, дурсгалын зүйл өгч хөгжин цэнгэдэг уламжлалтай. Эдгээр хүмүүсийн ярианы гол сэдэв юу байна вэ?

  • A. Цагаан сарын бэлэг

  • B. Цагаан сарын бэлтгэл ажил

  • C. Золгох ёс

  • D. Монголын соёл

Оноо: 1

Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн заалтад “Түүх, соёл бол үндэсний аюулгүй байдлын дархлаа” мөн гэж заажээ. Үүнтэй холбоотой жишээ аль нь байна вэ?

  • A. Алтаргана наадам

  • B. Морин хуур

  • C. Уртын дуу

  • D. Монгол бичиг

Оноо: 1

Хэл нь ёс заншил, үндэсний соёл хоёрын алинд хамаарах вэ?

  • A. Үндэсний соёл

  • B. Ёс заншил

  • C. Боловсрол

  • D. Мэдлэг

Оноо: 1

Ой модоо хайрлан хамгаалах нь соёлын аль хэлбэрт хамаарах вэ?

  • A. Харилцааны соёл

  • B. Экологийн соёл

  • C. Сэтгэлгээний соёл

  • D. Гоо сайхны соёл

Оноо: 1

Дэлхий нийтийн олон янзын соёлд нийтлэг, ерөнхий шинж тэмдэг ажиглагддаг бөгөөд энэ байдлыг соёл судлалд юу гэх нэрлэдэг вэ?

  • A. Соёлын түгээмэл шинж

  • B. Соёлын онцлог шинж

  • C. Соёлын төсөөтэй шинж

  • D. Соёлын өвөрмөц шинж

Оноо: 1

Соёлыг аж ахуй эрхлэлтээр нь ан агнуур, түүвэрлэгчдийн соёл, нүүдэлчдийн соёл, газар тариаланчдын соёл гэж ангилж болно. Энэ нь соёлын ямар хэв маягт хамаарах ойлголт вэ?

  • A. Соёлын түүхэн хэв маяг

  • B. Нэг загварын соёл

  • C. Олон хэв загварын соёл

  • D. Олон улсын соёл

Оноо: 1

Угсаатны зүй, аман түүх, биет бус соёлын өвийн судалгаа гэдэг бол

  • A. Тухайн орон нутгийн иргэдтэй уулзаж, өөрийн нутаг ус, түүх, удам угсаа, домог, шүтлэг, ёс заншлынхаа талаар ярьсныг хэлнэ.

  • B. Морин хуур хөгжмийг ЮНЕСКО-д бүртгүүлсэнийг

  • C. Уртын дууны түүхээр кино бүтээсэнийг

  • D. Монголын нууц товчоо зохиолоор зурсан цуврал зургийн үзэсгэлэн гарсаныг

Оноо: 1

Ардын соёлын онцлог аль нь вэ?

  • A. Ардын соёл нь нийгмийн бүх давхаргын хүмүүст хүртээлтэй байдаг.

  • B. Ардын соёлыг нийгмийн бүх гишүүд нэгдэн бүтээдэг.

  • C. Ардын соёлыг ардын билиг авьяастнууд урлан бүтээдэг.

  • D. Ардын соёлыг мэргэжлийн уран бүтээлчид туурвин бүтээдэг .

Оноо: 1

“Соёлын орон зай” гэдэг ойлголт ямар утга санааг илэрхийлдэг вэ?

  • A. Хамтын мэдрэмж, үнэлэмж

  • B. Улсын хил хязгаар

  • C. Төрсөн газар орон

  • D. Соёлын дурсгалт зүйлс

Оноо: 1

“Хүн бол бэлгэ тэмдэгүүдийг бүтээдэг амьтан” гэж хэн тодорхойлсон бэ?

  • A. Ж.Мёрдок

  • B. Э.Кассирер

  • C. К.Клаххон

  • D. Л.Уайт

Нийт: 16693