• Үнэлгээний зорилт
  • Мэдлэг ойлголт
    ()
  • Чадвар
    ()
  • Хэрэглээ
    ()
  • Даалгаврын хэлбэр
  • Сонгох
    (0)
  • Задгай
    (0)
Оноо: 1

Соёлыг олон янзаар ангилж болдог. Тэгвэл Олон улсын соёл, улс үндэстний соёл гэсэн ангилал аль нь вэ?

  • A. Соёлын түвшин

  • B. Соёлын бүсчлэл

  • C. Соёлын үнэ цэнэ

  • D. Соёлын шинэчлэл

Оноо: 1

Газарзүйн их нээлтийн дараа өрнөдийн соёл судлаачид Ази, Африк, латин Америк далайн буурай хөгжилтэй хүн амын соёлыг судалсан. Тэд эхэндээ очсон орныхоо соёлын хоцрогдмол, бүдүүлгийг гайхаж ном бичиж байв. Энэ нь

  • A. Релятивизм

  • B. Этноцентризм

  • C. Соёлын диффузи

  • D. Соёлын зөрчил

Оноо: 1

Материаллаг амьдралын өөрчлөлтүүд нь зан заншил, итгэл үнэмшлийн өөрчлөлтөөс түрүүлж байж болно гэсэн өгөгдөл алинд нь хамаарах вэ?

  • A. Соёлын гажилт

  • B. Соёлын нэгдэл

  • C. Харийн соёлын ноёрхол

  • D. Соёлын хожимдолт

Оноо: 1

Зөгий уран барилыг санагдуулам үүр барьдаг, аалз маш сайхан тор шүлсээрээ нэхдэг билээ. Энэ нь доор өгөгдсөн зүйлийн алинд нь хамаарах вэ?

  • A. Оюуны соёл

  • B. Эдийн соёл

  • C. Төрөлх чадвар инстикт

  • D. Биет соёл

Оноо: 1

Соёлыг тодорхойлсон буруу бодомж аль нь вэ? Соёл бол...................мөн .

  • A. Байгалийн үзэгдэл

  • B. Хүний ололт амжилтын цогцолбор

  • C. Хууль, зан заншил, болон бусад чадвар дадлуудыг багтаасан цогц бүхэллэг зүйл

  • D. Өргөн агуулгатай маш олон талаас нь судалж тайлбарладаг.

Оноо: 1

1871 онд “Эртний соёл” бүтээлийг туурвисан антропологич хэн бэ?

  • A. И. Кассирер

  • B. Э. Тайлор

  • C. Ясперс

  • D. Ж. Мердок

Оноо: 1

Бид аливаа үйл явдал, үзэл санааг дэмжих, шүүмжлэх, магтах зэргээр янз бүрээр үнэлж, дүгнэж байдаг. Тухайлбал өөрийнх нь үйлдлийг нийтийн үнэлэмжид нийцэж байна уу? Үгүй юу гэдгийг шүүн тунгаана гэсэн үг. Энэ нь:

  • A. Үнэт зүйл

  • B. Үнэлгээ

  • C. Үнэлэмжийн баримжаа

  • D. Үнэлэмж

Оноо: 1

Нийгмийг бүрдүүлэгч бүлгүүдийг ялгаж байгаа хэм хэмжээ, үнэт зүйлсийн системийг .................. гэнэ.

  • A. Дэд соёл

  • B. Зонхилогч соёл

  • C. Улс үндэстний соёл

  • D. Нийтийн соёл

Оноо: 1

Биет соёлын жишээ аль нь вэ?

  • A. Хөөмий

  • B. Уран нугаралт

  • C. Богдын ордон музей

  • D. Ураг барилдах ёс

Оноо: 1

Үндэстний соёл, урлагийг хэн бүтээж байна, ямар түвшний соёл вэ? гэдгээс нь хамааруулж хэрхэн ангилдаг вэ?

  • A. Ардын соёл, нийтийн соёл, сонгодог соёл

  • B. Нийтийн соёл, үндэстний соёл, олон улсын соёл

  • C. Авьяастны соёл, зонхилогч соёл

  • D. Цөөнхийн соёл, нийтийн соёл, элитийн соёл

Оноо: 1

Соёл бүрийн хэм хэмжээ, дүрмийг адилхан хүндэтгэдэг үзэл аль нь вэ?

  • A. Эерэг соёл

  • B. Релятивизм

  • C. Сөрөг соёл

  • D. Этноцентризм

Оноо: 1

Соёлыг олон улсын соёл, улс үндэстний соёл гэсэн ангилах нь дараах ойлголтуудын алинд хамаарах вэ?

  • A. Соёлын шинэчлэл

  • B. Соёлын бүсчлэл

  • C. Соёлын үнэ цэнэ

  • D. Соёлын түвшин

Оноо: 1

Соёлыг хүмүүст амьдралын үйл ажиллагааны хэв загваруудаас сонгох боломж бүрдсэн эсэхээс хамаарч хэрхэн ангилдаг вэ?

  • A. Нэг хэв загварын, Олон хэв загварын

  • B. Ардын соёл, нийтийн соёл, сонгодог соёл

  • C. Авьяастны соёл, зонхилогч соёл

  • D. Цөөнхийн соёл, нийтийн соёл, элитийн соёл

Оноо: 1

Буруу бодомжийг олно уу?

  • A. Нэг хэв загварын соёл нь хаалттай байдаг .

  • B. Олон хэв загварын соёл нь дотооддоо онцлог ялгаа бүхий соёлуудаас бүрэлддэг

  • C. Олон хэв загварын соёл нь гадны соёлын элементүүд нэвтрэх боломж хомс

  • D. Алдаатай бодомж байхгүй.

Оноо: 1

Нийгмийг бүрдүүлэгч бүлгүүдийг ялгаж байгаа хэм хэмжээ, үнэт зүйлийн систем. Нийгмийн анги, угсаа гарал, шашин, оршин суух нутаг зэрэг хүчин зүйлийн нөлөөгөөр бүрэлддэг соёлын хэлбэр аль нь вэ?

  • A. Дэд соёл

  • B. Нийтийн соёл

  • C. Ардын соёл

  • D. Дагуул соёл

Оноо: 1

Янз бүрийн сувгаар, түүний дотор олон нийтийн мэдээлэл, харилцааны хэрэгслээр дамжин нийгмийн хамгийн өргөн олонд хүртээгддэг өдөр тутмын амьдралын соёлын хэлбэр аль нь вэ?

  • A. Ардын соёл

  • B. Нийтийн соёл

  • C. Дагуул соёл

  • D. Соёлын нэвчилт

Оноо: 1

Соёлд зүйл бүрийн хэм хэмжээ, үнэлэмж, ёс заншлууд нь бие биеэ дэмжиж, өөр хоорондоо сайн зохицож, нягтралтай байх шинжийг юу гэх вэ?

  • A. Соёлын цочирдол

  • B. Соёлын орон зай

  • C. Соёлын нэгдэл

  • D. Соёлын нэвчилт

Оноо: 1

Тухайн улс үндэсний нийтийн хүртээл болсон итгэл үнэмшил, зан байдлын хэв маяг, үнэлэмж болон институтуудын цогц нэгдэлийг юу гэх вэ?

  • A. Дэд соёл

  • B. Ардын соёл

  • C. Нийтийн соёл

  • D. Улс үндэсний соёл

Оноо: 1

Нийгэм-соёлын үнэлэмжүүдийн харилцан нөлөөллөөр бий болж байдаг оюун санааны орчин. Төрсөн нутаг биш, соёлын дурсгалт зүйлс биш, харин улс үндэстэн, хүмүүсийн хамтын мэдрэмж, үнэлэмжийг юу гэх вэ?

  • A. Соёлын орон зай

  • B. Соёлын цочирдол

  • C. Соёлын нэгдэл

  • D. Соёлын нэвчилт

Оноо: 1

Хэн нэгэнд өөр соёлын орчинд орсноос бий болсон сэтгэл зүйн цочрол. Тодруулбал, энэ нь тухайн хүний хүссэнээс огт өөр байх, бүтэлгүйтэх, сэтгэл ханамж мэдрэгдэхгүй байх үед үүсэх бухимдал, гутрал, түгшүүр гэх зэрэг сөрөг мэдрэмж үүсэх үеийн сэтгэл зүйн байдлыг соёлын юу гэж нэрлэх вэ?

  • A. Соёлын нэгдэл

  • B. Соёлын цочирдол

  • C. Соёлын орон зай

  • D. Соёлын нэвчилт

Нийт: 16693