• Үнэлгээний зорилт
  • Мэдлэг ойлголт
    ()
  • Чадвар
    ()
  • Хэрэглээ
    ()
  • Даалгаврын хэлбэр
  • Сонгох
    (0)
  • Задгай
    (0)
Оноо: 1

Соёлыг хүний мөн чанарын илэрхийлэл мөн болох талаас нь тайлбарладаг. Соёлын утга санаа нь хүний гэх зүйлийг амьтны гэх зүйлээс ялгах хязгаар болж өгдөг гэдгийг энэ хандлагад онцлон үздэг нь ямар хандлага вэ?

  • A. Философийн хандлага.

  • B. Социологийн хандлага

  • C. Антропологийн хандлага

  • D. Түүхэн хандлага

Оноо: 1

Янз бүрийн ард түмний домог, аман зохиол зэрэг соёлын уламжлалыг харьцуулан судлах замаар тэдгээрт буй адил төстэй, нийтлэг шинж байдлыг тайлбарлахыг хичээдэг. Бүх соёлд байдаг ёс горимын ойролцоо шинж байдал нь тэдний үнэлэмж нийтлэг байгаатай холбоотой гэж энэ хандлагад үздэг хандалгыг олно уу.

  • A. Философийн хандлага.

  • B. Социологийн хандлага

  • C. Антропологийн хандлага

  • D. Түүхэн хандлага

Оноо: 1

Материаллаг амьдралын өөрчлөлтүүд нь зан заншил, итгэл үнэмшлийн өөрчлөлтөөс түрүүлж байж болно. Жишээ нь, уул уурхайн үйлдвэрлэлийн хөгжил нь байгаль орчинд хор хөнөөл учруулж, мод боловсруулах үйлдвэрлэлийн хөгжил нь асар их ой модыг сүйтгэхэд хүргэж болно. Энэ байдлыг нийгэм яваандаа мэдэрч байгалиа хамгаалах талаар бодлого боловсруулж эхэлдэг байна. Үүнийг юу гэх вэ?

  • A. Соёлын хожимдолт.

  • B. Харийн соёлын ноёрхол

  • C. Соёлын гажилт

  • D. Соёлын хоцрогдол

Оноо: 1

Нийт хүн төрөлхтний хэмжээнд хүлээн зөвшөөрөгддөг үзэл санаа, итгэл үнэмшил, хэм хэмжээг юу гэх вэ?.

  • A. Үнэлэмж

  • B. Үнэт зүйл

  • C. Үнэлэмжийн баримжаа

  • D. Үнэлэмж

Оноо: 1

Үнэлэмжийг хувь хүн өөриймшүүлсэн хэр хэмжээ, түвшинг юу гэх вэ?

  • A. Үнэт зүйл

  • B. Үнэлэмжийн баримжаа

  • C. Үнэлэмж

  • D. Үнэлгээ

Оноо: 1

Буруу зөв гэж хатуу үнэлэгддэггүй, тухайлбал, үсээ самнах, хувцсаа өмсөх, бусдын амар мэндийг асуух гэх мэт амьдралд байнга давтагддаг мөрдлөгөөнүүдийг юу гэх вэ?.

  • A. Зан заншил

  • B. Ёс суртахуун

  • C. Ёс зүй

  • D. Зан суртахуун

Оноо: 1

Дараах өгөгдлийн тодорхойлолт аль нь вэ? Зөв буруу, сайн муу гэж үнэлэгддэг бөгөөд сайшаах, урамшуулах, шийтгэх хөшүүрэгтэй хэм хэмжээ юм.

  • A. Ёс суртахуун.

  • B. Зан заншил

  • C. Ёс зүй

  • D. Зан суртахуун

Оноо: 1

Соёлын өөрчлөлтийг илэрхийлэх ойлголт аль нь вэ?

  • A. Биет соёлын өв

  • B. Нээлт, бүтээл, ололт, амжилтууд

  • C. Биет бус соёлын өв

  • D. Өв уламжлал

Оноо: 1

Соёлын анхны ойлголт хаана үүссэн вэ?

  • A. Европ

  • B. Ази

  • C. Египет

  • D. Итали

Оноо: 1

Онолын хувьд аль нь буруу бодомж вэ?

  • A. Соёл бол нийгмийн үзэгдэл мөн

  • B. Нэг үндэстний соёл нь хэд хэдэн улсад байж болно.

  • C. Олон соёл нэг үндэстнйи дотор байж болно.

  • D. Нэг тивд нэг л соёл байдаг.

Оноо: 1

Голын усанд сүү хийж болохгүйг заасан хэм хэмжээ нь ямар төрлийн хэм хэмжээнд хамаарах вэ?

  • A. Ёс суртахуун.

  • B. Зан суртахуун

  • C. Эрх зүйн

  • D. Зан заншилын

Оноо: 1

Ямар шалгуурт үндэслэн соёлын хэлбэрийг ардын,нийтийн, элитийн гэх мэтээр ангилдаг вэ?

  • A. Хамрах хүрээгээр нь

  • B. Хэрэглэгчдийн тоогоор нь

  • C. Нөлөөллөөр нь

  • D. Соёлын үнэлэмжээр нь

Оноо: 1

Гэсэр, Жангарын туульс соёлын аль хэлбэрт хамаарах вэ?

  • A. Элитийн

  • B. ардын

  • C. Нийтийн соёл

  • D. Дагуул соёл

Оноо: 1

Дараах өгөгдлийг зөв тохируулна уу

А. Уран зураг B.кино C.Яруу найраг D. Хөгжим 1.Үгийн хэмнэл 2.Эвлүүлэг 3. Ая, хэмнэл 4. Өнгө ялгарал

  • A. А4 В2 С1 D3

  • B.А4 В3 С1 D2

  • C.А1В2 С4 D3

  • D.А2 В4 С1 D3

Оноо: 1

Соёлын эрх чөлөөний 3 гол үндэслэл аль нь вэ?

  • A. Ажил хөдөлмөр, эрүүл мэнд, өндөр боловсрол

  • B. Эрүүл мэнд, эрдэм боловсрол, элбэг амьдрал

  • C. Эрх чөлөө, эрүүл мэнд, иргэний нийгэм

  • D.  Эд хөрөнгө, найз нөхөд, эрүүл мэнд

Оноо: 1

Аль нь даяаршлын үеийн соёлын бодлогын гол онцлог вэ?

  • A. Соёлын дангааршлыг хадгалах

  • B. Олон янзын соёл зэрэгцэн орших нөхцлийг хадгалах

  • C. Соёлын сонголтын боломжийг нэмэгдүүлэх

  • D. Соёлын орон зайг чөлөөтэй байлгах

Оноо: 1

Дараах ойлголтуудаас аль нь соёлын бүтцэд багтах вэ?

  • A. Хэл

  • B. Харилцан үйлдэл

  • C. Үйл ажиллагаа

  • D. Ойлголт

Оноо: 1

Аль нь үнэт зүйл хэмээх ойлголтод хамаарах вэ?

  • A. Сурагчид ангидаа шүлсээ хаяхгүй байх

  • B. Сурагчид шалгалтын үеэр бусдаас хуулахгүй байх

  • C. Сурч боловсрох нь маш чухал зүйл.

  • D. Сурагч багшдаа хүндэтгэлтэй хандах ёстой.

Оноо: 1

Зарим оронд сайн гэж үнэлэгддэг зүйл яагаад зарим оронд эсрэгээр үнэлэгдэж болдог вэ?

  • A. Хэлний ялга

  • B. Газарзүйн байршлын ялгаа

  • C. Хүн амын тоо, нягтаршлын ялгаа

  • D. Уламжлал, заншлын ялгаа

Оноо: 1

Хүмүүсийн тодорхой үйлдлээ даган мөрддөг, албан бус хэм хэмжээ алинд нь хамаатай вэ?

  • A. Зан заншил

  • B. Ёс суртахуун

  • C. Эрх зүй

  • D. Хууль

Нийт: 16693