• Үнэлгээний зорилт
  • Мэдлэг ойлголт
    ()
  • Чадвар
    ()
  • Хэрэглээ
    ()
  • Даалгаврын хэлбэр
  • Сонгох
    (0)
  • Задгай
    (0)
Оноо: 1

Хувь хүний ухамсрын элементүүдэд хамааралгүй ойлголтыг олно уу?

  • A. Ёс суртахууны мэдрэмж

  • B. Ёс суртахууны төсөөлөл

  • C. Ёс суртахууны итгэл үнэмшил

  • D. Ёс суртахууны хэл

Оноо: 1

“Хүү минь чи бусад хүүхдээс онцгой өөр. Чи бусадтай адилхан байвал суут хүн болж чадахгүй шүү дээ” гэж А.Эйнштейнд ээж нь хэлжээ. Энэ нь ёс суртахууны элементүүдийн алинд хамаарах вэ?

  • A. Ёс суртахууны мэдрэмж

  • B. Ёс суртахууны төсөөлөл

  • C. Ёс суртахууны үнэлгээ

  • D. Ёс суртахууны итгэл үнэмшил

Оноо: 1

Зөв хариултыг тэмдэглэнэ үү?

  • A. Сайн үйл бол ёс суртахуунлаг үйл юм.

  • B. Сайн үйл бол хүний амьдралын нэг суурь хэрэгцээ юм.

  • C. Сайн үйл бол нэг талаас сэтгэл санааны үзэгдэл, нөгөө талаас оюун санааны үзэгдэл мөн.

  • D. Бүх хариулт зөв

Оноо: 1

Суралцагчийн ёс суртахууны үүрэг болгосон хэм хэмжээнд үл хамаарах вэ?

  • A. Даалгаврыг цаг хугацаанд нь гүйцэтгэх

  • B. Суралцагч бүр эрдэм мэдлэг эзэмшихийг зорилгоо болгож, өөрийгөө хөгжүүлж, сурлагадаа ахиц гаргаж байх

  • C. Мэдээллийг гуйвуулах, нуун дарагдуулах

  • D. Сургуулийн өмч хөрөнгө, эд хогшлыг ариг гамтай эдэлж ашиглах

Оноо: 1

А.Хүнлэг байх 1.Ёс суртахууны хэм хэмжээ

В. Сайн ба муу 2.Ёс зүйн үндсэн ойлголт

С.Эелдэг эвсэг байх 3.Ёс суртахууны зарчим

D.Бусадтай харилцах 4.Ёс суртахууны харилцаа

  • A. A3B2C1D4

  • B. A1B2C3D4

  • C. A4B2C1D3

  • D. A3B1C2D4

Оноо: 1

Аль нь буруу вэ?

  • A. Ёс зүй нь ёс суртахууныг судалдаг философийн салбар ухаан мөн.

  • B. Ёс заншлаас татгалзаж болохгүй.

  • C. Ёс суртахууны хэм хэмжээ нь нийт хүн төрөлхтнийг хамарсан түгээмэл шинжтэй.

  • D. .Үндэстэн бүхэн өөрийн гэсэн ёс заншилтай

Оноо: 1

Дараах эргэцүүллээс аль нь худал вэ? Ёс зүйн мэдлэгийн ач холбогдол нь

  • A. Хувь хүн ёс суртахууны соёлыг эзэмших.

  • B. Амьдралын утга учрыг ойлгох.

  • C. Сайн хүн болох.

  • D. Сайхны мөн чанарыг ухаарах

Оноо: 1

Аль нь ёс заншлын үндсэн үүрэгт үл хамаарах вэ?

  • A. Өмнөх үеийн туршлагыг хуримтлуулах, хадгалах, өвлүүлэх

  • B. Нийгмийн харилцааг зохицуулах,

  • C. Шинэ мэдлэг бүтээх

  • D. Шинэ бүтээлч зорилтуудыг шийдвэрлэх

Оноо: 1

Ёс суртахуун ба ёс заншил хэмээх ойлголтууд

  • A. Агуулгын хувьд ижил ойлголтууд

  • B. Ёс суртахуун нь ёс заншлаас өргөн агуулгатай

  • C. .Ёс заншил нь ёс суртахуунаас өргөн агуулгатай

  • D. Эдгээр ойлголт хамааралгүй

Оноо: 1

Суралцагчийн ёс суртахууны хориглосон хэм хэмжээнд аль нь үл хамаарах вэ?

  • A. Даалгаврыг цаг хугацаанд нь гүйцэтгэх

  • B. Сургуулийн орчинд орилох, исгэрэх, чанга инээлдэх

  • C. Мэдээллийг гуйвуулах, нуун дарагдуулах

  • D. Шалгалтын явцад бусдад мэдээлэл өгөх, бусдаас мэдээлэл авах

Оноо: 1

Хувь хүний ёс суртахууны гол шалгуур нь юу вэ?

  • A. Хөдөлмөрч байх

  • B. Ухаалаг байх

  • C. Энгийн даруу байх

  • D. Хариуцлага хүлээх чадвар

Оноо: 1

Бусад хүмүүс болон нийгэмтэйгээ зөв зохистой харилцах хэм хэмжээ, ойлголт, зарчмуудын нэгдлийг юу гэж нэрлэдэг вэ?

  • A. .Ёс суртахууны харилцаа

  • B. Ёс суртахууны ухамсар

  • C. Ёс суртахууны үнэлэмж

  • D. . Ёс суртахууны онол

Оноо: 1

Хүн чанарын шалгуур бөгөөд хүний ухамсар, зан байдлын хэм хэмжээг илэрхийлдэг ойлголт аль нь вэ?

  • A. Ёс суртахуун

  • B. Ёс зүй

  • C. Гоо зүй

  • D. Урлаг

Оноо: 1

Харилцан итгэлцэл, үнэнийг өгүүлэх, алагчлахгүй хандах гэсэн утгыг агуулж байдаг ёс зүйн ойлголтыг нэрлэнэ үү?

  • A. Нэр төр

  • B. Аз жаргал

  • C. Шударга ёс

  • D. Нэр хүнд

Оноо: 1

"Ариун сурталт хүн хэн бүхэнтэй зохицон амьдардаг, дорд хүн л харин өөртэйгөө тохирох хүнийг хайдаг" хэмээн Күнз сургасан буй. Энэ сургаал ёс суртахууны ямар зарчимтай холбогдох вэ?

  • A. Хүмүүнлэг байх зарчим

  • B. Зохирол, зохицлын зарчим

  • C. Шударга ёсны зарчим

  • D. .Ёс суртахууны хэм хэмжээнд захирагдах зарчим

Оноо: 1

Зөв хамаарлыг тогтооно уу?

А. Күнз 1. Дундажийн зарчим

В. Аристотель 2. Хэв дундын ёс

С. Нагаржуна 3. Төв үзэл

  • A. 1а.2в.3с

  • B. 1с.2а.3в

  • C. 1а.2с.3в

  • D. 1в.2а.3с

Оноо: 1

Хувь хүнээс өөртөө хандах, бас нийгэм хамт олон, олон нийтийн зүгээс түүнд хандах ёс суртахууны өвөрмөц харилцааг илэрхийлдэг ойлголт аль нь вэ?

  • A. Нэр төр

  • B. Аз жаргал

  • C. Шударга ёс

  • D. Нэр хүнд

Оноо: 1

Ёс суртахуун нь нийгэмд олон талын үүрэг гүйцэтгэдэг. Хувь хүний үйл ажиллагааг бусад хүмүүс болон нийгмийн эрх ашиг сонирхолтой нийцүүлэн чиглүүлж байдаг ёс суртахууны үүргийг нэрлэнэ үү?

  • A. Танин мэдэхүйн үүрэг

  • B. Төлөвшүүлэх үүрэг

  • C. Зохицуулах үүрэг

  • D. Үнэлэмжийн үүрэг

Оноо: 1

Хүний ёсоор амьдрах хэм хэмжээ болох ёс суртахууны эрхэмлэх зүйлс, өмнөх үеийн дэвшилтэт зан заншил, үзэл сургаалыг өөриймшүүлэх үйл ажиллагаа, түүний үр дүнг бүхэлд нь ямар ойлголтоор илэрхийлж болох вэ?

  • A. Хувь хүний ёс суртахууны төлөвшил

  • B. Хувь хүний ёс суртахууны соёл

  • C. Хувь хүний ёс суртахууны ухамсар

  • D. Хувь хүний ёс суртахууны үнэлэмж

Оноо: 1

Ёс суртахууныг өөриймшүүлсний үр дүнд хүмүүс өөрийн үйлдэл, үйл ажиллагаагаа хянаж удирдаж байдаг ёс суртахууны үүргийг нэрлэнэ үү?

  • A. Танин мэдэхүйн үүрэг

  • B. Төлөвшүүлэх үүрэг

  • C. Зохицуулах үүрэг

  • D. Үнэлэмжийн үүрэг

Нийт: 16693