• Үнэлгээний зорилт
  • Мэдлэг ойлголт
    ()
  • Чадвар
    ()
  • Хэрэглээ
    ()
  • Даалгаврын хэлбэр
  • Сонгох
    (0)
  • Задгай
    (0)
Оноо: 1

Ёс суртахуунаар дамжин хүмүүс зөв зохистой ухаалаг харилцааны дүрэм, журам, нийгэмд гүйцэтгэх үүргийн талаар мэдлэг эзэмшиж байдаг. Энэ нь ёс суртахууны нийгмийн ямар үүрэгт хамаарах вэ?

  • A. Танин мэдэхүйн үүрэг

  • B. Төлөвшүүлэх үүрэг

  • C. Зохицуулах үүрэг

  • D. Үнэлэмжийн үүрэг

Оноо: 1

Нийгмийн бүлэг, хамт олон, бие хүний зан төлөв, үйлдлийн үнэ цэнэ, ач холбогдлыг тодорхойлж, ёс суртахууны аливаа үйлдэл, түүний сэдэл, төрх, үр дагавар зэргийг ёс суртахууны зарчим, шаардлагад нийцэж байна уу, үгүй юу гэдэг талаас нь шүүн тунгаах үйл явц нь хувь хүний ёс суртахууны ухамсарын аль элементэд хамаарах вэ?

  • A. Ёс суртахууны мэдрэмж

  • B. Ёс суртахууны үзэл төсөөлөл

  • C. Ёс суртахууны үнэлгээ

  • D. Ёс суртахууны итгэл үнэмшил

Оноо: 1

"Бусад хүмүүстэй харилцахдаа тэд чамтай яаж харилцаасай гэж чи өөрөө хүсдэг билээ, түүн шигээ л харилцаж бай". Энэ бодомжийг юу гэж нэрлэдэг вэ?

  • A. Ёс суртахууны хууль

  • B. Ёс суртахууны хэм хэмжээ

  • C. Ёс суртахууны алтан дүрэм

  • D. Ёс суртахууны боловсролтой хүн

Оноо: 1

Ёс суртахууны хэм хэмжээг удирдлага болгож, өөриймшүүлж, өөрийн сэтгэл оюуныг засаж сайжруулахыг ямагт хичээж, үг, үйлдлээ хянаж, үүргээ сайтар ойлгож, хариуцлагатай хандаж байгаа хүн аль нь вэ?

  • A. Нийгэмшсэн хүн

  • B. Ёс суртахууны соёлтой хүн

  • C. Ёс суртахууны алтан дүрэм

  • D. Ажил хэрэгч хүн

Оноо: 1

Ёс суртахууны хэм хэмжээнд захирагдах зарчмын илрэх хандлагыг тоочихдоо буруу зүйл оруулсаныг олж тэмдэглэнэ үү?

  • A. Өөрийгөө хянах чадвар

  • B. Хувийн зохион байгуулалт

  • C. Анхаарал халамж

  • D. Өөрийн эрх ашгийг бусдын эрх ашгаар хязгаарлах

Оноо: 1

"Эзэн хичээвэл заяа хичээнэ" гэдэг зүйр цэцэн үг ямар утгыг илэрхийлж байна вэ?

  • A. Хүнлэг байх

  • B. Хөдөлмөрч байх

  • C. Нэр төртэй байх

  • D. Өөрийн ухамсар

Оноо: 1

Хувь хүн зорилгоо тодорхойлж, өөртөө шаардлага тавих, эрүүл байх, муу зуршлаасаа салах, хэрэгцээгээ хянах, хэлсэн үгэндээ хүрдэг байх зэрэг хариуцлага нь ямар ойлголтод хамаарах вэ?

  • A. Өөрийгөө нээх

  • B. Өөрийгөө удирдах

  • C. Өөрийгөө үнэлэх

  • D. Өөрийгөө таних

Оноо: 1

"Хүнийг хүн болгож байдаг зүйл бол ёс суртахуун юм." Энэ хэний үзэл баримтлал вэ?

  • A. К.А.Гельвеций

  • B. В.К.Маркс

  • C. И.Кант

  • D. Ж.С.Милль

Оноо: 1

"Ухаарч ойлгоогүй амьдралыг туулж өнгөрүүлэх нь утга учиргүй". Энэ хэний үзэл баримтлал вэ?

  • A. Күнз

  • B. Платон

  • C. Аристотель

  • D. Сократ

Оноо: 1

Ёс суртахууны хэм хэмжээний онцлогуудыг дурьдахдаа үл хамаарах зүйл оруулсан бол аль нь вэ?

  • A. Ёс суртахууны хэм хэмжээ нь хүмүүсийн харилцааг эерэг, эмх журамтай, үнэ цэнэтэй болгодог

  • B. Ёс суртахууны хэм хэмжээ нь албадлагад тулгуурлан хэрэгждэг.

  • C. Ёс суртахууны хэм хэмжээ нь нийгмийн харилцаанд бичигдээгүй хууль хэлбэрээр үйлчилж байдаг.

  • D. Ёс суртахууны хэм хэмжээ нь нийгмийн бүх харилцаанд хүмүүсийн авир үйлдэл, үйл ажиллагааг зохицуулж байдаг суурь шинжтэй хэм хэмжээ юм.

Оноо: 1

"Хүнлэг байх эсэх нь зөвхөн биднээс, өөрсдөөс маань хамаарна". Энэ хэний үзэл баримтлал вэ?

  • A. Күнз

  • B. Платон

  • C. Аристотель

  • D. Сократ

Оноо: 1

"Ёс суртахуунтай байх нь биднээс хамаарна. Гэхдээ үүнд хичээл зүтгэл, ухаалаг чанар хэрэгтэй болно" Энэ хэний үзэл баримтлал вэ?

  • A. Күнз

  • B. Платон

  • C. Аристотель

  • D. Сократ

Оноо: 1

Ёс суртахууны бүтцэд үл хамаарах зүйлийг тэмдэглэнэ үү?

  • A. Эрх зүйн ухамсар

  • B. Ёс суртахууны ухамсар

  • C. Ёс суртахууны харилцаа

  • D. Ёс суртахууны үйлдэл

Оноо: 1

Хувь хүнд мэргэжлийн бүлэг, хамт олон нийгмээс хүлээлгэсэн итгэл найдвар нь ёс суртахууны ямар ойлголтод хамаарах вэ?

  • A. Хүнлэг ёс

  • B. Шударга ёс

  • C. Аз жаргал

  • D. Алдар хүнд

Оноо: 1

"Хүн шударга байх тусмаа шударга бус явдалд бусдыг сэрдэх нь бага байдаг. Дорд сэтгэлтэн л ариун шударга алхамуудаас хүртэл хамгийн бусармаг явдлыг олж хардаг."Энэ хэний үзэл баримтлал вэ?

  • A. Цицерон

  • B. Платон

  • C. Аристотель

  • D. Сократ

Оноо: 1

Монголчууд үр хүүхэддээ "Ажил хийж хүн болдог. Ар давж хүлэг болдог" хэмээн сургаж иржээ. Энэ зүйр цэцэн үгийн утга юуг илэрхийлж байна вэ?

  • A. Ухаалаг байх

  • B. Хөдөлмөрч байх

  • C. Нэр төртэй байх

  • D. Шударга байх

Оноо: 1

"Муулахад гомдох, магтахад хөөрөх зэрэг Муу дүрийг цаг ямагт тэвч. Муудаж хувирдаггүй шижир алт мэт Муугүй сайн чанараар орших болтугай." Энэ хэний үзэл баримтлал вэ?

  • A. Ноён хутагт Данзанравжаа

  • B. Зая бандида Лувсанпэрэнлэй

  • C. С.Агваанбалдан

  • D. Агваанхайдав

Оноо: 1

Монгол ёс заншлын тулгуур зарчимд үл хамаарах хариултыг тэмдэглэнэ үү?

  • A. Байгаль орчноо хамгаалах

  • B. Үндэс угсаа, төрт ёс, нутаг усаа дээдлэх

  • C. Ах, дүүсийн холбоо харилцааг дээдлэх

  • D. Амин хувийн эрх ашгаа дээдлэх

Оноо: 1

"Өөрийгөө танин мэд" хэмээн Сократ сургажээ. Энэ үгийн гол утга юунд орших вэ?

  • A. Өөрийн ухамсар

  • B. Аминч үзэл

  • C. Өөрийн мөрөөдөл

  • D. Өөрийн ажиглалт

Оноо: 1

Гэр бүлийн харилцааны ёс суртахууны нийтлэг хэм хэмжээнд үл хамаарах хариултыг тэмдэглэнэ үү?

  • A. Хүнлэг байх

  • B. Үнэнч шударга байх

  • C. Тэвчээртэй байх

  • D. Эх оронч байх

Нийт: 16693