• Үнэлгээний зорилт
  • Мэдлэг ойлголт
    ()
  • Чадвар
    ()
  • Хэрэглээ
    ()
  • Даалгаврын хэлбэр
  • Сонгох
    (0)
  • Задгай
    (0)
Оноо: 1

Хөдөлмөрч зан чанарын агуулгад холбогдох зүйл аль нь вэ?

  • A. Амар хялбар аргаар амьдрах гэж зүтгэх

  • B. Бусдын хөдөлмөрийг завших

  • C. Шударга хөдөлмөрийг эрхэмлэх

  • D. .Бусдын өмч хөрөнгийг залилах

Оноо: 1

Шударга зан чанарын агуулгад үл холбогдох зүйл аль нь вэ?

  • A. Ямагт үнэнийг эрхэмлэнэ.

  • B. Хуурамч дүр эсгэнэ.

  • C. Ажил хэрэгт зарчимч хандана.

  • D. Өөрөө өөртөө шударга байж чадна.

Оноо: 1

Нинжин сэтгэл энгийн зүйлсээс эхэлдэг. Нинжин сэтгэлтэй хүний үйлдлийн зарим жишээ дурьдахдаа буруу зүйл бичсэнийг олж тэмдэглэнэ үү?

  • A. Бусдад хүнлэг бус хандах

  • B. Амьтан, ургамлыг хайрлан хамгаалах

  • C. Уучилж чаддаг байх

  • D. Бусдад чин сэтгэлээсээ туслах

Оноо: 1

Монголчуудын хувьд ёс суртахууны эрхэмлэх зүйлс олон буй. Тэдгээрээс нэрлэхдээ үл хамаарах зүйл дурьдсан бол аль нь вэ?

  • A. Хүнлэг энэрэнгүй байх

  • B. Сайн сайхныг эрхэмлэх

  • C. Эв эеийг хичээх

  • D. Байгаль дэлхийгээ үл хайрлах

Оноо: 1

Монголчууд үр хүүхэддээ "Хүн ёс дагана. Нохой яс дагана" хэмээн сургаж иржээ. Ёс гэж юу вэ? .

  • A. Ёс суртахууны тогтсон зуршил, дүрэм.

  • B. Тухайн хүний төрх байдал, үйл хөдөлгөөний эв дүй.

  • C. Хүмүүсийн зан байдлын хэм хэмжээг төлөвшүүлэх, үйлдлийг эмх цэгцэд оруулах нэг хэрэгсэл

  • D. Бүх нийтээрээ дагаж мөрдөх шаардлага

Оноо: 1

Монголчууд үр хүүхэддээ "Санаа зөв бол заяа зөв" хэмээн сургаж иржээ. Энэ зүйр цэцэн үг ёс суртахууны ямар ойлголттой ойролцоо утгыг илэрхийлж байна вэ?

  • A. Үүрэг

  • B. Нинжин сэтгэл

  • C. Нэр төр

  • D. Шударга ёс

Оноо: 1

Дараах эрэгцүүллээс аль нь худал вэ? Хувь хүнийг дээдлэх үзэл нь

  • A. Хувь хүн бүрийн бие даасан байдлыг хүндэтгэх, хүлээн зөвшөөрөх

  • B. Хүн бүр давтагдашгүй цор ганц өөрийн онцлогтой болохыг ойлгох

  • C. Хэт аминч хувиа хичээх үзэл

  • D. Хувь хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг үзэл

Оноо: 1

Дараах эргэцүүллээс аль нь үнэн бэ? Сайн хүн байхын тулд дараах чадваруудад суралцах нь чухал.

  • A. Амьдралынхаа зорилгыг тодорхойлох

  • B. Хариуцлага хүлээх

  • C. Өөрийн гэсэн үнэлэмжтэй байх

  • D. Бүх хариулт үнэн

Оноо: 1

Байгалийн баялгийг ашиглан шударга бусаар орлого олох нь ёс суртахууны ямар зарчмыг зөрчиж байна вэ?

  • A. Хөдөлмөрч байх

  • B. Хүнлэг байх

  • C. Хамтач байх

  • D. Эх оронч байх

Оноо: 1

Аль нь нийгэмд хандах ёс суртахууны харилцааг илэрхийлж байна вэ?

  • A. Эх оронч, хөдөлмөрч байх

  • B. Гэр бүлд, залуучуудтай харилцах

  • C. Ахмад настан, хүүхэдтэй харилцах

  • D. Эмч, багштай харилцах

Оноо: 1

Аль нь хувь хүнд хандах ёс суртахууны харилцааг илэрхийлж байна вэ?

  • A. Эмэгтэй хүн, хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй харилцах

  • B. Улс төрийн нам, шатар сонирхогчидтой харилцах

  • C. Захирал, нийгмийн ажилтанитай харилцах

  • D. Шударга, хөдөлмөрч байх

Оноо: 1

Ёс суртахуун ба ёс заншил хэмээх ойлголтууд нь агуулгын хувьд ямар харьцаатай вэ?

  • A. Агуулгын хувьд ижил

  • B. Ёс суртахуун ёс заншлаас өргөн хүрээтэй

  • C. Ёс заншил ёс суртахуунаас өргөн хүрээтэй

  • D. Эдгээр ойлголтуудыг харьцуулах боломжгүй

Оноо: 1

Ёс суртахууны эрхэмлэх зүйлс,өмнөх үеийн дэвшилтэт зан заншил, үзэл сургаалыг өөриймшүүлэх үйл ажиллагаа, түүний үр дүнг бүхэлд нь илэрхийлсэн ойлголтыг олно уу?

  • A. Ёс суртахууны ухамсар

  • B. Ёс суртахууны харилцаа

  • C. Ёс суртахууны үйлдэл

  • D. Ёс суртахууны төлөвшил

Оноо: 1

Аль нь нэр төр хэмээх ойлголтыг илүү тодотгож байна вэ?

  • A. Хүний хүндэтгэл хүлээх эрх

  • B. Гавьяат үйлс

  • C. Гавьяат хуульч

  • D. Гавьяат тамирчин

Оноо: 1

Аль нь алдар хүнд хэмээх ойлголтыг илүү тодотгож байна вэ?

  • A. Өөрийгөө хүндлэх

  • B. Гавьяат тамирчин

  • C. Бусдыг хүндлэх

  • D. Бусдын үгийг сонсох

Оноо: 1

Сургуулийн үйлчлэгчийн угаасан шалан дээгүүр гишгэхдээ зөвшөөрөл авах, гутлаа арчих нь ямар зан чанарын илрэл вэ?

  • A. Бусдыг хүндлэх

  • B. Эелдэг зан чанар

  • C. Хөдөлмөрч зан чанар

  • D. Эх оронч

Оноо: 1

Эдгээр хэм хэмжээний аль нь анхдагч вэ?

  • A. Хууль

  • B. Зан заншил

  • C. Дүрэм

  • D. Журам

Оноо: 1

Албан бус хэм хэмжээний онцлогт хамааралгүйг тэмдэглэнэ үү?

  • A. Албадлага хэрэглэдэггүй

  • B. Сайн дурын шинжтэй

  • C. Олон түмэн сайшаах, магтах шинжтэй

  • D. Төрийн зүгээс хянаж, шалгадаг

Оноо: 1

Ёс суртахууны үүргийг биелүүлэх, нэр төрийг шударга ёсны зарчмаар үнэлэхийг юу гэж нэрлэх вэ?

  • A. Ёс суртахууны хариуцлага

  • B. Ёс суртахууны үүрэг

  • C. Ёс суртахууны зарчим

  • D. Ёс суртахууны эрх

Оноо: 1

Бие хүний дотоод хэрэгцээ, нийгмээс хүмүүст тавьж буй шаардлагыг хэрэгжүүлэхийг юу гэх вэ?

  • A. Ёс суртахууны хариуцлага

  • B. Ёс суртахууны үүрэг

  • C. Ёс суртахууны зарчим

  • D. Ёс суртахууны эрх

Нийт: 16693