Хүн өөрийн бодлоо хэрэгжүүлэх эсэх сонголт, оюуны үнэт зүйлийг дэмжих, аливаа зүйлд итгэх ба үл итгэх, шийдвэрлэхэд дарамтгүй байхыг юу гэх вэ?
A. Нэр хүнд
B. Үүрэг харицлага
C. Итгэл үнэмшил
D. Эрх мэдэл
Ажил үүрэгтээ төдийгүй мэргэжлийн мэдлэг, боловсрол, тухайн мэргэжлийн онцлог бүхий салбар, байгууллагын хамтран ажиллагчидтайгаа харилцах ёс суртахууны хэм хэмжээг ямар ёс зүй гэх вэ?
A. Нийгмийн ёс зүй
B. Хариуцлагын ёс зүй
C. Мэргэжлийн ёс зүй
D. Багшийн ёс зүй
Аль нь нийгмийн ёс суртахууны үндсэн зарчимд хамаарах вэ?
A. Нинжин сэтгэл, шударга ёс
B. Сайн, муу
C. Эрх, үүрэг
D. Хүмүүнлэг ёс, эх оронч үзэл
Хүний хэлж буй үг, хийж буй ажил, үйл хөдөлгөөнөөр тухайн хүний бусад хүмүүст, өөртөө, нийгэмд хандаж буй хандлага илрэхийг юу гэж нэрлэх вэ?
A. Ёс суртахууны хариуцлага
B. Ёс суртахууны үүрэг
C. Ёс суртахууны зарчим
D. Ёс суртахууны үйлдэл
Нэр төр ба алдар хүнд хэмээх ойлголтуудын харьцааг аль нь зөв илэрхийлсэн байна вэ?
A. Ялгаатай боловч нэг нь нөгөөгөө нөхцөлдүүлж байдаг.
B. Нэр хүнд нь илүү өргөн хүрээтэй ойлголт.
C. Алдар хүнд нь илүү өргөн хүрээтэй ойлголт.
D. Харилцан хамааралгүй ойлголтууд
Эртний хятадын философич Күнз ”Алтан дунджийн” зарчмыг юу гэж нэрлэсэн вэ?
A. Алтан дүрэм
B. Хэв дундын ёс
C. Баримтлах зарчим
D. Баримтлах дэг
Ёс заншлын үндсэн үүрэгтэй хамаарахыг тэмдэглэнэ үү.
A. Алтан дүрмийг баримтлах
B. Бусдын эрх ашигийг хүндэтгэх
C. Өмнөх үеийн туршлагыг хуримтлуулах, хадгалах, өвлүүлэх
D. Хэв дундын ёсыг баримтлах
Хүн бол ертөнцийн хамгийн эрхэм дээд үнэлэмж мөн гэж ямар сургаалд номлодог вэ?
A. Христийн шашны сургаал
B. Буддын шашны сургаал
C. Лалын шашны сургаал
D. Гуманизм
Хувь хүний үйл ажиллагааг бусад хүмүүс болон нийгмийн эрх ашиг сонирхолтой нийцүүлэх нийгмийн ёс суртахууны үүрэг аль вэ?
A. Зохицуулах үүрэг
B. Төлөвшүүлэх үүрэг
C. Танин мэдэхүйн үүрэг
D. Үнэлэмж баримжааллын үүрэг
Ёс суртахуунаар дамжин хүмүүс харилцааны дүрэм, журам, нийгэмд гүйцэтгэх үүргийн талаар мэдлэг эзэмших нийгмийн ёс суртахууны үүрэг аль вэ?
A. Зохицуулах үүрэг
B. Төлөвшүүлэх үүрэг
C. Танин мэдэхүйн үүрэг
D. Үнэлэмж баримжааллын үүрэг
Хүмүүс биеэ авч явах чиг баримжаа эзэмшиж, өөрийн болон бусдын ёс суртахууны төлөвшилд үнэлгээ өгөх нь нийгмийн ёс суртахууны үүргийн аль төрөлд хамаарах вэ?
A. Зохицуулах үүрэг
B. Төлөвшүүлэх үүрэг
C. Танин мэдэхүйн үүрэг
D. Үнэлэмж баримжааллын үүрэг
Ёс суртахууныг өөриймшүүлсний үр дүнд хүмүүс өөрийн үйлдэл, үйл ажиллагаагаа хянах, удирдах нь нийгмийн ёс суртахууны үүргийн аль төрөлд хамаарах вэ?
A. Зохицуулах үүрэг
B. Төлөвшүүлэх үүрэг
C. Танин мэдэхүйн үүрэг
D. Үнэлэмж баримжааллын үүрэг
Ёс суртахууны ухамсрын зөв ангилал аль нь вэ?
A. Хүний ба бие хүний
B. Хүний ба байгалийн
C. Хүний ба нийгмийн
D. Хүний ба экологийн
Бодисыг бүрдүүлж буй жижиг хэсгүүдийн хооронд хүчтэй таталцах хүч үйлчилдэг учраас жижиг хэсгүүд орон зайд ойр ойрхон, тодорхой эмх цэгцтэй байрлана.
Энэ мэдээлэлд тохирох бодисын төлвийг сонгоно уу.
A. Хатуу
B. Шингэн
C. Хий
D. Аморф
Бодисыг бүрдүүлж буй жижиг хэсгүүд нь хоорондоо ойрхон байрлаж, шилжин хөдөлдөгзай багатай тул шахагдахгүй.
Энэ мэдээлэлд тохирох бодисын төлвийг сонгоно уу.
A. Хатуу
B. Шингэн
C. Хий
D. Холимог
Кино, концертын үед утаа гаргахад ашигладаг хуурай мөс нь хатуу төлөвт байгаа нүүрсхүчлийн хий юм. Энэ нь тасалгаанд шингэн төлөвт шилжилгүйгээр шууд хийн төлөвт шилждэг бодис юм. Энэ төлвийн шилжилтийн нэрийг сонгоно уу.
A. Конденсаци
B. Хайлах
C. Уурших
D. Сублимаци
Үзэгдлүүдээс хуурай нэрэгдэх үзэгдлийн жишээг сонгоно уу.
A. Хүйтэн савны гадаргууд усан дуслууд үүсэх
B. Бороо орох
C. Концертын үед хуурай мөс ашиглан утаа гаргах
D. Шүүдэр буух
Бодис хатуу төлвөөс шингэн төлөв рүү шилжихдээ тодорхой хэмжээний энергийг шингээж буй тул . . .C . . . нь . . . . . .H . . . процесс, харин шингэн төлвөөс хатуу төлөвт шилжихдээ өөрөөсөө тодорхой хэмжээний энергийг орчинд алдах тул . . . E. . . нь . . . . . M. . . . процесс юм.
С, Н, Е, М гэсэн үсгүүдэд харгалзах түлхүүр үгийг зөв харгалзуулсан хариултыг сонгоно уу.
A.
B.
C.
D.
Хийн температур тогтмол үед хийн эзэлхүүнийг . . . . . . . . . . . . . . . савны хананы нэгж талбайг мөргөж буй жижиг хэсгийн тоо олон болох тул сав доторх хийн даралт . . . . . . .
Мэдээллийг гүйцээх хоёр үгийг зөв илэрхийлсэн хариултыг сонгоно уу.
A. ихэсгэхэд, ихэсдэг
B. ихэсгэхэд, багасдаг
C. багасгахад, багасдаг
D. багасгахад, ихэсдэг
Үүл үүсгэж буй усан дуслууд томорсоор жингээ даахгүй газарт буухыг бороо гэж нэрлэдэг. Явагдаж буй үзэгдэлд бодисын төлвийн ямар шилжилт явагдсан бэ?
A. Хайлах
B. Конденсаци
C. Хуурай нэрэгдэх
D. Уурших