• Үнэлгээний зорилт
  • Мэдлэг ойлголт
    ()
  • Чадвар
    ()
  • Хэрэглээ
    ()
  • Даалгаврын хэлбэр
  • Сонгох
    (0)
  • Задгай
    (0)
Оноо: 1

Цас, бороо орох нь энергийн ямар өөрчлөлт болох вэ?

  • A. Уурших

  • B. Эндотерм

  • C. Экзотерм

  • D. Хайлах

Оноо: 1

Бодисыг бүрдүүлж буй молекулуудын мөргөлдөлтөөр үүссэн эмх замбараагүй хөдөлгөөнийг . . . . . . . гэнэ.

Өгүүлбэрийг гүйцээх түлхүүр үгийг сонгоно уу.

  • A. Химийн урвал

  • B. Диффуз

  • C. Броуны хөдөлгөөн

  • D. Уусах

Оноо: 1

Хоёр буюу түүнээс дээш бодисын жижиг хэсгүүдийн эмх замбараагүй хөдөлгөөний дүнд хоорондоо холилдон тархах үзэгдлийг . . . . . гэнэ.

Өгүүлбэрийг гүйцээх түлхүүр үгийг сонгоно уу.

  • A. Химийн урвал

  • B. Диффуз

  • C. Броуны хөдөлгөөн

  • D. Талсжих

Оноо: 1

Диффузын жишээ аль нь вэ?

  • A. Асгарсан сүүг гал тогооны алчуурт шингээж авах

  • B. Дулаан өрөөнд зайрмаг хайлах

  • C. Салхи үлээхэд цэцгийн тоос унах

  • D. Тасалгаанд хоолны үнэр тархах

Оноо: 1

Дараах өгөгдлүүдээс аль нь диффузийн жишээ биш вэ?

  • A. Сүүг алчуурт шингээх

  • B. Утаа агаарт тархах

  • C. Цай хандлах

  • D. Хүж уугих

Оноо: 1

Диффузийн хурдад нөлөөлөх хүчин зүйлсийн талаарх дараах мэдээллүүдээс зөвийг нь сонгоно уу.

  • A. Жижиг хэсгийн масс багасахад түүний хөдөлгөөний хурд буурах тул диффузийн хурд буурдаг.

  • B. Диффузийн хурд жижиг хэсгийн хэмжээнээс урвуу хамааралтай.

  • C. Жижиг хэсгийн хэмжээ томрохын хэрээр уусгагч дотор түүний хөдөлгөөний хурд ихсэх учраас диффузийн хурд нэмэгддэг.

  • D. Температур ихсэхийн хэрээр жижиг хэсгийн кинетик энерги буурах учраас диффузийн хурд нэмэгддэг.

Оноо: 1

Диффузийн хурдад нөлөөлөх хүчин зүйлсийн талаарх дараах мэдээллүүдээс зөвийг нь сонгоно уу.

  • A. Температур ихсэхийн хэрээр жижиг хэсгийн кинетик энерги нэмэгдэх учраас диффузийн хурд нэмэгддэг.

  • B. Диффузийн хурд жижиг хэсгийн хэмжээнээс шууд хамааралтай.

  • C. Хатуу бодис бүхэл том байх тусам уусгагчтай шүргэлцэх гадаргуу их учраас диффузийн хурд их байна.

  • D. Шингэнд диффуз бага концентрацтайгаас их концентрацтай руу тархаж явагдана.

Оноо: 1

Диффузийн онцлог шинжийн тухай дараах мэдээллүүдээс зөвийг нь сонгоно уу.

  • A. Диффузээр жижиг хэсгүүд их концентрацтай мужаас бага концентрацтай муж руу аяндаа шилждэг.

  • B. Диффузийн дүнд шингэний хэсгүүд дэх уусмалын концентраци ялгаатай болно.

  • C. Хатуу, шингэн, хийн гэсэн бүх төлөвт диффуз адил хурдтай явагдана.

  • D. Шингэн дэх диффуз нь хий дэх диффузээс хурдан явагдана.

Оноо: 1

Шингэний эзэлхүүнийг хэмжихэд ашигладаг 3 багажны зураг өгөгджээ.

Багажуудыг зөв нэрлэсэн хариултыг сонгоно уу.

Оноо: 1

Багш танд 50 см3 уусмалын массыг хэмжих даалгавар өгчээ. Массыг шууд хэмжих техникийг сонгоно уу.

  • A. Жинг тэглээд цагийн шилээ тавиад тэглэнэ. Дараа нь 50 см3 уусмалаа хийгээд жинлэнэ.

  • B. Жинг тэглээд шилэн аягаа тавиад тэглэнэ. Дараа нь 50 см3 уусмалаа хийгээд жинлэнэ.

  • C. Жинг тэглээд цагийн шилээ тавиад жинлэнэ. Дараа нь 50 см3 уусмалаа хийгээд жинлэнэ.

  • D. Жинг тэглээд шилэн аягаа тавиад жинлэнэ. Дараа нь 50 см3 уусмалаа хийгээд жинлэнэ.

Оноо: 1

Хүснэгтэд химийн туршилтын шил сав өгсөн байна.

Шил сав тус бүрийг зөв нэрлэсэн эгнээг сонгоно уу.

  • A. A

  • B. B

  • C. C

  • D. D

Оноо: 1

Химийн туршилтад хэрэглэгддэг дараах шил сав, тэдгээрийн зориулалтууд өгөгджээ.

a. Бодисыг холих, халаах

b. Бодисыг шүүх, юүлэх

c. Шингэний эзлэхүүнийг хэмжих

d. Шингэний эзлэхүүнийг илүү нарийн хэмжих

Шил сав тус бүрийг зориулалттай нь зөв харгалзуулна уу.

  • A. 1b, 2c, 3d, 4a

  • B. 1a, 2c, 3d, 4b

  • C. 1b, 2d, 3c, 4a

  • D. 1a, 2d, 3c, 4b

Оноо: 1

Химийн лабораторид шингэн бодисын эзлэхүүнийг нарийн хэмжих зориулалтаар ашигладаг шил савын нэрийг сонгоно уу.

  • A. Шилэн аяга

  • B. Шувтан колбо

  • C. Хэмжээст цилиндр

  • D. Хуруу шил

Оноо: 1

Сурагч бодисын массыг дараах 3 алхамаар хэмжив.

Үүнд: Эхлээд электрон жинг тэглэв. Жин дээр шилэн аяга тавиад жинлэв. Дараа нь бодисоо жинлэв.

Сурагчийн хийсэн массыг хэмжих техник үйлдлийг сонгоно уу.

  • A. Шингэн бодисын массын зөрүүгээр хэмжсэн.

  • B. Шингэн бодисын массыг шууд хэмжсэн.

  • C. Хатуу бодисын массын зөрүүгээр хэмжсэн.

  • D. Хатуу бодисын   массыг   шууд хэмжсэн.

Оноо: 1

Сурагч 25 см3 давсны хүчлийн дээжүүд бэлтгэв. Дээжүүд дээрээ янз бүрийн эзлэхүүнтэй натрийн гидроксидын уусмал нэмэхээр болов. Туршилт тус бүрийн температурын өөрчлөлтийг ажиглахаар төлөвлөжээ. Туршилтанд хэрэглэгдэхгүй багажыг сонгоно уу.

  • A.

  • B.

  • C.

  • D.

Оноо: 1

Хэмжээст цилиндрт хэмжилт хийсэн зургийг сайтар ажиглаад шингэний эзлэхүүнийг зөв илэрхийлсэн утгыг сонгоно уу.

  • A. 20 см3

  • B. 22 см3

  • C. 25 см3

  • D. 30 см3

Оноо: 1

Усны 3 өөр төлөв дэх жижиг хэсгүүдийн эмх цэгцийг зургаар харуулжээ.

Вдиаграммаар бодисын ямар төлвийг илэрхийлжбайна вэ?

  • A. хатуу

  • B. шингэн

  • C. хий

  • D. давс

Оноо: 1

Химийн лабораторид хэрэглэгддэг хэрэгслийн зураг ба зориулалтыг харгалзуулсан хариуг сонгоно уу.

  • A. 1X,2Y,3Z

  • B. 1X,2Z,3Y

  • C. 1Z,2Y,3X

  • D. 1Z,2X,3Y

Оноо: 1

Дараах зураг дахь W, X, Y, Z гэсэн бодисын төлвийн шилжилтийг нэрлэнэ үү.

  • A.

  • B.

  • C.

  • D.

Оноо: 1

Зурагт бодисын төлвийн зарим шилжилтийг харуулжээ.

A, Б, В, Г гэсэн бодисын төлвийн шилжилтийг зөв тодорхойлсон хариултыг сонгоно уу.

  • A.

  • B.

  • C.

  • D.

Нийт: 16693