• Үнэлгээний зорилт
  • Мэдлэг ойлголт
    ()
  • Чадвар
    ()
  • Хэрэглээ
    ()
  • Даалгаврын хэлбэр
  • Сонгох
    (0)
  • Задгай
    (0)
Оноо: 1

Диаграммд агаарын найрлагыг харуулсан байна. Y-ээр тэмдэглэсэн хэсэг нь аль бодис вэ?

  • A. Аргон

  • B. Нүүрстөрөгчийн давхар исэл

  • C. Азот

  • D. Хүчилтөрөгч

Оноо: 1

Хуурай агаарын хэдэн хувийг хүчилтөрөгч эзэлдэг вэ?

  • A. 21%

  • B. 78%

  • C. 1%

  • D. 100%

Оноо: 1

Хуурай агаарын хэдэн хувийг азот эзэлдэг вэ?

  • A. 21%

  • B. 78%

  • C. 1%

  • D. 100%

Оноо: 1

Агаарын эзэлхүүний 0,04%-ийг эзэлдэг дэлхийн дулааралд үлэмж хувь нэмэр оруулдаг хий аль нь вэ?

  • A. Хүчилтөрөгч

  • B. Азот

  • C. Нүүрсхүчлийн хий

  • D. Хүхрийн диоксид

Оноо: 1

Агаарын эзэлхүүний 78%-ийг эзэлдэг харьцангуй идэвхи муутай хий аль нь вэ?

  • A. Аргон

  • B. Азот

  • C. Нүүрсхүчлийн хий

  • D. Хүчилтөрөгч

Оноо: 1

Агаарыг бохирдуулагч хийг сонгоно уу.

  • A. Нүүрстөрөгчийн диоксид

  • B. Азот

  • C. хүчилтөрөгч

  • D. Хүхрийн диоксид

Оноо: 1

Аргон бол гэрлийн чийдэнг дүүргэхэд ашиглагддаг инертийн хий юм. Агаар дахь аргоны тохиромжтой хэмжээ аль нь вэ?

  • A. 1%

  • B. 20%

  • C. 79%

  • D. 99%

Оноо: 1

Хүрээлэн буй орчинд байгаа хүчилтөрөгч, ус, бусад химийн бодисын нөлөөнөөс болж металл, металлын хайлш химийн хувиралд орох үзэгдлийг . . . . . . . . гэнэ.

  • A. Химийн урвал

  • B. Зэврэл

  • C. Корроз

  • D. Бүрэх

Оноо: 1

Нүүрстөрөгч агуулсан бодисын шаталтаар үүсэх, агаарыг бохирдуулагч хийг сонгоно уу.

  • A. Азотын оксид

  • B. Угаарийн хий

  • C. Хүхэрлэг хий

  • D. Метан

Оноо: 1

Аль нь зэврэлээс хамгаалах арга биш вэ?

  • A. Хуванцраар бүрэх

  • B. Тосолгоо хийх

  • C. Будах

  • D. Норгох

Оноо: 1

Хадаасыг зэврэлээс хамгаалах арга аль нь вэ?

  • A. Хадаасыг цэвэрлэж хатаах

  • B. Хадаасыг гялгар цаасаар ороох

  • C. Будаж, хатаах

  • D. Идэвхитэй металаар бүрэх

Оноо: 1

Автомашины хөдөлгүүрээс азотын хийн холимог, түлшний дутуу шаталтаар нүүрстөрөгчийн моноксид үүсдэг. Эдгээр хортой хийнүүд автомашины янданд байгаа каталитик хувиргагч дундуур нэвтрэхэд явагдах урвалыг тодорхойлно уу.

I.2NO→ N2 + O2 II. 2CO + O2→ 2CO2 III. 2H2 + O2→ 2H2O IV. 2NO2→ N2 + 2O2

  • A. I ба II

  • B. II ба IV

  • C. I, II ба IV

  • D. Зөвхөн III

Оноо: 1

Хүлэмжийн нөлөө үзүүлдэг хийг сонгоно уу.

  • A. Азот ба азотын оксидууд 

  • B. Хүчилтөрөгч ба хүхэрлэг хий

  • C. Нүүрстөрөгчийн диоксид ба метан

  • D. Хүхэртустөрөгч ба устөрөгч

Оноо: 1

Салст мембраныг цочроодог, амьсгалын замын өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг хийг сонгоно уу.

  • A. Азот

  • B. Угаарийн хий

  • C. Хүхэрлэг хий

  • D. Нүүрсхүчлийн хий

Оноо: 1

Бохир ус нь булчин задрах-холер гэдэг өвчнийг дэлгэрүүлдэг. Ундны усан дээр ямар бодисыг нэмбэл энэ өвчний тархалтыг бууруулах вэ?

  • A. Нүүрстөрөгчийн моноксид

  • B. Хлор

  • C. Азотын моноксид

  • D. Хүхэр

Оноо: 1

Ундны усыг шүүсний дараа хлоржуулж, ариутгаж хэрэглэдэг. Ямар тохиолдолд усыг цэвэршүүлэхгүй ашиглаж болох вэ?

1. Үйлдвэрлэл дэх хөргөлтийн усанд

2. Гэрийн жорлонг цэвэрлэх усанд

3. Уух усанд

  • A. 1, 2 ба 3

  • B. Зөвхөн 1 ба 2

  • C. Зөвхөн 1 ба 3

  • D. Зөвхөн 2 ба 3

Оноо: 1

Усны талаарх аль мэдээлэл зөв бэ?

1. Хлорын тусламжтайгаар бактерийг устгаж усыг цэвэрлэдэг.

2. Ахуйн хэрэглээн дэх ус нь давс агуулсан уусмал байж болно.

3. Усыг үйлдвэрлэлийн хөргөлтөнд ашигладаг.

4. Ахуйн хэрэглээн дэх усыг бохирдуулагч бодисоос нь салгахын тулд шүүдэг.

  • A. 1, 2 ба3

  • B. 1 ба 2

  • C. 2, 3 ба 4

  • D. 1, 2, 3 ба 4

Оноо: 1

Усны зарим хэрэглээг жагсаажээ.

1. Уухад

2. Химийн урвалд

3. Усан санд сэлэхэд

4. Угаахад Аль хэрэглээний хувьд усыг зайлшгүй хлоржуулах хэрэгтэй вэ?

  • A. Зөвхөн 1

  • B. 1 ба 3

  • C. 2 ба 3

  • D. 3 ба 4

Оноо: 1

Уухад тохиромжтой ундны ус гарган авахын тулд аль цэвэршүүлэх аргыг хэрэглэх вэ?

  • A.

  • B.

  • C.

  • D.

Оноо: 1

Зурагт бохир усыг цэвэршүүлэх үе шатыг харуулсан байна. Зурагт аль процессыг харуулсан байна вэ?

  • A. Хлоржуулах

  • B. Конденсаци

  • C. Нэрэх

  • D. Шүүх

Нийт: 16693