Үнэмлэхүй ба харьцангуй атом масс ялгаа юу вэ ?
Изотоп гэж юу вэ ? 1 оноо Тогтвортой болон тогтворгүй изотопын ялгаа юу вэ ? 3 оноо
IA бүлгийн элементүүдийн атомууд нь ямар шинжээрээ төсөөтэй ба ялгаатай байх вэ? 2 оноо
Инертийн хийг эртний эдлэл, баримт бичиг хадгалахад хэрэглэдэг шалтгаан юу вэ ?
A, B зураг дээрх жижиг хэсгийн загвар ямар төлөвийн шилжилтийг илэрхийлж байна вэ? Яагаад ?
A, B, C зураг дээрх жижиг хэсгийн загвар тус бүрд тохирох бодисыг нэрлэнэ үү
Сурагч халуун болон хүйтэн усанд хүнсний будаг хийж диффузийн үзэгдлийг туршсан байна. Аль тохиолдолд халуун усанд уусгасан байна вэ? Будаг усанд тархах үзэгдэл ялгаатай байх уу? Шалтгааныг тайлбарла.
Ямар галидтай хлорын усыг урвалд оруулахад улаан хүрэн өнгөтэй уусмал үүсэх вэ ?
Галоген ба инерт хий нь үелэх хүснэгтийн зэргэлдээ бүлэгт байрладаг боловч шинж чанарын хувьд ялгаатай байдгийг атомын бүтэцтэй холбон тайлбарлана уу?
Натрийг устай урвалд оруулахад үүссэн бодисыг индикатор ашиглан хэрхэн таньж болох вэ ?
Кали устай урвалд орох урвалын тэгшитгэлийг бичиж тэнцүүлнэ үү, халах, задрах, нэгдэх урвалын аль нь вэ ?
Яагаад Ж.Ж.Томсон бүх атомд электрон байна гэж дүгнэсэн бэ?
Цэгийн оронд нөхнө үү. Найрлага шинж чанараараа адил бодисыг . . . гэнэ.
A. Цэвэр бодис
B. Холимог бодис
C. Элемент
D. Нэгдэл
Цэгийн оронд нөхнө үү Зөвхөн нэг төрлийн атом агуулсан, химийн урвалаар цааш задардаггүй цэвэр бодисыг ... гэнэ.
A. Элемент
B. Холимог бодис
C. Металл биш
D. Металл
Элементийг шинж чанараар нь хэрхэн ангилдаг вэ ?
A. Металл, металл биш, металлоид
B. Металл, металл биш
C. Металл, металл биш, суурь, хүчил
D. s, p, d
Зэсийн ямар шинж чанарт нь үндэслэн техникт ихээр ашигладаг вэ ?
A. Цахилгаан дамжуулах шинж
B. Дулаан дамжуулах шинж
C. Хангинах шинж
D. Соронзлогдох шинж
Яагаад гал тогооны сав суулганы бариулыг хуванцараар хийсэн байдаг вэ ?
A. Хуванцар цахилгаан дамжуулдаг
B. Хуванцар дулаан дамжуулдаггүй
C. Хуванцар бат бэх
D. Хуванцар бохирдол бага
Дараахаас худал мэдээллийг сонгоно уу
A. Металл биш нь хатуу, шингэн, хий төлөвт оршдог
B. Шүлтийн металл зүсэгддэг
C. Шилжилтийн металл устай урвалд ордог
D. Ихэнх металл бишүүд цахилгаан дулааныг муу дамжуулдаг
Металлоид биш элементийг нэрлэнэ үү
A. Pb
B. As
C. B
D. Si
Аль нь металлоид шинж чанарыг тодорхойлсон байна вэ?
A. Тасалгааны температурт хатуу, давтагддаг, шил шиг хагарч үйрдэг
B. Шил шиг хагарч үйрдэг, гялтганадаг, шингэн
C. Цахилгаан дамжуулах чанараараа металлаас илүү,
D. Шингэн, хий төлөвт оршдог, хагас дамжуулагч