• Үнэлгээний зорилт
  • Мэдлэг ойлголт
    ()
  • Чадвар
    ()
  • Хэрэглээ
    ()
  • Даалгаврын хэлбэр
  • Сонгох
    (0)
  • Задгай
    (0)
Оноо: 1

Хлорын молекулын ковалентын холбоо үүсэхийг атомын электронт бүтцээр дүрсэлнэ үү

Оноо: 1

Туйлт ковалент холбоог H2O-ын молекулаар дүрсэлж үзүүлнэ үү.

Оноо: 1

Металлын цахилгаан, дулаан дамжуулдаг шинж чанарыг металлын холбоотой холбон тайлбарлана уу

Оноо: 1

Гомоген болон гетероген холимгийн ялгааг тайлбарлаж жишээ бичнэ үү

Оноо: 1

Хоолны давсыг мөстэй ус, тасалгааны температурт байсан ус, халуун усанд уусгажээ. Аль нь илүү хурдан уусах вэ? Хатуу бодисын уусах чанар температураас хамаарч хэрхэн өөрчлөгдөх вэ?

Оноо: 1

Сурагч 220С-т температурт 100 гр усанд калийн хлоридыг уусгаж, ханасан уусмал бэлтгэсэн. Хэрвээ энэхүү ханасан уусмалын температурыг 1000С хүртэл ихэсгэвэл калийн хлорид нэмж уусах уу

Оноо: 1

Уусах чанарын хүснэгт, уусах чанарын муруй гэж юу вэ ?

Оноо: 1

C3H8O спиртийн бүтцийн томьёог дүрсэлнэ үү

Оноо: 1

Усны молекул дахь устөрөгч ба хүчилтөрөгчийн массын хувийг тооцож олн о уу

Оноо: 1

Шилийг огтлох, зүсэх болон хад чулууг бутлахад ашигладгийн учрыг алмазын бүтэц болон химийн холбоотой холбон тайлбарлаарай

Оноо: 1

Иод, калийн иодид, зэсийн химийн холбооны төрлийг тодорхойлно уу

Оноо: 1

Бал чулууны молекулын бүтцийг дүрсэлж үзүүлнэ үү

Оноо: 1

Этений иштэй бөмбөлгөн загварыг дүрсэлнэ үү

Оноо: 1

Цэгийн оронд нөхнө үү Нэг буюу хэд хэдэн бодис харилцан үйлчилж, ялгаатай шинж чанартай өөр бодис үүсгэхийг . . . гэнэ.

  • A. Химийн урвал

  • B. Хувирал

  • C. Бодисын өөрчлөлт

  • D. Аль нь ч биш

Оноо: 1

Үгэн тэгшитгэлийг гүйцээн бичнэ үү Нүүрстөрөгч + хүчилтөрөгч = ?

  • A. Нүүрстөрөгчийн хүчил

  • B. Урвал явахгүй

  • C. Ус

  • D. Нүүрстөрөгч (IV)-ийн оксид

Оноо: 1

Химийн үзэгдлийг ялгана уу

  • A. Бодисын төлөвийн шилжилт

  • B. Диффуз

  • C. Магни шатах

  • D. Уусах

Оноо: 1

Физикийн үзэгдлийг ялгана уу

  • A. Хүчлийг саармагжуулах

  • B. Тундас үүсэх

  • C. Магни шатах

  • D. Уусах

Оноо: 1

Урвалд орсон бодисын нэрийг сонгоно уу.

? + устөрөгчийн хлорид = натрийн хлорид + ус+нүүрстөрөгчийн диоксид

  • A. нүүрсний хүчил

  • B. натрийн карбонат

  • C. натрийн оксид

  • D. металл натри

Оноо: 1

Химийн урвалын тэгшитгэлийг гүйцээн бичиж, төрлийг тодорхойлно уу.

магнийн гидроксид + ? = магнийн хлорид+ ус

  • A. натрийн хлорид, халах

  • B. устөрөгчийн хлорид, нэгдэх

  • C. натрийн хлорид, солилцох

  • D. устөрөгчийн хлорид, солилцох

Оноо: 1

Химийн урвалын тэгшитгэлийг гүйцээн бичиж, төрлийг тодорхойлно уу.

? + ус = кальцийн гидроксид + устөрөгч

  • A. металл кальци, солилцох

  • B. кальцийн оксид, халах

  • C. металл кальци, халах

  • D. кальцийн оксид, солилцох

Нийт: 16693