• Үнэлгээний зорилт
  • Мэдлэг ойлголт
    ()
  • Чадвар
    ()
  • Хэрэглээ
    ()
  • Даалгаврын хэлбэр
  • Сонгох
    (0)
  • Задгай
    (0)
Оноо: 1

Хүнсний содыг устөрөгчийн хлоридоор үйлчлэхэд натрийн хлорид үүсдэг. Урвалаас үүсэх бусад бүтээгдэхүүнийг сонгоно уу.

  • A. зөвхөн нүүрстөрөгчийн диоксид

  • B. нүүрстөрөгчийн диоксид ба ус

  • C. зөвхөн нүүрстөрөгчийн моноксид

  • D. нүүрстөрөгчийн моноксид ба ус

Оноо: 1

Натри ба түүнийоксидын ангиллыгтодорхойлно уу.

  • A. металл биш ба суурийн оксид

  • B. металл биш ба хүчлийн оксид

  • C. металл ба суурийн оксид

  • D. металл биш ба хүчлийн оксид

Оноо: 1

Төмөр хадаасыг зэсийн сульфатын уусмалд дүрэв. Үүссэн дан бодисыг нэрлэж, урвалын төрлийг тодорхойл

  • A. Төмөр, халах

  • B. Зэс, халах

  • C. Төмөр, задрах

  • D. Зэс, задрах

Оноо: 1

Химийн урвал явагдахад энергийн өөрчлөлт гарах ба үүнийг . . . гэнэ.

  • A. Урвалын энерги

  • B. Урвалын илрэл

  • C. Урвалын дулаан

  • D. Дулаан

Оноо: 1

Бүтцийг ажиглаад органик бодисыг нэрлэнэ үү.

  • A. Пропан

  • B. Пропен

  • C. Бутан

  • D. Бутен

Оноо: 1

Цэгийн оронд нөхнө үү Шатах урвал нь . . . урвал юм.

  • A. Экзотермийн

  • B. Эндотермийн

  • C. Задрах

  • D. Халалцах

Оноо: 1

Металлын оксидыг хүчлээр үйлчлүүлэн давс гарган авах аргад тохирох урвалын тэгшитгэлийг тодорхойлно уу.

  • A. цайр + хлор = цайрын хлорид

  • B. нүүрстөрөгчийн диоксид + натрийн гидроксид = натрийн карбонат + ус

  • C. цайрын оксид + устөрөгчийн хлорид = цайрын хлорид + ус

  • D. натрийн карбонат + устөрөгчийн хлорид = натрийн хлорид + нүүрстөрөгчийн диоксид + ус 

Оноо: 1

Дараах урвалаас халах урвалын тэгшитгэлийн схемийг сонгоно уу

  • A. AB + CD=AD + CB

  • B. AB + C = CB + A

  • C. AB = A + B

  • D. A + B = AB

Оноо: 1

Нүүрстөрөгч ба нүүрстөрөгчийн диоксидын ангиллыг тогтооно уу.

  • A. металл ба суурийн оксид

  • B. металл биш ба хүчлийн оксид

  • C. металл ба хүчлийн оксид

  • D. металл биш ба суурийн оксид

Оноо: 1

Кальцийн карбонатын задрах урвалын дулаан ΔH=+178 кж⁄моль бол экзотерм болон эндотермийн урвал аль нь болохыг тодорхойлно уу.

  • A. дулаан шингээж явагдах эндотерм урвал

  • B. дулаан шингээж явагдах экзотерм урвал

  • C. дулаан ялгаруулж явагдах эндотерм урвал

  • D. дулаан ялгаруулж явагдах экзотерм урвал

Оноо: 1

Урвалын дулаан ΔH>0 кж/моль бол экзотерм болон эндотермийн урвал аль нь болохыг тодорхойлно уу.

  • A. дулаан шингээж явагдах эндотермийн урвал

  • B. дулаан шингээж явагдах экзотермийн урвал

  • C. дулаан ялгаруулж явагдах экзотермийн урвал

  • D. дулаан ялгаруулж явагдах эндотермийн урвал

Оноо: 1

Натрийн гидроксидын уусмалд хүчлийн уусмалаас илүүдлээр нэмэхэд үүсэх бүтээгдэхүүнийг тодорхойлж, хөх лакмусын цаасны өнгө хэрхэн хувирахыг тогтооно уу.

  • A. давс ба устөрөгч үүсч, лакмусын цаас хөх өнгөтэй хэвээр байна.

  • B. давс ба устөрөгч үүсч, лакмусын цаас улаан өнгөтэй болно.

  • C. давс ба ус үүсч, лакмусын цаас хөх өнгөтэй хэвээр байна.

  • D. давс ба ус үүсч, лакмусын цаас улаан өнгөтэй болно.

Оноо: 1

Хос бодисуудын аль тасалгааны температурт өөр хоорондоо урвалд орох вэ?

  • A. N2, H2

  • B. N2,O2

  • C. Zn, H2О

  • D. Na, H2O

Оноо: 1

Цэгийн оронд нөхнө үү Хүчил, суурийн оролцоотойгоор өнгөө өөрчилдөг химийн бодисыг . . . Гэнэ

  • A. Ингибитор

  • B. Индикатор

  • C. Катализатор

  • D. Метилоранж

Оноо: 1

Сурагч үл мэдэх уусмалын орчинг универсал индикатор ашиглан тодорхойлоход pH=4 байсан бөгөөд уусмалын орчинг тодорхойлно уу

  • A. Хүчиллэг

  • B. Саармаг

  • C. Суурилаг

  • D. Аль нь ч биш

Оноо: 1

Хүнсний содын pH=9 бол уусмалын орчинг тодорхойлно уу

  • A. Хүчиллэг

  • B. Саармаг

  • C. Суурилаг

  • D. Аль нь ч биш

Оноо: 1

Кола ундаанд агуулагдаж буй устөрөгчийн болон гидроксид ионы концентрацийг үндэслэн ундааны орчинг тодорхойлно уу

  • A. Хүчиллэг

  • B. Саармаг

  • C. Суурилаг

  • D. Аль нь ч биш

Оноо: 1

Шарах шүүгээ цэвэрлэгч бодис дахь устөрөгчийн болон гидроксид ионы концентрацийг үндэслэн ундааны орчинг тодорхойлно уу

  • A. Хүчиллэг

  • B. Саармаг

  • C. Суурилаг

  • D. Аль нь ч биш

Оноо: 1

Устөрөгчийн хлоридын уусмал дээр суурийн уусмалаас илүүдлээр нэмэхэд үүсэх бүтээгдэхүүнийг тодорхойлж, лакмусын улаан цаасны өнгийг тогтооно уу.

  • A. зөвхөн давс үүсч, лакмусын цаасны улаан өнгө хэвээр байна.

  • B. давс ба ус үүсч, лакмусын цаасны өнгө хөх болно.

  • C. зөвхөн давс үүсч, лакмусын цаасны өнгө хөх  болно.

  • D.давс ба ус үүсч, лакмусын цаасны улаан өнгө хэвээр байна.

Оноо: 1

Калийн гидроксидын уусмал дээр хүчлийн уусмалаас бага багаар нэмж, рН=7 болоход урвалыг зогсоожээ. Уусмалын орчин хэрхэн өөрчлөгдсөн бэ?

  • A. хүчиллэг байснаа саармаг болсон.

  • B. хүчиллэг байснаа суурилаг болсон.

  • C. суурилаг байснаа саармаг болсон.

  • D. суурилаг байснаа хүчиллэг болсон.

Нийт: 16693