Устөрөгчийн хлоридын уусмал дээр суурийн уусмалаас бага багаар нэмж, рН=7 болоход урвалыг зогсоожээ. уусмалын орчин хэрхэн өөрчлөгдсөн бэ?
A. хүчиллэг байснаа саармаг болсон.
B. суурилаг байснаа саармаг болсон.
C. хүчиллэг байснаа суурилаг болсон.
D.суурилаг байснаа хүчиллэг болсон
pH=9 байх нэгэн уусмалтай нэгэн оксид урвалд ороход үүссэн уусмалын pH=6 болтлоо буурчээ. Анхны уусмалын орчин болоноксидын хими шинжийг тодорхойлно уу.
A.суурилаг, суурийн оксид
B. хүчиллэг, хүчлийн оксид
C. хүчиллэг, суурийн оксид
D. суурилаг, хүчлийн оксид
Хүний биеийн ходоодон дахь хүчиллэгийн хэмжээ ихдэснээр чээж хорсдог. Тригел нь цээж хорсолтын үед шинж тэмдгийг буурулдаг бэлдмэл юм. Тригелийн орчинг таамаглаарай
A. Хүчиллэг
B. Саармаг
C. Суурилаг
D. Аль нь ч биш
Таримал ургамал ургахад хамгийн тохиромжтой хөрсний орчинг тодорхойлно уу
A. pH=6-7.5
B. pH=5-7
C. pH=4-6
D. pH=3-5
рН=4 байх уусмал нэгэн оксидтой урвалд орж, pH=8 -тай уусмал үүсгэжээ. Анхны уусмалын орчин болон оксидын хими шинжийг тодорхойлно уу.
A. хүчиллэг, хүчлийн оксид
B. суурилаг, суурийн оксид
C. хүчиллэг, суурийн оксид
D. суурилаг, хүчлийн оксид
Хүчлийн уусмал дээр зэсийн оксидыг илүүдлээр нэмэхэд цэнхэр өнгийн уусмал үүсчээ. Зэсийн оксидын шинж болон уусмалын орчны өөрчлөлтийг тодорхойлно уу.
A. суурийн оксид, рН нь ихсэнэ.
B. хүчлийн оксид рН нь буурна.
C. суурийн оксид рН нь буурна.
D. хүчлийн оксид, рН нь ихсэнэ.
Усан уусмалдаа . . . ион агуулсан нэгдлийг хүчил, . . . ион агуулсан нэгдлийг суурь гэдэг.
A. Гидроксид, устөрөгч
B. Устөрөгч, гидроксид
C. Сөрөг, эерэг
D. Аль нь ч биш
Нэгэн бодисын уусмалын pH = 6бол бодисын шинжийг тодорхойлно уу.
A. Сул хүчиллэг
B. Хүчтэй хүчиллэг
C. Сул суурилаг
D. Хүчтэй хүчиллэг
Устай урвалд орж суурь үүсгэдэг, хүчилтэй үйлчилж давс ба ус үүсгэдэг оксидыг .......... гэнэ. Харин шүлтэд уусаж давс үүсгэдэг, усанд уусаж хүчил үүсгэдэг оксидыг ........... гэнэ.
A. Хүчлийн, суурийн
B. Суурийн, хүчлийн
C. Суурийн, амфотер
D. Хүчлийн, амфотер
Нэгэн бодисын уусмалын рН=2 бол энэ бодисын шинжийг тодорхойлно уу.
A. Сул суурилаг
B. Хүчтэй суурилаг
C. Сул хүчиллэг
D. Хүчтэй хүчиллэг
Элементүүд ионы холбоо үүсгэхдээ электроноо алддаг. Энэ зарчмыг тайлбарлах элементийн шинж болон үүсэх ионыг тодорхойлно уу.
A. Металл, катион
B. Металл биш, катион
C. Металл, анион
D. Металл биш, анион
Элементүүд ионы холбоо үүсгэхдээ электроны авдаг. Энэ зарчмыг тайлбарлах элементийн шинж болон үүсгэх ионыг тодорхойлно уу.
A. металл, катион
B. металл биш, анион
C. металл, анион
D. металл биш, катион
Бүтцийг ажиглаад органик бодисыг нэрлэнэ үү.
A. пропен
B. пропан
C. бутан
D. бутен
Бүтцийг ажиглаад органик бодисыг нэрлэнэ үү.
A. пропаны хүчил
B. бутаны хүчил
C. бутанол
D. пропанол
Органик нэгдлийн молекулын хэлбэр, физик шинж чанар, урвалд орох идэвхийг тодорхойлдог бүлгийг . . .гэж нэрлэдэг.
A. Функциональ бүлэг
B. Радикал
C. Нүүрсустөрөгч
D. Метил бүлэг
Алканы гомолог гишүүдийннүүрстөрөгчийн атомын тоо ихсэхэд буцлах температур ямар зүй тогтлоор өөрчлөгдөх вэ?
A. Үелэн давтагдана
B. Өөрчлөгдөхгүй
C. Буурна
D. Ихэснэ
Нэг гомологийн, ижил функциональ бүлэгтэй, нүүрстөрөгчийн үндсэн хэлхээ ялгаатайизомерийг . . . изомер гэнэ.
A. Салбарлалтын
B. Байрлалын
C. Функциональ бүлгийн
D. Оптикийн
Органик нэгдлийг нэрлэх олон улсын нэршлийн дүрмийг олно уу
A. Үндсэн хэлхээ + халагч +давхар холбоо + функциональ бүлэг
B. Халагч + үндсэн хэлхээ + функциональ + бүлэг давхар холбоо
C. Халагч + үндсэн хэлхээ + давхар холбоо + функциональ бүлэг
D. Үндсэн хэлхээ + + давхар холбоо + функциональ бүлэг
Байгалийн индикаторыг сонгоно уу
A. Байцаа
B. Лууван
C. Шар манжин
D. Хүрэн байцаа
Аль металл нь хүчилтэй харилцан үйлчлэлцэх вэ ?
A. Pt
B. Cu
C. Al
D. Ag