• Үнэлгээний зорилт
  • Мэдлэг ойлголт
    ()
  • Чадвар
    ()
  • Хэрэглээ
    ()
  • Даалгаврын хэлбэр
  • Сонгох
    (0)
  • Задгай
    (0)
Оноо: 1

Аммиакийн уусмалын орчинг тодорхойлно уу

  • A. Хүчиллэг

  • B. Сул суурилаг

  • C. Саармаг

  • D. Хүчтэй суурилаг

Оноо: 1

Суурийн хэрэглээг харгалзуулна уу.

1. Натрийн гидроксид а. Цэвэрлэгээ, бордоо

2. Кальцийн гидроксид б. Бохир ус, цэвэршүүлэх, цаасны үйлдвэр

3. Аммонийн гидроксид в. Саван үйлдвэрлэх

  • A. 1в, 2б, 3а

  • B. 1а, 2б, 3в

  • C. 1б, 2в, 3а

  • D. 1в, 2а, 3б

Оноо: 1

Оксидуудаас хүчлийн оксидыг сонгоно уу.

  • A. Na2O

  • B. SO2

  • C. MgO

  • D. K2O

Оноо: 1

Хүчлийн хэрэглээг харгалзуулна уу

1. Хүхрийн хүчил а. Батарей зай хэрэглэх

2. Нүүрсний хүчил б. Ундаа хийжүүлэх

3. Азотын хүчил в. Тэсрэх бодис бэлтгэх

  • A. 1в, 2б, 3а

  • B. 1б, 2б, 3в

  • C. 1б, 2в, 3а

  • D. 1a, 2б, 3в

Оноо: 1

Талх, бялууны гурилыг хүнсний сод (NaHCO3)-оор исгэдэг. Гурил исэхэд ямар хий ялгарах вэ ?

Оноо: 1

Аммиакийг яагаад доош харуулсан саванд хураадаг вэ?

Оноо: 1

Ходоодны хүчил /HCl-ын уусмал/, сул, хүчтэй хүчлийн аль нь вэ ?

Оноо: 1

Cалмаз = Cбалчулуу хувирал нь физик, химийн үзэгдэл аль нь болохыг тодорхойлж, тайлбараа бичнэ үү

Оноо: 1

Мөнгөний нитратын уусмалд натрийн хлоридын уусмал нэмэхэд цагаан өнгийн тунадас буув. Явагдсан урвалын тэгшитгэлийг бичиж, цагаан өнгийн тунадасыг нэрлэнэ үү

Оноо: 1

Металл магнийг давсны хүчилтэй харилцан үйлчлүүлэхэд хий ялгарав. Явагдсан урвалын тэгшитгэлийг бичиж, үүссэн хийг нэрлэнэ үү

Оноо: 1

Зэсийн сульфатын уусмалд төмөр хадаасыг дүрэхэд хадаасны өнгө хэрхэн өөрчлөгдөх вэ ? Явагдсан урвалын тэгшитгэлийг бичиж, төмөр хадаасан дээр явагдсан үзэгдлийг тайлбарлана уу

Оноо: 1

Сурагч Бат органик бодисыг "Нүүрс, нефть, байгалийн хий, ургамал, амьтад зэрэг байгалийн бүтээгдэхүүнээс гаралтай нүүрстөрөгч ба устөрөгчөөс тогтсон нэгдлийг органик нэгдэл гэнэ" гэж тодорхойлсон байна. Харин үүнийг үгүйсгэж сурагч Болд: "Хуванцар бол органик бодис, гэтэл хуванцар байгалийн гаралтай биш шүү дээ" гэж хэлсэн байна. Сурагч Болд болон Батын хэнийх нь зөв бэ? Зөв тодорхойлолтыг бичнэ үү.

Оноо: 1

Дараах өгөгдсөн эрчим хүчний эх үүсвэрээс үл сэргээгдэх эрчим хүчний үүсвэрийг нэрлээрэй.

Үүнд: Байгалийн хий, нар, салхи, нүүрс ,ус, газрын тос

Оноо: 1

Хүчил, суурьтай ажиллах үед гарч болзошгүй аюул, ослын үед ямар анхны тусламж үзүүлэх вэ ?

Оноо: 1

Сурагч үл мэдэгдэх шингэний орчинг тодорхойлохын тулд хүрэн байцааны индикаторыг ашиглажээ. Индикаторын өнгө ямар байх тохиолдолд хүчиллэг эсвэл суурьлаг бодис болохыг тодорхойлж болох вэ?

Оноо: 1

Цууны хүчил болон хүхрийн хүчлийн аль нь сул хүчил вэ ? Яагаад?

Оноо: 1

pH=8 болон pH=11-тэй уусмалын аль нь илүү суурьлаг вэ ?

Оноо: 1

Ахуйн хэрэглээнд хүнсний содын ач холбогдол их. Хүнсний содын хэрэглээг уусмалын орчинтой холбон тайлбарлана уу

Оноо: 1

Устөрөгчийг яагаад доош харуулсан саванд хураадаг вэ?

Оноо: 1

Дараах хос нэгдлийн аль өндөр температурт буцлахыг тодорхойлж үндэслэлээ тайлбарлана уу

а. CH3-CH2-CH2-CH3 ба б. CH3-CH(CH3)-CH3

Нийт: 16693