Хартугалга болон түүнийн нэгдлүүдийн хэрэглээг харгалзуулна уу
1. Хартугалга а. Будаг
2. Хартугалганы ацетат б. Винонд амт оруулах
3. Хартугалганы хромат в. Машины батарей
A. 1а2б3в
B. 1б2а3в
C. 1в2б3а
D. 1в2а3б
Хүлэмжийн хийн үндсэн найрлагыг бүрдүүлэгч нэгдлийг нэрлэнэ үү
A. Нүүрстөрөгчийн диоксид, метан
B. Нүүрстөрөгчийн оксид, метан
C. Нүүрстөрөгчийн диоксид, этан
D. Нүүрстөрөгчийн моноксид, метан
Хүрээлэн буй орчинд байгаа хүчилтөрөгч, ус, бусад химийн бодисын нөлөөнөөс болж металл, металлын хайлш химийн хувиралд орох үзэгдлийг . . . гэнэ.
A. Хувирал
B. Корроз
C. Фотосинтез
D. Катализ
Хүний мэдрэлийн системийг хордуулдаг бодисыг сонгоно уу.
A. азотын оксидууд
B. нүүрстөрөгчийн оксидууд
C. хүхрийн оксид
D. хартугалганы нэгдэл
Цэвэр усны орчин ямар байх вэ?
A. Хүчиллэг
B. Суурилаг
C. Саармаг
D. Аль нь ч биш
Фенолфталейн хүчиллэг орчинд ямар өнгө үзүүлэх вэ?
A. Улаан
B. Шар
C. Ягаан
D. Өнгөгүй
Метилоранж хүчиллэг орчинд ямар өнгө үзүүлэх вэ?
A. Улаан
B. Шар
C. Ягаан
D. Өнгөгүй
Устөрөгч болон хүчлийн үлдэгдлээс тогтсон нэгдлийг юу гэж нэрлэх вэ?
A. Оксид
B. Суурь
C. Давс
D. Хүчил
Металл болон хүчлийн үлдэгдлээс тогтсон нэгдлийг юу гэж нэрлэх вэ?
A. Оксид
B. Суурь
C. Давс
D. Хүчил
Сульфат ионы томьёог олно уу.
A. Cl-
B. SO42-
C. NO3-
D. CO32-
Карбонат ионы томьёог олно уу.
A. Cl-
B. SO42-
C. NO3-
D. CO32-
Баримт нотолгоо гарган тайлбарлах нь шинжлэх ухаанч арга барилын хэддүгээр шат вэ?
A. I
B. II
C. III
D. IY
Шинжлэн судлах ажлыг төлөвлөх нь шинжлэх ухаанч арга барилын хэддүгээр шат вэ?
A. I
B. II
C. III
D. IY
Пристлийн туршилтад аль нь ашиглагдаагүй вэ?
A. Хулгана
B. Термотетр
C. Шилэн аяга
D. Лаа
Пристлийн туршилтад аль нь хяналтын хувьсагч биш вэ?
A. Хулгана
B. Ургамал
C. Гэрэл
D. Лаа
Агаарын бохирдлыг гарал үүслээр нь хэд ангилдаг вэ?
A. 1
B. 2
C. 3
D. 4
Агаарыг бохирдуулж буй тоосонцорыг РМ гэсэн нэгжээр ангилдаг. Энэ тоосонцорын ямар үзүүлэлтэд үндэслэсэн нэгж вэ?
A. Концентраци
B. Жин
C. Диаметр
D. Хорт чанар
Агаарт агуулагдах янз бүрийн хэмжээтэй хатуу жижиг хэсгүүдийг ............. гэнэ.
A. Тоос
B. Утаа
C. Манан
D. Шороо
Голын усыг бохирдуулж буй бензин, тос, угаалгын нунтаг болон бусад химийн бодисыг ................ гэнэ.
A. Ууссан бодис
B. Нэмэлт бодис
C. Бохирдуулагч
D. Хорт бодис
Хүнсэнд өнгө, үнэр амтыг сайжруулах, хадгалах хугацааг уртасгах зорилгоор нэмсэн бодисыг ...................... гэнэ.
A. Хүнсний нэмэлт
B. Химийн бодис
C. Бохирдуулагч
D. Хорт бодис