Хүнсний нэмэлт бодисуудыг ямар үсгээр эхэлсэн серийн дугаараар тэмдэглэдэг вэ?
A. A
B. E
C. T
D. R
Дэлхий дээрх цэвэр усны хэдэн хувийг гадаргын цэвэр ус эзэлдэг вэ?
A. 1
B. 3
C. 5
D. 7
Түлшний дутуу шаталтаар үүсдэг хорт хий нь:
A. SO2
B. CO2
C. CO
D. NO2
Дараах хийнүүдээс аль нь хүчиллэг бороо үүсэхэд оролцохгүй вэ?
A. SO2
B. SO3
C. CO
D. NO2
Нарны гэрлээс ирсэн дулааны энергийг өөртөө шингээн авч буцаан дэлхийг халаах үзэгдлийг ...................... гэнэ.
A. Хүлэмжийн хийн нөлөө
B. Фотохимийн манан
C. Каталитик хувиргагч
D. Хүчлийн бороо
Дараах металлуудаас аль нь хамгийн түрүүнд бүрэн коррозид орох вэ?
A. Al
B. Cu
C. Ag
D. Fe
Давсгүй ус буюу гол мөрний усны рН хэд байх вэ?
A. 11-10
B. 3-1
C. 8.5 - 6.5
D. 4-5
Хүчиллэг борооны рН хэд байх вэ?
A. 11-10
B. 3-1
C. 8.5 - 6.5
D. 4-5
Дараах үзэгдлүүдээс аль нь амьд биетэд хор хөнөөлгүй вэ?
A. Хүлэмжийн хийн нөлөө
B. Фотохимийн манан
C. Озоны нийлэгжилт
D. Хүчлийн бороо
Цаг уурын өөрчлөлтөнд хүчтэй нөлөө үзүүлдэг үзэгдэл нь:
A. Хүлэмжийн хийн нөлөө
B. Фотохимийн манан
C. Озоны нийлэгжилт
D. Хүчлийн бороо
Агаарын найрлагын хэдэн хувийг азот эзлэх вэ?
A. 1
B. 21
C. 78
D. 50
Агаарын найрлагын хэдэн хувийг хүчилтөрөгч эзлэх вэ?
A. 1
B. 21
C. 78
D. 50
Дараах нэгдлүүдээс аль нь хамгийн бага температурт буцлах вэ?
A. Цэвэр ус
B. Жүүс
C. Сүү
D. Ундаа
Судлаач 10гр, 20гр, 30гр давсыг усанд уусгаж аль нь өндөр температурт буцалдаг болохыг ажиглах туршилт хийжээ. Эдгээрээс аль нь хамаарах хувьсагч болох вэ?
A. Температур
B. Савны эзлэхүүн
C. Халаагчийн заалт
D. Давс
Судлаач 10гр, 20гр, 30гр давсыг усанд уусгаад аль нь өндөр температурт буцалдаг болохыг ажиглах туршилт хийжээ. Тэгвэл эдгэрээс аль нь үл хамаарах хувьсагч болох вэ?
A. Температур
B. Савны эзлэхүүн
C. Халаагчийн заалт
D. Давс
Хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал амьтанд хортой нөлөө үзүүлэх, улмаар үхэл, мөхөлд хүргэх үйлчилгээтэй бодис, түүний нэгдлүүдийг ...................... гэнэ.
A. Хүнсний нэмэлт
B. Химийн бодис
C. Аюултай бодис
D. Хортой бодис
Тэсрэмтгий, шатамхай, идэмхий, исэлдүүлэгч, цочромтгой шинж чанартай бодис, түүний нэгдлүүдийг ...................... гэнэ.
A. Хүнсний нэмэлт
B. Химийн бодис
C. Аюултай бодис
D. Хортой бодис
Хөдөө аж ахуй газар тариаланд таримал ургамалыг хогийн ургамал, хортон шавьж мэрэгч амьтнаас хамгаалах зорилгоор хэрэглэдэг бодисыг ...................... гэнэ.
A. Никотин
B. Пестицид
C. Ацетон
D. Метан
Улаанбаатар хотын агаарын бохирдол хэддүгээр сард хамгийн их байдаг вэ?
A. 11
B. 12
C. 1
D. 2
Металл шинж чанартай 2 буюу түүнээс дээш элементийн холимогийг юу гэж нэрлэх вэ?
A. Хайлш
B. Холимог
C. Нэгдэл
D. Амальгам