Универсаль индикатор саармаг орчинд ямар өнгө үзүүлэх вэ?
A. Улаан
B. Шар
C. Ягаан
D. Өнгөгүй
Дараах металлуудаас идэвхийн эгнээнд төмрөөс хойш байрлах төмөр эдлэлийг цахилгаан химийн аргаар бүрж болох металлыг сонгоно уу.
A. Натри
B. Магни
C. Цайр
D. Кадми
Манай орны хувьд хэрэгцээндээ гадаргын усаар нийт хэрэглээнийхээ 20 хувийг, харин нийт нөөцийн 2 хүрэхгүй хувийг эзэлдэг гүний усаар хэрэгцээнийхээ 80 гаруй хувийг хангаж байна. Энэ нь бидний хувьд тулгамдсан асуудал юм. Үүний шалтгааныг тайлбарлана уу.
Ундны ус нь цэвэр бодис мөн үү? Эсвэл холимог бодис уу? Үндэслэлээ тайлбарлаарай
Цэвэр хүчилтөрөгч ба агаарт тус тус шатах урвалыг явуулжээ. Аль тохиолдолд шатах урвал эрчимтэй явагдах вэ?
Азотын буцлах цэг -1960С, хүчилтөрөгчийн буцлах цэг -1830С, нүүрхүчлийн хий -790С байдаг бол хэсэгчлэн нэрлэгийн үед хамгийн эхэнд аль бодисын хий үүсэх вэ?
Усыг химийн аргаар танихдаа зэсийн сульфат болон кобальтын хлоридыг ашигладаг. Шалтгааныг тайлбарлана уу
Яагаад ундны усыг хэмнэх нь чухал вэ ? Хэмнэх арга замуудыг тоочин бичнэ үү
Хүчилтөрөгчийн хэрэглээг дурьдана уу
Усны хүчиллэг чанар ихэссэнээр дун, хясаа зэрэг амьтдад хэрхэн нөлөөлөх вэ?
Гантиг чулуугаар хийгдсэн хөшөө, дурсгал хүчиллэг бороонд идэгдэж өнгөө алддаг. Шалтгааныг тайлбарлаж, явагдах урвалын тэгшитгэлийг бичнэ үү
Хүчиллэг бороо үүсэхэд азотын оксидуудад оролцдог. Эдгээр оксидуудын томьёог бичнэ үү. Аль оксид нь агаарт хамгийн удаан тогтвортой байх вэ?
Зурагт өгөгдсөн түлшний шаталтаар үүссэн хортой бүтээгдэхүүнийг хор багатай бүтээгдэхүүнд хувиргадаг, автомашины утаа хаялтыг хянах төхөөрөмжийг нэрлэнэ үү. Төхөөрөмжинд явагдах урвалын тэгшитгэлийг бичнэ үү.
Дэлхийн дулаарал бий болсноор цаг уурын байдалд ямар өөрчлөлт гарах вэ?
Никель болон төмрийн аль нь байшингийн дээвэр хийхэд тохиромжтой вэ? Яагаад?
Ургамлын ургалтыг сайжруулахын тулд хөрсний орчинг ямар байлгах вэ?
Үл хамаарах хувьсагч гэж юу вэ?
Хамаарах хувьсагч гэж юу вэ?
Хөрсний бохирдол гэж юу вэ?
Манай улсын хөрсийг бохирдуулагч гол эх үүсвэрүүдэд юу юу орох вэ?