• Үнэлгээний зорилт
  • Мэдлэг ойлголт
    ()
  • Чадвар
    ()
  • Хэрэглээ
    ()
  • Даалгаврын хэлбэр
  • Сонгох
    (0)
  • Задгай
    (0)
Оноо: 2

11г нэгэн нүүрс-устөрөгчийг шатаахад 16.8л нүүрсхүчлийн хий, 18г ус үүсчээ. Анхны нэгдлийн молекул масс 44 болно.
1. Анхны нэгдлийн томъёог тогтоож нэрлэнэ үү? . . . . . . .

2. Анхны нэгдлийн байгууллын дэлгэмэл томъёог бичнэ үү? . . . . . . .

Оноо: 2

7.2г нэгэн нүүрс-устөрөгчийг шатаахад 11.2л нүүрсхүчлийн хий, 10.8г ус үүсчээ. Анхны нэгдлийн молекул масс 72 болно.
1. Анхны нэгдлийн томъёог тогтоож нэрлэнэ үү? . . . . . . .

2. Анхны нэгдлийн боломжит изомерын томъёог бичнэ үү? . . . . . . .

Оноо: 2

3.6г нэгэн нүүрс-устөрөгчийг шатаахад 5.6л нүүрсхүчлийн хий, 5.4г ус үүсчээ. Анхны нэгдлийн молекул масс 72 болно.
1. Анхны нэгдлийн томъёог тогтоож нэрлэнэ үү? . . . . . . .

2. Анхны нэгдлийн боломжит изомерын томъёог бичнэ үү? . . . . . . .

Оноо: 2

2.8г нэгэн нүүрс-устөрөгчийг шатаахад 4.48л нүүрсхүчлийн хий, 3.6г ус үүсчээ. Анхны нэгдлийн молекул масс 56 болно.
1. Анхны нэгдлийн томъёог тогтоож нэрлэнэ үү? . . . . . . .

2. Анхны нэгдлийн боломжит изомерын томъёог бичнэ үү? . . . . . . .

Оноо: 2

Усыг таньж тогтоох химийн туршилтыг тодорхойлно уу? Туршилт: . . . . . . . . . . . . . . . . . . . . . Хэрвээ ус байвал өнгөний өөрчлөлт нь: . . . . . . . . . . . .

Оноо: 2

Ахуйн хэрэглээнд болон үйлдвэрт усыг нэвтрүүлэхээс өмнө хэрхэн цэвэршүүлдэг талаар тайлбарлана уу? . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

Оноо: 2

Ус нь үйлдвэрлэл болон гэр ахуйд хэрэглэгддэг.
1. Борооны усыг усан санд цуглуулдаг. Усан хангамж руу орохын өмнө хэрхэн цэвэршүүлдэг вэ? . . . . . . . . . . . . , . . . . . . . .

2. Усыг үйлдвэрлэлд ашигладаг 2 жишээ бичнэ үү? . . . . . . . . . . . . , . . . . . . . .

3. Усыг гэр ахуйд ашигладаг жишээ бичнэ үү? . . . . . . . . . . . . , . . . . . . . .

Оноо: 2

Хуурай агаарын 78%-ийг азот, 21%-ийг хүчилтөрөгч, 1%-ийг нүүрсхүчлийн хий, аргон зэрэг бусад хий эзэлдэг.
Агаарын найрлага дахь азот ба хүчилтөрөгчийг ямар аргаар ялган авдаг вэ? . . . . . . . . . . . . . . . . . .

Оноо: 2

Агаарын бохирдол нь хүний эрүүл мэнд, мод, гол ус, ургац, амьтнаас гадна озоны давхарга, барилга байгууламжид хохирол учруулж, хот суурин газрын харагдах байдлыг бууруулж, манан үүсгэдэг.
Ямар бодисыг бохирдуулагч бодис гэх вэ? . . . . . . . . . . . . . . . . . .

Агаарын бохирдолын эх үүсвэрүүдээс нэрлэнэ үү? . . . . . . . . . . . . . . . . . .

Оноо: 2

Монгол улсын агаарын чанарын стандарт үзүүлэлт өгөгджээ.


Стандарт буюу хүлцэх агууламж гэж юу вэ? . . . . . . . . . . . . . . . . . .

Оноо: 2

Агаарыг хэсэгчлэн нэрснээр цэвэр хүчилтөрөгч, азот, инертийн хийг ялган авдаг.
Агаарын хэсэгчлэн нэрлэгийн туршилтын алхмуудыг бичнэ үү?

1. . . . . . . . . . . . . . . . . .

2. . . . . . . . . . . . . . . . . . .

3.. . . . . . . . . . . . . . . . . .

Оноо: 2

Усны эргэлтийг харуулсан зураг өгөгджээ.


Борооны ус нь гол мөрөнд, дараа нь усан сан руу очдог. Усан хангамж руу орохоос өмнө усыг хэрхэн цэвэрлэдэг талаар тайлбарлана уу? . . . . . . . . . . . . . .

Оноо: 4

Усны эргэлтийг харуулсан зураг өгөгджээ.


Хүчлийн бороо хэрхэн үүсдэгийг тайлбарлан бичнэ үү? . . . . . . . . . . . . . . . . .

Оноо: 2

Сурагч дараах аппаратыг угсарчээ.


Магни болон хлорт устөрөгчийн хүчлийн хоорон дахь химийн урвалаар устөрөгч хий үүсдэг.

А. Энэ урвалын явцад сурагчийн хийх нэг ажиглалтыг бичнэ үү.
. . . . . . . . . . . . . . .
Б. Энэ урвалаар үүсэх бусад бүтээгдэхүүнийг нэрлэнэ үү?
. . . . . . . . . . . . . . .

Оноо: 2

Сурагч дараах аппаратыг угсарчээ.


Магни болон хлорт устөрөгчийн хүчлийн хоорон дахь химийн урвалаар устөрөгч хий үүсдэг. Устөрөгчийн хий агаарт шатаж уур үүсгэдэг. Уур нь бөөрөнхий колбоны гадаргуу дээр усан дуслууд үүсэв.

А. Устөрөгч гарган авсан урвалын үгэн тэгшитгэлийг бичнэ үү.
. . . . . . . . . . . . . . . . . . . . .
Б. Уур нь ус болох бодисын төлвийн шилжилтийг юу гэж нэрлэдэг вэ?
. . . . . . . . . . . . . . . . . . . . .

Оноо: 2

Сурагч дараах аппаратыг угсарчээ.


Усны дусал усгүй зэсийн (II) сульфат руу нэвчиж урвал явагддаг. Энэ урвалаар үүсэх бүтээгдэхүүний томъёо нь CuSO4*5H2O

Энэ урвалаар үүсэх бүтээгдэхүүн болох зэсийн сульфатын өнгийг нэрлэнэ үү?

Оноо: 1

1. Дараах эгнээнүүдээс аль нь зөвхөн р элемент агуулсан байна вэ?

  • A. Аргон, бром, натри, хөнгөнцагаан, хүхэр

  • B. Гели, селен, фосфор, хар тугалга, хөнгөнцагаан

  • C. Кобальт, манган, никель, төмөр, хром

  • D. Бор, хлор, хүхэр, хүчилтөрөгч, цагаан тугалга  

Оноо: 1

Үелэх хүснэгтийн 25 дугаар элемент болох манган валентын хэдэн электронтой байх вэ?

  • A. 2

  • B. 4

  • C. 5

  • D. 7

Оноо: 1

Аль хос элемент нь хатуу төлөвтөө ижил төрлийн химийн холбоотой байх вэ?

  • A. Төмөр ба талст цахиур

  • B. Магни ба цагаан фосфор

  • C. Устөрөгч ба хүчилтөрөгч

  • D. Неон ба фтор

Оноо: 1

Дараах урвалуудаас аль нь лабораторийн нөхцөлд давс гарган авахад тохиромжтойг сонгоно уу

  • A. CuSO4(уус)+ НCl(уус)

  • B. CuCO3(хат) + НCl(уус)

  • C. CuSO4(уус)+ NaCl(уус)

  • D. Cu + HCl(уус)

Нийт: 16693