• Үнэлгээний зорилт
  • Мэдлэг ойлголт
    ()
  • Чадвар
    ()
  • Хэрэглээ
    ()
  • Даалгаврын хэлбэр
  • Сонгох
    (0)
  • Задгай
    (0)
Оноо: 1

Аль диаграмм нь С(хат) + О2 (х)\rightarrow СО2 (х) + 412кЖ/моль урвалын дулааны илрэлийг зөв дүрсэлсэн байна вэ?

A.

B.

C.

D.

  • A. График

  • B. График

  • C. График

  • D. График

Оноо: 1

Хамгийн их металл шинж үзүүлэх элемент ямар электрон байгууламжтай байх вэ?

  • A. 1s2 2s2

  • B. …3s23p3

  • C. …3d34s2

  • D. …3s23p64s1

Оноо: 1

Аль элементийн атомын радиус хамгийн их байх вэ?

  • A. K

  • B. Ca

  • C. Kr

  • D. Rb

Оноо: 1

Хүхрийн хүчилд агуулагдах хүчилтөрөгчийн массын хувийг олно уу.

  • A. 60.45%

  • B. 65.31%

  • C. 71.23%

  • D. 91.54%

Оноо: 1

Азот (IV) -ын оксидийн гелитэй харьцуулсан нягтыг олно уу.

  • A. 11.5

  • B. 19.5

  • C. 23.0

  • D. 39.0

Оноо: 1

Молийн масс ухагдахуунд аль нотолгоо нь тохирох вэ?

  • A. Бодисын тоо хэмжээг массад харьцуулсантай тэнцүү

  • B. Хлорийн атомын байгаль дах изотопуудын хальцод 71 г/моль байдаг

  • C. Нэг моль бодисын доторх жижиг хэсгийн тоо

  • D. Бодисын 6.02·1023 ширхэг жижиг хэсгийн масс

Оноо: 1

Бромын нэг молекул ба 5г бромын хувьд аль аль шинж нь нийтлэг байх вэ?

1. Хайлах температур

2.Буцлах температур

3.Төмөртэй урвалд орно

4.Чанарын найрлага

  • A. 1, 2, 3

  • B. 2, 3

  • C. 3, 4

  • D. 1, 4

Оноо: 1

Найрлагандаа 47.02% хлор агуулсан оксидын найрлага дахь хлорын исэлдэхүйн хэмийг олно уу.

  • A. +1

  • B. +3

  • C. +5

  • D. +7

Оноо: 1

Ижил нөхцөлд байгаа тэнцүү масстай дараах хийнүүдийн аль нь хамгийн бага эзэлхүүнтэй байх вэ?

  • A. Азот

  • B. Аммиак

  • C. Озон

  • D. Хүчилтөрөгч

Оноо: 4

Магнийн изотопуудын байгал дахь тархалтын диаграммд үндэслэн дараах даалгаврыг гүйцэтгэнэ үү.

а. Магнийн изотопуудын тархалтаас үндэслэн харьцангуй атом массыг олох томьёог бичнэ үү.

.............................................................................................................................

b. Магнийн изотопуудын тархалтаас үндэслэн харьцангуй атом массыг тооцоолно уу.

............................................................................................................................

с. Магнийн изотопууд дахь нейтроны тоог олно уу.

............................................................................................................................

d. Магнийн изотопуудаас аль изотопи нь байгалд илүү тогтвортой орших вэ?

................................................................................................................... Хариултын үндэслэлээ тайлбарлана уу.

Оноо: 1

60.5г усгүй төмөр (III)-ийн нитрат (Fe(NO3)3)-ын тоо хэмжээг олно уу.

  • A. 0.125 моль

  • B. 0.25 моль

  • C. 0.5 моль

  • D. 0.75 моль

Оноо: 1

0.05 моль төмөр (II)-ын гидроксидийн массыг олно уу.

  • A. 3.6 г

  • B. 3.65 г

  • C. 4.5 г

  • D. 5.35 г

Оноо: 1

Натри илүүдэл хүчилтөрөгчтэй харилцан үйлчилж натрийн хэт исэл Na2O2 үүсгэдэг.

2Na + O2 → Na2O2

9.2 г натрийг илүүдэл хүчилтөрөгчийн дотор шатаахад үүсэх натрийн хэт ислийн тоо хэмжээг олно уу.

  • A. 0.1 моль

  • B. 0.2 моль

  • C. 0.4 моль

  • D. 1 моль

Оноо: 1

Найрлагадаа массын хувиар 17.98% нүүрстөрөгч, 2.24% устөрөгч, 79.78% нь хлор агуулсан бодисын томьёог олно уу.

  • A. C2H4Cl2

  • B. C3H2Cl4

  • C. C2H4Cl3

  • D. C2H3Cl3

Оноо: 3

50 мл натрийн гидроксидын уусмалд 2 г NaOH агуулагддаг бол дараах даалгаврыг гүйцэтгэнэ үү.

a) Уусмалд агуулагдаж байгаа натрийн гидроксидын тоо хэмжээг олно уу. …………………………………………………….

b) 1 л энэ уусмалд агуулагдах натрийн гидроксидын тоо хэмжээг олно уу. …………………………………………………….

c) Уусмалын молийн концентрацийн нэгжийг бичнэ үү.
...................................................................

Оноо: 4

Натрийн гидроксидийн 0.4 моль/л концентрацитай 15 см3 уусмалыг саармагжуулахад 25 см3 эзлэхүүнтэй хүхрийн хүчлийн уусмал зарцуулагджээ.

a) 15 см3 натрийн гидроксидын уусмал дахь NaOH – ийн тоо хэмжээг олно уу. ………………………………………………………………

b) Натрийн гидроксид хүхрийн хүчилтэй харилцан үйлчлэх урвалын тэгшитгэлийг бичиж тэнцүүлнэ үү.

…………………………………………………………………….

c) 25 см3 хүхрийн хүчлийн уусмалд агуулагдах H2SO4 – ийн тоо хэмжээг олно уу.

.....................................................................................

d) Хүхрийн хүчлийн уусмалын молийн концентрацийг олно уу.
.............................................................................................

Оноо: 4

Хоёр валенттай металлын карбонатаас 8 г авч бүрэн урвалд оруулахад 2 моль/л концентрацитай давсны хүчлийн уусмал 80 мл шаардагджээ. Хэрэв урвал MeCO3 + 2HCl → MeCl2 + H2O + CO2↑ явагдсан бол өгсөн даалгаврыг гүйцэтгэнэ үү.

a) 2 моль/л концентрацитай давсны хүчлийн 80 мл уусмал дахь HCl-ын тоо хэмжээг олно уу.

.................................................................................

b) Хүчлийн тоо хэмжээнд үндэслэн урвалд орсон металлын карбонатын тоо хэмжээг олно уу.

…………………………………………………………..

c) Металлын карбонатын молийн массыг олно уу. …………………………………………………………..

d) Металлын карбонатын молекул томьёог олно уу.
…………………………………………………………..

Оноо: 1

_{19}^{40}\textrm{K}^{+} ионд агуулагдах электроны тоо

  • A. 18

  • B. 19

  • C. 20

  • D. 21

Оноо: 1

Аль атом буюу ион 28 электрон агуулах вэ?

  • A. _{25}^{53}\textrm{Mn}

  • B. _{26}^{56}\textrm{Fe}^{2+}

  • C. _{28}^{59}\textrm{Ni}^{2+}

  • D. _{71}^{31}\textrm{Ga}^{3+}

Оноо: 4

Уран нь байгаль дээр_{92}^{235}\textrm{U} ба_{92}^{238}\textrm{U} изотопитой байдаг.

a) Изотопи гэж юуг хэлэх вэ?

………………………………………

b) Ураны хоёр изотопи юугаараа адил вэ?

……………………………………....

c) Ураны хоёр изотопи юугаараа ялгаатай вэ?

……………………………………....

D) _{92}^{235}\textrm{U}^{2+} иод протон.............................. нейтрон ..................... электрон ................... агуулагдана.

Нийт: 16693