• Үнэлгээний зорилт
  • Мэдлэг ойлголт
    ()
  • Чадвар
    ()
  • Хэрэглээ
    ()
  • Даалгаврын хэлбэр
  • Сонгох
    (0)
  • Задгай
    (0)
Оноо: 3

Хүснэгтэд дөрвөн элементийн зарим шинжийг үзүүлэв. Өгөгдөлд үндэслэн дараах асуултуудад хариулна уу.

Элемент

Нягт, г/см3

Бат бөх чанар, 1010Па

Цахилгаан дамжуулах чанар , 108А/(B∙м)

Хөнгөнцагаан

2.7

7.0

0.38

Төмөр

7.86

21.1

0.1

Зэс

8.92

13.0

0.59

Хүхэр

2.07

Хялбар эвдэрнэ

1∙10-23

a) Хүхэр яагаад хялбархан эвдэрдэг вэ?

...................................................................................

b) Аль элементийг цахилгаан дамжуулагч болгон ашиглахад тохиромжтой вэ?

...................................................................................

с) Хөнгөнцагаан дамжуулагчийн сул тал нь юу байдаг вэ?

...................................................................................

Оноо: 3

a) Молекул тус бүр дэх азотын исэлдэхүйн хэмийг тодорхойлно уу.

……………………………………………………….

b) 2-р шатны урвал дахь ангижруулагчийг тогтоож энэ шатанд явагдах исэлдэх хагас урвалын тэгшитгэлийг бичнэ үү.

……………………………………………………….

c) 4-р шатны урвалын тэгшитгэлийг бичиж тэнцүүлнэ үү.

……………………………………………………….

Оноо: 4

Тодорхой даралт, температурт азот устөрөгчтэй катализаторын оролцоотой харилцан үйлчлээд аммиак үүсгэдэг.

N2(х) + 3H2(х) ⇄ 2NH3(х) ΔH0= -92 кЖ/моль

10 атм даралт ба 650 К температурт үед битүү саванд тэнцвэрийн хийн холимогт 2.15 моль N2, 6.75 моль H2 ба 1.41 моль NH3 тус тус агуулагдаж байв.

а) Урвалд анх авсан азотын тоо хэмжээг олно уу. ……………………………………………………….

b) Урвалын тэнцвэрийн тогтмолыг ( Kp ) олох илэрхийллийг бичнэ үү. ……………………………………………………….

c) Тэнцвэрийн тогтмолыг олно уу.

……………………………………………………….

d) Тэнцвэр тогтсон системд температурыг ихэсгэх үед тэнцвэр аль зүгт шилжих вэ?

……………………………………………………….

Оноо: 1

Аммонийн ион дах химийн холбоог аль тохиолдолд зөв илэрхийлсэн байна вэ?

● N электрон

× H электрон

  • A

  • B

  • C

  • D

Оноо: 1

Эфиржих нь эргэх урвал юм.

C2H5OH + CH3COOH ⇄ CH3COOC2H5 + H2O + Q тэнцвэрийг зүүн гар тийш шилжүүлэхийн тулд юуг өөрчлөх шаардлагатай вэ?

  • A. Катализатор нэмнэ.

  • B.Этанолын анхны концентрацийг ихэсгэх

  • C.Температурыг бууруулна

  • D. Температурыг ихэсгэх

Оноо: 1

Габерын процессоор аммиакийг үйлдвэрлэхдээ 400°С температур ба 250 атм даралтанд төмөр катализатортайгаар урвалыг явуулдаг.

N2(х) + 3H2(х) 2NH3(х) ΔH°= -92 кЖ/моль

Аммиакийн гарцыг нэмэгдүүлэх чиглэлд тэнцвэрийг шилжүүлэхийн ямар нөхцлийг хэрхэн өөрчлөх вэ?

  • A. Катализаторыг нэмэгдүүлнэ.

  • B. Даралтыг 400 атм хүртэл нэмнэ.

  • C. Температурыг 1000°С хүртэл ихэсгэнэ.

  • D. Азотын оронд агаарыг ашиглах

Оноо: 1

TiO2 агуулсан рутилын хүдрийг нүүрсээр ангижруулж титаныг гарган авдаг.

TiO2(хат) + 2C(хат) → Ti(хат) + 2CO(х)

TiO2(хат) ба СО(х) –ийн үүсэхийн стандарт энтальпийн өөрчлөлт харгалзан -940 кЖ/моль, -110 кЖ/моль байдаг бол энэ урвалын стандарт энтальпийн өөрчлөлт аль нь вэ?

  • A. -830 кЖ/моль

  • B. -720 кЖ/моль

  • C. +720 кЖ/моль

  • D. +830 кЖ/моль

Оноо: 1

Аль урвал нь натрийн хлоридын үүсэхийн стандарт энтальпийн өөрчлөлтийг зөв илэрхийлж байна вэ?

  • A. Na(хат) + Cl2(х) → NaCl(хат)

  • B. 2Na(хат) + Cl2(х) → 2NaCl(хат)

  • C. Na(ш) + 1/2Cl2(х) → NaCl(хат)

  • D. Na(хат) + 1/2Cl2(x) → NaCl(хат)

Оноо: 2

Химийн урвал нь 2 үе шаттай, схемийн дагуу явагдана.

1-р урвал x – y эндотерм буюу ΔH>O

2-р урвал y – z экзотерм буюу ΔH

Энэ урвалыг зөв илэрхийлсэн потенциал энергийн диаграммыг сонгоно уу.

  • A

  • B

  • C

  • D

Оноо: 1

Гоёл чимэглэлд ашигладаг нэгэн төрлийн эрдэс болох молорын найрлага Alx Siy O6 H2 F2 томьёогоор илэрхийлэгдэнэ. Энэ эрдсийн харьцангуй молекул масс 218 бөгөөд массын 24.77%-ийг хөнгөнцагаан, 12.84%-ийг цахиур эзэлдэг бол энэ бодисын томьёон дахь x, y ийн утгыг олно уу.

х

y

A

2

2

B

3

1

C

1

2

D

2

1

  • A

  • B

  • C

  • D

Оноо: 1

X, Y, Z цэгт байгаа молекулын энергийн ихсэх дарааллаар байгуулна уу.

  • A.   Z, X, Y

  • B.   Y, X, Z

  • C.   X, Y, Z

  • D.   Z, Y, X  

Оноо: 1

Хөнгөнцагаан агуулсан 2.88 г Х нэгдэл илүүдэл устай харилцан үйлчилж хий ялгаруулдаг. Энэ хийг хүчилтөрөгч дотор шатаахад ус ба 1.344 л СО2 үүсгэдэг. СО2-ийн эзэлхүүн ба даралтыг хэвийн нөхцөлд хэмжсэн гэвэл Х бодисын молекул томьёог олно уу.

  • A. Al2C3

  • B. Al3C4

  • C. Al4C3

  • D. Al5C3

Оноо: 1

Судлаачдын нээсэн нэгэн химийн элементийн электрон байгууламжын томъёо нь [Rn] 5f146d37s2 байв.

Энэ элемент нь үелэх системийн хэддүгээр бүлэгт байрлах вэ?

  • A. II

  • B. III

  • C. V

  • D. VIII

Оноо: 2

Натригаас хлор хүртэлх элементийн дээд валентаараа үүсгэсэн оксид тус бүрийг усанд уусгав. Аль диаграмм нь оксидын усанд уусгахад үүссэн уусмалын рH – ийн хандлагыг зөв илэрхийлсэн бэ?

  • A

  • B

  • C

  • D

Оноо: 1

Графикт үелэх хүснэгт дэх дараалсан 11 элементийн иончлолын энергийн хандлагыг үзүүлжээ. X ба Y нь ямар элемент вэ?

  • A. Шүлтийн металл

  • B. II бүлгийн металл

  • C. Галоген

  • D. Инертийн хий

Оноо: 1

Цайрын оксид нь натрийн гидроксидын уусмалд уусдаг. Энэ үед цайрын оксид ямар шинжийг үзүүлсэн бэ?

  • A.  Суурилаг шинж

  • B.  Хүчиллэг шинж

  • C.  Том молекулт бүтэцтэй

  • D.  Ковалент холбоотой  

Оноо: 1

Контактын процессын үед үүссэн хий байдалтай бүтээгдэхүүний хүчиллэг, суурилаг шинж, хэрэглэгдэх катализаторыг зөв сонгоно уу?

Хий байдалтай бүтээгдэхүүний шинж

Катализатор

А

Хүчиллэг

Fe

B

Хүчиллэг

V2O5

C

Суурилаг

Fe

D

Суурилаг

V2O5

  • A

  • B

  • C

  • D

Оноо: 1

Ижил исэлдэхүйн хэмтэй 2 элемент агуулсан нэгдлийг заана уу.

  • A. NaClO3   

  • B. Mg(NO3)2

  • C. NH4Cl

  • D. KClO

Оноо: 1

Пропаналь ба пропанол-2-ыг аль бодисоор үйлчлэх үед хоёр хуруу шилэнд өөрчлөлт ажиглагдах вэ?

  • A. Зэсийн гидроксид

  • B. Калийн дихроматын хүчиллэг уусмал

  • C. Натри

  • D. Мөнгөний нитратын аммиакын уусмал

Оноо: 1

Галогент алкан нь SN1 механизмаар халагдах урвалд ордог бөгөөд үүссэн бүтээгдэхүүн дээр мөнгөний нитратын аммиакийн уусмал нэмэх үед цагаан тунадас үүсдэг бол бодисыг олно уу.

  • A. 1-хлорпентан

  • B. 1-бромпентан

  • C. 3-хлоро 3-метилпентан

  • D. 3-бромо 3-метилпентан

Нийт: 16693