Дараах урвалуудаас нэгдэх урвал нь аль вэ?
A. CH4 + Cl2 → CH3Cl + HCl
B. CH2 = CH2 + Cl2 → CH2Cl – CH2Cl
C. CH3CH2OH (H_2 SO_4 конц)/(t⁰) CH2 = CH2 + H2O
D. CH3 – CH2 – CH3 + HONO2t⁰→ CH3 – CH – CH3
Тус бүр 0,5 моль давсыг усанд уусгасны дараа давсны уусмалд 0,5 моль Mg2+ ион , 1,5 моль Na+ ион, 1,5 моль Cl- ион ба 0,5 моль SO4 2- ион байв. Аль эгнээнд өгөгдсөн давсууд үүнд харгалзаж байна вэ?
A. MgSO4 , Na2SO4, NaCl
B. MgCl2, MgSO4, Na2SO4
C. MgCl2, NaCl ба Na2SO4
D. MgSO4, MgCl2, NaCl
Фторт устөрөгч HF нь усанд уусаад сул хүчил үүсэх бөгөөд Кдис= 5,6∙10-4 моль/л байдаг бол
a) 0,25 моль/л концентрацитай НF – ийн уусмалын pH олно уу. ……………………………………………………… [2 оноо]
b) Хийн төлөв дэх аммиак нь фторт устөрөгчтэй харилцан үйлчлээд аммионийн фторидын талст гидратыг үүсгэдэг. NH3(хий) + HF (хий) ⇄NH4F(хат) ∆H= -147кж/моль
b.i) Энэ урвалд дулааны илрэлээр ямар ангилалд хамрах вэ?[1 оноо]
b.ii) NH4F молекулд 3 төрлийн химийн холбоо агуулагдана. Ямар элементийн атомууд, ямар төрлийн холбоо үүссэнийг бичнэ үү.[1оноо]
Дараах нотолгоонуудын аль нь үнэн бэ?
A. Үе болгон шүлтийн металлаар эхэлж инерт хийгээр төгсдөг.
B. Үелэх системд элементүүдийг атом жингийн ихсэх дарааллаар байрлуулдаг
C. Их үед байрлах ихэнх элемент металл шинжтэй.
D. Үелэх системийн 1-р бүлэгт байрлах элементийг шүлтийн металл гэнэ.
A2O7 дээд оксид үүсгэдэг элементийн хураангуй электрон байгууламж аль нь вэ?
A. … 2s22p5
B. … 3s23p5
C. … 4s23d4
D. … 3d34s2
Дараах молекулуудаас зөвхөн туйлтай ковалент холбоотой бодисыг олно уу.
A. Устөрөгчийн хэт исэл H2O
B. Цагаан фосфор P4
C. Натрын корбанат Na2CO3
D. Шоргоолжны альдегид HCHO
Дараах бодисуудаас аль нь хамгийн өндөр температурт хайлах вэ?
A. Иод
B. Глюкоз
C.Мөс
D.Калийн нитрат
Зөвхөн σ холбоо агуулсан молекулын томъёо.
A. CO
B. F2
C. H2SO4
D. O2
Үелэх системийн 3 ба 9 дүгээр элементийн хооронд үүсэх химийн холбооны төрөл.
A. Ковалент
B. Ионы
C. Метаимин
D. Устөрөгчийн
Молекулын талст тортой бодисын онцлог
A. Хялбархан хайлдаг
B. Цахилгаан сайн дамжуулдаг
C. Дулаан сайн дамжуулдаг
D. Уян хатан чанар сайн
NaCl, Cl2, HCl Молекулуудын химийн холбоонд үндэслэн дараах даалгаваруудыг гүйцэтгэнэ үү.
a) Дээрх гурван молекулд байх химийн холбооны төрлийг тодорхойлно уу.
Натрийн хлорид …………………………………..
Хлор …………………………………..
Хлорт устөрөгч …………………………………..
b) Гурван бодисын шинж чанарыг хүснэгтийн дагуу судлан тодорхойлж бичнэ үү. (Сайн, дунд, бага)
NaCl |
Cl2 |
HCl |
|
Усанд уусах чанар |
|||
Хатуу төлөвт байгаа үед нь хайлах температур |
c) Хатуу төлөвт эдгээр бодисуудын жижиг хэсгүүдийн хооронд ямар харилцан үйлчлэл үүсэх вэ?
Мод, цаас, картоныг хооронд нь барьцалдуулж наахад поливинил ацетатыг хэргэлдэг. Поливинил ацетатын мономер нь цууны хүчлийн этенилийн эфир юм.
a) A бодисын 2-4 молекулаас поливинил ацетатын полимер үүсэх урвалын схемийг бичнэ үү. [1 оноо]
b) A бодисын гидролизод орох тэгшитгэлийг гүйцээж бичиж B бодисын байгуулалтын томъёог бичнэ үү. [1 оноо]
c) B бодисын бромын устай харилцан үйлчлэх урвалын тэгшитгэлийг бичнэ үү. [1 оноо]
2 атомтой фенол болох гидрохиноныг гэрэл зурагт ангижруулагч, будгын үйлдвэр эмийн үйлдвэрт өргөнөөр хэрэглэдэг.
a) Гидрохинон усанд уусах уу (Хариултаа молекулын бүтэц шинж чанартай холбон тайлбарлана уу)
b) Гидрохинон хими шинж чанарыг илэрхийлсэн дараах урвалын тэгшитгэлүүдийг бичнэ үү.
c) W бодис нь органик бодисын ямар анги бүлэгт хамаарах вэ? W бодисын буцлах температурыг гидрохиномтой харьцуулна уу. Харшилтын үндэслэлийг тайлбарлана уу.[1 оноо]
Na+, Li+, Ca2+, Cl- ионуудыг радиусын ихсэх дарааллаар байрлуулна уу.
A. Li+, Na+, Ca2+, Cl-
B. Li+, Na+, Cl-, Ca2+
C. Ca2+, Cl-, Na+, Li+
D. Cl-, Ca2+, Na+, Li+
Нүүрсхүчлийн хий (CO2) усанд уусаад сул хүчил үүсгэж түүнд гидрокарбонат ион агуулагддаг.
a) Нүүрсхүчлийн хий устай харилцан үйлчилж гидрокарбонат ион үүсгэх тэгшитгэлийг бичнэ үү.[1 оноо]
b) CO2 усанд уусах процесс нь эргэх урвал бөгөөд энэ урвалын Kc –ийг олох илэрхийллийг бичнэ үү. [1 оноо]
Аль нь хар тугалганы (II)-ын силикатын вэ ?
A. (PbOH)2SiO3
B. Pb(HSiO3)2
C. Pb(SiO3)2
D. PbSiO3
Төмрийн (II)-ын гидрокарбонатын томъёо аль нь вэ?
A. Fe(HCO3)3
B. FeOHCO3
C. Fe(HCO3)2
D. Fe(OH)2CO3
Соронзон квант тооны тэмдэглэгээг олно уу.
A. n
B. l
C. ml
D. ms
d орбиталуудын соронзон квант тооны утгыг зөв дарааллаар байрлуулна уу.
A. +2, +1, 0, -1, -2
B. -2, -1, 0, +1, +2
C. +3, +2, +1, 0, -1, -2, -3
D. -3, -2, -1, 0, +1, +2, +3
5525Mn-ын дээд исэлдэхүйн хэм нь хэд вэ?
A. -1
B. 0
C. +7
D. +4