• Үнэлгээний зорилт
  • Мэдлэг ойлголт
    ()
  • Чадвар
    ()
  • Хэрэглээ
    ()
  • Даалгаврын хэлбэр
  • Сонгох
    (0)
  • Задгай
    (0)
Оноо: 1

Дараах бодисуудаас зөвхөн исэлдүүлэгч бодисыг сонгоно уу.

Үүнд: CrO3, Mg3P2, Na2CrO4, SO2, KI, HNO3

  • A. CrO3, Na2CrO4, HNO3

  • B. Mg3P2, KI

  • C. HNO3, CrO3, SO2

  • D. CrO3, HNO3, Na2CrO4  

Оноо: 1

Дараах бодисуудаас зөвхөн ангижруулагч бодисыг сонгоно уу .

Үүнд: KI, Fe, H2O2, LiClO4, KNO2

  • A. KI, Fe, H2O2

  • B. H2O2, KNO2

  • C. LiClO4, KNO2

  • D. KI, Fe  

Оноо: 3

NaI+NaIO3+ H2SO4гэсэн исэлдэн ангижрах урвалыг явуулжээ.

a) Исэлдэх хагас урвалын тэгшитгэл бичнэ үү.[1 оноо]

b) Ангижрах хагас урвалын тэгшитгэл бичнэ үү. [1 оноо]

c) Исэлдэн ангижрах урвалын тэгшитгэлийг гүйцээж бичнэ үү. [1 оноо]

Оноо: 3

H2O + K2Cr2O7 + HCl → CrCl3 + KCl + O2 + H2O Исэлдэн ангижрах урвал урвал өгчээ.

a) Ангижрах хагас урвалын тэгшитгэл бичнэ үү.[1 оноо]

b) Исэлдэх хагас урвалын тэгшитгэл бичнэ үү.[1 оноо]

c) Урвалыг шүлтлэг орчинд явуулбал ямар бүтээгдэхүүн үүсэх вэ?[1 оноо]

Оноо: 1

Дараах бодисуудаас хэд нь зөвхөн исэлдүүлэгч вэ?

Үүнд: NH3, Br2, KClO3, Fe, HNO3

  • A. 1

  • B.2

  • C.3

  • D.4

Оноо: 1

Br02 →2Br - Энд ямар процесс явалдсан бэ? Энэ үед хэдэн электрон шилжих вэ?

  • A. Ангижрах, 1е-

  • B. Ангижрах, 2е-

  • C. Исэлдэх, 1е-

  • D. Исэлдэх, 2е-

Оноо: 1

Эндотермийн урвалыг аль нь зөв илэрхийлсэн байна вэ?

  • A. 2HI(х)⇆H2(х) + I2(х) – 9.6 кЖ/моль буюу ∆H= +9.6 кЖ/моль

  • B. N2(х)+3H2(х)⇆ 2NH3(х) + 93 кЖ/моль буюу ∆H= -93 кЖ/моль

  • C. S(хат)2(х)⇆ SO2(х) - 296.8 кЖ/моль буюу ∆H= -296.8 кЖ/моль

  • D. 1/2F2(х) →F(х) + 79 кЖ/моль буюу ∆H= +79 кЖ/моль  

Оноо: 1

3 этилпентаны нитрожих урвалаар ямар бодис үүсэх вэ?

  • A.

  • B.

  • C.

  • D.

Оноо: 1

Дараах схемийн дагуу урвал явуулхын тулд ямар бодис, ямар нөхцөл шаардагдах вэ?

  • A.X1 = H2 , Ni кат ; X2 = HBr ; X3 = CH – CH2 – CH3

  • B.X1 = H2 , KMnO4 ; X2 = Br2гэрэл t° ; X3 = C3H8

  • C.X1 = H2 , Ni кат ; X2 = Br2гэрэл t° ; X3 = Na, t°

  • D.X1 = H2 , KMnO4 ; X2 = HBr ; X3 = Na, t°

Оноо: 4

Хэвийн нөхцөлд 56л устөрөгчийг улайсгасан нүүрсэн дээгүүр никель катализатортайгаар нэвтрүүлэх үед урвал бүрэн явагдах хий байдалтай хамгийн энгийн бүтэцтэй органик бодис үүсэв. (урвал 1) Үүссэн хийг бүрэн шатаагаад (урвал 2) шаталтын бүтээгдэхүүнийг натрийн гидроксидын уусмал дундуур нэвтрүүлэхэд (урвал 3)

a) Холбогдох урвалын тэгшитгэлийг бичнэ үү.

Урвал 1 ......................................................................

Урвал 2 ......................................................................

Урвал 3 ......................................................................

b) 1-р урвалаар үүсэх хийн эзэлхүүнийг олно уу.

c) 1-р урвалаар үүссэн хийг нэрлэж хими шинж чанарыг нь илэрхийлсэн урвалын тэгшитгэл нэгийг бичнэ үү.

Оноо: 1

Органик бодисыг олон улсын нэршлээр нэрлэнэ үү.

  • A. 6 метил гепт-3-ен 

  • B. 2 метил гепт- 3 - ен

  • C. 4 метил гепт- 3 - ен

  • D. 2 метил гепт- 4 - ен   

Оноо: 3

Натрийн карбонат нь хлорт устөрөгчийн хүчлийн уусмалтай харилцан үйлчлээд натрийн хлоридын уусмал, нүүрстөрөгчийн диоксид ба ус үүсгэдэг.

Na2CO3+2HCl ⟶2NaCl+CO2+ H2O

a) 5.30 г натрийн карбонатыг хэдэн моль давсны хүчлээр үйлчлэх үед урвал бүрэн явагдах вэ? [1 оноо]

b) Моль гэсэн нэр томьёог тайлбарлана уу. [1 оноо]

c) Энэ урвалаар хэвийн нөхцөлд хэдэн литр CO2 үүсэх вэ? [1 оноо]

Оноо: 3

Аммонын нитратыг дулааны задралд оруулахад азотын оксид ба ус үүснэ.

NH4NO3(хат)N2O(х)+2H2O(ш)

a) Аммонийн нитратын молийн массыг ол. [1 оноо]

b) 1.6 г аммонийн нитратын тоо хэмжээг олно уу. [1 оноо]

c) Аммонийн нитратаас үүсэх N2O хийн хэвийн нөхцөл дэх эзлэхүүнийг олно уу. Хэвийн нөхцөлд 1 моль хийн эзэлхүүн 22.4 л/моль[1 оноо]

Оноо: 3

Хэвийн нөхцөлд 6.72 л хлорыг натрийн гидроксидын уусмал дундуур нэвтрүүлэхэд дараах урвал явагджээ.

Cl2(х)+2NaOH(уус)NaCl(уус)+NaOCl(уус)+ H2O)

a) Хэдэн моль хлор урвалд орсон вэ? [1 оноо]

b) Ямар масстай NaOCl үүссэн бэ? [1 оноо]

c) 2 моль/л концентрацитай натрийн гидроксидын уусмалаас ямар эзэлхүүнтэй шаардагдах вэ? [1 оноо]

Оноо: 1

Электроны тооны ихсэх дарааллаар байрлуулна уу

Атом

Нейтроны тоо

Протоны тоо

Массын тоо

Хром

28

24

52

Төмөр

30

26

56

Манган

31

25

56

  • A. Cr, Fe, Mn

  • B. Cr, Mn, Fe

  • C. Mn, Fe, Cr

  • D. Fe, Mn, Cr  

Оноо: 3

Дараах жижиг хэсгүүд өгөгджээ

168O2- 199F- 2010Ne 2311Na 2512Mg2+

a) Нейтроны тоогоор ижил хоёр жижиг хэсэг. [1 оноо]

b) Нейтрон, протоны харьцаа нь ижил 2 жижиг хэсэг. [1 оноо]

c) 10 электронтой жижиг хэсэг. [1 оноо]

Оноо: 3

Үелэх системийн 3-р үеийн элементүүдийн хайлах температурыг хүснэгтэнд өгөв.

Элемент

Хайлах температур °С

Na

98

Mg

649

Al

660

Si

1410

P

44

S

119

Cl

-101

Ar

-189

a) Үелэх системд үеийн дагуу хэрхэн өөрчлөгдэж байна вэ?

b) Элементүүдийн хайлах температур яагаад өөрчлөгдсөн болохыг тэдгээрийн үүсгэх элементүүдийн шинж чанарт үндэслэн тайлбарлана уу

Оноо: 3

Хүснэгтэнд үелэх системийн 1р бүлэгт байрлах лити ба натрийн нэгдүгээр иончлолын энерги I1 , ба хоёрдугаар иончлолын энерги I2 өгөгджээ.

Элемент

Нэгдүгээр иончлолын энерги, кЖ/моль

Хоёрдугаар иончлолын энерги, кЖ/моль

Лити

520

7298

Натри

496

4563

a) Литийн иончлолийн энерги яагаад натритай харьцуулахад их байна вэ? [1 оноо]

b) Эдгээр элементүүдийн иончлолын нэгдүгээр энерги яагаад хоёрдахь иончлолын энергээс бага байна вэ? [1 оноо]

c) Нэгдүгээр бүлгийн калигийн иончлолын энерги лити, натрийн иончлолын эергитэй харьцуулахад ямар байх вэ? [1 оноо]

Оноо: 3

Хүснэгтэнд үелэх системийн 2, 3р үеийн элементүүдийн буцлах цэгийг өгсөн байна.

Бүлэг

1

2

3

4

5

6

7

2-р үе

Хлоридын томьёо

LiCl

BeCl2

BCl3

CCl4

NCl3

OCl2

FCl

t(буц)0C

1340

520

13

77

71

4

-101

3-р үе

Хлоридын томьёо

NaCl

MgCl2

AlCl3

SiCl4

PCl3

S2Cl2

Cl2

t(буц)0C

1413

1412

423

58

76

136

-35

a) Хлоридуудын буцлах температур үеийн дагуу ........................................ байна.[1 оноо]

b) Яагаад ингэж өөрчлөгдөж байна вэ? ...............................[1 оноо]

c) Хлоридуудын усанд уусах чанар хэрхэн өөрчлөгдөх вэ? [1 оноо]

......................................................................

Оноо: 4

Нүүрстөрөгчийн дисульфидын уурыг хүчилтөрөгчийн дотор шатаахад дараах химийн урвал явагддаг.

CS2(х)+ 3O2(х) ⟶CO2(х)+ 2SO2(х)

20 мл нүүрстөрөгчийн дисульфидыг 100 мл хүчилтөрөгч дотор шатаажээ. Үүссэн хийг натрийн гидроксидын уусмал дундуур нэвтрүүлсэн.

а) CO2 ба SO2 хий бүрийн натрийн гидроксидын уусмалтай харилцан үйлчлэх урвалын тэгшитгэлийг бичиж тэнцүүлнэ үү. [2 оноо]

CO2 + NaOH→

SO2 + NaOH→

b) Нүүрстөрөгчийн дисульфидыг шатаагаад үүссэн хийг шүлтэнд шингээсний дараах эзлэхүүүнийг олно уу. [1 оноо]

………………………………………

c) Нүүрстөрөгчийн дисульфидыг шатаасны дараах хийн эзлэхүүнийг тооцоолно уу. [1 оноо]

.................... + ………………. = ………………….

Илүүдэж үлдсэн хийн эзэлхүүн

Урвалаас үүссэн хийн эзэлхүүн

Нийт эзэлхүүн

Нийт: 16693